Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Х

              Улсын яллагч: Ц.Ц,

              Шүүгдэгч: Х.Г,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:

            Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г холбогдох эрүүгийн 2519001280092 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, .... оны 02 дугаар сарын 24-ний өдөр .... суманд төрсөн. Яс үндэс халх, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанч инженер мэргэжилтэй. ...захирал ажилтай. Ам бүл ..., эхнэр, ...  хамт ..... сумын 7 дугаар баг, Аршандын 70 айлын 154 дүгээр байрны 43 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй.

            ... шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял  оногдуулахгүйгээр тэнссэн Х.Г /РД:.......,

            Холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 05-наас 2 дугаар сарын 6-ны шилжих шөнө Дорноговь зочид буудалд Д.Ч-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний улмаас нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь баруун нүдний ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод, дээд зовхины цус хуралт, эвэрлэгийн урагдал, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 05-наас 2 дугаар сарын 6-ны шилжих шөнө Дорноговь зочид буудалд Д.Ч-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний улмаас нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь баруун нүдний ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод, дээд зовхины цус хуралт, эвэрлэгийн урагдал, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Г-н шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг,  хохирогч Д.Ч-н “..Х.Г үгийн зөрөөгүй миний хамар, баруун нүд рүү баруун гараараа хэд хэд цохиход их хэмжээний цус гарах үед намайг тонгойход Х.Г нь толгойны ар хэсэг рүү хүчтэй цохиход нүд бүлтэрч гар ирэхээр нь гарын алгаараа баруун нүдээ хийхэд Х.Г дахиад цохиход баруун нүд дахиад гарч ирсэн тэр үед би алгаараа нүдээд дахиад аяганд нь оруулсан..” гэх мэдүүлэг /хх-7-8 дугаар тал/, Гэрч Б.Б-н”..Чдарга Х.Г-н хүзүүн дээр гараа сул тавьчихсан юм яриад сууж байгаад гэнэт хоорондоо муудаад...Г цохисон...” мэдүүлэг /хх-13-14 дүгээр тал/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлстийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ДОГ0725/098 дугаартай “...Д.Ч-н биед нь баруун нүдний ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод, дээд зовхины цус хуралт, эвэрлэгийн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо....хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, ..учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-20-21  дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж-гэм буруутай эсэх талаар хийсэн дүгнэлтдээ: “...үйлчлүүлэгч Х.Г- мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэм буруугийн талаар маргадаггүй. Учруулсан хохиролоо төлсөн. Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Х.Г өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Х.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Х.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарХ.Г-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ