Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2018/00297

 

 

 

 

 

2018 11 06 103/ШШ2018/0297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч ******* дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ГА7404*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* дүүргийн 5 дугаар хороонд байрлах, *******-******* ОНӨААТҮГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 7.482.468.93 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Б., нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ОНӨААТҮГ-т операторчоор ажиллаж байгаад үндэслэлгүй ажлаас халагдаж шүүхэд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 103/ШШ2017/00468 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2018 оны 8 дугаар сарын *******-ний өдөр намайг ажилд авсан. Би шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2018 оны 8 дугаар сарын *******-ний өдөр хүртэл ажлын 191 хоног ажилгүй байсан бөгөөд миний өдрийн цалин 39.175.23 төгрөг, үүнийг 191 хоногт үржүүлээд 7.482.468.93 төгрөг болж байгаа. Иймд *******-******* ОНӨААТҮГ-аас миний ажилгүй байсан хугацааны цалин 7.482.468.93 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч *******-******* ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 7.482.468.93 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хариуцагчид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагч байгууллага нь А. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. /хх-ийн 26 дугаар тал/

Хариуцагч нь хуульд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хариу тайлбар гаргаж өгөх байсан боловч одоог хүртэл гаргаж өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэх заалтын дагуу хариуцагч байгууллагыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

Хариуцагч ******* ******* ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13:30 минутын шүүх хуралдааны зарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн /хх-ийн 44-45 дугаар тал/ бөгөөд тэрээр уг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаан эхлээд нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэснээс хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмнэлгийн магадлагаа гэх зүйл өгсөн боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар /скайнердсэн/ баримт өгсөн байна.

******* ус ОНӨААТҮГ Т.*******ийг ажлаас халсны улмаас ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргаж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр Т.*******ийг ус шахах хэсгийн операторчийн ажилд эгүүлэн тогтоожээ. /хх-ийн 11-15 дугаар тал/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143 дугаар магадлалаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.20-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 666 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ. /хх-ийн 4-10 дугаар тал/

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл *******-******* ОНӨААТҮГ нь Т.*******ийг 2018 оны 08 дугаар сарын *******-ний өдрийн Б/112 тоот захирлын тушаалаар ажилд нь эгүүлэн тогтоосон байна. /хх-ийн 18 дугаар тал/

Т.*******ийг ажилд нь эгүүлэн тогтоосон ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан байхад ажил олгогч 2018 оны 08 дугаар сарын *******-ний өдөр ажилтанг ажилд нь эгүүлэн томилсон байх тул Т.******* нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхтэй байна.

Ажилтны ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох 55 дугаар журмын дагуу Т.*******ийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд 2017 оны 4, 5, 6 дугаар сард бүтэн авсан цалингийн дундажаар тодорхойлох нь зүйтэй байна.

Т.*******ийн ажилгүй байсан хугацаа 2017.11.20-ны өдрөөс 2018.08.*******-ний өдөр хүртэл нийт 9 сар 1 хоног байх бөгөөд түүний 1 сарын дундаж цалин хөлс 852.062 төгрөг байна. Нэг сарын дундаж цалин хөлснөөс 1 хоногийн дундаж цалин хөлсийг тооцоход 852.062 : *******,5 = 39.630 төгрөг байна.

Иймд ******* ******* ОНӨААТҮГ-аас Т.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин 7.708.188 /852.062 х 9 сар = 7.668.558 төгрөг + 39.630 хоног = 7.708.188/ төгрөг гаргуулан олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ******* ******* ОНӨААТҮГ-аас 7.708.188 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т зааснаар Т.*******т олгосон 7.708.188 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг *******-******* ОНӨААТҮГ-т даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 138.281 төгрөг гаргууланТ.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО