Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00181

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр

Шүүгдэгч Д.Доржсүрэнг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Доржсүрэнд холбогдох эрүүгийн 201722000216 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Барнууд овогт Далайн Доржсүрэн, 1971 оны 01 дүгээр сарын 08-нд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, 1-р сургуульд жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 7-27 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РУ71010819 дугаартай

Шүүгдэгч Д.Доржсүрэн нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 44-28 тоот хашааны үүдэнд иргэн С.Энхтүвшин нь иргэн Д.Доржсүрэнтэй харилцан маргалдаж С.Энхтүвшингийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Д.Доржсүрэн нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 44-28 тоот хашааны үүдэнд иргэн С.Энхтүвшин нь иргэн Д.Доржсүрэнтэй харилцан маргалдаж С.Энхтүвшингийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч С.Энхтүвшингийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Тухайн өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Мөрөн сумын 4-9-01 тоотод нгайз Саранхүүгийн гэрт ороод тэнд 1 шил архи хувааж уугаад тэдний гэрээс гараад үүднээс нь такси бариад гэртээ очоод гэрийнхээ хаалга руу заагаад хэд гарсан бэ гэж хэлтэл 5.000 төгрөг гэсэн тэгэхээр нь би чи луйвар хийх гэж байна гэж хэлтэл манай гэрийн үүд өнгөрөөд эзэнгүй хашааны үүдэнд зогсоод намайг машинаас чирээд гаргаад ирсэн. Тэгээд шууд миний баруун хацар луу цохиод авсан. Тэр үед би газар унасан чинь өшиглөөд машинаа асаагаад явах гэж байхаар нь би очоод бариад авсан. Тэгээд би тэр залууг цохиод авсан. Тэр үед тэр залуугийн хамарнаас цус гарсан бид 2 зууралдаад байх үед манай ач охин байшингийнхаа мансартнаас харж гэрийнхээ хүмүүст хэлээд манай эхнэр хүүхэд гарч ирсэн. Тэр үед нөгөө жолооч гар утсаа гаргаад цагдаа дуудсан. Манай хүү нөгөө жолоочийг өөрийнх нь машинаар түргэн дээр аваачиж өгөөд хамарнаас нь гарсан цусыг нь тогтоолгоод явуулсан гэсэн. Би гэртээ байж байхад гэрт 2 цагдаа орж ирээд намайг аваад эрүүлжүүлэхэд авчирсан. Тэгээд би эрүүлжүүлэхийн эмч залууд миний баруун талаар өвдөөд байна. Мөн баруун бөөр лүү өвдөж байна гэж хэлээд эрүүлжүүлэхэд байж байгаад шөнө миний бие өвдөөд эмч эхнэр лүү залгаж эхнэр ирээд намайг авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р тал/,

Гэрч Д.Отгонбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад манай хүүхдийн хүүхэд гэртээ орж ирээд өвөөтэй нэг хүн гадаа зодолдоод байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад хашааны үүдэнд гараад очиход манай нөхөр Энхтүвшин нэг хүнтэй барилцаж авсан. Тэр нөхөр манай нөхрийг заамдаж авсан барилцаад зогсож байхаар нь би очоод чи одоо боль наад хүн чинь согтуу байна гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр Энхтүвшин тэр хүнийг цохиж авсан. Тэр хүний хамарнаас нь цус гараад байсан. Би өөрийн нөхрөө аваад гэртээ орсон. Тэгтэл араас 2 цагдаа орж ирээд манай нөхрийг аваад цагдаа руу явсан. Нөгөө нөхөр хашааны гадаа хамарны цусаа гоожуулаад байж байхаар нь манай хүү Болдбаатар тэр хүний хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би хүүгээ машиныг нь унаад 103-т очиж үзүүл гэж хэлсэн. Манай хүү тэр хүний машиныг унаад нөгөө залуу машиндаа суугаад тэр 2 явсан. Би араас нь бэр охин Чулуунхүүтэй хамт эмнэлэг орсон. Тэгэхэд тэр хүн 103 дээр очсон шингэн хийлгээд байж байсан. Тэр хүнийг шингэн хийлгэж байх хооронд эмнэлэг дээр хүлээгээд сууж байсан. Эмч Бямбадорж гэдэг хүн гарч байсан. Тэр хүнээс биеийн байдлыг нь асуухад ямар нэгэн гэмтэл байхгүй, гайгүй гэж хэлсэн. Хэсэг хүлээж байгаад нөгөө хүн эхнэрээ дагаад эмнэлэгээс гараад ирсэн тэр үед нөгөө залуу гарч ирээд машинаа бариад явна. Би зүгээр гэж хэлэхэд эхнэр нь би жолооч авчирсан гээд нөгөө залууг машинд суулгаад аваад явсан. Бид нар тэгээд гэр лүүгээ явсан. Гэртээ очоод байж байхад цагдаагийн газар эрүүлжүүлэхээс ярьж байна танай нөхрийн бие болохгүй даралт нь ихсээд байна гэж хэлсэн тэгээд би цагдаа дээр ирж аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

Гэрч Ч.Болдбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би тухайн үед дотоод сүжээгээр зургийг харж дүгнэлт бичсэн. Энхтүвшин гэдэг хүн нь болохоор зэрэг картандаа ямар нэгэн эмчийн үзлэг байхгүй шинэ карт байсан. Тэгэхээр нь би урьдчилан сэргийлэх үзлэгээр цээжний зураг авахуулж байна гэж бодож дүгнэлт гаргасан. Би тэр хүнийг өөрөө хараагүй танихгүй зовиур шаналгаагаа хэлээгүй. Тэрийг бол рентген техникч гэдэг тусдаа байдаг. Тэр хүн аваад над руу явуулдаг тэгээд би тэр зургийг нь хараад онош бичиж өгсөн. Уг нь ямар нэгэн эмчийн заалт байхгүй зураг авах ёс байхгүй. Гэхдээ цахимд юу гэж бүртгүүлсэн нь мэдэхгүй байна. Цахим дээр бүртгүүлээд ирэх юм бол бид нар зураг авч өгөх ёстой гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

Гэрч О.Мөнхсайханы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би тухайн өдөр томилгоот жижүүрийн дагуу албадан саатуулах байрны эмч жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 16 цаг 34 минутанд таксинд мөнгө төлөөгүй таксины жолооч зодсон гэх дуудлагаар С.Энхтүвшин гэдэг хүн хүргэгдэн ирсэн. Хүргэгдэн ирсэн үед албадан саатуулах байрны үйл ажиллагааны журмын дагуу Энхтүвшинг хүлээн авч согтууруулах ундаа хэрэглэсэн талаар багажаар шалгаж үзэхэд 3,04 хувьтай байсан мөн даралтыг нь үзэхэд артерийн даралт нь 130/95 байсан. Тухайн үед иргэн Энхтүвшингийн биед эмчийн үзлэг хийхэд баруун талын хацар дээр товойж шалбарсан, баруун хөлийн шилбэн дээр шалбарсан байсан. Иргэн Энхтүвшинг эрүүлжүүлэх явцад Энхтүвшин нь толгой өвдөж байсан гэсэн зовиуртай байсан болохоор ар гэрийн хүн болох эхнэр Отгонбаяр бэр Чулуунхүү нартай утсаар холбогдож 00.45 цагт ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Гэх мэдүүлэг /хх-ийн /

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 245 дугаартай

Дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Доржсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Доржсүрэн нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 24-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 201722000216 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ: