| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 195/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/871 |
| Огноо | 2025-03-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.3.2.2., 23.2.1., |
| Улсын яллагч | П.О |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/871
2025 3 28 2025/ШЦТ/871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,
улсын яллагч П.Отгонбаатар,
хохирогч Ё.Э,
хохирогч Б.Т-н өмгөөлөгч С.Болорчулуун,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,
шүүгдэгч А.У,
шүүгдэгч О.Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*** овогт А.У, Б*** овогт О.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Б*** овогт Б.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209031880612 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б*** овогт Б.Н (РД:********),
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б*** овогт А.У (РД:********),
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б*** овогт О.Э (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч А.У нь ганцаараа хохирогч Х.М-г “Hi pay” гэх зээлийн аппликейшний зээл төлөөд эргүүлэн өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь М.Ч-н эзэмшлийн Хаан банкны ********** дугаартай дансаар 3,000,000 төгрөгийг, өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* дугаартай дансаар 3,000,000 төгрөгийг нийт 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч,
Хохирогч Ё.Э-н эзэмшлийн **** УНИ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 80,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж оруулж 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь шилжүүлэн авч бусдын барьцаанд тавьж 8,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хохирогч Б.Х-н “үнэгүй.мн” гэх зарын сайт дээр байрлуулсан Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл түрээсэлнэ” гэх зарын дагуу холбогдож, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Капитал” тауны авто зогсоол дээр түүний эзэмшлийн **** УБҮ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг 1 сарын хугацаатай түрээсэлье гэж хуурч, улмаар түрээсийн гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан уг автомашиныг өөртөө шилжүүлэн авч Б.А-н фейсбүүк цахим орчинд байршуулсан “зээл чөлөөлнө” гэх зарын дагуу холбогдож, улмаар 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “тоёота приүс 20” маркийн **** УБҮ улсын дугаартай иргэн Б.Х-н өмчлөлийн тээврийн хэрэгслийг иргэн Б.А-т өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан уг тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогч Б.Х-д 13,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.А-т 3,500,000 төгрөгийн хохирол нийт 16,500,000 төгрөгийн хохирол,
Хохирогч Ц.Ц-тэй 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** УАУ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг “****” ХХК-д төлөх зээлийн үлдэгдлийг төлж барагдуулаад худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж 14,000,000 төгрөгийн хохирол,
Хохирогч П.А-г “хашаа байшин чөлөөлөөд мөнгийг чинь өгье” гэж хуурч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 3 дугаар хэсэг 98 тоотод байхдаа 8900 евро буюу 28,525,301 төгрөгийн хохирол,
Хохирогч Т.Ж-г “дүүгийнхээ цалингийн зээлийг чөлөөлүүлээд 10 минутын дотор 5 хувийн хүүтэйгээр эргүүлэн өгнө” гэж хуурч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 8,900,000 төгрөгийн бусдын дансаар шилжүүлэн авч,
Хохирогч Э.Д-н **** УБИ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 80,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Б 6,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогч Э.Д-д 13,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Э.Б-д 6,000,000 төгрөгийн хохирол нийт 19,000,000 хохирол,
Хохирогч Н.Э-н эзэмшлийн **** УАА улсын дугаартай Тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг түрээслэхээр тохирч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо Модны 2-т байрлах орчим өөрт шилжүүлэн авч бусдад 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьж хохирогч Н.Э-д 15,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулж ганцаараа үргэлжилсэн 10 удаагийн үйлдлээр нийт 116,425,301 төгрөгийн хохирол учруулсан
Мөн яллагдагч А.У, О.Э нар нь бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж хохирогч Б.Б-тай 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хороо “Голден парк-2” хотхоны орчим “Автомашин түрээслэх гэрээ” байгуулан **** УБЗ улсын дугаартай приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг түрээслэхээр тохиролцож өөрийн эзэмшилд шилжүүлэн авч улмаар хохирогч А.Э-г 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад **** УБЗ улсын дугаартай приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг О.Э-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж хуурч 6,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, хохирогч Б.Б-т 22,000,000 төгрөгийн хохирол, хохирогч А.Э-с 6,000,000 бусдын дансаар шилжүүлэн авч нь нийт 28,000,000 төгрөгийн хохирол,
Хохирогч Б.Б-н 7234 УНӨ улсын дугаартай Тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг 1 өдрийн 80,000 төгрөгөөр түрээслэхээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” төвийн орчим Б.Б-н эзэмшлийн 7234 УНӨ улсын дугаартай Тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг өөрт шилжүүлэн авч Б.Ганзоригийн фейсбүүк цахим орчинд “хүүтэй мөнгө зээлүүлнэ зээл чөлөөлнө” гэсэн зарын дагуу холбогдож 12,000,000 төгрөгийн барьцаанд тавьж хохирогч Б.Б-д 17,346,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Г-д 12,000,000 хохирол учруулж нийт 29,346,000 төгрөгийн хохирол,
Хохирогч М.Б-н эзэмшлийн **** УБС улсын дугаартай приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 100,000 төгрөгөөр түрээслэн гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрт шилжүүлэн авч Б.Г-т 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьж хохирогч М.Б-д 16,170,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Г-т 8,000,000 төгрөгийн хохирол, нийт 24,170,000 төгрөгийн хохирол,
Хохирогч З.Б-н эзэмшлийн **** УБО улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 80,000 төгрөгөөр түрээслэн гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж оруулж 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрт шилжүүлэн авч Б.Т-д 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьж хохирогч З.Б-д 8,037,000 төгрөгийн хохирогч Б.Т-д 8,000,000 төгрөгийн хохирол нийт 16,037,000 төгрөгийн хохирол,
Хохирогч Б.Г-т **** УНИ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг О.Э-нх гэж №04244626 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглаж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж оруулж хохирогч Б.Г-г 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Натур худалдааны төвийн орчим байхад нь 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авч,
Хохирогч Г.А-н эзэмшлийн **** ХОҮ Тоёотай приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 100,000 төгрөгөөр түрээслэн гэж хуурч хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхон орчим өөрт шилжүүлэн авч Б.Т-д 7,500,000 төгрөгийн барьцаанд тавьж хохирогч Г.А-д 10,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Т-д 7,500,000 төгрөгийн хохирол нийт 17,500,000 төгрөгийн хохирол,
Хохирогч Д.Б-н эзэмшлийн **** УНЦ Тоёотай приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 80,000 төгрөгөөр түрээслэн гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрт шилжүүлэн авч Н.Г-д 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьж хохирогч Д.Б-д 17,500,000 төгрөгийн хохирол, хохирогч Н.Н-д 8,000,000 төгрөгийн хохирол нийт 25,500,000 төгрөгийн хохирол,
Хохирогч Г.Мөнхнасангийн эзэмшлийн **** УНБ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг “зээлийн үлдэгдлийг төлж барагдуулж худалдаж авна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны зүүн орчим шилжүүлэн авч улмаар 3,000,000 төгрөгийн барьцаанд бусдад өгч хохирогч Г.М-д 18,000,000 төгрөгийн хохирол,
Яллагдагч Б.Н О.Э А.У нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Т-д “Тоёота приус 30” маркийн 67-81 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн мэтээр баримт бичиг ашиглаж бодит байдлыг нуухаар замаар төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон итгүүлж, хохирогч Б.Т-тай 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Тээврийн хэрэгсэл барьцаалсан зээлийн гэрээ” байгуулан зээлийн гэрээний барьцаанд тавин хуурч 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2023 оны дугаар сарын 03 дугаар сарын 02-ны өдөр О.Э-н зээ хүү Б.Б-н эзэмшлийн Хаан банкны 5033663829 дугаартай дансаар 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж нийт 8,000,000 төгрөгийн хохирол учруулж бусадтай бүлэглэн үргэлжилсэн 15 удаагийн үйлдлээр 174,553,000 төгрөгийн хохирол учруулж, ганцаараа болон бусадтай бүлэглэсэн 25 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж нийт 290,978,301 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б*** овогт Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрээр бусадтай бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б*** овогт А.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд,
Шүүгдэгч Б*** овогт О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т 6 (зургаа) сарын хугацаагаар “Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар “Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.У-д 4 (дөрөв) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Э-т 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У, О.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-с 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-д,
Шүүгдэгч А.У-с 59,025,301 (тавин есөн сая хорин таван мянга гурван зуун нэг) төгрөгийг гаргуулж, хохирогч Ё.Э-т 8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөгийг, хохирогч Ц.Ц-д 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгийг, хохирогч П.А-д 28,525,301 (хорин найман сая таван зуун хорин таван мянга гурван зуун нэг) төгрөгийг, хохирогч Т.Ж-д 8,000,000 (найман сая) төгрөгийг,
Шүүгдэгч А.У, О.Э нараас 81,200,000 (наян нэгэн сая хоёр зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч А.Э-д 6,000,000 (зургаан сая) төгрөгийг, хохирогч Б.Г-т 20,000,000 (хорин сая) төгрөгийг, хохирогч Г.А-д 10,000,000 (арван сая) төгрөгийг, хохирогч Н.Г-д 8,000,000 (найман сая) төгрөгийг, хохирогч Г.М-д 18,000,000 (арван найман сая) төгрөгийг, хохирогч Б.Т-д 19,200,000 (арван есөн сая хоёр зуун мянга) төгрөгийг тус тус олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №01244626 дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Н-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.У, О.Э нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.У, О.Э нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО