Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Д.Оюунбилэг

Шүүгдэгч Б.Мягмардоржийг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Мягмардоржид холбогдох эрүүгийн 201722000280 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Шарзун овогт Батжаргалын Мягмардорж, 1994 оны 10 дугаар сарын 04-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РК94100415 дугаартай

Шүүгдэгч Б.Мягмардорж нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б.Ууганбаярыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Б.Мягмардорж нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б.Ууганбаярыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Б.Ууганбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр худаг дээр хонио услаад байж байтал Мягмаа ахын адуу орж ирсэн. Тэгэхээр нь адууг нь гаргачихаад хонио услаад дуусгачихъя гээд усалж байтал Мягмаа ах адуугаа тууж хүрч ирэхээр нь адууг нь ховоогоороо үргээсэн чинь Мягмаа ах унаж явсан мотоциклио шидчихээд намайг боож унагаасан. Би ухаан алдаж сэрээд гэр лүүгээ харья л даа гэсэн чинь явуулахгүй дахиж боогоод нүүр лүү алгадаж хамраас цус гаргасан. Тэгээд намайг булж ална гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р тал/,

Гэрч А.Жаргалсайханы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед манай хүү Мягмардорж гэртээ ирэхдээ нүд нь улайчихсан юм шиг харагдахаар нь юу болсон юм гэж асуухад Батдорж ахын банди Ууганбаяр адуу услуулахгүй байхаар нь очсон чинь намайг барьж авахаар нь би заамдаж аваад нэг цохьчихсон гэж хэлсэн /хх-ийн 6-7-р тал/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 298 дугаартай

- Батдоржийн Ууганбаярын биед гэмтэл тогтоогдлоо.

- Батдоржийн Ууганбаярын биед зүүн талын Гайморын хөндийн ар ханын цууралт,  духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.

- Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ гэх дүгнэлт /хх-ийн 09-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Мягмардоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Мягмардорж нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 24-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 201722000280 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ: