Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2018/00332

 

 

 

 

 

2018 12 18 103/ШШ2018/00332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагч Ц., нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2001 онд ой танилцан улмаар 2001 оны 12 дугаар сарын 25-ны гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаанд миний биеийн байдал хүүхэд гаргах боломжгүй учраас 2005 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ч. үрчилж авсан. Нөхөр нь 2012 оноос гэр бүлээс гадуур өөр хүнтэй болж өөрийн хүүхэд нь төрсөн. Энэ байдлаас болж хүү өөрийн ээж дээрээ үлдээн 2016 оноос Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Мөн бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг маань миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Ц. шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 Нэхэмжлэгч Б.Наранцэцэг Ц. холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Б.Наранцэцэг, Ц. нар 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, Ч. 2005 онд үрчилж авсан болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ч.Билгүүний төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2016 оноос Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа, Ц. гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа талаараа тайлбараа шүүхэд гаргасан зэрэг байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хүүхдийн асрамжийн асуудалд маргаан байхгүй тул тэдний гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар хүү Ч. эх Б.******* асрамжинд үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасан байна.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4., 26.6.-д заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ц., энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б. даалгах нь зүйтэй байна гэж үзэв.

  Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* Наранцэцэг, ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт зааснаар 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ч. эх Б.******* асрамжинд үлдээсүгэй.

3.    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

4.    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д зааснаар Б.Наранцэцэг нь Ц.ийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******. дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Отгончимэгт даалгасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2., 11*******.4., 11*******.7. дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО