Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/55

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

                               Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлсэн,  ,.

                                     Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч **** нь **** өдөр Өвөрхангай аймгийн **** багийн нутаг, **** хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, улмаар “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний доод зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд: 

            Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...*** нь өмнө 2-3 удаа давтамжтайгаар нисэхийн торон хашаанд хонь, малаа оруулаад байсан. Энэ чинь хуультай газар гэж олон удаа хэлсэн. Дарга цэрэгтэй ярьж байгаад арга хэмжээ авч торгохоор болсон юм. Тэгээд торгуулийн мэдэгдэл өгөх гэж гэрт нь очсон. 50 нэгжээр торгох болсон гэж хэлсэн чинь одоогоор мөнгө байхгүй байна. Дараа өгчихье гэсэн. Би өмнө чамд олон хэлсэн. Өөрөө малаа оруулсаар байгаад торгуулчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь би өгөхгүй. Байнга энэ малыг харах ёстой ч биш гээд байсан. Өдөр нь малаа хариулаад албаны хашаанд оруулахгүй байх ёстой гэсэн чинь би тийм юм мэдэхгүй гээд байхаар нь уур хүрээд 2-3 удаа цохисон. Миний буруу...” гэв.

            Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** өдөр **** гэртээ ганцаараа байхад **** гэх залуу зүс танихгүй залуугийн хамт улсын дугаарыг нь мэдэхгүй, цэнхэр өнгийн *** маркийн машинтай ирсэн. Би машин ирэхээр нь гэрээс гартал *** надад хандаж торгуулийн мөнгөө авъя гэхээр нь би танай дарга *** утсаар ярьсан гэсэн. **** нисэх онгоцны буудлын дансыг явуулсан гэсэн. *** намайг торгуулийн мөнгө тушаах дансыг бичиж ав гэхээр нь би гар утсан дээрээ бичиж авсан. **** надад хандаж чи хуулиа мэдэж байгаа юм уу, нисэх онгоцны буудлын хашаа руу малаа бэлчээж болохгүй гэдгийг мэдэх үү гэхэд нь би танай хашаа онгорхой байсан учраас мал бэлчээрлэж орсон, би ямар тууж оруулсан биш гэхэд чи ямар том зантай юм бэ гээд машинаасаа буугаад савхин бээлийгээ өмсөөд намайг хоёр удаа алгадаж цохиод, баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Намайг торгуулийн мөнгөө өгч чадахгүй байж гээд машиндаа сууж явсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гэрт нь очиж миний чих сонин болчихлоо гэхэд чиний чих сонсож байгаа юм биш үү гэж хэлсэн. Би гэрийнх нь гаднаас явсан. **** төрөл садангийн холбоо байхгүй, онгоцны буудлын манаач гэдгээр нь танина. Хамт явсан, танихгүй залуу нь намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Тухайн үед би эрүүл байсан, **** архи үнэртээгүй, тийм болохоор эрүүл байсан байхаа. **** намайг зодохдоо зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэсэн тохиолдол байхгүй. Би зодуулснаас болоод зүүн чихний хэнгэрэг цоорсон, баруун нүд хөхөрсөн, хатгаж өвдөж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06 хуудас/,

            Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...**** нь миний эрүүл мэндэд учирсан хохирол болох 3,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж миний хохирлыг бүрэн барагдуулсан. Цаашид энэ хэрэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. ...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоолгохгүй, зүгээр байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 08 хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иймээс **** эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 167.300 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 дугаартай дансанд тушаачихвал ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.....Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** өдөр 11 цагийн үед манай гэрт **** цэнхэр өнгийн машинтайгаа ирээд намайг гэрээс аваад нисэх онгоцны буудал руу явсан. Тэгээд нисэх онгоцны буудал дээр очоод ***** бид хоёр нисэх онгоцны буудал руу малаа оруулсан гэх **** гэрт нь очиж нисэх буудлын данс руу торгуулийн 50.000 төгрөгөө хий гэж ***** хандаж хэлэхэд би төлнө өө, гэхдээ одоохондоо мөнгөгүй байна гэж хэлсэн. **** чи юм ойлгодоггүй юм уу гээд уурлаад шанаа хэсэгт нь 2 удаа, баруун талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. **** хамраас цус гарч байсан ба хашаа налаад доошоо суусан. **** нь **** урдаас эсэргүүцэл үзүүлээгүй, зодолдоогүй. ...Тухайн үед энэ хоёр хүн хоёулаа эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

            Хохирогч ***** биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай “...**** биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 17-19 хуудас/,

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 27 хуудас/,

            ***** хувийн мэдээллийн лавлагаа баримт бичгүүд /хх-ийн 30-33, 54-58 хуудас/,

            Хохирогч ***** өвчний түүх буюу амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 37-40 хуудас/,

            **** мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 44-45 хуудас/,

            Хохирогч ***** ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн баримтууд, хувийн мэдээллийн лавлагаа, баримт бичгүүд /хх-ийн 48-49, 61-64 хуудас/,

            Хохирогч **** эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн талаарх лавлагаа /хх-ийн 64 хуудас/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ***** нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ***** хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, улмаар “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний доод зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 06 хуудас/, хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 08 хуудас/, иргэний нэхэмжлэгч **** мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, хохирогч **** биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 17-19 хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 27 хуудас/, **** хувийн мэдээллийн лавлагаа баримт бичгүүд /хх-ийн 30-33, 54-58 хуудас/, хохирогч **** өвчний түүх буюу амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 37-40 хуудас/, **** мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 44-45 хуудас/, хохирогч ****ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн баримтууд, хувийн мэдээллийн лавлагаа, баримт бичгүүд /хх-ийн 48-49, 61-64 хуудас/, хохирогч **** эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн талаарх лавлагаа /хх-ийн 64 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч **** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч **** нь хохирогч *****н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч **** биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Хохирогч **** шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ...шүүх хуралд суухгүй, хохирлоо барагдуулсан учраас гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй... гэсэн,

мөн ...миний бие **** хохиролд 3,500,000 төгрөгийг хүлээн авсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй... гэсэн хүсэлт /хх-ийн 80-р хуудас/ авагдсан, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 167,300 төгрөг /хх-ийн 87-р хуудас/ төлсөн байх тул шүүгдэгч **** бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж шүүх үзлээ.      

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч **** бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэмт хэрэг мөн байна. Гэм буруутайд тооцсон учраас түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч **** тухайд гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтаар тус тус тогтоогдсон. Тэрээр мөн өөрөө гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа учраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Үндэслэлийн тухайд тэрээр хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай дээрээ маргахгүй байгаа. Мөн эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан уг ял ялыг оногдуулах нь эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд хэрэглэгчийн зүгээс үзэж байна. Түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч **** нь энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоног байхгүй. Түүний Монгол улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн түүнд авсан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй. Битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй байна. Шүүгдэгч **** гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.  

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.                            

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Алтанзулд 3,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 167,300 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХ-АМГАЛАН