Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0389

 

2022 оны 05 сарын 10 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2022/0389

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн д*******ж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******* хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******, гуравдагч этгээд Ц.Н*******ийн өмгөөлөгч Б.Г******* нарыг оролцуулан Л.Б*******ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ:

...Ц.Н*******ийн газар эзэмших болон өмчлөх эрх нь Засаг даргын шийдвэрээр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн тул Ц.Н*******т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын **** тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц.Н*******ийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, ***** тоот газрын өмчлөгчөөр бүртгэсэн Г-220******* дугаар бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Л.Б******* нь Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ц.Н*******т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын **** тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжийн Б.Ж*******д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын Ц.Н*******т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын **** тоот 700 метр квадрат газрыг өмчлүүлсэн захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ц.Н*******ийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, ***** тоот газрын өмчлөгчөөр бүртгэсэн Г-220******* дугаар бүртгэл, өмчлөх эрхийг Д.У*******т шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ц.Н*******т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын ***** тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ц.Н*******ийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, **** тоот газрын өмчлөгчөөр бүртгэсэн Г-220******* дугаар бүртгэл, өмчлөх эрхийг Д.У*******т шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтээ шүүх хуралдаанд бичгээр гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан.

Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А*******т 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхтэй итгэмжлэл олгосон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд Л.Б*******ын Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ц.Н*******т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын **** тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ц.Н*******ийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, **** тоот газрын өмчлөгчөөр бүртгэсэн Г-220******* дугаар бүртгэл, өмчлөх эрхийг Д.У*******т шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Л.Б*******ын Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ц.Н*******т Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын **** тоот газрын гэх 700 метр квадрат газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ц.Н*******ийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамж, **** тоот газрын өмчлөгчөөр бүртгэсэн Г-220******* дугаар бүртгэл, өмчлөх эрхийг Д.У*******т шилжүүлж бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Л.Б******* нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ