| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2020/00341/И |
| Дугаар | 103/ШШ2020/00355 |
| Огноо | 2020-06-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2020/00355
| 2020 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2020/00355 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, 21 дүгээр гудамж 505в тоотод оршин суух, Боржигин овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Зооноз Халдвар Судлалын Төвийн хашаанд оршин суух, ******* ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Оюун-*******, хариуцагч , нарийн бичгийн даргаар Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Оюун-******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ж. *******ай гэрлэлтээ баталуусан. 7 жил гаруй хугацаанд нэг гэрт хамт амьдарсан. 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин төрсөн. нь архи ууж, хэрүүл маргаан хийдэг байсан. 2016 онд олгой руу өшиглөж боож унагасан, түүнээс хойш 3 хоногийн дараа ухаан алдаж, олгойн хагалгаанд орсон, нь гэрийнхээ эд хогшилыг зарж архи уудаг байсан. Бид 2014 оноос тусдаа амьдарсан. Түүнээс хойш охин миний асрамжид байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, охин миний асрамжид үлдээж өгнө үү, Би хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулах, охин г ээжийнх нь асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
1 ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Оюун-******* нь Ж.******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагаасаа татгалзсан бөгөөд гэрлэлт цуцлуулах, охин г эхийн асрамжид үлдээх нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Т.Оюун-*******, хариуцагч нар 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 08 сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2009 оны 12 сарын 04-ний өдөр охин г төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, 0341485 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар гэрлэгчдийн тайлбар зэргээр тогтоогджээ.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй талаар хэн аль нь шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэх заалт, гэрлэгчид хэн аль нь хүүхдүүдийг эцэгийн асрамжид үлдээнэ гэж асрамжийн талаар тохиролцсон байх тул насанд хүрээгүй охин г эх ******* асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдүүдтэйгээ эцэг ыг байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж 201.310 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 131.110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигин овогт ******* Оюун-*******, Боржигон овогт ******* Цогтбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн охин г эх ******* асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Т.Оюун-******* нь ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж 201.310 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 131.110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО