Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар  2025/ШЦТ/121 

 

        

              

 

                      

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Цэгмэд (томилолтоор),

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530000000108 эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* гол гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай,

*******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд ******* сумын 3 дугаар багийн нутаг “Шатанхай” гэх газарт өөрийн төрсөн ах хохирогч “муухай харлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, мах идэхдээ ашиглаж байсан ахуйн хэрэглээний хутгаараа йн зүүн суганд нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь “ зүүн суганд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:    

 

1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд ******* сумын 3 дугаар багийн нутаг “Шатанхай” гэх газарт өөрийн төрсөн ах хохирогч “муухай харлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, мах идэхдээ ашиглаж байсан ахуйн хэрэглээний хутгаараа йн зүүн суганд нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь “ зүүн суганд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

*******ийн яллагдагчаар өгсөн  “ Тухайн өдөр Шатанхай гэдэг газарт төрсөн ах ямаа самнуулж байсан. Тухайн үед манай төрсөн ахын хадам дүү нь болох болон гаднын 2 хүн байсан. Илүү гэрт нь ямаа самнаж байхад нь газраар ноолуур тараагаад байхаар нь би "Ахын дүү наадах ноолуураа түүчих" гэхэд "өөрөө түү" гэсэн. Тэгэхэд нь би үг дуугараагүй. Тэгээд  босож ирээд миний өмсөж байсан хувцасны захаас заамдаад хоолой боосон. Би амь тэмцэж сандарсандаа йн гар руу самаараа цохисон. Тэгээд надаас салсан. Тэгээд ахын гэрийнх нь зүүн хойд талд ширээний хажууд хамт мах идээд сууж байхад миний баруун гар талд сууж байсан нь намайг “муухай хараад байна уу” гэхээр нь би зөрүүлээд “муухай хараад байх юу байхав дээ” гэж хэлсэн. Тэр үед би хутгаар мах огтолж идээд сууж байсан болохоор йг санамсаргүй хутгатай гараараа түлхсэн байсан. баруун орон дээр очиж нэлээд удаан сууж байхад гэнэт зүүн талын суга орчмоос нь цус гараад байна гэхээр нь хутга хүрснийг мэдсэн. Тухайн үед би йг түлхэх үедээ гартаа барьж байсан хутгаараа зүссэн байх гэж бодож байна ” гэх (хэргийн 78-79 дугаар хуудас),

 

хохирогч йн “ 2025 оны 03 дугаар сарын 14-ний өглөө Өвөрхангай аймгаас ирсэн 4 хүн *******, бид хэд ямаа самнаж байхад ******* нь намайг “ноолуур хаялаа, хаясан ноолуураа түү” гээд байхаар нь би “ганц хоёр хүн онцлоод яах вэ, бүгд л адилхан ноолуур хаяад байна, та бүгдэд нь хэлэлдээ” гэхэд ******* нь “би чамд шаардлага тавьж байна” гэхээр нь би босоод ямаа самнаж байсан гэрээс гарах гэж байхад ******* нь өөр рүү нь ирж байна гэж бодоод намайг ямааны жижиг самаар миний зүүн гар руу цохихоор нь би ******* ахыг заамдаад авахад ******* нь “би чамайг алчихна шүү, хоёулаа гарья гадаа гараад учраа олчихъё би чамд бол хүрнэ шүү” гээд бахираад байж байхад эгч орж ирээд бид хоёрыг салгаад, ноолуур самнаж байсан хүмүүсийг “орж хоол ид” гэхээр нь би түрүүлээд орсон. Би ороод мах идэж байхад гаднаас ******* орж ирэхэд өөдөөс нь харахад намайг “чи муухай хараад байна уу, алчихна шүү” гээд над руу дайраад ирэхээр нь би босоод бариад авсан. Тэгсэн миний гэдэс рүү нэг юмаар цохих шиг болохоор нь харахад гарт нь миний мах идэж байсан хутга байсан. Тэгээд би арагшлах үед миний биеийн зүүн талаар хутгатай гараараа цохих шиг болсон. Хажууд нь байсан Н. ах, *******ийг загнаад салгаад авсан. Би гэрээс гарах гээд алхах үед миний толгой эргээд орон дээр унасан. Миний зүүн суганы тэр хавьд халуун оргиод байхаар нь би гараараа бариад үзэхэд суганы тэр хавиас цус их хэмжээгээр гоожиж байсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэх мэдүүлэг ( хэргийн 16-18 дугаар хуудас),

 

гэрч Н.ын “ орж ирээд гэрийн хойд талд ширээний ард суугаад чанасан мах идэж байсан. Араас нь *******, ямаа самнахаар ирсэн хүмүүстэй цуг орж ирсэн. нь чи яагаад над руу хараад байгаа юм бэ” гэхэд нь юм ярихгүй босоод ирэхэд ******* мах идэж байсан хутгаа бариад нь босож ирээд хоорондоо барьцалдаж аваад гэрийн хойд тал руу зууралдаад ирэхээр нь би салгаад баруун орон дээр суулгахад ******* гартаа хутгаа бариад зогсож байсан. Би хутгыг нь булааж аваад тавьсан. Тэгэхэд манай эхнэр Б. нь “ хутгалсан байна цус гараад байна” гэхээр нь би орон дээр хэвтүүлээд үзэхэд йн зүүн суганы тэнд хутгалсан цус гараад тогтохгүй байсан” гэх мэдүүлэг (хэргийн 21-22 дугаар хуудас),

 

гэрч Б.ын “ 2025 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед манай нөхрийн дүү *******, н миний төрсөн дүү , мөн ямаа самнахаар ирсэн 3 хүн ямаа самнаж эхэлсэн. 11 цаг өнгөрөөгөөд ямаа самнаж байгаа гэрт хүмүүс бархиралдаад байхаар нь ороход , ******* хоёр бие биеэ заамдсан зогсож байхаар нь загнахад больсон. орж ирээд мах идэж байхад араас нь ******* болон хүмүүс орж ирсэн. Би аяга угаагаад буруу харан сууж  байхад гэнэтхэн түжигнэхээр нь эргээд харахад , ******* хоёр зууралдсан, ******* нь мах идэж байсан хутгаа бариад цохиж байсан. Манай нөхөр Н. тэр хоёрыг салгаад баруун орон дээр суулгаад *******ийн барьж байсан хутгыг булааж аваад газар шидэж байсан. нь зүүн сугаа бариад байхаар нь би очоод үзэхэд цус гараад байхаар нь би хутгалсан байна гэж мэдээд баруун талын орон дээр хэвтүүлээд цамцыг сөхөөд үзэхэд зүүн суганы доод хутгалсан шархтай их хэмжээний цус гараад байхаар нь цамцан дотуур нь гараад шархыг дарсан” гэх мэдүүлэг ( хэргийн 25-27 дугаар хуудас),

 

гэрч “ Ямаа самнаж байхад 11 цаг өнгөрөөгөөд ******* нь бид нарыг ноолуур тараалаа гээд уурлаад “түү” гэхэд нь “чадахгүй өөрөө түү” гээд тэр хоёр заамдалдаад зогсож байхад тухайн айлын эхнэр орж ирээд загнаад салгасан. Хоол идэхээр гэр рүү ороход гэрийн хойд талд мах идэж байсан. Би ширээ рүү ойртох үед нь *******ийг “муухай хараад байна уу” гэхэд *******  дуугарахгүй хутга бариад мах идэж байсан. Тэгсэн , *******ийг “чи үхсэндээ муухай хараад байгаа юм бэ” гэхэд ******* нь мах идэж байсан хутгаа бариад тэр хоёр зууралдаж аваад ******* барьж байсан хутгаараа хутгаараа цохих шиг болсон. Гэрийн эзэн Н. тэр хоёрыг салгахад яая гээд зүүн сугаа хавчаад байхаар нь Н.ын эхнэр нь йн үзэхэд зүүн суганд хутгалсан цус гарж байсан” гэх мэдүүлэг ( хэргийн 30-31 дугаар хуудас),

 

гэрч “…2025 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг үед Н. гэх айлын хамаатан гэх хоёр залуу бид нартай цуг ямаа самнаж эхэлсэн. 11 цаг өнгөрөөгөөд би гэрээс гараад тамхи татаад зогсож байхад ямаа самнаж байсан гэрт хүмүүс маргалдаад байх шиг байсан. Би гэр рүү ороход Г., ******* хоёр маргалдсан бололтой гэрийн эзэн Н. нь *******ийн гараас хутга булааж аваад “чи хүн хутгалчихлаа” гээд загнаад байсан. Гэрийн эзэгтэй хүн орон дээр хэвтүүлээд цусыг тогтоох гээд гараараа дарж байсан” гэх мэдүүлэг ( хэргийн 34-35 дугаар хуудас),

 

гэрч “ гэх газарт Н. гэх айлд “хүн цээжний хөндийдөө хутгалуулсан байна, шархнаас цус гарна” гэсэн дуудлагын дагуу сувилагч , жолооч хамт сумын төвөөс баруун урагш 35-н км газарт Шатанхай гэх газарт Н. гэх айлын гадаа очоод вагончик руу ороход нэг хүн орон дээр, дээшээ хараад хэвтсэн, эвхэрсэн, цус их хэмжээгээр алдсан байсан. Би нэрийг нь асуухад өөрийгөө гэхээр нь “бие нь яаж байна” гэхэд “хутгалуулсан, шархнаас цус гарна, толгой эргэнэ” гэж байсан. Тухайн хүнд үзлэг хийхэд биеийнхээ зүүн суганы гол хэсэгт хутгалуулсан шархтай, шархнаас цус гарсан, тухайн шархны гүнийг үзэхэд гүн нь 4см өргөн нь 2см орчим байсан. Шарханд анхдагч цэгцлэлт хийж 3 оёдол тавьж боодол хийж, цус эргэлтийг тогтворжуулах, өвчин намдаах, цус тогтоох, шингэн сэлбэх эмчилгээ хийгээд тухайн сумын эрүүл мэндийн төвд хүргэн авчирсан” гэх мэдүүлэг ( хэргийн 38-39 дугаар хуудас),

 

Эд зүйл (баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт)-ыг хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 03 дугаар хуудас),

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хэргийн 04-07 дугаар хуудас)

 

Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай ” тогтоол (хэргийн 07 дугаар хуудас),

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “   холбогдох “ Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл” (хэргийн 09 дүгээр хуудас),

 

Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, Өвчний түүх (хэргийн 52-55 дугаар хуудас),

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаартай “…1. Шинжлэгдэж буй саарал өнгийн футволканд 20 мм, улаан хүрэн өнгийн ноосон цамцанд 25 мм хэмжээтэй зүсэлтүүд байна. 2. Зүсэлтүүд нь хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Уг зүсэлтүүд нь шинээр үүссэн байна…” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 45-48 дугаар хуудас),

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн СҮХ0725/159 дугаартай “1. йн биед зүүн суганд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 56-58 дугаар хуудас),

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт(хэргийн 59-61 дүгээр хуудас),

 

******* сумын наймдугаар багийн Засаг даргын 2024.04.14-ний өдрийн8/77 дугаартай албан бичиг ( хэргийн 81 дүгээр хуудас),

 

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хэргийн 83-88 дугаар хуудас),

 

*******ийн тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хэргийн 96 дугаар хуудас),

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2025.04.23-ны өдрийн 19 дугаартай тогтоол ( хэргийн 97-101 дугаар хуудас),

 

2025.04.23-ны өдрийн 19 дугаартай Прокурорын санал ( хэргийн 102-103 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч йн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

5. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 159 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч йн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч йн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүний суганд хутгаар хутгалан гэмтэл учруулсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. 

 

7. Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг чулуугаар цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн маргаан шалтгаалан хохирогчийн толгойд чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

8. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь хохирогч “муухай харлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан мах идэхдээ ашиглаж байсан ахуйн хэрэглээний хутгаараа түүний зүүн суганд нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь “зүүн суганд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх  дүгнэлээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1. Монгол Улсын иргэн нь бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн    холбогдох  “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл”-ийг үндэслэвэл, хохирогч нь 2025.03.14-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвөөс түргэн, алсын дуудлагын тусламж, үйлчилгээ авсан бөгөөд үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 491,4000 төгрөгийг зарцуулжээ.

 

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Хэрэгт Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан дээрх хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй, мөн прокурор үүнийг шүүх хуралдаанд төлөөлөн нэхэмжлээгүй тул энэ хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

4. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч йн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн эмчилгээний төлбөрт нотлох баримтаар нотлогдсон 181,600 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, мөн эмчилгээний төлбөрт  2,000,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн хийгээд хохирогч ас “*******оос сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэсэн болох нь түүний мэдүүлгээр тогтоогдох тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.

 

Прокуророос *******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч д учирсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 850.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******оос торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн   160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хураагдсан саарал өнгийн богино ханцуйтай, зүүн суга цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон фудволка 1 ширхэг, улаан хүрэн өнгийн ноосон цамц 1 ширхэг, Bass stainlness steel гэсэн бичиглэлтэй саарал өнгөтэй, ажлын хэсэг нь 15см, бариул хэсгийн урт нь 20см урттай нийт 35см урттай 1 ширхэг хутга” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******ид шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 850 ( найм зуун тавь ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 ( найман зуун тавин мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ тогтоолоор хангагдаагүй 491,400 төгрөгийн нэхэмжлэлийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хураагдсан саарал өнгийн богино ханцуйтай, зүүн суга цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон фудволка 1 ширхэг, улаан хүрэн өнгийн ноосон цамц 1 ширхэг, Bass stainlness steel гэсэн бичиглэлтэй саарал өнгөтэй, ажлын хэсэг нь 15см, бариул хэсгийн урт нь 20см урттай нийт 35см урттай 1 ширхэг хутга” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН