Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2017/00451

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2017/0*******51

******* хот

 

 

 

 

 

 

2017 11 13 103/ШШ2017/0*******51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны ******* тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, одоо ******* хот, *******- дүүрэг, 3-р хороо - тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, дундын өмч хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч К., хариуцагч Д., нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч К. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Д.тай 2003 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас охин Ө. 2003.08.20-ны өдөр, хүү Ө.- 2011.06.24-ний өдөр төрсөн. Би 2016 оны 5 дугаар сард гадаад улсад ажиллах зорилгоор явахдаа дүүгээсээ мөнгө зээлээд явсан. 2016 оны 10 дугаар сард намайг ирэхэд манай нөхөр миний эзгүйд машин, хувийн сууц, газар, хашаагаа дур мэдэн зарсан байсан. Манай гэр бүлийн дундын өмч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн 11 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 2 давхар өвөл зуны хувийн сууц, мөн хаягт байрлах газар хашаа, Тоёота приус маркын 20-14 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Энэ бүгдийг миний зөвшөөрөлгүй зарсан. Хувийн сууц газар хашаагаа 15.000.000 төгрөгөөр үнэлнэ. Машинаа нөхөр өөрөө аваг гэж бодож байгаа учир би үнэлэхгүй. Миний энэ тавьсан өрийг төлнө гэж ярьсан атлаа одоо болтол төлөхгүй байгаа. Мөн би нөхөртөө Чи дур мэдэн хашаа байшин хөрөнгөө зарчихаад зарсан мөнгөнөөсөө өгөөч, би өрөө дармаар байна гэхэд мөнгө өгнө гэчихээд өгөхгүй байна. Одоо бүр Чи надаас нэг ч төгрөг олж долоохгүй, шүүхээрээ яваад үзэхгүй юу гэж басамжилдаг болсон. Нэгэнт гэр бүлийн дундын өмчийг дур мэдэн зарчихаад бидэнд ногдох хувийг өгөхгүй байгаа тул үүнийгээ ч нэхэмжлэх нь зөв гэж бодож байна. Бид 2016 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид бид эвлэрч хамт амьдрахгүй учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Иймд бидний гэрлэлтийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ би өөрийн асрамжиндаа авна. Ө., Ө.- нарыг эцэг аар тэжээн тэтгүүлнэ. Д. нь гэр бүлийн дундын өмч болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 11 дүгээр гудамжны 01 тоот хаягт байрлах 2 давхар өвөл зуны хувийн сууц мөн хаягт байрлах газар, хашаа, Тоёота приус маркын 20-14 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг дур мэдэн бусдад худалдсан тул газар, хашаа, хувийн сууцнаас хүүхдүүд бидэнд ногдох хувийг мөнгөөр тооцож Д.аас гаргуулж өгнө үү.

Миний бие газар, хашаа, хувийн сууцнаас хүүхдүүд бидэнд ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээр 2017.11.13-ны өдөр Д.тай К. хувийн сууц, газар, хашааг 15.000.000 төгрөгөөр үнэлж өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь гаргуулна гэсэн бөгөөд үүний оронд хариуцагч Д. 8.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, дээрх 8.000.000 төгрөгөөс 2.350.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 5.650.000 төгрөгөөс 2017.11.23-ны өдрөөс эхлэн сарын бүрийн 23-ны өдөр 450.000 төгрөгийг төлж, үлдэх 250.000 төгрөгийг 2018.11.23-ны өдөр төлж барагдуулна хэмээн дундын өмчийн маргаан дээр бид нар харилцан тохиролцсон болно, гэжээ.

 

Хариуцагчийн Д. шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017.11.13-ны өдөр нэхэмжлэгч К.тай К. хувийн сууц, газар, хашааг 15.000.000 төгрөгөөр үнэлж өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь гаргуулна гэсэн бөгөөд үүний оронд хариуцагч Д. 8.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, дээрх 8.000.000 төгрөгөөс 2.350.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 5.650.000 төгрөгөөс 2017.11.23-ны өдрөөс эхлэн сарын бүрийн 23-ны өдөр 450.000 төгрөгийг төлж, үлдэх 250.000 төгрөгийг 2018.11.23-ны өдөр төлж барагдуулна хэмээн дундын өмчийн маргаан дээр бид нар харилцан тохиролцсон болно. Харин гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 Нэхэмжлэгч К. нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчийн эд хөрөнгө хуваахыг хүссэн өргөдлийг 2017 оны 5 дугаар сарын 24ий өдөр Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн бөгөөд шүүх 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 3 сарын хугацаагаар авчээ. /хх-ийн 57-58 дугаар хуудас/

Шүүхээс гэрлэгчдэд өгсөн эвлэрүүлэх 3 сарын хугацаа дуусахад тэд цаашид хамтран амьдрах боломжгүй тухайгаа илэрхийлсэн, гэрлэлтээ цуцлуулах талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно, гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хариуцагч хүүхдүүдийг эхтэйгээ байх талаар зөвшөөрч тайлбар гаргасан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж зааснаар 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 14 настай охин Ө., 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн 6 настай хүү Ө.- нарыг эх К.******* асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ. /хэргийн 8-9-р хуудас/

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасан байна.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д., энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх К.т даалгах нь зүйтэй байна гэж үзэв.

  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч К. нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч Д. нь охин Ө., хүү Ө.- нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ө., хүү Ө.- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

К. гэр бүлийн дундын өмч болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн 11 дүгээр гудамжны 01 тоот хаягт байрлах 2 давхар өвөл, зуны хувийн сууц, мөн хаягт байрлах газар, хашаа, Тоёота приус маркын 20-14 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг дур мэдэн бусдад худалдсан тул газар, хашаа, хувийн сууцны үнээс хүүхдүүд бидэнд ногдох хувийг мөнгөөр тооцож гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргааны талаар эвлэрэхдээ К. би дундын эд хөрөнгө болох хувийн сууц, газар хашааг 15 сая төгрөгөөр үнэлж өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь гаргуулна гэсэн бөгөөд үүнээс Д. 8 сая төгрөг өгөхөөр тохиров. Дээрх 8 сая төгрөгөөс 2.350.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 5.650.000 төгрөгөөс 2017.11.23-наас эхлэн сар бүрийн 23-ны өдөр 450.000 төгрөг төлж, үлдэх 250.000 төгрөгийг 2018.11.23-ны өдөр төлж барагдуулна гэж тохирчээ. /хх-ийн 69 хуудас/

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн бөгөөд үлдэх улсын тэмдэгтийн хураамж 384.911 төгрөг төлөхийг хойшлуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас 384.911 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт , ******* ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ө., 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ө.- нарыг эх К.******* асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ө., 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ө.- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон, эцэг Д.аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.аас гаргуулах, тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх К.т даалгасугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн маргааны талаар К. би дундын эд хөрөнгө болох хувийн сууц, газар хашааг 15 сая төгрөгөөр үнэлж өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь гаргуулна гэсэн бөгөөд үүнээс Д. 8 сая төгрөг өгөхөөр тохиров. Дээрх 8 сая төгрөгөөс 2.350.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 5.650.000 төгрөгөөс 2017.11.23-наас эхлэн сар бүрийн 23-ны өдөр 450.000 төгрөг төлж, үлдэх 250.000 төгрөгийг 2018.11.23-ны өдөр төлж барагдуулна гэж эвлэрэн хэлэлцсэн болохыг баталсугай.

7.    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

8.    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар К. нь Д.ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* хот, Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Түмэнжаргалд даалгасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас 384.911 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО