| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00424/И |
| Дугаар | 103/ШШ2017/00460 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2017/00460
| 2017 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2017/00460 | Улаанбаатар хот |
2017 11 16 103/ШШ2017/00460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах, *******-******* ОНӨААТҮГ-т холбогдох ус шахах станцын операторчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., А., нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие ******* ******* ОНӨААТҮГ-т 1983 онд ажиллаж эхэлсэн. 2009.08.01-ний өдрөөс ******* хангамжийн хэсгийн ус шахах станцын операторчоор 2017.08.24-ны өдрийг хүртэл ажилласан. Ажил олгогчийн зүгээс М. намайг ажил тасалсан хэмээн 2017.08.24-ний өдрийн Б/72 дугаартай захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын Цэвэр усны хэсгийн ажилчид удирдлагын зөвшөөрөлтэйгээр 2017.08.18-ны орой Өвөрхангай аймаг руу аялалаар явсан. Ингэж явахдаа чөлөө зөвшөөрөлтэй явсан болохоос биш ажил таслаагүй. Би үүнээс өмнө ч ажилдаа алдаа эндэгдэл гаргаж байгаагүй. Гэтэл намайг үндэслэлгүй ажил тасалсан хэмээн ажлаас халсанд гомдолтой байна. Ер нь бол манай байгууллага хэсэг хэсгээрээ жил болгон зугаалдаг, түүнийхээ дагуу манай хэсгийн хамт олон ярилцаад 2017.08.18-ны өдөр Өвөрхангай аймаг руу зугаалганд явсан юм. Би зугаалганд явдаг өдөр буюу 2017.08.18-ны орой 16 цагаас ажилтай байсан болохоор хэсгийн инженер тухайн үед миний оронд манай байгууллагын селесэрыг гаргаад би явсан юм. Зугаалаад буцаж явахад машин эвдэрч, ямар ч аргагүй болоод 2017.08.21-ний өдрийн 8 цагийн ажлыг тасалчихсан. Тухайн үед машин эвдэрсэн талаараа ерөнхий инженер т инженер утсаар хэлсэн. Зугаалганаас ирсний дараа зугаалганд явсан манай хэсгийхнийг дуудаад нэг нэгээр нь оруулж хуралдсан. Тэгэхэд чамайг ажлаас халсан тушаал гарчихлаа шдээ, ийм олон жил ажилчихаад чи гомдолтой байгаа биздээ, өргөдөл бичиж өгөөд тэтгэвэртээ гарах юм уу? гэж манай хүний нөөц өөрөө хэлсэн. Өргөдлийг 2017.08.22-ны өдөр бичсэн гэсэн байх юм. Би тэр үед тулгамдчихсан, сандарчихсан байсан болохоор хүний хэлснээр энэ өргөдлийг бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ 2017.08.22-ны өдөр бол бичээгүй, би тэр өдөр ажилтай байсан. Тухайн үед тулган шаардалтад орсны улмаас л бичиж өгсөн. Би энэ байгууллагад 3******* жил ажиллахдаа нэг ч удаа ажил тасалж, ажилдаа хариуцлага алдаж үзээгүй.
Иймд М. намайг *******-******* ОНӨААТҮГ-ын ******* хангамжийн хэсгийн ус шахах станцын операторчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас удирдлагаас чөлөө аваагүй гээд байна. Хөдөлмөрийн гэрээгээр нэхэмлэгчийн шууд удирдлага нь ерөнхий инженер харагддаг. Тэгэхээр удирдлагаасаа зөвшөөрөл авсан, удирдлага нь өөрөө зөвшөөрөөд 2017.08.18-ны өдрийн 16 цагийн гарааны чөлөөг өгсний үндсэн дээр аялалдаа явсан. 2017.08.21-ний өдөр ирж чадаагүй шалтгаан нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах зүйл байгаа, тээврийн хэрэгсэл нь эвдрээд ирж чадаагүй, энэ талаараа гэрчүүд асуулгаж баримтжуулсан байгаа. Тийм учраас ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тэтгэвэрт гарна гэсэн өргөдлийн тухайд нэхэмжлэгч санаагаа бүрэн илэрхийлж чадахгүй байна. Энэ нь 2017.08.22-ны өдөр бичсэн өргөдөл биш ээ, захирлуудын зөвлөлийн хурлын дараа бичүүлсэн юм. Би ажлаас хална гэхээр нь сандарч тэвдсэндээ болоод нөхцөл байдлыг бүрэн ойлгож чадахгүй, хүний нөөц чи ингэж байхаар тэтгэвэртээ гаръя гээд биччихвэл яасан юм бэ? гэсний дагуу тийм агуулгатай юм бичиж өгсөн. Тэр бол миний өөрийн хүсэл зориг биш байсан юм, бичсэн өдөр нь ч худлаа байна. Тийм учраас би ажилдаа эргэж орохоор нэхэмжлэл гаргаж байгаа гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байгаа юм гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Цэвэр ус хангамжийн ус шахах станцын операторч М. нь 2017.08.18-наас 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Цэвэр ус хангамжийн хэсгийн хэсэг бүлэг хүмүүстэй аялалаар явсан юм. М. нь энэхүү аялалаар явахдаа байгууллагаас албан ёсоор чөлөө зөвшөөрөл аваагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалт зөрчин, 18-19-ны өдрийн 16 цаг, 21-ний өдрийн 8 цаг нийт 24 цагийн ажлыг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зөрчил гаргасан, үүнийгээ Зөвлөлийн хурал дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. М. нь 3 хоногийн ажил тасалсан нь байгууллагын 2017.08.24-ний өдөр Зөвлөлийн хуралд хэлсэн М.******* өөрийн тайлбар, мэдүүлэг, ******* хангамжийн хэсгийн 2017.08 дугаар сарын цагийн хуваарийн бүртгэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Харин М.******* дээрх зөрчил Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг тус тус зөрчсөн тул М.ыг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн болно. Иймд М.ыг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэлийн шаардлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ******* шахах станцийн оппероторчин ажилтай М. нь 2017.08.18-ны орой цэвэр ус хангамжийн хэсгийн 7 хүнтэй Өвөрхангай аймаг руу аялалаар явсан байдаг. Тухайн үед М. аялалаар явахдаа байгууллагын удирдлагаас чөлөө аваагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.4.18 дахь заалт буюу тодорхой шалтгаангүйгээр хоёроос дээш өдөр ажил тасалсан. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ******* дугаар зүйлийн 7 хэсгийн тодорхой шалтгаангүйгээр ажил таслах гэсэн заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан. Энэхүү зөрчлийг үндэслээд байгууллагын удирдлагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу ажилтан М.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тушаал гарсан. Ажилтны гаргасан зөрчил, алдаа дутагдал нь маш олон баримт, мэдүүлгээр тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл 2017.08.22-ны өдрийн захирлын зөвлөлийн хуралдаанаар гаргасан М.******* тайлбар, мэдүүлэг, ус хангамжийн хэсгийн 2017 оны 08 дугаар сарын цагийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар М. хоёр хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байна гэдэг нь нотлогдож байгаа юм. Хоёр хоног шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг нь нэгэнт тогтоогдож байгаа учраас байгууллагын зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зэргийг харгалзан үзэж энэ хүнд тохирох арга хэмжээг авч, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөө талаас нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа байгууллагын удирдлагаас албан ёсоор чөлөө авч, жил бүр хэсэг хэсгээрээ аялалд явдаг гэж тайлбарладаг. Үүнийг нотолсон ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй, өөрсдөө дураараа ажлаа хаяад явчихсан үйлдлээ, өнөөдөр байгууллагын удирдлагаас албан ёсоор чөлөө аваад явсан мэтээр тайлбарлаж байгаа нь туйлын харамсалтай байна. Нэгэнт энэ хүний гаргасан зөрчил дутагдал нь тогтоогдож байгаа, үүнтэй холбоотой шийтгэл нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон асуудал байгаа учраас манай байгууллагаас гаргасан энэ тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М., хариуцагч *******-******* ОНӨААТҮГ-т холбогдуулан ус шахах станцын операторчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *******-******* ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч М.ыг нь байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэсгийн ажилчидтайгаа 2017.08.18-ны өдөр зугаалганд явж 2017.08.18, 2017.08.19-ний өдрийн 16 цагийн, 2017.08.21-ний өдрийн 8 цагийн, нийт 24 цагийн ажил тасалсан тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1, хөдөлмөрийн гэрээний *******.2.3-7, захирлын зөвлөлийн 2017.08.23-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн бөгөөд тодорхой шалтгаангүй ажил тасалсан хүнийг зохих журмын дагуу ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь 2017.08.24-ний өдрийн б/72 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг уг өдрөө гардан авч 2017.09.22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М. нь 2009.08.01-нээс *******-******* ОНӨААТҮГ-ын ус шахах станцын операторчоор томилогдон ажиллаж байгаад 2017.08.24-ний өдөр захирлын б/72 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, б/72 дугаартай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-2, 6-8 дугаар хуудас/
Талууд хөдөлмөрийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хугацаагүй бичгээр байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-3-*******/
Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээний *******.2.3-7 дахь заалт буюу ажилтан тодорхой шалтгаангүйгээр 2-оос дээш өдрөөр ажил тасалсан, удирдлагын олгосон чөлөөг 2-оос дээш өдрөөр хэтрүүлэн ажилдаа ирээгүй бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.
Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.******* дэхь хэсэгт ажилтан ус хангамжийн инженер Т.ийн шууд удирдлаган доор ажиллана, 4.6 дахь хэсэгт ...ажилтан гэнэт өвдөх, гачигдал гарах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй болсон тохиолдолд өөрийг нь шууд удирдах албан тушаалтанд яаралтай мэдэгдэж зохицуулалт хийлгэнэ, ажлын байрны тодорхойлолтонд ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалын нэр, ус хангамжийн инженер, байгууллагын дотоод журмын 8.8 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэн ажилтанд хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлага гарсан, гачигдал тохиолдсон үед ажилтны хүсэлтээр 2 хүртэл өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар, 3 ба түүнээс дээш өдрийн чөлөөг захирлын тушаалаар олгоно гэж тус тус заажээ.
*******-******* ОНӨААТҮГ-ын ус хангамжийн хэсгийн ажилчид хэсгийн инженер Т.ийн удирдлаган дор 2017.08.18-ны өдөр хуралдаж Өвөрхангай аймаг руу аялалаар явахаар ярилцаж инженер Т. ажилтан М.******* 2017.8.18-ны өдрийн оройны 8 цагийн гараанд ажилтан гаргахаар шийдвэрлэж уг өдөр ажил тарсны дараа Өвөрхангай аймаг руу явцгаасан, улмаар 2017.8.20-ны өдөр ******* луу буцаж явах замд тээврийн хэрэгсэлд нь гал гарч, гэмтлийн улмаас машин эвдэрч 2017.8.21-ний шөнө *******т ирцгээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Д., Т., Т. нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /хх-н 49-*******8 дугаар хуудас/
*******-******* ОНӨААТҮГ-ын 2017.08.23-ны өдрийн 16 дугаартай захирлын зөвлөлийн тэмдэглэлийг уншиж танилцахад ус хангамжийн инженер Т.ийн болсон явдлын талаар ярь гэсэн даргын асуултанд аялалд явах бүх хүмүүсдээ хэлсэн, харин танд дуулгасан та зөвшөөрөөгүй нь үнэн гэсэн мэдүүлэг, яг ямар хүн санаачлаад байдаг юм бэ гэсэн ийн асуултанд би санаачилсан гэсэн хариулт зэргээс дүгнэж үзэхэд тухайн хэсгийн ажилчдыг аялалаар явах хүсэлтийг байгууллагын дарга албан ёсоор зөвшөөрөөгүй, энэ талаар инженер аялалд явах ажилчиддаа мэдэгдээгүй, өөрөө удирдан Өвөрхангай аймаг руу явсан үйл баримт тогтоогдлоо. /хх-83-84/
Ажилтан М. болон тухайн аялалд явсан бусад ажилчдын хувьд шууд удирдлага болох хэсгийн инженерийн хамт зугаалганд явж байгаа, аялалд явах үед нь ерөнхий инженер утасдаж хэзээ явах талаар тодруулж байсан, Налайхын Оргил худалдааны төв дээр байгууллагын дарга таарч сайн яваарай гэж хэлээд гар бариад салсан зэрэг үйл баримтыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд удирдлагаас чөлөө авсан гэж ойлгогдохоор нөхцөл байдал байсан, ажилчдыг ямар ч зөвшөөрөлгүй явсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.
Мөн 2017.8.20-ны орой машинд эвдрэл гарч 2017.08.21-ний өдөр ажилдаа ирж чадаагүй нөхцөл байдлыг ерөнхий инженер т мэдэгдсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээний *******.2.3-7 дахь заалтанд заасан тодорхой шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нь болж өнгөрсөн үйл баримтанд тохирохгүй, ажилтны эрх зүйн байдлыг хэтэрхий дордуулсан, замд машин эвдэрснийг огт шалтгаангүй гэж дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно... гэж зааснаар ийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.
Нөхөн олговорыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 200******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу ажилтны сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас *******, 6, 7 дугаар сард бүтэн авсан цалингийн дундажийг тодорхойлоход 967.**************7 төгрөг, үүнийг нэг сарын ажлын дундаж хоног 21.******* хуваахад нэг өдрийн цалин хөлс 4*******.002,66 төгрөг байна.
Ажилтны ажлаас халагдсан өдөр болох 2017.8.24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2017.11.16-ны өдөр хүртэл ажлын *******8 хоног, 4*******.002,66х*******8=2.610.1*******4 төгрөгийг М.д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.ыг *******-******* ОНӨААТҮГ-ын ус шахах хэсгийн операторчийн ажилд эгүүлэн тогтоож, *******-******* ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин 2.610.1*******4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.******* дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг *******-******* ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид *******6.712 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар ирүүлсэн СD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО