| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, б*******,*******,*******,*******,*******, хамт, , оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч **** нь Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан зөрчилд холбогдон Хархорин сум дахь сум дундын шүүхийн *** өдрийн зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд оролцохдоо “**** нь эпилепси буюу уналт, таталт оношоор эмчийн хяналтад байдаг” гэх **** дугаартай тодорхойлолтыг хуурамчаар үйлдүүлэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан зөрчилд холбогдон Хархорин сум дахь сум дундын шүүхийн **** өдрийн зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд оролцохдоо “**** нь эпилепси буюу уналт, таталт оношоор эмчийн хяналтад байдаг” гэх *** дугаартай тодорхойлолтыг хуурамчаар үйлдүүлэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч *** ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэх хүн миний өмнө*** эмчээр ажиллаж байсан *** эмчийг ажиллаж байх үед буюу *** онд “артерийн даралт ихсэлт” гэх оношоор хяналтын бүртгэлд бүртгэгдэж байсан архивын баримт бичиг байна. Өөр бол ямар нэгэн өвчний учир хяналтад байгаа зүйл байхгүй байна. Намайг ажлаа авснаас хойш *** гэдэг хүн ирж үзүүлээгүй, хяналтад ороогүй. Хэрэв ямар нэгэн өвчний улмаар эмчийн хяналтад байдаг бол надад байгаа бүртгэлд авагдсан байх ёстой бөгөөд *** хувьд тийм зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би **** гэх хүний эрүүл мэндийг хянадаг байсан. Тухайн хүний нуруу, бөөр нь өвддөг, даралт ихэсдэг гэх зовууриар надад үзүүлдэг байсан. Өөр ямар нэгэн өвчний зовууриар надад үзүүлж байгаагүй. Мөн *** нь *** сумын эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад бол байдаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие дээрх албан бичигтэй холбогдуулан *** онд Авлигатай тэмцэх газарт шалгагдаж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр ял шийтгэгдсэн. Би тус хэрэгт өгсөн мэдүүлэгтээ энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. Дээрх албан бичгийн тухайнд *** нь нэг удаа даралт ихсэх гэсэн оношоор багийнхаа эмчид үзүүлж байснаас өөр эмчийн хяналтад байдаг тухай өвчний түүх манай эрүүл мэндийн төвд байхгүй. Эпилепси буюу уналт таталт гэсэн онош нь эмнэлгийн баримтаар тогтоогдохгүй гэсэн үг. Тухайн үед миний бие дээрх тодорхойлолтыг үйлдэхдээ эмнэлгийн баримт бичиг болон өвчтөний өвчний түүхийг нягтлан үзээгүй бөгөөд тус үйлдэлдээ хариуцлага хүлээсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 125 хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн **** дугаартай “...Зөрчлийн *** дугаартай **** холбогдох хэргийн шүүх хуралдааныг завсарлуулах тухай...” захирамжийн хуулбар /хх-ийн 118 хуудас/,
Өвөрхангай аймгийн **** дугаартай “*** нь *** настай эрэгтэй **** багийн иргэн эпилепси буюу уналт таталт оношоор **** сумын эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад байдаг болохыг тодорхойлов” гэх албан тоотын хуулбар /хх-ийн 118 хуудасны ар тал/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн **** дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4, 5-т заасныг журамлан Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар холбогдогч **** 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.” гэх шийтгэврийн хуулбар /хх-ийн 122-123 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч **** нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч **** хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 08 (найм) сарын хугацаагаар тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 08 (найм) сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг **** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг **** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН