Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Хохирогч:, ,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч: Ц.Хонгорзул,

            Шүүгдэгч: *******,******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 05 оны 0 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

                            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тэс” шатахуун түгээх газарт түгээгч ажилтай, ам бүл , хамт Өвөрхангай аймгийн багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, *******.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, өдөр Өвөрхангай аймгийн , настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хамт Өвөрхангай аймгийн , тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ЙР98151 регистрийн дугаартай,*******.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь*******тэй бүлэглэн 0 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Өвөрхангай аймгийн , тоотод , нарын биед халдан зодож, хохирогч ын биед баруун гайморовын хөндийн урд, арын хананы зөрүүгүй, зүүн гайморовын хөндийн урд болон арын хананд зөрүүтэй хугарал, баруун 6, 7 дугаар хавирганы цууралт, хоёр нүдний дээд, доод зовхи бүсэлхий нураанд цус хуралт, дух, хоёр ташаанд зулгаралт, баруун хацар, эрүү, зүүн сарвуу, зүүн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын дотор салстад язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,   

Хохирогчийн биед зүүн 11, 1 дугаар хавирга, бүсэлхийн дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, баруун шуу, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, дух, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан,  

Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэн 0 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Өвөрхангай аймгийн , тоотод , нарын биед халдан зодож, хохирогч ын биед баруун гайморовын хөндийн урд, арын хананы зөрүүгүй, зүүн гайморовын хөндийн урд болон арын хананд зөрүүтэй хугарал, баруун 6, 7 дугаар хавирганы цууралт, хоёр нүдний дээд, доод зовхи бүсэлхий нураанд цус хуралт, дух, хоёр ташаанд зулгаралт, баруун хацар, эрүү, зүүн сарвуу, зүүн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын дотор салстад язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,    

Хохирогчийн биед зүүн 11, 1 дугаар хавирга, бүсэлхийн дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, баруун шуу, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, дух, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд: 

            Шүүгдэгч *** шүүх хуралдаанд “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

            Шүүгдэгч *** шүүх хуралдаанд “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

            Хохирогч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ хэрэг гарснаас хойш сар гаруй болсон байна. Эхний сар айл саахалтынхаа хүнийг гуйж түлээ түлш, усаа бэлдүүлдэг байсан. Тэрийг айл саахалтын хүмүүс ч мэднэ. Би **** эцгийг танина. Бид нар нас чацуу хүмүүс байгаа юм. Энэ *** манайхаар орж гараад явдаг. Гэтэл би энэ хүүхдэд ингэж зодуулсандаа жаахан гомдолтой байгаа. Уг нь ийм үйлдэл гаргах хүүхэд биш байгаа юм. Манайхаар орж гараад идэж уугаад би хүүхэд шиг ээ санаж явдаг. Гэтэл намайг ийм болтол зодсон. Та яаж байна гэж ганц ч удаа асууж байгаагүй. сар болоход өнөөдөр л энэ хоёрын царайг харж байна. Ямар ч хүний үнэр байхгүй, би маш их гомдолтой байна. Эцсийн эцэст зүв зүгээр эрүүл саруул намайг асарч байсан хүнийг зодсон. Би чинь тонгойгоод хувцсаа өмсөж чаддаггүй хүн шүү дээ. Хүн харахад зүгээр яваад байдаг боловч хиймэл хөлтэй. Гэтэл ганц асардаг хүн нь ингээд хөдөлж чадахаа больсон. Хоёр сар гаруй айлынхаа хүмүүсийг гуйж ус, түлшээ бэлдүүлж байсан. Хүн зүгээр хийгээд байдаг юм биш шүү дээ. Одоо цагт чинь хүний юм хийгээд байдаг хүн ховор шүү дээ. Хүний юм хийж өгч байгаа хүнд чинь тэр болгонд юм өгөөд байж чадахгүй ч гэсэн зохих ёсоор нь урамшуулал гэдэг юм уу их юм өгчихгүй ч гэсэн тамхи татдаг хүн байвал тамхийг нь авч өгөх, хэдэн төгрөг байдаг бол тэрийгээ аваад өгчихнө, бензин хэрэглэдэг бол бензин хийгээд өгөх жишээний байна. Гэтэл эцсийн эцэст хохиролгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн ийм юм гарч ирээд яригдаад байх юм. Наад гарын үсэгтэй бичгийг чинь *** байцаагч шүүх эмнэлгийн дүгнэлт, миний энэ мөрдөлтийн явцад гомдол байна уу. Та хоёр гомдолгүй бол бичээд гарын үсэг зураад өгчих гэж хэлсэн. Бид хоёр тийм л юм нь дээр гомдолгүй гэсэн болохоос энэ хоёрт гомдолгүй гэж огт бичигдээгүй. Энэ мөрдөлтийн явц, шүүх эмнэлгийн дүгнэлт дээр гомдол юм байна уу гэж асуугаад энэ дээр гарын үсгээ зурчих гэж хэлсэн. Гэтэл сэтгэл санааны хохирол, гомдол байхгүй гэсэн юм яригдаад байх юм. Тэр бол худлаа. Энэ зохион байгуулсан юм уу, байцаагч тэгж хулдаа бичүүлсэн юм уу, үгүй бол тэр өмгөөлөгч нь хоёр ч удаа очиж уулзлаа гэсэн байцаагчийг шахалтад оруулчихсан юм уу, би одоо мэдэхгүй байна. Надад тийм хардалт төрж байгаа. Би гомдолтой байна...” гэв.

            Хохирогч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Машин авах хүн чинь ирчихлээ гялс хүрээд ир хөдөө явах гээд байна гээд бид хоёрыг дуудсан. Тэгээд бид хоёр мөнгөө үрчихээсээ өмнө машин авна гээд хоёулаа очсон. Бид хоёрыг очиход эдний аав цус болчихсон байсан. Тэгэхээр нь би чи чинь яагаад нил цустайгаа холилдчихсон юм гэсэн чинь шээх гэж яваад хашаагаа мөргөөд уначхав уу яав хүү байхгүй аймаг явчихсан байгаа гэсэн. Гэхдээ хоёр янзаар яриад байсан. Би хүүдээ юу гэж хэлнэ ээ гэснээ удаа ч үгүй жоохон байж байснаа *** архинд яв гэж явуулчхаад бандид алуулсан, алуулчхаад байна гэж хэлсэн. Зун бас хамраас нь цус гоожчихсон байсан. Гэтэл банди зодоод гэж хэлж байсан. Би тэр үед нь арай ч үгүй байлгүй эцгийгээ зодоод байхдаа яадаг юм гээд үнэмшээгүй. Гэтэл бид хоёрыг тахир дутуу болох шахуу, алахаас наагуур зодчихсон энэ зэрлэг, балмад, танхай этгээд эцгийгээ өөрөө зоддог байсан байж таараа л даа. Би энэ хүнд маш их гомдсондоо одоо бодоод байхад эцгийгээ өөрөө зодсон байх л гэж бодоод байна. Тэр эцэг нь согтуудаа хашаагаа мөргөөд уначихсан ч юм уу мэдэхгүй л дээ. Тэгээд нүүр яачихсан юм гээд асуухаар нь худлаа хэлсэн байх гэж бодсон. Бид хоёрыг очиход шал согтуу байсан. Би хоол хийж чадахгүй хоёр хонолоо, хүүхэд аймаг явчихсан, адууны мах гаргаад тавьчихсан чинь шүүс нь гоожоод байна, надад хоол хийгээд өгөөч гэж гуйхад нь би махыг нь хэрчээд гал дээр нь хийж өгснөөс өөр зүйл байхгүй. Би ямар айлын зарц уу, **** л тэр машиныхаа хүнтэй уулзуулбал уулзахгүй юу явъя гээд эдний гэрт очсон. Гэтэл яг тэр үед намайг утсаар нь тоглож байхад энэ хүүхэд эрүүл согтуу нь мэдэгдэхгүй залгасан. Хэн байгаа юм гээд байгаа бололтой байсан. Аав нь *** авгайтайгаа байна. Бид гурав байна, эхнэрээр нь хоол хийлгэж байна гээд ярьж байгаа бололтой байсан. Гэтэл наад хоёр пиздаагаа хоол хийгээд, гэр орон цэвэрлэ гэж хэл гэж ярьсан. Эднийх нэг мууртай муур нь гэрээрээ шээгээд, баагаад махтайгаа холилдоод явж байсан. Гэрт нь нил тамхины иш, чүдэнз дрожоор нь хөглөрчихсөн нил шороо болчихсон байсан. Би тоос шорооны харшилтай болохоор дрож шүүрдэхгүй, айлын гэр цэвэрлэхгүй, яах вэ хоолыг нь л хийгээд өгчихье хоёр гурван хоног хоол идэхгүй байгаа юм бол гэж бодоод байж байсан. Гэтэл банди нь наад хоёр пизда чинь гэр орон цэвэрлээд, хоол хийхгүй бол ална шүү гэж байна ирээд зодчих вий дээ явъя явъя, ах дүүсийнд чинь очиж хоноё гэж би **** хэлсэн. Гэтэл энэ тэр хөөрхөн ааштай банди юу гэж зодоод байв гэж, тоглож л байгаа юм байлгүй, аав нь уурыг нь хүргээд аавдаа тэгж хэлсэн юм байгаа биз, аймаг явчихсан гэсэн яваагүй юм байна шүү дээ гээд **** хэлж байсан. Тэгээд орж ирчхээд л учиргүй гэр орон цэвэрлэсэнгүй гэж уурласан. **** бол их ууртай орж ирсэн. Тэгээд энэ муу хоёр пизда л **** хүү бид хоёрыг мод хийсэн гэж матсан гээд байсан. Үгүй ээ бид хоёр матаагүй гэсэн чинь матсан гээд л дэвсчихсэн. Тэр үед 0-30 минут хүнийг хоёр, гурван бакалтай залуу дэвсчхээд, нүд амнаас гал бутартал дэвссэн. Би нүүрээ дараад миний хурууны үенүүд хажуу дээрээ гарчихсан байгаа. Тэр үед хавдартай байсан учраас гэмтэл эмчлээгүй. Одоо энэ дээд талын үенүүд нь бүгд мултралтай. Хүн уйлаад болиоч ээ гээд байхад чинь тэгж зодож байгаа байхгүй юу. Та нар мэдүүлэг дээрээ хоёр алгадсан гэж байна. Хэрвээ хоёр алгадсан бол би нармай цөмрөөд, хамар далийгаад, зөрөөтэй зөрөөгүй хацар яс нь хугарахгүй шүү дээ. Би өөрөө анагаахын сургууль төгссөн эх барих эмэгтэйчүүдийн анги төгссөн хүн мэдэлгүй яахав дээ. Хоёрхон алгадахад хүний нүүр ам тэгж гэмтэх үү, тэгээд би бүтэн хоёр сар хамраас байнга цус гарч ярьж чадахгүй буйлнууд нь бүгд язарчихсан, миний урд талын шүднүүд хугараад болиоч ээ гээд орилоод дээшээ хараад зодуулж байхад хоолой руу ороод хоолой зурагдаад би бүтэн хоёр сар юм идэж чадаагүй. Шингэн бантан шиг юм амаа өрөөсөн гараараа дөнгөж нээж байгаад сорж уудаг байсан. Энэ балмад этгээдүүд нэг удаа та нарын бие гайгүй юу гэж асуугаагүй, мөрдөн байцаагч **** Улаанбаатар хот руу оргоод явчихсан байна, **** нь ажлаа хийж байгаа олдохгүй байна гээд бид хоёроос хаана байж болох вэ гэж асуугаад бид нар яаж мэдэх юм чи байцаагч юм бол өөрөө тэр хүнээ олооч гэж байсан. **** Улаанбаатар хот руу яваад энэ мөрдөн байцаалт удааширсан. Сүүлд нь би пизда барингуутаа хорино үгүй бол оргон зайлсан гээд зарлана гээд **** чинь өөрийн биеэр тэгж ярьж байсан. Гэтэл сүүлд нь олчихсон би хорьчихсон байгаа гээд хэлж байсан боловч хоригдоогүй л юм байна. Байцаагч нь хүртэл тэгж худлаа ярьдаг. Би шөнө унтаж чаддаггүй байсан. Одоо **** нь оргоод явчихсан, эргэж ирээд алчихна хаалга үүдээ түгжсэн үү гээд шөнө унтаж чадахгүй өвчин намдаах эм уугаад сүхээ хүртэл орон доогуур хийж хонож байгаа шүү дээ. Одоо болтол тийм айдастай байгаа. Би өглөө оройгүй өвчин намдаах эм хоёр гурваар нь давхарлаад ууж байна. Эм авч орж болохгүй гээд цагдаа миний ууттай эмийг аваад үлдсэн...” гэв.

            Шүүгдэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Аав **** чинь авгайгаа хардаад намайг зодчихлоо” гэсэн чинь дүү *** нүүр хэсэг рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би бас *** нүүр хэсэг рүү нь -3 удаа баруун гараараа цохиод авсан. Тэгээд би *** нь хэрэлдээд 1 зогсож байсан чинь манай дүү **** гэх хүнийг түлхэж унагаагаад наадах чинь намайг мод бэлдсэн гэж матсан хүн байгаа юм” гээд -3 удаа нүүр хэсэг рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би салгаад **** гэх хүнийг гэрээс авч гараад баруун гараараа удаа нүүрэн тус газарт алгадаад одоо яв гэж хөөсөн. Ийм л асуудал болсон. Тухайн үед би **** нүүрэн тус газарт нь -3 удаа баруун гараараа цохисон. Харин **** гэх хүний нүүрэн тус газарт удаа л алгадсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Манай дүү **** нь **** гэр дотор -3 удаа баруун гараараа нүүр хэсэг рүү нь цохиж авчхаад гэрээс гараад явсан. Манай дүү **** -3 удаа нүүр хэсэгт нь баруун гараараа цохисон. Би дээрх хүмүүсийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, болсон асуудалд харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуудас/,

            Шүүгдэгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд миний уур бүр хүрч, тухайн үед **** зүүн талын орон дээр хэвтэж байхаар нь очоод нүүр рүү нь баруун гараараа -3 удаа цохиод, гэрээс чирээд гарч байхад манай найз **** ирээд “Чи чинь юун хүн цус, нөжтэй нь холиод байгаа юм бэ” гэхээр нь би “Манай аавыг зодсон байна, чи ороод хар” гэж хэлээд газар унагааж нуруу хэсэг рүү нь нэлээд хэдэн удаа хөлөөрөө өшиглөчхөөд зайл гэж хөөчхөөд буцаад гэрт ороход **** гэх хүн ахтай хэрэлдээд зогсож байхаар нь би очоод түлхэж унагаагаад **** гэх эмэгтэйг -3 удаа цохиж авсан. Тэгсэн чинь **** нар намайг тэвэрч аваад одоо боль гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Гэрээр дүүрэн цус болсон, гэр завааруулсан, аав *** зодсон байхаар нь би уурлаад тэр хоёр хүний биед халдсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би **** гэдэг хүмүүсийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, болсон асуудалд харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэндээс **** аваад гарч Бат-Өлзий сумын төвөөс зайдуу нийслэл нэртэй ,5 литрийн савалгаатай 5 ширхэг пиво ууж дуусах гэж байхад би найз *** утсаар дуудаад **** хүргүүлж ирээд дүү нь шууд буцаад явсан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад иргээд **** бид **** аав **** очоод **** машиндаа үлдэж, бид гурав орсон. Орох үед нөгөө танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр сууж байсан. *** ах нүүр нь нил цус болчихсон, хавдсан байсан. Тэгээд би юу болсон юм бэ? гэсэн чинь хэлэхгүй байснаа “Наад нөхөр чинь эхнэртэйгээ хардаад” гэсэн, өөр юм хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би **** цагийн орчимд жижүүр эмчээр ажиллаж байхад хэсгийн төлөөлөгч ***, мөрдөгч **** нар бусдад зодуулсан гээд хүн авчирсан. Тухайн үед иргэн **** биеийн нүүр болон хувцас нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Нүүрний баруун шанаа хэсэг хатуу хавдар ихтэй байсан. Амны хөндийд үзлэг хийх боломжгүй, ам нь ангайх боломжгүй, битүү хавдартай болсон байсан. Тухайн үед *** гэх хүний яриа нь ойлгогдохгүй байсан, бүх бие өвдөөд байна гэж хэлсэн. Би тухайн хүнд дизепам нэртэй тайвшруулах тариа 1 мл, диценом нэртэй цус тогтоох тариа мл, В-С мл, диколфинакнарти З мл өгзөгний булчинд тарьсан, тэгээд тайвшраад унтаад өгсөн. Өглөө 8 цагт сэрээгүй байсан, дараагийн ээлжийн эмчдээ хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би найз **** нар дээр Могойтын гол дээр очиход ***, бас *** ах нь гээд *** гээд ах хамт байсан. Тэд нарт Лайт нэртэй пиво уугаад сууж байсан. Тэгээд бид Лайт нэртэй ,5 литрийн савалгаатай пиво хувааж уугаад *** гэрт ирсэн. ...Тухайн үед *** ахын нүүр амнаас цус гарч байсан. Гэрийн гадаа *** нар тухайн гэрт байсан ах, эгч хоёрыг зодоод байсан. Тухайн үед *** нэг ахын дээр гарчихсан, хоёр гараараа ээлжлээд цохиод байхаар нь би боль чи гэсэн чинь миний аавыг зодсон юм чинь гээд зодоод байсан. Харин **** ах нэг эгчийг барьж аваад чирээд, толгой хэсэг рүү нь цохиод түлхэж унагаад байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй, ийм л зүйл болсон. Тухайн үед танихгүй ах, эгч хоёрын нүүр, амнаас нь цус гарсан байдалтай, эмэгтэй нь болиоч ээ гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1- хуудас/,

            Хохирогч **** эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоосон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч **** дугаартай “Хохирогч ****н биед баруун гайморовын хөндийн урд, арын хананы зөрүүгүй, зүүн гайморовын хөндийн урд болон арын хананд зөрүүтэй хугарал, баруун 6, 7 дугаар хавирганы цууралт, хоёр нүдний дээд, доод зовхи, бүсэлхий нураанд цус хуралт, дух, хоёр ташаанд зулгаралт, баруун хацар, эрүү, зүүн сарвуу, зүүн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах, механизмаар үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 5-7 хуудас/,

            Хохирогч **** “Мед Траума” эмнэлэгт толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээ, цээжний тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээний хариунууд /хх-ийн 8 хуудас/,

            Хохирогч **** эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоосон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч **** дугаартай “Хохирогч **** биед зүүн 11, 1 дугаар хавирга, бүсэлхийн дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, баруун шуу, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, дух, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах, механизмаар үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 3-35 хуудас/,

            Хохирогч **** нараас гаргасан “шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцлаа, гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулах шаардлагагүй” гэх хүсэлтүүд /хх-ийн 0, хуудас/,

            Хохирогч **** “Ийлдэс-эерэг хэрлэг төст артрит” буюу олон улсын М05 кодтой өвчний улмаас **** өдөр хүртэл байнгын асаргаа шаардлагатайг тогтоосон тодорхойлолт /хх-ийн хуудас/,

            Хохирогч **** Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж, үйлчилгээний талаарх тодорхойлолт /хх-ийн 7 хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн **** /***/ гэх хүний эрүүл мэндийн даатгалын сангаас ямар ямар эмчилгээ, үйлчилгээ авсан эсэхийг цахим системээс шалгахад 0 оны 10 дугаар сарын 3-ны өдөр, мөн 0 оны 11 дүгээр сарын 0-ний өдрүүдэд төрлийн 8.08 /хоёр зуун хорин найман мянга наян хоёр/ төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Иймээс уг 8.08 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090000080 тоот дансанд тушаачихвал ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,

            Хохирогч **** нараас гаргаж өгсөн хохирол, төлбөртэй холбоотой 1.37.30 /нэг сая гурван зуун далан хоёр гурван зуун хоёр/ төгрөгийн И-Баримтууд /е-barimt/ болон бусад тооцооны баримтууд /хх-ийн 5-55 хуудас/,

            Хохирогч **** “Цахиур” шүдний эмнэлгээс 50.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үйлчлүүлсэн тухай баримт /хх-ийн 56 хуудас/,

            Шүүгдэгч **** нарын урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх Цагдаагийн байгууллагын тодорхойлолтууд /хх-ийн 57-60 хуудас/,

            Шүүгдэгч ****-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 6-68 хуудас/,

            Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирлыг төлсөн баримтын хуулбар /хх-ийн 116 хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **** нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

            Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч **** санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч **** нарын мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***** зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч ***  нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Хоёр ба түүнээс дээш олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн, хүч чармайлтаар нэгдсэн нэгдмэл санаа зорилго тавьсан эсэхийг чухалчилдаг.

Гэм буруугийн шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хэрэгт ач холбогдолтой талаас дүгнэхэд шүүгдэгч **** нар нь хохирогч **** нарыг гэрт нь архи ууж согтуурсан хэмээн зодож, хохирогч **** нарын бие, эрүүл мэндэд хохирол учруулах биеийн хүчний давуу байдал, нөхцөл боломжийг бүрдүүлсэн энэ үйлдлийг гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч *** нар нь хохирогч **** нарын дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд “...хохирогч ын биед баруун гайморовын хөндийн урд, арын хананы зөрүүгүй, зүүн гайморовын хөндийн урд болон арын хананд зөрүүтэй хугарал, баруун 6, 7 дугаар хавирганы цууралт, хоёр нүдний дээд, доод зовхи бүсэлхий нураанд цус хуралт, дух, хоёр ташаанд зулгаралт, баруун хацар, эрүү, зүүн сарвуу, зүүн шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын дотор салстад язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,       

хохирогч **** биед зүүн 11, 1 дугаар хавирга, бүсэлхийн дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, баруун шуу, хэвлий, бүсэлхийн нуруунд цус хуралт, дух, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, ...3. “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заажээ.

Улсын яллагчаас шүүгдэгч **** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн”-ээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч **** нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, . “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн  505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй  адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

            Шүүх хуралдаанд хохирогч **** нар нь “...маш их гомдолтой байгаа. Энэ хэргийн улмаас их хохирсон.  Хэрэгт баримтаар 1,6,30 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Тэр болгон баримтуудаа авч чадаагүй. Цаашид эмчилгээ хийлгэж, хагалгаанд орох шаардлагатай байгаа. Сэтгэл санааны хохиролд хохирогч *** 10,000,000 төгрөг нэхэмжилнэ, хохирогч *** 5,000,000 төгрөг нэхэмжилнэ...гэж тайлбарласан ба хэрэгт хохирогч нараас гаргаж өгсөн энэ гэмт улмаас гарсан гэх 1,6,30 төгрөгийн зардлын баримтууд /хх 5-56/ авагдсан. Эдгээр баримт нь хуульд заасан шаардлага хангасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,6,30 төгрөгийг  шүүгдэгч *** нараас хохиролд нийт 1,6,30 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч **** 811,151 төгрөгийг гаргуулж хохирогч **** нарт, шүүгдэгч **** 811,151 төгрөгийг гаргуулж хохирогч **** нарт тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **** нар нь “шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцлаа, гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулах шаардлагагүй” гэх хүсэлтүүд /хх-ийн 0, хуудас/-ийг гаргаж байсан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд **** нар “...хохирогч **** сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилнэ, сэтгэл санааны хохиролд хохирогч ***р 5,000,000 төгрөг нэхэмжилнэ...” гэж тайлбарласан тул  хохирогч **** нарын сэтгэл санаанд учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч **** нар нь сэтгэл санааны хохирол болон энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдлаа.

             Шүүгдэгч нар нь эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол 8,08 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

                        Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би шүүгдэгч **** нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах саналыг гаргаж байна. Шүүхээс шүүгдэгч **** нарыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн .1-т зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч нарын зүгээс баримтаар нэхэмжилсэн 1,6,30 төгрөг төлөгдөөгүй учраас шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг дурдаж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш “...Шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн .1-т заасан гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хэлье. Улсын яллагчийн зүгээс хорих ялын саналаар эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байгааг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзэж байна. Яагаад боломжгүй гэж үзэж байгаа вэ гэхээр шүүгдэгч ****тухайд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Энэ талаар хэрэгт нотлох баримтаар эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх тухай лавлагаа авагдсан байгаа. Дээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анхнаасаа хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр дүрсэлж буруугаа хүлээж мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, дуудсан цагт бэлэн байж өнөөдрийг хүртэл явсан. Тэр битгий хил хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүртэл гаргаад би буруугаа хүлээж байна, хохирлоо төлье гэдэг байдлаар анхнаасаа хандсаар ирсэн. *** тухайд тодорхой улирлын чанартай ажил эрхэлдэг, энэ талаараа баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд цалин орлоготой, нийгмийн даатгалын лавлагаа, тодорхой хаягийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Эрүүгийн хариуцлага оногдуулах гол зорилго бол түүнд хариуцлага оногдуулахдаа шүүхээс харгалзан үзэх нөхцөл байдлуудыг хуульд тусгасан байдаг. Гэм буруугаа хүлээж байна уу, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байна уу, төлсөн байна уу гэх мэт энэ бүх шаардлагуудыг хангаж байгаа. Бүр мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Тиймээс дээрх хуулийн шаардлагыг хангаж байгаа учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй байх гэж үзэж байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн .1-т зааснаар түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал, хохирол өгөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг нь харгалзан үзэж 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар түүний цалин орлогын байдлыг харгалзан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн ялын саналыг гаргаж байна. **** тухайд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад хамаарах зүйлүүд байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн хохирол төлөх төлбөр мөнгө цаашид торгох ял шийтгэх боломжтой учраас өөрөө карт бичиг баримтуудаа үлдээчихсэн байна гэдгээр нь ах эгч хоёр нь өмгөөлөгчийнх нь данс руу шилжүүлье гэдэг байдлаар над руу шилжүүлээд тэрийг нь би авч өгөөд бэлдчихээд байж байгаа. Тиймээс ял эрүүгийн хариуцлага биелэгдэх бүрэн боломжтой гэж миний хувьд бол харж байна...” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул “...Шүүгдэгч *** хувьд гэм буруу дээр маргаан байхгүй. Хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл харагддаг. Үүнээс юу харагддаг вэ гэхээр тухайн гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан бол хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан байх нөхцөл байдал харагддаг. Мөн шүүгдэгч *** хувьд анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээсэн зэрэг эрүүгийн ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа гэж харж байгаа. *** хувьд над дээр төлбөрийн чадваргүй иргэн гэж ирсэн учраас торгуулийн ял хэр зохимжтой вэ гэдгийг шүүх шийдвэрлэх байх гэж бодож байна. Миний хувьд хоёр ял шийтгэлийн санал байгаа тэрийгээ илэрхийлэх нь зөв байх. Шүүгдэгч *** хувьд төлбөрийн чадваргүй гэж тооцогдож байгаа, мөн өрх толгойлсон гурван хүүхэдтэй эцэг гэж явж байгаа боловч одоогоор *** ажил хийгээд тогтсон орлого олж байгаа. Иймд торгуулийн ялыг биелүүлэх боломж байгаа гэж харж байгаа. Тиймээс 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар түүний цалин орлогын байдлыг харгалзан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлье гэсэн нэг санал байна. Хэрвээ шүүхээс **** хувьд торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй байна энэ хүнд өөр ял шийтгэл оногдуулъя гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, мөн эрүүгийн хариуцлага ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа гэдгийг харгалзаад хорих ял оногдуулах боломжгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

                   Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

              Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн дахь хэсгийн  .1 дэх заалтад зааснаар шүүгдэгч **** 01  жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялаар,

            шүүгдэгч **** 01 жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

                      Бусад асуудлаар:

            Шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн .-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, .5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэж,

            шүүгдэгч **** нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж,

            Шүүгдэгч ***** 01 жилийн хугацаанд **** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг,

            шүүгдэгч **** 01 жилийн хугацаанд ***** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглож,

            Шүүгдэгч нарт оногдуулсан 01 жилийн хугацаанд  зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг **** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

            Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, *******.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.                 

                                                          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дугаар зүйлийн 1, , 3, , *******.7 дугаар зүйлийн .1, ., .3, ., 3 дахь хэсгийн 3.1, 3., *******.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, , 5 дахь хэсэг, *******. дүгээр зүйлийн , *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *****, ***** нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар шүүгдэгч**** 01  жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялаар,

шүүгдэгч ***** 01 жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч **** нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн .-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, .5-т заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тус тус хүлээлгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч **** 01 жилийн хугацаанд **** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг,

шүүгдэгч ***** 01 жилийн хугацаанд ***** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглосугай.

6. Шүүгдэгч **** нарт оногдуулсан 01 жилийн хугацаанд  зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг **** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Шүүгдэгч ***** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч **** нараас хохиролд нийт 1,6,30 төгрөгийг хувь тэнцүүлэн

шүүгдэгч **** 811,151 төгрөгийг гаргуулж хохирогч **** нарт,

шүүгдэгч **** 811,151 төгрөгийг гаргуулж хохирогч **** нарт тус тус олгосугай.

 9. Хохирогч **** нар нь сэтгэл санааны хохирол болон энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, *******.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН