| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0622/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1059 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,
улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч Л.*******а, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайван овогт *******гийн Зээдавгад холбогдох эрүүгийн 2308000000702 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 16-р хороо, .. тоотод оршин суух хаягтай,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 76а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 8 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 25 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 10 хоног хорих ял, уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 8 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 13 жил 10 хоног хорих ял оногдуулж уг 13 жил 10 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай энгийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.2-д зааснаар оногдуулсан 25 жил хорих ялд багтааж, 25 жил хорих ялаар тогтоож,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжаар ялтан Л.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчилсэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 12 жил, дээд хэмжээ 20 жил болж өөрчлөгдсөн. Ялтан Л.*******а нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний байдлаар биеэр 13 жил 02 сар 22 хоног эдэлсэн. Шагналын 11 сар 10 хоног авч, нийт 14 жил 02 сар 02 хоногийн хорих ял эдэлсэн бөгөөд үлдэх 10 жил 09 сар 28 хоногийн хорих ялтай байна. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дэх хэсэгт заасан хорих ялын хүрээнд дүйцүүлэн тооцож түүний биечлэн эдлэх ял 20 жил байх тул уг ялаас түүний биеэр эдэлсэн нийт 14 жил 02 сар 02 хоногийн хорих ялыг хасаж үлдэх 05 жил 09 сар 28 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон.
Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ХМ/08 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 25 жилийн хорих ялтай гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 /хүнийг санаатай алах/-д заасан гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 08 жил, дээд хэмжээ 15 жил болж өөрчлөгдсөн тул урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ялын хүрээнд дүйцүүлэн биечлэн эдэлбэл зохих хорих ял нь 15 жил болж байх ба үүнээс шүүгчийн захирамж гарах үед биеэр эдэлсэн байсан /2017оны 07 сарын 4- ний байдлаар/ 14 жил 02 сар 02 хоногийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 09 сар 28 хоногийн хугацаагаар тогтоон, уг хорих ялыг биечлэн эдэлсэнд тооцож, суллаж шийдвэрлэсэн, Тайван овогт *******гийн Зээдавга /РД:../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Л.*******а нь үргэлжилсэн үйлдлээр:
1. 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, ... тоот хашаанд байрлах иргэн С.*******ын хүн байнга амьдрах орон байрны цонхыг хагалан онгойлгож, хууль бусаар нэвтэрч иргэн Г.*******ын эзэмшлийн 180,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгөтэй өвлийн урт куртик 1 ширхэг, уг куртикний халаасанд байсан 45,000 төгрөг, Ланд круйзер 200 маркийн автомашины түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 225,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, ....тоот хашаанд байсан иргэн С.*******ийн эзэмшлийн 205,000,000 төгрөгийн үнэ бүхий Ланд круйзер 200 маркийн авто машин, уг тээврийн хэрэгсэл дотор байсан 4,534,300 төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад их хэмжээний буюу 209,534,300 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Хүүшийн ам”-д байрлах “..” хотхоны ..тоотын цонхоор хулгай хийх зорилгоор, шунахай сэдэлтээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.*******ын гэрээс 40,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хутгыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авахыг завдсан,
4. 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “..тоотод оршин суух Г.*******ын эзэмшлийн орон сууцанд хууль бусаар нэвтэрч бэлэн 1400 төгрөг, ээмэг, бугуйвч, энгэрийн зүүлт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.*******ад нийт 255,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тайван овогт *******гийн Зээдавгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Л.*******ад 02 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ад оногдуулсан 02 жил 6 сарын н хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Л.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Улаанбаатар хот болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.*******ын цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******а нь хохирогч С.*******д автомашиныг биет байдлаар, хохирогч Г.*******ад 254,000 үнэ бүхий эд зүйлсийг биет байдлаар, тус тус хүлээлгэн өгсөн .....олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Л.*******а нь энэ битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР