Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/84

                                       Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ****

улсын яллагч *****,

шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар **** Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч *****холбогдох эрүүгийн ***** дугаартай, **** индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *****

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлдэд дурьдснаар/

Шүүгдэгч **** нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ***** тоот гэртээ байхдаа тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч **** маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү нь өшиглөсний улмаас иргэн **** биед 2 нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын хянга яс 2 хажуу хана зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дух баруун зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч **** нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр **** тоот гэртээ байхдаа тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч **** маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь өшиглөсний улмаас иргэн **** биед 2 нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын хянга яс 2 хажуу хана зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дух баруун зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй” гэжээ[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн үед хөдөө гэрээсээ эхнэр **** хамт сум руу төв рүү өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 41” маркийн тээврийн хэрэгсэлдээ шатахуун авах гэж орж ирээд **** хүнсний  дэлгүүр орж 2 шил “Агар” нэртэй 0.75 граммын архи, хүнсний ногоо аваад буцаж хөдөө явах замдаа **** ахынд ороход эхнэртэйгээ цуг байсан. Тэгээд би гэрийн гадаа байсан машин дотроосоо 1 шил “Агар” нэртэй архи авч ороод **** ахтай хамт ууж дуусгаад эхнэрийг машин дотор байгаа 1 шил архи аваад ороод ир гэхэд манай эхнэр машинд байсан архи авч орж ирээд **** ах бид хоёр ууж байсан. Тэгээд бид хоёрын хооронд юу болсныг сайн санахгүй байна нэг сэргэхэд **** ах миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд манай эхнэр намайг машинд суулгах үед араас газар унагаж нүүр лүү 1 удаа өшиглөхөд манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна лээ. Тухайн үйл явдал болоход *****би байсан. Би **** ахтай гэмгүй л харилцаатай байсан...” гэсэн мэдүүлэг[2],

3.Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед хөдөө тээврийн хэрэгсэлтэй нөхөр ****, хажуу айлын малчин ****** нарын хамт сумын төв орж шатахуун авах гээд сумын төв рүү орж ирээд **** хүнсний дэлгүүр орж 2 шил Агар нэртэй 0.75 граммын архи, хүнсний ногоо аваад гэр лүүгээ гарах замдаа ****  ахын орж тэжээлд байгаа үрээ үзэх гээ орох үед 1 шил “Агар” нэртэй архи авч ороод **** ахтай хамт манай нөхөр ууж дуусгаад гадаа машинд байгаа нэг шил архи аваад ороод ир гэхээр нь би машинд байсан. Агар нэртэй архи аваад орж ирээд задлаад хийж өгөөд сууж байхад **** ах одоо би гэртээ байгаа юм чинь хийж өгнө гээд тэр хоёр ууж байхад **** ах манай нөхөр хоёр эхлээд морь ярьж байгаад нам, улс төр яриад хоорондоо маргалдаад чи найз нараа дууд манай хүүхдийн хажууд та нар жижигдэнэ гээд тухайн цаг 15 цагийн үед байсан байхаа ***** ах  гэнэт ширээгээ цохиж босч ирээд **** цохиж унагаад газарт унасан байхад нүүр лүү нь өшиглөхөд би та яаж байгаа юм бэ? гээд салгах гэхэд намайг ор луу түлхэж унагаад “чи хол бай бүгдийг чинь ална шүү” гээд тэр үед ****та яаж байгаа юм гээд хамраас нь цус гарч хамраа дараад хэвтэхэд дахиад нүүр лүү өшиглөхөөр нь би гадаа гарч **** эгчид хандаж **** зодоод байна. Та салгаад өгөөч гэхэд уусан юмаа шингээж чадахгүй гээд хамт гэрт нь ороход **** ах газарт хэвтсэн, **** дээр нь дарсан байдалтай та дүүгээ яаж байгаа юм бэ? гээд байж байсан. Тэгээд **** эгч хоёуланг загнаад салгаж би **** аваад гэрээс нь гараад явж байхад **** ах араас гарч ирээд ***** татаж унагаад дахиад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би шууд сумынхаа цагдаа руу залгаж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг[3],

4.Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуудлагын жижүүр эмчээр 24 цагаар ажиллаж байсан. Тухайн өдрийн 15 цаг 30 минутад ***** бусдад зодуулсан гээд хүлээн авахаар ирсэн. Анхны үзлэгээр хамарнаас нь цус гарсан хамар, зүүн талын нүд нь хавдсан байдалтай байсан. Өөр бусдаар ил харагдах шарх сорви байгаагүй биеийн байдал нь хэвийн байсан. Өвчтөн ***** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Түүнийг хүлээн авахаар гэр бүлийн хүн эхнэр **** авчирсан. Мөн сумын цагдаа хамт явж байсан. Үзлэг хийж байхад ***** ахад зодуулсан гээд ярьж байсан...” гэсэн мэдүүлэг[4],

5.Гэрч

Л.Дунгаамаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хүчитбаатартай 1987 онд гэр бүл болсон. Дундаасаа 3 хүүхэдтэй, миний нөхөр төлөв, даруу, хүнд тусархаг, сайхан сэтгэлтэй, ямар нэгэн хорт зуршил байхгүй, яриа хөөрөө сайтай, олонтойгоо явдаг хүн байгаа юм. Нөхөр минь айлын түлээг бэлдэж өгөх гэж байгаад замдаа трактор нь эвдрээд гэртээ харих гэж явахдаа гараа хөлдөөгөөд тэрнээс хойш хөдөлмөрийн чадваргүй болсон хүн юм. Хүчитбаатар Ерөө сумын эмнэлэгт 10 гаруй жил жолооч, галч хийсэн хүн гэхдээ эмнэлгээсээ тэтгэвэрт гарч чадаагүй. Одоо группийн мөнгө гэж сард 500,000 төгрөг авдаг...” гэсэн мэдүүлэг[5],

5.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч
Д.Дарьсүрэнгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №106 дугаартай
“1.Ч.Батцэнгэлийн биед 2 нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын хянга яс 2 хажуу хана зөрүүтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, дух баруун зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт[6],
6.Хохирогч Ч.Батцэнгэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх яаралтай тусламжийн хуудас /насанд хүрэгчид/ дүрс оношилгооны шинжилгээний хариу[7], “Саран Элит” эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн  дүрс оношилгооны дүрсний хариу[8],рентген оношилгоо[9],

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Я.Хүчитбаатар нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн 1501 тоот гэртээ байхдаа тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Батцэнгэлтэй маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь өшиглөсний улмаас иргэн Ч.Батцэнгэлийн биед 2 нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын хянга яс 2 хажуу хана зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дух баруун зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Я.Хүчитбаатарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Хохирогч Ч.Батцэнгэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримтыг ирүүлээгүй байна. Харин шүүгдэгчийн зүгээс хохирогчийн томографын зардалд 190,000 төгрөг, эм тариа эмчилгээнд 400,000 төгрөг зарцуулсан болохоо илэрхийлсэн.

Ч.Батцэнгэл нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эрүүл мэндийн даатгалын сангаас 116,022 төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээг авсан болох нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22/63 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Шүүгдэгч Я.Хүчитбаатар нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрийн сангийн /100900020080/ эрүүл мэндийн сангийн дансанд 116,020 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа …учруулсан хохирлыг төлсөн;” хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 1 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн ****** нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг шүүхэд гаргасан[10].

Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч **** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч **** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.АМАРГЭРЭЛ

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас

[6]Хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас

Шүүх хуралдааны тэмдэглэлээс

                                       Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Марал,

улсын яллагч  Б.Содномиший,

шүүгдэгч Я.Хүчитбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Тугчин овогт Ядамжавын Хүчитбаатарт холбогдох эрүүгийн 2531000670058 дугаартай, 316/2025/0067/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 3, эхнэр, охины хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 1 дүгээр баг, 1501 тоотод оршин суудаг суух хаягтай, урьд  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тугчин овогт Ядамжавын Хүчитбаатар /РД:МЕ67091750/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлдэд дурьдснаар/

Шүүгдэгч Ядамжавын Хүчитбаатар нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн 1501 тоот гэртээ байхдаа тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Батцэнгэлтэй маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү нь өшиглөсний улмаас иргэн Ч.Батцэнгэлийн биед 2 нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын хянга яс 2 хажуу хана зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дух баруун зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Я.Хүчитбаатар нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн 1501 тоот гэртээ байхдаа тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Батцэнгэлтэй маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь өшиглөсний улмаас иргэн Ч.Батцэнгэлийн биед 2 нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын хянга яс 2 хажуу хана зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дух баруун зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Хүчитбаатарын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй” гэжээ[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн үед хөдөө гэрээсээ эхнэр Батчулууны хамт сум руу төв рүү өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 41” маркийн тээврийн хэрэгсэлдээ шатахуун авах гэж орж ирээд “Өлзийт” хүнсний  дэлгүүр орж 2 шил “Агар” нэртэй 0.75 граммын архи, хүнсний ногоо аваад буцаж хөдөө явах замдаа Хүчитбаатар ахынд ороход эхнэртэйгээ цуг байсан. Тэгээд би гэрийн гадаа байсан машин дотроосоо 1 шил “Агар” нэртэй архи авч ороод Хүчитбаатар ахтай хамт ууж дуусгаад эхнэрийг машин дотор байгаа 1 шил архи аваад ороод ир гэхэд манай эхнэр машинд байсан архи авч орж ирээд Хүчитбаатар ах бид хоёр ууж байсан. Тэгээд бид хоёрын хооронд юу болсныг сайн санахгүй байна нэг сэргэхэд Хүчитбаатар ах миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд манай эхнэр намайг машинд суулгах үед араас газар унагаж нүүр лүү 1 удаа өшиглөхөд манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна лээ. Тухайн үйл явдал болоход Хүчитбаатар ах, эхнэр нь Дунгаамаа эгч, манай эхнэр Батчулуун би байсан. Би Хүчитбаатар ахтай гэмгүй л харилцаатай байсан...” гэсэн мэдүүлэг[2],

3.Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Батчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед хөдөө тээврийн хэрэгсэлтэй нөхөр Ч.Батцэнгэл, хажуу айлын малчин Болдоо нарын хамт сумын төв орж шатахуун авах гээд сумын төв рүү орж ирээд Өлзийт хүнсний дэлгүүр орж 2 шил Агар нэртэй 0.75 граммын архи, хүнсний ногоо аваад гэр лүүгээ гарах замдаа Хүчитбаатар  ахын орж тэжээлд байгаа үрээ үзэх гээ орох үед 1 шил “Агар” нэртэй архи авч ороод Хүчитбаатар ахтай хамт манай нөхөр ууж дуусгаад гадаа машинд байгаа нэг шил архи аваад ороод ир гэхээр нь би машинд байсан. Агар нэртэй архи аваад орж ирээд задлаад хийж өгөөд сууж байхад Хүчитбаатар ах одоо би гэртээ байгаа юм чинь хийж өгнө гээд тэр хоёр ууж байхад Хүчитбаатар ах манай нөхөр хоёр эхлээд морь ярьж байгаад нам, улс төр яриад хоорондоо маргалдаад чи найз нараа дууд манай хүүхдийн хажууд та нар жижигдэнэ гээд тухайн цаг 15 цагийн үед байсан байхаа Хүчитбаатар ах  гэнэт ширээгээ цохиж босч ирээд Батцэнгэлийг цохиж унагаад газарт унасан байхад нүүр лүү нь өшиглөхөд би та яаж байгаа юм бэ? гээд салгах гэхэд намайг ор луу түлхэж унагаад “чи хол бай бүгдийг чинь ална шүү” гээд тэр үед Батцэнгэл та яаж байгаа юм гээд хамраас нь цус гарч хамраа дараад хэвтэхэд дахиад нүүр лүү өшиглөхөөр нь би гадаа гарч Дунгаамаа эгчид хандаж Хүчитбаатар ах Батцэнгэлийг зодоод байна. Та салгаад өгөөч гэхэд уусан юмаа шингээж чадахгүй гээд хамт гэрт нь ороход Хүчитбаатар ах газарт хэвтсэн, Батцэнгэл дээр нь дарсан байдалтай та дүүгээ яаж байгаа юм бэ? гээд байж байсан. Тэгээд Дунгаамаа эгч хоёуланг загнаад салгаж би Батцэнгэлийг аваад гэрээс нь гараад явж байхад Хүчитбаатар ах араас гарч ирээд Батцэнгэлийг татаж унагаад дахиад нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би шууд сумынхаа цагдаа руу залгаж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг[3],

4.Гэрч Г.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуудлагын жижүүр эмчээр 24 цагаар ажиллаж байсан. Тухайн өдрийн 15 цаг 30 минутад Батцэнгэл бусдад зодуулсан гээд хүлээн авахаар ирсэн. Анхны үзлэгээр хамарнаас нь цус гарсан хамар, зүүн талын нүд нь хавдсан байдалтай байсан. Өөр бусдаар ил харагдах шарх сорви байгаагүй биеийн байдал нь хэвийн байсан. Өвчтөн Ч.Батцэнгэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Түүнийг хүлээн авахаар гэр бүлийн хүн эхнэр Батчулуун авчирсан. Мөн сумын цагдаа хамт явж байсан. Үзлэг хийж байхад Хүчитбаатар ахад зодуулсан гээд ярьж байсан...” гэсэн мэдүүлэг[4],

5.Гэрч Л.Дунгаамаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хүчитбаатартай 1987 онд гэр бүл болсон. Дундаасаа 3 хүүхэдтэй, миний нөхөр төлөв, даруу, хүнд тусархаг, сайхан сэтгэлтэй, ямар нэгэн хорт зуршил байхгүй, яриа хөөрөө сайтай, олонтойгоо явдаг хүн байгаа юм. Нөхөр минь айлын түлээг бэлдэж өгөх гэж байгаад замдаа трактор нь эвдрээд гэртээ харих гэж явахдаа гараа хөлдөөгөөд тэрнээс хойш хөдөлмөрийн чадваргүй болсон хүн юм. Хүчитбаатар Ерөө сумын эмнэлэгт 10 гаруй жил жолооч, галч хийсэн хүн гэхдээ эмнэлгээсээ тэтгэвэрт гарч чадаагүй. Одоо группийн мөнгө гэж сард 500,000 төгрөг авдаг...” гэсэн мэдүүлэг[5],

5.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч
Д.Дарьсүрэнгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №106 дугаартай
“1.Ч.Батцэнгэлийн биед 2 нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын хянга яс 2 хажуу хана зөрүүтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, дух баруун зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт[6],
6.Хохирогч Ч.Батцэнгэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх яаралтай тусламжийн хуудас /насанд хүрэгчид/ дүрс оношилгооны шинжилгээний хариу[7], “Саран Элит” эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн  дүрс оношилгооны дүрсний хариу[8],рентген оношилгоо[9],

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Я.Хүчитбаатар нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн 1501 тоот гэртээ байхдаа тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Батцэнгэлтэй маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь өшиглөсний улмаас иргэн Ч.Батцэнгэлийн биед 2 нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын хянга яс 2 хажуу хана зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, дух баруун зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Я.Хүчитбаатарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Хохирогч Ч.Батцэнгэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримтыг ирүүлээгүй байна. Харин шүүгдэгчийн зүгээс хохирогчийн томографын зардалд 190,000 төгрөг, эм тариа эмчилгээнд 400,000 төгрөг зарцуулсан болохоо илэрхийлсэн.

Ч.Батцэнгэл нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эрүүл мэндийн даатгалын сангаас 116,022 төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээг авсан болох нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22/63 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Шүүгдэгч Я.Хүчитбаатар нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрийн сангийн /100900020080/ эрүүл мэндийн сангийн дансанд 116,020 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа …учруулсан хохирлыг төлсөн;” хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Хүчитбаатарыг 1 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг шүүхэд гаргасан[10].

Шүүгдэгч Я.Хүчитбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Хүчитбаатарт 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Я.Хүчитбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тугчин овогт Ядамжавын Хүчитбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Хүчитбаатарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Хүчитбаатарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Я.Хүчитбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Хүчитбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.