| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00332/И |
| Дугаар | 103/ШШ2017/00348 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2017/00348
| 2017 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2017/00348 | Улаанбаатар хот |
2017 09 07 103/ШШ2017/00348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******-******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч., хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н. 2014 онд 330.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж авснаас 100.000 төгрөгийг цувуулж өгсөн. Үүнээс хойш одоог хүртэл зээлээ барагдуулж дуусаагүй тул үндсэн зээл *******0.000 төгрөг, үүн дээр хүү *******.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийг хариуцагч Н.гээс гаргуулж өгнө үү, мөн хариуцагч Н. нь шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд өгсөн тайлбартаа: Миний бие т 240.000 төгрөг өгөх ёстой. Би энэ мөнгийг цувуулаад өгсөн. Одоо мөнгө өгвөл 80.000 төгрөг өгнө. Ломбард байхад нь би мөнгө зээлдэж авсан. Ломбардны бичгийн 1 хувь т байх ёстой түүнийгээ аваад ир гэхээр байхгүй гэдэг. Би ******* нэхэмжилж байгаа мөнгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би өөрөө ажилгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хардаг тул үүнээс илүү мөнгө өгч чадахгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч., хариуцагч Н.гээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 300.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 80.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, үлдэх 220.000 төгрөгийг төлсөн гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаарлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Мөн хуулийн 282.3 Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана хэмээн заасан байх тул Ч. нь хүү авах эрхээ алдсан байна.
Хариуцагч Н. 330.000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй, /хх-ийн 2 тал/ харин буцаан төлсөн, одоо 80.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй гэх боловч энэ талаар баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ зөрчсөн байна.
Иймд Н.гээс *******0.000 төгрөг гаргуулж, Ч.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гээс 7550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт гээс зээлийн гэрээний үүргийн биелэлт *******0.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******-******* т олгож, нэхэмжлэлээс *******.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гээс 7550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО