| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00295/И |
| Дугаар | 103/ШШ2017/00356 |
| Огноо | 2017-09-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2017/00356
| 2017 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 10*******/ШШ2017/00*******56 | Улаанбаатар хот |
|
|
|
|
2017 09 15 10*******/ШШ2017/00*******56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэгт байрлах, ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* ******* ОНӨААТҮГ-т 2005 оноос 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд сүүлд аж ахуйн нярав кассаар ажиллаж байсан. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/*******8 дугаар тушаалаар ажлаас халагдсан болно. Байгууллагын баримт сайт дээр тавигдсан *******-4 хонож байгаад алга болсон гэж хэлсэн. Энэ баримт нь жолоочийн шатахуун боддог шатахууны замын хуудас тооцоо бодолт, тооцоо бодсон акт зэрэг юм. Тушаал дээр захирлын зөвлөлийн хурлыг үндэслэн гэсэн боловч хурал хийж тэмдэглэл хөтлөөгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байсан боловч миний бие хариуцлага алдсан үйлдэл эс үйлдэхүй аль алийг нь гаргаагүй хариуцлага алдаагүй учир ажлаас халагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ******* ******* ОНӨААТҮГ-ын няравын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж байна, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцууллаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халсан үйлдэл эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ******* ******* ОНӨААТҮГ-ын нярав, мөнгөн кассчины ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажлыг хэвээр үргэлжлүүлэхийг даалгуулж өгнө үү, мөн хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн яриад байгаа байгууллагын нууцыг задруулсан гэдэгтэй санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл байгууллагын нууцын тухай баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагч байгууллагын яриад байгаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод дурдсан заалтууд нь ажлаас халсан тушаалтай ямар ч хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй нэхэмжлэгч зөрчил гаргаагүй, ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл нь хэзээ бичигдсэн нь тодорхойгүй хуралд 5 хүн оролцсон гээд байгаа боловч СД бичлэгийг сонсохоор хүний нөөц нь хуралд дуустал орж ирээгүй хуралд оролцоогүй бөгөөд хурлын тэмдэглэл зөрүүтэй худлаа бичигдсэн нь тогтоогдож байна. Хариуцагч талын гаргаж өгсөн фото зураг нь 2017 оны 0******* дугаар сарын 29-ний өдөр авсан зураг байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг барьсан. Уг заалтыг Улсын дээд шүүхийн тайлбарын 15 дугаар зүйлийн 5 хэсэгт тайлбарласан байгаа. Иймд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэв.
Хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Захирлын зөвлөл 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг *******0 минутаас 18 цагийн хооронд хуралдаж ******* ажилтанд сахилгын хариуцлага ногдуулах асуудлыг авч хэлэлцсэн болно. Хурлаар ажлын хариуцлага алдаж тайлан тооцоо хугацаа хоцроосон 2 ажилтанд тус бүр 2 сар 20 хувь хөдөлмөрийн хөлс бууруулах, 1 ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халах шийдвэрийг гаргасан. Зөвлөлийн хурал 4 хүний бүрэлдхүүнтэй эхэлж хүний нөөцийн менежер хотоос ирсэн даруйдаа оролцож 5 хүний бүрэлдхүүнтэй хуралдсан нь үнэн болно. Хурлын үйл явцад нарийн бичгийн үүргийг дэд захирал Б.Мөнхөө гүйцэтгэж тэмдэглэл хөтөлсөн ба давхар дуу хураагуурт бичиж баримтжуулсан. С. ногдуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт нь:
- Мөнгө болон хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон. Тогтоогдож түүнийгээ С. хүлээн зөвшөөрсөн.
1. Ажил олгогчийн итгэл алдсан: С. байгууллагын санхүүгийн холбогдолтой баримт бичгийг эрх бүхий ажилтны зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд чөлөөтэй дамжуулж, цаашид ийм үйлдэл гаргах нөхцөл бололцоо бүрдэж байгааг итгэл эвдсэн үйлдлээрээ харуулсан
2. Үйлдэл: С. 2017 оны ******* дугаар сарын 29-ний өдөр тооцооны нягтлангийн эзэмшилд байх тус байгууллагын захирлын гарын үсэг тамга бүхий шатахууны тооцоо бодсон баримт, шатахууны тооцоо бодолт, шатахуун, тосолгооны материал олгосон баримт, жолоочийн замын хуудас зэрэг санхүүгийн 4 ширхэг баримтыг нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц. дамжуулснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ц. тус байгууллагын эрх бүхий албан тушаалтан биш юм.
*******. Эс үйлдэхүй: Өөрт хамаагүй санхүү тооцооллын баримт бичгийг Ц. дамжуулах эсэх талаар удирдлагад танилцуулаагүй зөвшөөрөл аваагүй ийм үйлдэл цаашид гарах боломжтой.
4. С. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хурлын дараа захиралтай биечлэн уулзсан ба ажил олгогчийн зүгээс өөр ажилд шилжүүлэн ажиллуулах санал тавьсан боловч өөрөө хүлээн аваагүй тул ажил олгогчийн зүгээс ажлаас халах шийдвэр гаргасан болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчиж байгууллагын нууцыг задруулсан нь ажил олгогчийн итгэлийг алдсан, идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс энэ үйл баримтыг хийснээ зөвшөөрсөн энэхүү үйл баримт нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлд бичигдсэн нь хавтаст хэргийн 42-49 хуудсанд авагдсан бөгөөд СД бичлэгт болсон үйл явц бүхэлдээ хураагдсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэд хэдэн баримтуудыг гадагш гаргасан гэдгээ нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ дурдсан байна. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн манай байгууллага нэхэмжлэгчийг олон жил ажилласан учраас өөр ажлын байр санал болгоход нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй Байгууллагын нууцын тухай хуулийн *******.1.2 зааснаар байгууллага өөрөө нууцаа тогтоох эрх нь байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нягтлан бодох бүртгэлийн хуулийг уншиж судлаагүй байна гэж бодож байна. Энэ хуулинд маш тодорхой заасан байгаа. Нэхэмжлэгч С. нь ажил олгогчийн итгэлийг алдаж байгууллагын баримтуудыг гадагш дамжуулсанаа өөрөө хүлээн зөвшөөрсөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ дурьдсан мөн захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл, СД бичлэгийн баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. СД бичлэгийг сонсоход тухайн өдөр хурал болсон бөгөөд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хурлын тэмдэглэлтэй зөрөхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь баримтуудыг гэдэг хүнд дамжуулж өгсөн нь тодорхой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажлаас халсан тушаалын 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг муушгин гуйвуулж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улсын дээд шүүхийн 15.1.5 өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байна. Хурлын тэмдэглэл 42-49 дугаар талд мөн СД бичлэг, тэмдэглэл хоёр таарч байгаа. Тэмдэглэл хууль ёсны биш гээд үгүйсгээд байгааг ойлгохгүй байна. Тухайн хуралд оролцоогүй ч гэсэн хүний нөөцийн хурлаар хэлэлцсэн асуудлыг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Тухайн нууцлалын баримт нь тогтоосон үйл баримттай холбоотой хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг зөрчсөн нь тодорхой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь заавал эрх зүйн хор уршгийг шаардаад байна. Шүүх тухайн нөхцөл байдал, үүссэн байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч С., ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлтэй ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
Ажил олгогч ажилтантай 2017.0*******.24-ний өдөр аж ахуйн нярав, мөнгөн кассч албан тушаалд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ. /хх-ийн 7-09 хуудас/
С.ийг 2017.05.19-ний өдрийн Б/*******8 дугаартай захирлын тушаалаар ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн дотоод журмын 4 дэх хэсгийн 4.2.2 заалтууд, захирлын зөвлөлийн 2017.05.18-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн С.ийг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 2 дугаар тал/
С. 2017.05.18-ны өдөр 16:00 цагийн үед захирал гэнэт дуудаж, ажлаас халсан. Ажлаас халахдаа байгууллагын шатахуун боддог, шатахууны замын хуудас, тооцоо бодсон акт зэрэг баримтууд олон нийтийн сүлжээнд тавигдсан байна гэсэн. Би үйлдэл, эс үйлдэхүй алийг нь гаргаж, хариуцлага алдсан болох нь тодорхойгүй, би өөрийгөө ажлын хариуцлага алдсан гэж үзэхгүй байна гэжээ.
2017.05.18-ны өдрийн ******* ус ОНӨААТҮГ-ын 15 дугаартай тэмдэглэлд С. тухайн байгууллагын шатахууны тооцоо бодсон маягтыг ашиглах гээд авсан талаараа өөрөө мэдүүлсэн, /хх-ийн 4******* дугаар тал/ байгууллагын гарын үсэгтэй баталгаажуулсан баримтыг бусдад шилжүүлсэн талаараа хүлээн зөвшөөрчээ. /хх-ийн 46 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй байна.
Уг үйлдлээс үзэхэд С. хөдөлмөрийн гэрээний 2.1.6 ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн байгууллагын болон бусад этгээдийн нууцад хамаарах мэдээ мэдээллийг задруулахгүй байх, түүнийг хувийн болон бусад зорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний *******.7 өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа машин техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгөн болон биет зүйлс /үнэт цаас/-ыг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй бусдад ашиглуулах, шилжүүлэхгүй байх, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2 ажилтан хөдөлмөрийн гэрээ болон энэхүү журмыг зөрчсөн бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэх заалтуудыг зөрчсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч С. болон хариуцагч ******* ус ОНӨААТҮГ-ийн хооронд 2017 оны ******* дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.1.6, мөн өдрийн эд хөрөнгийн хариуцлагын гэрээний *******.7-д өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа биет зүйлс /үнэт цаас/-ыг эрх бүхий албан тушаалтын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэхгүй байх, байгууллагын болон бусад этгээдийн нууцад хамаарах мэдээ мэдээллийг задруулахгүй байх, ажил олгогчийн болон харилцагчийн нууцыг задруулсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тодорхойлон заажээ.
С. нэхэмжлэлдээ өөрийгөө алдаа, зөрчил гаргаагүй гэж дурдсанаас өөрөөр хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримтуудыг баримтаар үгүйсгээгүй байна.
Нэхэмжлэгч С. хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай С.******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО