| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2021/00300/И |
| Дугаар | 103/ШШ2021/00336 |
| Огноо | 2021-10-07 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2021/00336
| 2021 10 7 | 10*******/ШШ2021/00**************6 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, *******-******* дүүргийн 19 дүгээр хороо, *******/******* дугаар байрны тоотод оршин суух, овогт Ц. эцэг байх эрхийг хасуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О., хариуцагч Ц., нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч О. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ц. нь гэр бүлийн хамаарал бүхий хүүхдүүдтэйгээ байнгын харгис хэрцгий харьцаж догшин авирладаг, өөрийн эхнэр Д. 11 жил байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, амь насанд нь хүрсэн зэрэг үйлдлүүд нь шүүхээр тогтоогдож 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.*******, 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, оноосон 16 жилийн хорих ялыг 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эдэлж байна. Эцэг байх эрхийг хасуулах олон шалтгаан байгаа учраас эрхийг нь хасуулаад, ээжээрээ овоглуулах саналтай байна.
1.Ээжээрээ овоглох юм бол бүтэн өнчин болоод тэр утгаараа дотоодын болон гадаадын их сургууульд 60-100 хувийн тэтгэлгээр суралцах боломжтой болно.
2.Манай дүү спортын чиглэлээр олон тэмцээнд байнга гадагшаа, дотогшоо явдаг. Тэр бүрт асран хамгаалагчийн зөвшөөрөл хэрэгтэй гээд маш их баримт бичиг хөөцөлдөх шаардлагатай болдог. Тиймээс би өөрөө шийдээд явуулж баймаар байна.
*******.Би дүүгийнхээ ирээдүйг бодож байна. Энэ хүнийг өмнө нь ямар байдал гаргадаг байсан, яаж дарамталж, хүчирхийлэл үйлдэж, ээжийг маань алсныг бид гурваас өөр хүн мэдэхгүй. Энэ хүн энэ газраасаа гарч ирээд дүүг маань аваад явчих вий, дахин хүчирхийлэл үйлдэж, дарамтанд байлгах вий гэж айж байгаа болохоор ээжээрээ овоглох саналтай байна. Ээжийн маань хавтаст хэрэгт энэ хүнийг яадаг байсан тухай бүх зүйл нотлох баримтаар нотлогдсон байгаа. Ц. аа чи жүжиглээд байх хэрэггүй. хутга тулгасан, Янжаагийн дэргэд ээжийг нь зодож алсан, Янжааг зоддог байсан тухай бүх зүйл нотлох баримтаар тодорхой болсон. Манай дунд дүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь үнэн шүү дээ. Энэ талаар баримт бүрдүүлээд цагдаад өгсөн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд авч хэлэлцээгүй. Дунд дүүг маань пийшин тойруулаад зодож, цустай нь хольж байсан, бид ээжийгээ цустайгаа холилдож байхыг байнга хардаг байсан, орой болгон бид нарыг айлд хонуулж байсан нь бүгд үнэн. Эцсээ хүртэл ээжийг маань зодсоор байгаад алчихаад, бид нарыг гэрийн хорионд байлгаад, Янжааг нэг эрэгтэйтэй нэг хөнжилд оруулж байсан. Миний дунд дүү надад би эхгүй байхыг мөрөөдөөгүй, эцэггүй байхыг мөрөөддөг байсан гэж хэлсэн. Яагаад та бид гуравт ийм амьдрал бэлэглэж байгаа юм бэ? Та сая энэ бүхнийг зогсоогооч гэж хэлж байна. Би одоо энэ бүхнийг зогсооё. Би дүүгээ ядуу тарчиг амьдруулмааргүй байна. Би дүүгээ гадаад, дотоодын тэмцээн уралдаанд явуулж, их дээд сургуульд сургамаар байна. Би бүх боломжоор хангамаар байна. Би хэзээ ч дүүдээ дахин яргалал амсуулмааргүй байна. Би саяхан хүртэл ээжийнхээ оршуулган дээр очоод ээждээ дүү нараа сайн харж хандана, бүхий л боломжоор хангаж амьдруулна гээд амалчихаад ирсэн. Дээр нь та төлбөрийн чадваргүй гэж хэлж байна. Тийм л юм бол би улсаас төлбөрийг нь төлүүлье. Энэ хүүхдийн 4 жилийн сургалтын төлбөр 10 хэдэн сая төгрөг болно. Энийг би улсаас төлүүлж, үлдсэнийг нь би төлье. Та ганц хүүхэдтэй учраас овгийг нь солиулмааргүй байна гэж байна. Би энэ хүүхдийн эрх ашгийг бодож байна. Би дүүгийнхээ ирээдүйг бодмоор байна. бол байнга архи уудаг, архи уух болгондоо байнга зоддог, ээжийг зоддог, ээжийгээ зодуулж байгааг хараад өмөөрөөд урдуур нь орох болгонд нь гэрт байгаа аяга, шанага хамаг юмаараа балбадаг, ээжийг үсдэж чирээд байхаар нь дундуур нь орохоор алгаддаг, өшиглөдөг, бага байхад нь цэцэрлэгт хүрээлэнд хүртэл төөрүүлж байсан, мөн дүүгийн маань хоолой дээр хутга тулгаж байсан гэдэг нь бүгд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. ******* аймгийн гэр бүлийн хүчирхийллийн зэрэг тогтоох шинжээчийн дүгнэлт дээр Янжаа өөрөө бүх зүйлийг хэлж тодорхойлсон байгаа. Ер нь анх төрснөөс нь хойш байнга гэр бүлийн хүчирхийлэлтэй байсан. Иймд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, ******* дугаар зүйлийн *******.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.ыг Ц.ын эцэг байх эрхийг хасаж хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: агаас болон 2 охиноосоо дахин дахин уучлалт гуйж байна. агийн ярьсныг ойлгож байна, зөвшөөрч байна. Гэхдээ сая ярихдаа бид гурвыг бид гурваас өөр хүн мэдэхгүй гэж байна. Энэ бол худлаа манай талийгаачийн тал болон миний талын хамаатан садан, миний ажлын газрын хамт олон бүгд мэднэ. , , ******* надад маш их гомдсондоо анхнаасаа ийм зүйл ярьж байсан, одоо ч ярьсаар л байна. Би энэ байдлыг нь ойлгож байна, хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн овгийн хувьд би өөрөө эр хүн, эцэг хүн болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. агийн доод талын дүү нь миний төрсөн охин байгаа юм. Тэр маань ээжээрээ овоглодог. төрөхөд нь бид нар гэр бүлээрээ ярилцаад г ээжээр нь овоглосон учраас миний нэрээр овоглохоор болсон. Тиймээс би хүн болж төрснийхөө хувьд гэж овоглосон хүүхэдтэй байхыг хүсэж байгаа тул овгийг нь солихгүй. а чиний ярьж байгааг би үгүйсгэж байгаа юм биш, би харин ч хүлээн зөвшөөрч байна. Би дахиж хүн болж төрөхгүй шүү дээ. , нар байна, яагаад байж болохгүй гэж, би одоо 50 хүрэх гэж байна, дахиад надад 1******* жилийн ял байна. а сая ярьж байхдаа намайг гарч ирээд дахиж хүчирхийлэл үйлдэх байх гэж байна. Энэ гурван охинд би хэзээ ч хүчирхийлэл үйлдэж байгаагүй, муухай ч харж байгаагүй. г нэг удаа хүний гутал өмсөөд ирэхээр нь загнаж байсан. а та ичих нүүр гэж байдаг бол би таныг нэг ч удаа загнаж байгаагүй. Гэхдээ энэ гурван хүүхэд надад гомдох нь ойлгомжтой, ээжийг нь алсан гэмээ би ойлгож байна. агаас нэг хүсэлт байна. Охин минь гэх үү, дүү минь гэх үү, хэрэг болсноос хойш намайг байнга дарамталж, гүтгэлэг явуулж, хөгшин аав, ээж рүү минь хэлдэг. Энэ агийн дарамталдаг, зоддог гэх зүйлүүд нь бүгд худлаа зүйл. а бол дотроо тийм шүү гээд мэдэж байгаа байх, гэхдээ чи шүүхэд анх тэгээд хэлсэн болохоор энэ хэвээрээ яриад байгаа байх гэж би бодож байна. Гэхдээ дахин дахин яриад яах вэ, шүүх хурал болж байхад хэлчихье гэж бодоод хэлж байна. Овгийг бол солимооргүй байна. Шүүх өөрөө хуулийн дагуу шийдэж өгнө байх гэж бодож байна. Би эндээс 58-59 настай гарах байх, гараад надад амьдрах хугацаа байхгүй, хүүхэдтэй болох нас байхгүй байх, тиймээс би хүүхдийн минь овгийг хэвээр үлдээж өгнө үү гэж шүүхээс гуйж байна. Би ад болон 2 охиндоо маш том хэрэг хийсэн нь үнэн. а бол зөв зүйтэй юм ярьж байна. Сургууль, амьдрал ахуйд нь бүтэн өнчин гээд тэтгэлэг авах нь маш их хэрэгтэй гэж зөв юм ярьж байна. Би эцэг хүний хувьд хүүхдүүддээ туслах ёстой. Гэхдээ би хоригдож байгаа тул хэзээ ч тусламж өгч чадахгүй. Тэтгэлгийн тухайд төлчих төлбөр юу ч байхгүй, шүүхээс тэтгэмж тогтоох юм бол өгөх гэсэн ч өгөх мөнгө байхгүй, гараад ажил хийе гэсэн ч насгүй, биегүй, боломжгүй болохоор тэтгэлэг төлөх ямар ч боломжгүй гэдгийг а минь наад толгойдоо ойлгоно уу. Мөн нэгэнт хуулийн дагуу би ялаа эдэлж байгаа, дахиж битгий ийм айхтар дарамт үзүүлээчээ гэж гуймаар байна. Би шүүхээр шийдэгдсэн зүйлийг үгүйсгэхгүй. Яах вэ, би талийгаачийг зоддог байсан, үүнээсээ болж шоронд орсон нь үнэн. Гэхдээ би гурван охины хувьд юу ч хэлж байгаагүй шүү. агийн хувьд ээжийг нь алсан хүнийг яаж зүгээр байлгах вэ дээ, тиймээс ч би аг ойлгож байна. Хамгийн гол нь битгий дахиж дарамтлаач ээ гэж гуймаар байна. Одоо энэ бүхнийг таслан зогсоогооч ээ. Би гуйж байна. Миний охин , а, нараасаа гуйж байна, дахиж бүгдээрээ уулзах ч юм уу, үгүй ч юм уу чи хоёр дүүдээ хэлээрэй. Мэдээж хэрэг чи үг зааж бичүүлж байгаа гэдгийг би мэдэж л байна. Наад аав чинь аймар хүн, ингэж дарамталж, хүчирхийлэл үйлддэг байсан гэж бичүүлж байгаа. ийм юм бичихээр хүүхэд биш гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Намайг гэсэн сэтгэлтэй ганц хүн байдаг байсан. Амьдрал ийм л байна. Хүүхдийн маань овгийг солихыг би зөвшөөрөхгүй байна. Би тэр хавтаст хэрэгт авагдсан зүйлийг худлаа гээгүй. Энэ чинь нэгэнт шүүхээр шийдэгдсэн зүйл, би энэ бүхнийг хүлээн зөвшөөрч байгаа. Би бүгдийг нь ойлгож байна. а чи жаахан тайвшир. Хамгийн гол нь би бүгдийг ойлгож байна. Болсон зүйлийн талаар бүх материал хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэр бүхнийг Монгол улсын шүүх уншаад надад ял оноодгоо оноосон. Чиний ярьж байгаа бүхэн дүүгийнхээ төлөө гэдгийг ойлгож байна. Хамгийн гол нь би эцэг байх эрхээ эдэлмээр байна. Та хэд надад яаж гомдож байгааг би ойлгож байна. Би чиний ярьсан бүхнийг үгүйсгээгүй. Чиний ярьж байгаа бүх зүйл үнэхээр зөв байна. Хамгийн гол нь миний эцэг байх эрхийг хасах юм бол бүтэн өнчин болно гэнэ, тэр нь зөв. Би өөрөө мөнгөтэй байсан бол ын бүх хэрэгтэй мөнгийг өгөх байсан. Хажуугаар нь хүүхдүүдэд дахиж хүчирхийлэл үйлдүүлмээргүй байна гэж байна. Тийм зүйл огт байхгүй гэж хэлмээр байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
О. нь Ц.т холбогдуулан Ц.ын эцэг байх эрхийг хасах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц. эцэг байх эрхийг хасаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О. нь О.ын асран хамгаалагч болох нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 4 сарын 17-ны өдрийн А/69 тоот захирамжаар тогтоогджээ. /хх-7/
Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй гэж зааснаар хүсэлт гаргагч О. нь Ц. эцэг байх эрхийг хасуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй байна.
Ц. нь Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар .., хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг байсан болох нь:
******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 2019/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Цогтбаатар нь өөрийн эрхшээлд байгаа насанд хүрээгүй хүнийг давтан үйлдлээр хүчиндэхийг завдсан, гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэдтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдон 2019 оны 10 сарын *******-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.*******, 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдэж 16 жилийн хорих ялаар шийтгэгдэн уг ялаа чанга дэглэмтэй хорих ангид эдэлж байна. /хх-10-24/
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ДШМ/01 дугаартай магадлал /хх-25-*******4/
******* аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/69 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамж /хх-7/,
Ц.ын 4-р ангийн монгол хэлний хичээлийн зохион бичлэг /хх-9/,
Хүүхэд хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт,
Насанд хүрээгүй хүүхдийг асуусан тайлбар зэргээр тогтоогдож байх тул Ц.ыг охин Ц.ын эцэг байх эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн З1.2 дахь хэсэгт шүүх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ц.аас тэтгэлэг гаргуулж охин Ц. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1*******.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас эцэг байх эрхийг хасах тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60.780 төгрөг нийт 1*******.980 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч О.д олгох нь зүйтэй байна.
Асран хамгаалагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, Ц. эцэг байх эрхийг сэргээсэн тохиолдолд хариуцагч Ц. нь хүүхдийн асрамж өөрчлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар овогт эцэг байх эрхийг хассугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар овогт 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг овогт аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
*******.Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын ******* хоногийн дотор ******* аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяа даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1*******.980 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч О.д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ