| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2019/00538/И |
| Дугаар | 103/ШШ2019/00515 |
| Огноо | 2019-12-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2019/00515
|
|
|
|
|
2019 12 4 103/ШШ2019/00515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч З., нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие З.тай 2010 онд танилцаж, 2016 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулан гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 онд хүү А., 2016 онд охин А. нар төрсөн. З. нь амьдрал зохиож эхэлсэнээсээ хойш надад гар хүрч, айлгаж цочоодог байсан. Нөхөр маань өөр бүсгүйчүүдтэй орооцолдож үл ойлголцох нөхцөл байдал ихэссэн. Миний бие сэтгэл энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, ойлголцох, цаашид хамтран амьдрах ямар ч боломж байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бид хүүхдийн асрамж дээр эвлэрэн хүүхдүүдээ миний асрамжид үлдээхээр тохирсон. Одоо хүртэл биед минь хөхөрсөн сорив байгаа, хоёр удаа мэс гаргаж, над руу халдсан, мэсийн өмнө зогсох аймар байсан, үхсэн хойноо харамсаж байлтай биш дээ тийм учраас оройтоогүй байгаа дээрээ салъя гэж бодсон. З. согтуу болон эрүүл байхдаа гар хүрдэг, уураа хянах чадваргүй. Би ******* аймагт амьдарч байгаад 2017 онд Багануурт нөхрийгөө дагаж ирсэн. Энд миний хамаатан садан байхгүй учраас надад тэгж ханддаг байхыг үгүйсгэхгүй. З.ын аав Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст ажилладаг, анх мэс гаргахад нь цагдаад дуудлага өгөөд цагдаа ирсэн боловч ыг авч яваагүй. Суусан цагаасаа эхлээд гар хүрдэг байсан яагаад гэдгийг нь би мэдэхгүй байна. Миний хамрыг мурийлгаж байсан, зодох бүрт нь уучилна, эвлэрнэ, ингэж явсаар 9 жил болсон. Зодсон хэрнээ зодоогүй гэдэг. Зодсон учраас бие минь хөх эрээн болно биз дээ. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд байх хугацаанд болон нэхэмжлэл өгөхөөс өмнө буюу 9 сард мэс гаргаж айлгаж сүрдүүлсэн. Хутга гаргачихаад чамайг ална, хаанаа зоолгох вэ?, чамайг алаад дараа нь хүүхдийг чинь ална, энд амьд хүн үлдэхгүй гэж айлгаж, сүрдүүлдэг би айхдаа охиноо өмнөө барьж зогсдог. Миний охин 3 настай би энэ хүнээс амьд байгаа дээрээ салмаар байна. Эхлээд эрүүл байсан хоёр дахь дээрээ согтуу байсан, 3 дахь удаагаа бол намайг алахыг би үгүйсгэхгүй байна. Архи уугаад явахаар нь боль гэж хориглохоор чи муу найз нөхдийн дунд миний нэр хүндийг унагалаа, намайг хүссэнээр минь явуулсангүй гэж уурлаад гэртээ ирээд намайг зоддог. Харин хүссэн хугацаагаар явуулаад архийг нь уулгах юм бол зүгээр байдаг. Миний хамрыг яагаад мурийлгасан бэ гэхээр архи уугаад байхаар нь боль гэртээ харъя гэж хэлээд, хамт байсан хүнийг нь загнасан чинь шууд миний хамар луу цохьсон. З. сүүлийн үед архины хамааралтай болсон. Би нэг удаа цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгсөн чинь аав нь ыг зодсон. Хадам аав бол өөрийн нэр хүндээ л боддог, хүүгийнхээ амьдралд хэрэгтэй үгийг хэлэх хүн биш гэж бодсон. Тиймээс би аавд нь итгэдэггүй, аавтай нь тэр бүр харилцаатай байдаггүй. Надад ярих зүйл зөндөө байгаа боловч би ярьмааргүй байна. Зүгээр л амьд байгаа дээрээ гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна гэв.
Хариуцагч З. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Архийг байнга хэрэглэдэггүй, баяр ёслолын үеэр л хэрэглэдэг. Хутга гаргаж, айлгаж сүрдүүлсэн гэдэг нь үнэн. Найз нөхөдтэйгөө хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, архи хэрэглэдэг. Тэр үед араас утсаар залгаж, дуудаад, хэрүүл маргаан хийгээд байдаг учраас түүнд нь эрүүлдээ дургүй хүрдэг байсан юмаа, энэ уураа согтуудаа гаргаж, 3 удаа эрүүлжүүлэхэд орж байсан. Би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэхдээ салах хэмжээнд хүрнэ гэж төсөөлж байгаагүй. Гэвч нэгэнт ийм байдалд хүрсэн учраас бид эвлэрч эргээд сайхан амьдрах боломжгүй болсон болохоор гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, Б.******* хэлсэн тайлбарыг эсэргүүцэх, өөрийгөө өмгөөлж хэлэх үг алга. Хоёр хүүхдээ ээж дээр нь үлдээж, хоёр хүүхэддээ тэтгэлэг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч З. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б., хариуцагч З. нар нь 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гэр бүл болж 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү А., 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр охин А. нарыг төрүүлсэн болох нь 25000003 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-, 0000164 тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь 9 жил хамтран амьдрах хугацаанд хариуцагч З. нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй эр эмийн харьцаа тогтоосноос шалтгаалан хоорондоо хэрүүл маргаантай, таарамжгүй харьцаатай байдаг байсан, нөхөр З. нь эхнэрээ хутга барьж удаа дараа айлган сүрдүүлсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зоддог байсны улмаас 2019 оны 11 дүгээр сараас тус тусдаа амьдарч эхэлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д .., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.
Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар зохигчид нь хүү А., охин А. нарыг эх Б.******* асрамжид үлдээхээр тохиролцсон болохыг дурдаж, эцэг З.аас тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зохистой .
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч З. нь анхаарвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2 -т эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан. Иймд зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.аас улсын тэмдэгтийн хураамж 141.936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсгүүдэд зааснаар овогт , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэрлэгчид нь хүү А., охин А. нарыг эх Б.******* асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А., 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг З.аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснааар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.д даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг З. хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.д анхааруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* аймгийн Номгон сумын Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.аас улсын тэмдэгтийн хураамж 141.936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ