| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Хохирогч: М.Болдбаатар,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Алгийнхан овогт Төмөрбатын Наранбаатарт холбогдох эрүүгийн 2427002120004 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, *******,.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь өдөр Өвөрхангай аймгийн гэх газарт иргэн малын бэлчээрт хонио хариулаад явж байх үед нь *******ийн иргэн ******* нь ирж 1 тооны хонь өгөхгүй бол ална хэмээн сүрдүүлж, улмаар 1 тооны хонь авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би **** өдөр урагшаа явж байгаад **** таарсан. Мэнд ус мэдсэн чинь **** мөнгөний хэрэг байна, хонь авах уу, 100,000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгэхээр нь сүлжээ барьдаг газар очоод эхнэртэй яриад 100,000 төгрөгөөр хонь авах уу гэж байна гэхэд өөрөө мэд гэсэн. Би утсаа чанга дээр нь тавиад ярьж байсан учир **** манай эхнэрийг хотод юу хийж байгаа юм бэ гэсэн. Тэгэхэд нь эхнэр эмчилгээ хийлгэж байгаа гэж хариулсан. Тэгээд хонио барих гэж 2-3 цаг болсон. Хонио аваад **** хажуугаар явсан. Намайг хонь авчих гэж нэлээн гуйсан. Би алд гаран модтой. Уургалах гэж оролдоод барьж авсан. Би **** зүсэлж зааж өгсөн хонийг нь авсан. Харилцан тохиролцож наймаа хийсэн. Гомдолтой байна...” гэв.
Хохирогч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Надад мөнгө өгөөгүй.**** худлаа яриад байна. Манай хонь **** тэнд байсан. ****р мотоциклтой ганцаараа ирээд манай хониноос 1 хонь аваад явсан. Надад мөнгө өгөөгүй. **** би хонь барьж өгөөгүй...” гэв.
Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... өдөр би хонио хариулаад байж байтал **** мотоциклтой ирээд нэг тооны хонь өг гэсэн. Тэгээд би чамд өгөхгүй гэсэн чинь хэл үггүй 1 хонь барьж аваад яваад өгсөн. Тэгээд би айгаад, айсандаа юу ч дуугарч чадахгүй үлдсэн. Тухайн үед намайг ална гэж хэлсэн зүйл байхгүй, чи хонь өг гээд л аваад явсан. *** баруун чих нь цуулбар имтэй, зүүн чих нь бүтэн, жижиг эвэртэй, нас гүйцсэн бор хар нүдэн эм хонь аваад явсан. Манайх цөөхөн хоньтой, **** өмнө нь хэд хэдэн удаа хонь авч байсан, би цаг хугацааг нь нарийн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,
Хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 71 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... өдөр манайх хонио бэлчээрт явуулахдаа тоолоод гаргахад 17 хонь байсан. Тэгээд нөхөр **** хонио хариулаад явсан. Ингээд үдээс хойш 15 цаг өнгөрч байхад **** хониноос ирээд **** ирээд нэг хонь аваад явлаа гэж ярьсан. Тэгээд **** өр, өглөг байхгүй байхад яагаад хонь авч байгаа талаар асуухад манай хонийг хурааж бөөгнүүлж байгаад *** өөрөө нэг хонь барьж аваад явсан гэсэн. **** манай нөхрийг нэг хонь өгчих гээд өгөхгүй болохоор нь ална гэж дарамталж байгаад өөрөө барьж аваад явсан гэж ярьсан. Орой хонь ирэхээр нь тоолсон чинь нэг хонь дутуу байсан. Өмнө нь **** бэлчээр дээр ирээд хонь аваад явж байсан гэж нөхөр **** ярьсан. **** нь манай нас гүйцсэн, хар нүдэн, сувай эм хонь аваад явсан байсан. Тухайн үед манай нөхөр **** нараас өөр хүн байгаагүй гэсэн. *** манай гэр оронд ирээд дээрэлхэж, дарамталж байдаг. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд манай гэрт ирээд би танай нөхрөөс хонь худалдаж авсан гээд намайг болон манай нөхрийг дарамталсан, чамд мөнгө өгсөн энэ тэр гэж худлаа яриад дарамтлаад байсан. Мөн хонио манай хониноос шилээд ав, эсвэл мөнгийг нь авах юм уу гэж дарамталж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Манай нөхөр **** нь үг дуу цөөтэй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бичиг үсэг мэдэхгүй, тоо тоолж чадахгүй хүн байгаа юм. Үүнийг нь манай нутгийн хүмүүс үл тоож, хэл амаар доромжилж, дээрэлхээд байдаг юм. Ер нь би байнга л нөхрийгөө мал яваад ирэхээр нь хэнтэй таарсан, юу хийсэн, мал дээр юу болов гэж асуудаг. Асууж байхад хэд хэдэн удаа л *** ирээд хонь аваад явчихлаа гэж хэлж байсан. Хамгийн сүүлд өдөр *** ирээд хонь аваад явлаа гэхэд нь малаа тоолж үзэхэд нэг тооны хар нүдэн, эм хонь алга болсон байсан. *** нь тоо тоолж чадахгүй, мөнгө мэдэхгүй, бичиг үсэг мэдэхгүй хүн. Сумын төв рүү ч бараг ордоггүй, сонгуулиар л ордог. Наймаа хийж чадахгүй, мөнгө тоолж чадахгүй хүн чинь бусдад өр тавихгүй л дээ. *** бусадтай нийлээд байдаггүй. Малдаа явна, гэртээ ирнэ, малдаа явна, гэртээ ирнэ. Тийм л хүн байгаа юм. Гэхдээ манайхтай саахалт байдаг Сэрээ гэгчтэй мэнд устай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдрийн орой гэртээ байх үед *** ирээд манай нэг хонийг *** ирээд бэлчээр дээрээс нь мөнгө төгрөг өгөөгүй шууд аваад явсан гэж ярьсан. *** нь манай ээжийн төрсөн дүү байгаа юм. Хүмүүс *** талаар ярихдаа хонь мал хулгай хийгээд аваад байдаг гэж ярьж байдаг. Тухайн үед **** надад ярихдаа **** хонины бэлчээр дээр ирээд намайг нэг тооны хонь өг, өгөхгүй бол ална гэж айлгасан тэгээд би юу ч дуугарч чадаагүй, нэг тооны хонь аваад явлаа гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... өглөө **** ирж танай хажуугаар мотоциклтой хүн хонь дүүрээд явсан уу гэж асууж сураглаж ирсэн. Тухайн үед би гэрийн гадаа зогсож байхад манай баруун талын шороон замаар мотоциклтой хүн явсан. Ардаа том цагаан юм даруулсан байдалтай явсан. Би хэн явж байгаа талаар сонирхоогүй. Түүнээс хойш **** манайд ирж хонь аваад явчихлаа гэж орж ирсэн. **** талаар хүмүүс их л муу нэртэй, хулгай зэлгий хийдэг гэж хэлж байхыг сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би **** нарыг танина, садан төрлийн холбоо байхгүй. ***** нэг тооны хонь өг, өгөхгүй бол ална гэж дарамталсан талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би **** танина. Манай хадам аавын ахынх нь хүүхэд байгаа юм. **** бид хоёр хамт амьдраад 17 жил болж байна. Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот руу өөрийгөө эмнэлэгт үзүүлэх болон бэр охиноо төрүүлэх ажлаар яваад 11 дүгээр сарын 15-ны үед **** суманд гэртээ ирсэн. Нийтдээ 15-16 хоног Улаанбаатар хотод байсан. Намайг Улаанбаатар хот явахад манай нөхөр над руу 500.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Тэр мөнгийг намайг явах өдрийн өглөө **** сум ороод Хаан банкнаас дансаар шилжүүлсэн. Тухайн үед дансаар мөнгө шилжүүлсэн, бэлэн мөнгө гаргуулж аваагүй. Цаг хугацааг нарийн хэлж мэдэхгүй байна. өдөр байх, нөхөр *** над руу утсаар залгаад *** таарсан чинь 1 хонь худалдаад авчихаач, мөнгөний хэрэгтэй байна, би хонин дээр *** хамт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр өгөх гээд байгаа юм бэ гэхэд 100.000 төгрөгөөр өгнө гэнэ ээ гэхээр нь миний хань өөрөө мэд дээ гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр над руу ярихдаа утсаа чанга яригч спикер дээр нь тавьчихсан ярьсан бөгөөд *** цаанаас нь надад хандаж чи хотод юу хийж яваа юм бэ гэхээр нь охиноо төрүүлэх, бас өөрөө эмнэлэгт үзүүлэх ажлаар явж байна гэж хариулж байсан. Утсаар ярьж байхад манай нөхөр *** хоёр цаана нь хөхрөлдөөд юм яриад байсан. ****, түүний эхнэр бид нар гэмгүй л харилцаатай, төрөл садан хүмүүс, яагаад ингэснийг нь мэдэхгүй байна. Миний бодлоор *** өөрөө л хүнд өртэй учраас манай нөхөрт 100.000 төгрөгөөр хонь зарчхаад эхнэртээ хэлэлгүй баригдаад л манай нөхрийг хонийг нь аваад явчихлаа гэж гомдол гаргасан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** нь манай багийн иргэн юм. ***р нь даруу төлөв зантай, бүрэн ноомой, мөрөөрөө амьдарч яваа хүн. Сургууль соёлд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, тоо тоолж чадахгүй. Түүнийг худлаа хэлж, хулгай хийж байсан талаар би сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуудас/,
Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн **** дугаартай “...Сувай эм хонины үнэлгээг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29 хуудас/,
Өвөрхангай аймгийн **** багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт болон хохирогч ****н малын А дансны 2023 оны тооллогын хуудас /хх-ийн 32-34 хуудас/,
***** ХААН банкин дахь ***** тоот дансны мэдээлэл /хх-ийн 52-53 хуудас/,
Гэрч **** гаргаж өгсөн ХААН банкин дахь **** тоот дансны мэдээлэл /хх-ийн 58 хуудас/,
Хохирогч **** сэтгэцэд учирсан хохирлын зэргийг аргачлалаар тогтоосон дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл, аргачлалын хүсэлт /хх-ийн 72-73 хуудас/,
******-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний мэдээлэл, зөрчлийн тухай хуулийн арга хэмжээ авагдаж байсан эсэх талаар мэдээлэл /хх-ийн 77-86 хуудас/,
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-95 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ***** малын бэлчээрт хонио хариулаад явж байх үед 1 тооны хонийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч **** өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/, хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 71 хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 69 хуудас/, шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 29 хуудас/, Өвөрхангай аймгийн **** багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай тодорхойлолт болон хохирогч *** малын А дансны 2023 оны тооллогын хуудас /хх-ийн 32-34 хуудас/, **** тоот дансны мэдээлэл /хх-ийн 52-53 хуудас/, гэрч **** тоот дансны мэдээлэл /хх-ийн 58 хуудас/, хохирогч **** сэтгэцэд учирсан хохирлын зэргийг аргачлалаар тогтоосон дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл, аргачлалын хүсэлт /хх-ийн 72-73 хуудас/, шүүгдэгч ****-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний мэдээлэл, зөрчлийн тухай хуулийн арга хэмжээ авагдаж байсан эсэх талаар мэдээлэл /хх-ийн 77-86 хуудас/, **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-95 хуудас/, ***** Өвөрхангай аймгийн **** сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдлийн хуулбар /хх-ийн 5 хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч ***** бусдын эд хөрөнгийг буцааж өгөх санаа зорилгогүйгээр илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авч буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч **** нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч **** нь хохирогч **** эзэмшлийн малаас 1 тооны хонийг авч явахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авч эзэмшигчээс эд хөрөнгийг авч байгаа өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтэйгээр бусдын өмчлөх эрхэд нь халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч **** нь хохирогч ***** 1 тооны хонийг дээрэмдэх санаа зорилго үүсэж, улмаар гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх боломжтой хэмээн тооцож уг зорилгоо бүрэн хэрэгжүүлж тэр даруйдаа хохирогчоос зугтаасан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч **** үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлээр илэрдэг.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Дээрэмдэх” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр Дээрэмдэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүгдэгч *** **** багийн нутаг **** гэх газарт иргэн **** малын бэлчээрт хонио хариулаад явж байх үед 1 тооны хонийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, 200,000 төгрөгийн хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч **** бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлийн 511.3-д тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Шүүх хуралдаанд хохирогч ***** ...хонио гаргуулна, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ... гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан сувай эм хонийг 200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 29/, шатахууны зардал 90,000 төгрөг, нийт 290,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна.
Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын дөрөв-д гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан байна.
Хохирогч ***** сэтгэцэд учирсан хорыг уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцоолж 660,000x4,99=3,293,400 төгрөг байна.
Иймд шүүгдэгч **** гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 290,000 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хорыг уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3,293,400 төгрөг, нийт 3,583,400 төгрөг гаргуулж хохирогч ****олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаад нотлох баримтыг үнэлж шүүгдэгч **** “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулахад шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар” гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан завсарлах хугацааг 5 хоногоор тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч **** нь хохирогч **** 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирол төлөх тухай гэрээг бичгээр байгуулж хохирол болох 3,583,400 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүх хуралдаан үргэлжлэхэд Д.Дашцэрэн өмгөөлөгч, Г.Гандаш өмгөөлөгч нар байлцсан. Хохирогч, шүүгдэгч **** нарын хооронд хохирол төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын хорины өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хэлцэл бичгээр үйлдэгдсэн байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 7 сарын хугацаанд тэнсэх эрүүгийн хариуцлага оногдуулах саналтай байна. Энэ шийтгэх тогтоолоор **** тухайд хохирогчид 3,583,400 төгрөгийг төлөх төлбөртэй байна. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч **** өмгөөлөгчөөр оролцож байна. Миний хувьд цагаатгах талыг баримталж оролцож байна. Яагаад гэвэл хэд хэдэн шалтгаан байна. Шүүгдэгч **** эхнэр болох гэрч **** мэдүүлгийг улсын яллагч яллах дүгнэлтдээ тодорхой уншчихлаа. Хууль сануулж авсан гэрийн мэдүүлэг байгаа юм. Энэ хүний мэдүүлгийг үнэлэх үү, үгүй гэдэг нэлээн ач холбогдолтой байна. Учир нь хохирогч **** бичиг үсэг мэдэхгүй, юмны учир нэг их сайн олохгүй байгаа шиг асуулт буруу, зөв хариулж байгааг харахад сэтгэцийн дүгнэлт гаргуулсан юм уу гэдэг асуудлын тухайн хавтаст хэрэгт байхгүй. Тийм учраас энэ хүнийг худлаа яриад байх боломжтой гэж үзэж байна. Хонь барьж авсан процессыг хэлэхгүй бол болохгүй байна. Нүдэнд төсөөлөгдөж байна. Одоо хүмүүс малаа саахаа больсон учир их догшин болсон байдаг. Би ч ялгаагүй хөдөө шөлний хонинд явахад 4-5 хүн элбэж уургалж байж барьж авдаг. Тэгтэл ганц явган хүн цөөн тооны хонийг хураагаад дотроос нь хонь авна гэдэг хэцүү. 2-3 хүн оролцож байж хонь барьж авна уу гэхээс ганцаараа боломжгүй. Ийм учраас **** ярьсныг үнэн гэж бодож байна. Яагаад гэвэл 2 цаг шахуу ноцолдож байж хоёулаа барьж авсан гэж байгаа нь дээрэмдэх гэмт хэрэг болохгүй. Тэрнээс гадна ***** нарын мэдүүлгийг улсын яллагчаас хүчингүйд тооцсон тогтоол гаргачихсан байгаа. **** хувьд 100,000 төгрөг өгөөд 1 хонь авсан гэж ярьсан. Анхнаасаа л ингэж ярьдаг. Яагаад гэвэл хонь барьж авсан процесс нүдэнд харагдаж байна. Ганцаараа явган хүн гартаа модгүй байж цөөн тооны хониноос хонь барьж авах ямар ч боломжгүй. Үүнийг харгалзаж үзнэ үү. Дансны хуулгыг хараад улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нар буруутгах гээд байх шиг байна. Энэ хүн дансандаа биш ч халаасандаа хэдэн төгрөгтэй байсныг мэдэхгүй. Заавал данснаас мөнгө авсан байх албагүй. Тийм учраас заавал дансаар 100,000 төгрөгийг авсан байх ёстой гэж хандаж болохгүй гэж үзэж байна. Ингээд үзэхээр дээрэм хийсэн үү, хийгээгүй юу, худалдаж авсан уу гэдэг нь эргэлзээтэй болж байна. Дээрэм хийж байгаа бол эхнэртэйгээ яах гэж утсаар ярьсан юм бэ. Тухайн үед ярихад 100,000 төгрөгөөр хонь авчих гээд гуйгаад байна. Яах уу гэхэд нь миний хань өөрөө мэд гэсэн байгаа юм. Тэгтэл цаанаас нь **** чи хотод юу хийж байгаа юм бэ гэж ярьсан байдаг. Энэ мэдүүлгийг ор тас үнэлэхгүй хаях юм уу. Үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа юм бол яах гэж мэдүүлэг авсан юм бэ. Би хэдий гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хууль сануулж авсан мэдүүлгийг үнэлэхгүй байх юм уу. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгч байгаа нь эргэлзээтэй байна. Сэтгэцийг тогтоохгүй яасан юм бэ. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** хорих ялыг оногдуулахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч **** гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг *** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***** гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг **** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч **** нь хохирогч **** 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирол төлөх тухай гэрээг бичгээр байгуулж хохирол болох 3,583,400 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН