Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Н-г даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Х

            Улсын яллагч: Д.З,

             Шүүгдэгч: Э.Э,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:

              Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э холбогдох эрүүгийн 2519000380062 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  оны  ..дүгээр сарын ...ны өдөр .... аймгийн .....суманд төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл..., .....хамт .... сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,  хэрэг хариуцах чадвартай, Э.Э /РД:..../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд .... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч Э.Бг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой хэсэгт нь гараараа цохиж, заамдаж авах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

Хохирогч Э.Б-н мэдүүлгээр Э.Э-рт цагдаагийн алба хаагч Э.Б нь олон нийтийн аюулгүй, амгалан тайван байдлыг алдагдуулах, гэмт хэрэг, зөрчил үйлдэхийг таслан зогсоох, шалгах зорилгоор хууль ёсны шаардлага тавьсан болох нь тогтоогдсон.

Яллагдагч Э.Э нь Э.Б-г хууль ёсны шаардлага тавьж албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн биед нь халдсан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно" гэж заасны дагуу гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоохоор тухайн хүнд шаардлага тавих эрхтэй бөгөөд Э.Б-г албан үүргээ гүйцэтгэж байхдаа хууль ёсны шаардлага тавьсан байна.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугиуйн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд .... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч Э.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой хэсэгт нь гараараа цохиж, заамдаж авах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Б-н мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал), гэрч Ө.Н-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал), Э.Б-г ажилд томилох тухай Б/63 дугаартай тушаал (хавтаст хэргийн 31 дэх тал), баг, хороо хариуцсан цагдаагийн албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 32-36 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э гэм буруутай эсэх талаар хийсэн дүгнэлтдээ: “...үйлчлүүлэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэм буруугийн талаар маргадаггүй. Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар “Хууль сахиулагчийг буюу Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай.

          Бусад асуудлаар: Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Э.Б-т 300,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Шүүгдэгч Э.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг буюу Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар тохиролцсон тул саналыг баталж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг буюу Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-с 300,000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Б-т олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-ийг хэрэгт хадгалсугай.

7.Битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ