| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2018/00295/И |
| Дугаар | 103/ШШ2018/00296 |
| Огноо | 2018-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2018/00296
*******018 11 06 103/ШШ*******018/00*******96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******018 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: овогтой нь *******018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр *******.500.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж аваад өнөөдрийг хүртэл хүү болон үндсэн төлбөрөөс төлөлт хийгээгүй тул үндсэн зээл *******.500.000 төгрөг, хүү 1.400.000 төгрөг, нийт 3.900.000 төгрөгийг Л.гаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л. шүүхэд өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ломбарднаас *******.500.000 төгрөгийг зээлж аваагүй болно. Иймд төлөхөөс татгалзаж шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна. Дээрх ломбардны ажилтан гийн эгч сүрэнгээс 1.800.000 төгрөгийн мах бүхий бараа материал зээлээр авсан болохоос 3.900.000 төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө аваагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Л.гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.900.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу миний дансанд *******018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр *******.500.000 төгрөг ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
******* ******* ******* ХХК *******018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Л. *******.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлжээ. /хх-ийн 4 дүгээр тал/
Хариуцагч Л. уг зээлсэн мөнгө миний дансанд ороогүй, сүрэнгийн дансанд орсон тул уг мөнгийг төлөхгүй гэх бөгөөд тэрээр ******* ******* ******* ХХК-ийн *******4 дугаартай зээлийн гэрээнд өөрөө гарын үсгээ зурсан талаараа маргахгүй байна.
Талууд шүүхэд тайлбарлахдаа *******.500.000 төгрөг сүрэн гэх хүний дансанд орсон /хавтаст хэргийн *******9 дүгээр тал/, үүнийг Л. хүлээн зөвшөөрч өөрөө зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх бөгөөд хариуцагч уг байдлыг үгүйсгээгүй байна.
Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд зээлийн гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан, уг гэрээг талууд сунгаагүй байхад нэхэмжлэгч нь 7 сарын хүү 1.400.000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Иймд хариуцагч Л.гаас зээлийн гэрээний үндсэн төлбөр *******.500.000 төгрөг, нэг сарын хүү *******00.000 төгрөг, нийт *******.700.000 төгрөг гаргуулан ******* ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.*******00.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.*******, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.гаас 58.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******86 дугаар зүйлийн *******86.3. дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* гаас *******.700.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.*******00.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.гаас 58.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц *******интэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО