2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар  2025/ШЦТ/655

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Г.Баярмаа,

шүүгдэгч ***********, өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч ***********, өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч ***********, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч ***********, өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********ыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********ыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********, *********** нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402000000139 дугаартай 4 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************

Шүүгдэгч: **************,

Шүүгдэгч: ****************,

Шүүгдэгч: ****************.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********** нь 2024 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “***********” зочид буудлын 1303 тоот өрөөнд байхдаа метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5521 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр ***********, ***********, *********** нараас 800,000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар олж авсан, улмаар тус зочид буудлын 1303 тоотод хадгалсан,

шүүгдэгч *********** нь 2024 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5022 грамм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн өмсөж явсан куртикныхээ халаасанд хадгалсан,

шүүгдэгч ***********, ***********, *********** нар бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5521 грамм, сэтгэцэд нөлөөт бодисыг ***********ад 800,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Мөс авъя гэж мөнгө шилжүүлсэн. Олдохгүй байна гэсэн. ***********буудалд авчирч өгсөн. *********** бид 2 мөсөө хувааж авсан. Ийм зүйлд холбогдсондоо харамсаж байна. Хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад бүх зүйлээ үнэн зөвөөр хэлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Мөс авах зорилгоор мөнгө шилжүүлсэн. ***********ыг ***********ын багын найз гэдгээр нь мэднэ. ***********авчирч өгсөн. Маш их гэмшиж байна. Прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “***********, *********** хоёр ах намайг дууддаг. Машин бариад өг гэж дуудсан. *********** ах зураг үзүүлээд энийг аваад ир гэсэн. Юу байсныг мэдээгүй. Маш их харамсаж байна. Нэг эмэгтэйг гэрчээр асуулгах хүсэлтэй байгаа. Өмгөөлөгчтэйгөө адилхан байр суурьтай байгаа” гэв.

Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би гэртээ байсан, огт гараагүй. ***********надад өртэй байсан, тэрийгээ авсан. *********** ахад зураг өгөөгүй. Утсаар ярьсан зүйлгүй. Өмгөөлөгчтэйгөө адилхан байр суурьтай байгаа. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2402000000139 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Нэгжлэг хийсэн: “...“***********” центр зочид буудлын 1303 тоот өрөөнд ороход ...*********** нь миний хэрэглэж байсан бодис байгаа гээд угаалгын угаалгын өрөөний ванн дээр байх wiston гээд тамхины хайрцаг дотроос зиплок ууттай талстлаг зүйл гарч ирснийг жин дээр хэмжиж үзэхэд 0,8 грамм байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-8 дахь тал),    

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...(***********) 6,8,10,12 дугаартай багананд 1 зураас тодорч “Эерэг” гэж зааж тухайн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 14-16 дахь тал),

Хүний биед үзлэг хийсэн “...*********** нь миний биед мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хэрэглүүр байгаа гэснээр өмсөж явсан хар өнгийн малгайтай куртикны баруун талын халааснаас цагаан өнгийн гялгар ууттай “Мөс” гэх зүйлийг гаргаж өгснийг №1 гэж дугаарлан хураан авч албаны цахилгаан жинлүүр дээр жинлэж үзэхэд 0.5 грамм байв. Мөн тус халааснаас улаан өнгийн оруулгатай цагаан өнгийн хуванцар гуурс соруул, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн сав гаргаж өгснийг №2 гэж дугаарлан хураан авч...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 23-27 дахь тал),

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “(***********) 2,4,6,12,13 дугаар багананд 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгаж...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал),

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...(***********) 2,4,6,12,13 дугаар багананд 1 улаан зураас тодорч Эерэг гэж заасан байсан болохыг тэмдэглэлд тусгаж...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 61-63 дахь тал),

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...(***********) 2,6,13 дугаар багананд 1 улаан зураас тодорч Эерэг гэж заасан байсан болохыг тэмдэглэлд тусгаж...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 69-71 дэх тал),

Шинжээчийн 2024.04.17-ны өдрийн 2348 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйл, №2 гэж дугаарласан улаан, цагаан өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн эм мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. №1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйл, №2 гэж дугаарласан улаан, цагаан өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн эм мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3.4. №1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1,8154 грамм, цэвэр жин нь 0,3227 грамм ...болов” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 124-126 дахь тал),

Шинжээчийн 2024.04.17-ны өдрийн 2349 дүгээр дүгнэлтэд: “1.2.Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. ГМ-116 Корпарейт буудал х/ч ********** I\//16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, цагаан өнгийн гуурс мэт зүйл зэргээс метамфетамин (methamphetamine) илэрсэн. 3. “ГМ-116 *** буудал х/ч *********** I\//16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,7425 г, цэвэр жин 0,5521г байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 129-131 дэх тал),

Шинжээчийн 2024.04.29-ний өдрийн 2398 дугаар дүгнэлтэд: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “***********” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “***********” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),

Шинжээчийн 2024.04.29-ний өдрийн 2399 дүгээр дүгнэлтэд: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “***********” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “***********” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 169-170 дахь тал),

Шинжээчийн 2024.04.29-ний өдрийн 2345 дугаар дүгнэлтэд: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “***********2024.04.16” болон “********* *********** 2024.04.16” гэж хаягласан шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “*********** ********** 2024.04.16” болон “************ 2024.04.16” гэж хаягласан шээсний дээжүүдээс болон Метамфетамин /methamphetamine/ илэрсэн” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 174-175 дахь тал),

Шинжээчийн 2024.04.29-ний өдрийн 2344 дүгээр дүгнэлтэд: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “********** *********** <<2024.4.16>>” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “***********<<2024.4.16>>” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал),

Гэрч *********: “...Тэр өдрийн 21 цагийн орчимд над дээр нэгэн эрэгтэй хүн орж ирээд өрөө, төлбөрийн мэдээлэл аваад гараад явсан. Хар савхитай хүн байсан. Тэр хүн буцаж орж ирээд бэлэн мөнгө текен дээр тавиад “өрөөгөө авъя” гэж хэлсэн. Тэр үед би өөр хүнд баримт хэвлэж өгч байсан тул тухайн хар савхитай хүнд өрөөний бүртгэл хийж өгч амжаагүй. Тэр хар савхитай хүнтэй өөр нэг хар хувцастай хүн орж ирж байсан. Хар савхитай хүн ирээд И-Монголиа бүртгэлээр цахим үнэмлэхээ харуулаад “*******” гэсэн дугаараар бүртгүүлээд тэр хоёр эрэгтэй хүн 13 дугаар давхрын 1303 тоот өрөөг авч байсан. Би гарсан талаар нь мэдэхгүй байна. Нэг давхраас цахилгаан шат даруулж ордог. Харин өрөөний түлхүүр авсан хүн өөрөө картаа дараад ордог. Дараа нь хар пальтотой эмэгтэй хүн цахилгаан шат даруулж орж байсан. Харин тэр өрөө түрээслэж авсан хоёр эрэгтэй хүнийг орж гарсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 96-98 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024.04.23-ны өдрийн 404 дүгээр дүгнэлтэд: “1. *********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. *********** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. *********** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. *********** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. *********** нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 138-139 дэх тал),

Шүүгдэгч ***********ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-22 цагийн үед ****** гэсэн утасны дугаартай зүс мэдэх ****нэртэй дүүтэй өөрийнхөө утаснаас залгаж холбогдоод 1 грамм мөсийг 800 мянган төгрөгөөр худалдан авахаар яриад 800 мянган төгрөгийг тэр дүүгийн Голомт банкны данс руу хийсэн. Тэгтэл “юм олдохгүй байна” гээд буцаагаад 800 мянган төгрөгийг хийсэн. Хэсэг хугацааны дараа над руу залгаад “юм олчихлоо” гэхээр нь “аваад ир” гээд “Корпарейт” зочид буудлын өрөөнд *********өөрөө авч ирж өгсөн. Би мөнгийг бэлнээр 800 мянган төгрөг өгсөн. Би тэр мөснөөсөө буудалд ганцаараа жаахан хэрэглэсэн. Тэгэж байтал манай эхнэр ********* “ирж байна” гээд мессеж бичихээр нь нуугаад тамхиныхаа хайрцагт хийсэн. Удаагүй ********* орж ирсэн. Араас нь цагдаа нар орж ирсэн. Цагдаа нар “юу байгаа юм бэ” гэхээр нь өөрийн сайн дураар хэрэглэсэн мөсөө гаргаж өгсөн. Би өдөр болгон хэрэглээд яваад байдаг хүн биш. Би утсан дээр мөрийтэй тоглоом тоглодог. Тоглоом тоглоод ядраад байхаар нь нэг удаа хэрэглэж үзсэн. Хэрэглэсэн үед нойр хүрэхгүй, ядрахгүй байдаг учраас тоглоом тоглохдоо 2-3 удаа мөс хэрэглэсэн. Мөс хэрэглэх үед гоё мэдрэмж төрөхгүй, амт нь муухай. Мөс хэрэглэхээр унтдаггүй болохоор мөрийтэй тоглоом тоглох зорилготой байсан. Эхнэр бид хоёр өчигдөр маргалдсан байсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад эхнэр залгаад эвлэрэх шалтгаан гарахаар нь дуудчихсан байсан. Тэгээд буудалд хэсэг байж байгаад харих гэж байсан. Өмнө нь *****с мөс авч байсан удаа байхгүй. *********нь Ханын материалд өссөн хүүхэд байгаа юм. Би өөрөө Ханын материалынх болохоор танина. Мөсний талаар ярьсан чинь олох боломжтой гэж өчигдөр яриа болоод өнөөдөр олж өгсөн. *********ойролцоогоор 30 гаруй насны 170 гаруй өндөртэй, хаана ямар ажил хийдэг эсэхийг мэдэхгүй байна. Би тэр залууг сайн мэдэхгүй. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-190, 221-222 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024.04.23-ны өдрийн 406 дугаар дүгнэлтэд: “1. *********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. *********** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. *********** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. *********** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. *********** нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 134-135 дахь тал),

Шүүгдэгч ***********ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2024 оны 4 дүгээр сарын 15-ны 19-20 цагийн үед *******ын ******* /********/ гэж дууддаг дүүгийн дугаар луу өөрийнхөө дугаараас залгаад Солонгос элчингийн хажууд уулзахаар тохироод уулзсан. “1 грамм мөс олж өгөх боломж байна уу” гэж асуусан чинь ********* “*********тэй холбогдоод асуугаад үзье” гээд миний хажууд ********* рүү залгаад мөс авахаар болсон. Ингээд ********* ********* рүү мөс авахаар нэгдүгээр хороолол руу явсан. ********* мөсөө очиж аваад ***********ад аваачиж өгөхөөр утсаар яриад явсан. ***********ын мөс авсан 800 мянган төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ...дансаар аваад *********ийн Хаан банкны **** данс руу 700 мянган төгрөгийг шилжүүлсэн. Миний биеэс хураагдсан мөсийг ********* дүү надад авч ирж өгсөн. ********* дүү ***********ад аваачиж өгсөн мөснөөсөө талыг нь надад авч ирсэн өгсөн. *********** бид хоёр *********гоор авахуулсан мөсийг хувааж авахаар тохирсон байсан. *********** өөрөө ганц юм олоод хусчихъя гэхээр тэгье гээд дүү *********той уулзаж мөс олуулсан. ********* 700 мянган төгрөг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн. Үлдсэн 100 төгрөгөөр нь машиндаа бензин хийсэн. *********** “ахаа таны данс руу шилжүүлчихье, та шилжүүлчих” гэхээр нь юм бодолгүй шилжүүлсэн. Харин 0.5 грамм мөсийг ********************тай уулзаад мөс өгөх үед нь жаахныг авсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 193-195, 228-229 дэх тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024.04.23-ны өдрийн 414 дүгээр дүгнэлтэд: “1. *********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. *********** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. *********** нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. 3. *********** нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. *********** нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 142-143 дахь тал),

Шүүгдэгч ***********ын сэжигтнээр дахин: “...Намайг ********* гэж хочилдог. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 700 мянган төгрөг миний Хаан банкны ...тоот дансанд ********* ахаас орж ирсэн. Энэ 700 мянган төгрөг нь найз *********буюу ***********пүүз захиад түүнийхээ мөнгийг ********* ахаас хийсэн юм билээ. ********* нь миний багын найз юм. Би ********* ахад, *********д ч мөс өгөөгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 200-201 дэх тал),

2024.05.06-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн: “Найз ***********од пүүз худалдан борлуулсан байсан. Энэ пүүзний мөнгийг авсан. ***********над руу яриад “чиний данс руу мөнгө орно шүү, пүүзний мөнгө шүү” гэж хэлсэн. Би *********** гэдэг хүнийг *********гийн ах гээд цуг явж байхыг харж байсан. Сайн мэдэхгүй, танихгүй. Тухайн баригдах үед 2-3 хоногийн өмнө мөс хэрэглээд мансуурсан байсан. Тухайн үед *********ын зааж өгсөн газраас мөс аваад хэрэглэсэн. *********тай фейсбүүк, телеграммаар харилцдаг. Би *********аас 3-4 удаа мөс гэх мансууруулах бодисыг авч хэрэглэж байсан. ********* надад мөс өгөхдөө ямар нэгэн мөнгө төгрөг өгч авч байгаагүй. Харин ********* бид хоёрын дунд зээлсэн мөнгө төгрөгний асуудал байгаа. ********* одоо Турк улсад байгаа гэж хэлж байсан. ***********бид хоёр багийн найзууд. Хамт мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. ***********т мансууруулах бодис өгч байсан удаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 248-250 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024.04.23-ны өдрийн 413 дугаар дүгнэлтэд: “1. *********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. *********** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. *********** нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. 3. *********** нь болсон байдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. *********** нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 146-147 дахь тал),

Шүүгдэгч ***********ын яллагдагчаар дахин өгсөн: “...*********** ах надад нэг зураг үзүүлээд “энэ зүйлийг очоод аваад ир” гэж хэлсэн. Би нэгдүгээр хорооллын Цамбагаравын автобусны буудлын урд талаас скочоор боосон жижиг зүйлийг авсан. Би юу болохыг нь мэдээгүй. Задалж үзэхгүйгээр үүнийг аваад ир гээд *********** ах намайг явуулсан. “Авчихлаа яах бэ” гээд *********** ах руу ярихад “Корпериатад *********ахдаа очоод өгчих” гэж хэлсэн. Ингээд буудлын 1303 тоотод очиж өгсөн.

*********** ахад машины түлхүүрнээс өөр зүйл өгөөгүй. Глобал гэх нэртэй байранд ***********, *********** ах бид гурав нэг хоносон. Хоёр дахь хоногийн орой *********** ах Корпериат зочид буудалд өрөө авахуулсан. ***********, *********** ах хоёр сонгуулийн ажилд явна, намайг ажиллуулна гээд миний Голомтын данс руу 800 мянган төгрөг хийсэн. Мөн хонох үедээ *********** ах намайг гадагш гаргаж бэлнээр өөрийнхөө данс руу 10 сая төгрөг хийлгээд тоглоом тоглоод алдсан. Тэгээд мөнгөгүй болчихоод надад өгсөн 800 мянган төгрөгөө буцаагаад өгчих гэхээр нь өгсөн. Маргааш нь надад мөнгө нэмж өгнө гээд авсан. ***********, *********** хоёрын хооронд шилжүүлэг хийгдсэн эсэхийг би мэдэхгүй. ***********т пүүзний мөнгө өгөх зүйл бол байгаа. Гэхдээ энэ пүүзний мөнгө биш. ***********т пүүзний мөнгө төгрөг гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 239-240 дэх тал),

дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн “...***********аас 2024.04.15-ны 22:31 минутад ***********ын дансанд 800,000 төгрөг шилжүүлсэн. ***********аас 2024.04.15-ны 22:44 минутад ***********ын дансанд 700,000 төгрөг шилжүүлсэн...” тухай тэмдэглэл (2 дахь хавтас, 41-42 дахь тал), ***********ын ...тоот дансанд Г.***********аас 700,000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга (2 дахь хавтас, 103 дахь тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, 9-13, 56-60, 65-68 дахь тал), “*******”-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дэх хавтас, 34-39 дэх тал), Н.*********гийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дэх хавтас, 40-41 дэх тал), гар утсанд үзлэг хийсэн “...Хаан банкны апплекшн рүү нэвтэрч 2024.04.15-ны өдрийн 21 цаг 56 минутад ********* нэртэй ...тоот дансанд 800,000 төгрөг шилжүүлснийг гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, 42-49 дэх тал), ***********ын дансны хуулга (1 дэх хавтас, 50-55 дахь тал), прокурорын “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол (1 дэх хавтас, 78-81 дэх тал), ***********ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, 82-86 дахь тал), мөрдөгчийн “эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (1 дэх хавтас, 87 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (1 дэх хавтас, 103-105 дахь тал), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол (3 дахь хавтас, 198-200), ***********д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол танилцуулсан тэмдэглэл (3 дахь хавтас, 201 дэх тал),

шүүгдэгч ***********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтас, хх-27), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтас, хх-145), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (3 дахь хавтас, хх-28), регистрийн дугаарын лавлагаа (3 дахь хавтас, хх-29), оршин суугаа хаягийн лавлагаа (3 дахь хавтас, хх-30), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (3 дахь хавтас, хх-31), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (3 дахь хавтас, хх-32-34, 247), Н.*********гийн иргэний үнэмлэхийн хуулбар (3 дахь хавтас, хх-35), Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны Засаг даргын “...тус хорооны ***** тоотод Н.********* нь 3 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн. Хүү ***********ын ***** нь хүүхдийн аутизм оноштой тул ажил эрхлэх боломжгүй” гэх тодорхойлолт (3 дахь хавтас, хх-240), Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн үзлэгийн тэмдэглэл (3 дахь хавтас, хх-241), ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний асрах тухай гэрээ (3 дахь хавтас, хх-242-244), байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт (3 дахь хавтас, хх-245), цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт (3 дахь хавтас, хх-246),

шүүгдэгч ***********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтас, хх-21), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтас, хх-115),

шүүгдэгч ***********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтас, хх-8), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтас, хх-158),

шүүгдэгч ***********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтас, хх-15), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтас, хх-104) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********** нь 2024 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ***дугаар хороо, “***********” зочид буудлын 1303 тоот өрөөнд байхдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5521 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр ***********, ***********, *********** нараас 800,000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар олж авсан, улмаар тус зочид буудлын 1303 тоотод хадгалсан,

шүүгдэгч *********** нь 2024 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5022 грамм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн өмсөж явсан куртикныхээ халаасанд хадгалсан,

шүүгдэгч ***********, ***********, *********** нар бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5521 грамм, сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “***********” зочид буудлын 1303 тоотод байрлаж байсан ***********ад 800,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэн худалдсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***********, *********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэн худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай...” гэж, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “Өнөөдрийн шүүх хуралдаанаар энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах саналтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-д заасан үндэслэл үүслээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг зайлшгүй тогтоох ёстой байсан. *********** ***********тай хамт худалдаж авсан, хууль бусаар хадгалсан үйлдлийг худалдсан гэж оруулж ирсэн. Энэ зүйлчлэлийг анхаараач ээ гэх гомдлыг удаа дараа гаргасан. Бид нар 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримт цуглуулах, шинжлэн судлуулах, өөрчлөгдсөн байгаатай холбоотой хэлэлцэх боломж олголгүй, оролцогчийн эрхийг зөрчсөн. Яллагдагч нарын мэдүүлгээр үйл баримтыг тогтоогоод өөрсдийнх нь мэдүүлгээр яллаад байна. Ганцхан 4 сарын 15, 16-ны өдрийн дансны хуулга аваад байна. Урьд өмнө зөндөө л мөнгө шилжсэн байсныг тогтоогоогүй, энэ нотлох баримт болохгүй. Мэдүүлгийн зөрүүг арилгах, зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдэх ёстой. Давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооц гэж буцаагаагүй, нотлох баримт шинжлэн судалсны дараа энэ асуудлыг шийдвэрлэ гэсэн утгаар буцаасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.4 дүгээр зүйлд зааснаар нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа явуулж, шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй. Бүлэглэж худалдаалсан гээд байгаа. Худалдаалах гэх ойлголтыг Улсын дээд шүүхээс тайлбарласан. Ашиглах үйлдлийг хэлнэ гээд байгаа. 700,000, 800,000 төгрөгийг захиран зарцуулахад миний үйлчлүүлэгч хэрхэн халдаад байгаа вэ, энэ дээр дүгнэлт хийхгүй байна. Хувийн байдлыг тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байгаа. Энийг зөөвөрлөөд, тээвэрлээд авчирч өгсөн нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл юм. Мэдүүлгийг бусад байдлаар нотлох ёстой. Цуг байсан эмэгтэйг шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдэж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Нэг яллагдагчийн мэдүүлгээр нөгөөг нь ялладаг. Буудалд орж байгаа бичлэгийг бүгдийг судалсан. Буудлаас гарсан хугацаа 22 цаг 06 минут, ***********ын данснаас ***********ын данс руу 22 цаг 44 минутад ордог. 15-нд мөс гэх бодисыг хэрэглэсэн. 15-ны өдрийн мөсний үлдэгдэл байсан эсэхийг шалгаагүй. Утсанд үзлэг хийсэн. 04 сарын 16-нд дуудлага хийсэн, энэ үед хүмүүс баригдсан байсан. Тэр өдөр олсон мөсөө хэрэглэсэн мэтээр оруулж ирсэн. 700,000 төгрөгөөр хэд орчим граммыг авч болох вэ гэхэд 1 грамм орчмыг авч болох байх гэсэн. Энэ мөсийг хэзээ авагдсан гэж үзэх вэ. ***********Цамбын тэндээс авсан гэдгээ тодорхой хэлсэн. 24 цагийн дотор болсон асуудал дээр Цамбын камерын бичлэгийг шалгаж нягтлаагүй. Мөс гарч ирэхээр нь шууд яллаж байна. Иймээс дахин мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. 15-ны өдөр эмэгтэй хүнтэй хэрэглэсэн талаарх үйл баримт байна гээд байхад яагаад тэрийг шалгаж үзээгүй вэ. *********** бензин хийх гээд авч үлдсэнийг ***********ад худалдсан байна гэж оруулж ирсэн...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********** нь 2024 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, “***********” зочид буудлын 1303 тоот өрөөнд байхдаа метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5521 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр ***********, ***********, *********** нараас 800,000 төгрөгөөр худалдан авч хууль бусаар олж авсан, улмаар тус зочид буудлын 1303 тоотод хадгалсан,

шүүгдэгч *********** нь 2024 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5022 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн өмсөж явсан куртикныхээ халаасанд хадгалсан,

шүүгдэгч ***********, ***********, *********** нар бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5521 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “***********” зочид буудлын 1303 тоотод байрлаж байсан ***********ад 800,000 төгрөгөөр худалдсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь нэгжлэг хийсэн “...*********** центр зочид буудлын 1303 тоот өрөөнд ороход ...*********** нь миний хэрэглэж байсан бодис байгаа гээд угаалгын угаалгын өрөөний ванн дээр байх wiston гээд тамхины хайрцаг дотроос зиплок ууттай талстлаг зүйл гарч ирснийг жин дээр хэмжиж үзэхэд 0,8 грамм байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-3-8),  хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “(***********) 5,10,12 дугаартай багананд 1 зураас тодорч “Эерэг” гэж зааж тухайн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж,  ... (***********) 2,4,6,12,13 дугаар багананд 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгаж, ... “...(***********) 2,4,6,12,13 дугаар багананд 1 улаан зураас тодорч Эерэг гэж заасан байсан болохыг тэмдэглэлд тусгаж, ... “...(***********) 2,6,13 дугаар багананд 1 улаан зураас тодорч “эерэг” гэж заасан байсан болохыг тэмдэглэлд тусгаж...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-14-16, 28-30, 61-63, 69-71), хүний биед үзлэг хийсэн “...*********** нь миний биед мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хэрэглүүр байгаа гэснээр өмсөж явсан хар өнгийн малгайтай куртикны баруун талын халааснаас цагаан өнгийн гялгар ууттай “Мөс” гэх зүйлийг гаргаж өгснийг №1 гэж дугаарлан хураан авч албаны цахилгаан жинлүүр дээр жинлэж үзэхэд 0.5 грамм байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-23-27), шинжээчийн 2348 дугаар “...2. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйл, №2 гэж дугаарласан улаан, цагаан өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно....” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-124-126), шинжээчийн 2398 дугаар “...“***********” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-164-165), шинжээчийн 2399 дүгээр “...“***********” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-169-170), шинжээчийн 2345 дугаар “...***********2024.04.16” болон “Н.*********  2024.04.16” гэж хаягласан шээсний дээжүүдээс болон Метамфетамин /methamphetamine/ илэрсэн...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-174-175), шинжээчийн 2344 дүгээр “...“***********<<2024.4.16>>” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-179-180), шүүгдэгч ***********ын “...2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-22 цагийн үед 97007077 гэсэн утасны дугаартай нэрийг нь зүс мэдэх *********нэртэй дүүтэй өөрийнхөө утаснаас залгаж 1 грамм мөсийг 800 мянган төгрөгөөр худалдан авахаар яриад би данс руу хийсэн. Хэсэг хугацааны дараа над руу дахин залгаад “юм олчихлоо” гэхээр нь “аваад ир” гээд “*****” зочид буудлын өрөөнд *********өөрөө авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-188-190, 221-222), шүүгдэгч ***********ын “...********* “*********тэй холбогдоод асуугаад үзье” гээд миний хажууд ********* рүү залгаад мөс авахаар болсон. ...***********ын мөс авсан 800 мянган төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ...дансаар аваад *********ийн Хаан банкны ***** данс руу 700 мянган төгрөгийг шилжүүлсэн. ...********* дүү ***********ад аваачиж өгсөн мөснөөсөө талыг нь надад авч ирсэн өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-193-195, 228-229), шүүгдэгч ***********ын “...2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 700 мянган төгрөг миний Хаан банкны ...тоот дансанд ********* ахаас орж ирсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-200-201), шүүгдэгч ***********ын “...***********, *********** ах хоёр сонгуулийн ажилд явна, намайг ажиллуулна гээд миний Голомтын данс руу 800 мянган төгрөг хийсэн. ...***********т пүүзний мөнгө өгөх зүйл бол байгаа. Гэхдээ энэ пүүзний мөнгө биш...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-239-240), “******”-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дэх хавтас, 34-39 дэх тал)  зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “Мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *********** “2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-22 цагийн үед ******* гэсэн утасны дугаартай ...залгаж холбогдоод 1 грамм мөсийг 800 мянган төгрөгөөр худалдан авахаар яриад би 800 мянган төгрөгийг тэр дүүгийн Голомт банкны данс руу хийсэн. Тэгтэл “юм олдохгүй байна” гээд над руу буцаагаад 800 мянган төгрөгийг хийсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу дахин залгаад “юм олчихлоо” гэхээр нь “аваад ир” гээд “Корпарейт” зочид буудлын өрөөнд *********өөрөө авч ирж өгсөн. Би мөнгийг бэлнээр 800 мянган төгрөг өгсөн...” гэж, шүүгдэгч *********** “...********* уулзаад “1 грамм мөс олж өгөх боломж байна уу” гэж асуусан чинь ********* “*********тэй холбогдоод асуугаад үзье” гээд миний хажууд ********* рүү залгаад мөс авахаар болсон. ... ********* мөсөө нэгдүгээр хорооллоос очиж аваад ***********ад аваачиж өгсөн. ***********ын мөс авсан 800 мянган төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ...дансаар аваад *********ийн Хаан банкны ******* данс руу 700 мянган төгрөгийг шилжүүлсэн. ...********* дүү ***********ад аваачиж өгсөн мөснөөсөө талыг нь надад авч ирсэн өгсөн юм...” гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч *********** мөс авахаар дүү *********(***********)-той холбогдож олж өгөхийг гуйж, *********** шүүгдэгч ***********тай уулзаж, мөс хайн ********* (***********)-тэй холбогдож мөс асууж авахаар ярилцаж, шүүгдэгч *********** тухайн мөсийг авчирч, талыг нь ***********д, талыг нь ***********ын байрлаж байсан зочид буудалд аваачиж өгч 800,000 төгрөгөөр худалдсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч *********** “би ах нарын машиныг барьж өгдөг, намайг юманд яваад ир гэхэд очиж авчирч өгсөн, мөс гэдгийг мэдээгүй, хэлээгүй, *********** ах сонгуулийн ажлын хөлс гэдэг утгаар өгсөн, мөнгөгүй болчихлоо гээд буцааж авсан…” гэх зэргээр мэдүүлсэн боловч шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй болно.

Мөн шүүгдэгч *********** “Найз ***********од пүүз худалдан борлуулсан байсан. Энэ пүүзний мөнгийг авсан. ***********над руу яриад “чиний данс руу мөнгө орно шүү, пүүзний мөнгө шүү” гэж хэлсэн…” гэж мэдүүлсэн хэдий ч шүүгдэгч ***********, *********** нарын мэдүүлэг зөрүүтэй, *********** пүүзний мөнгө гэж өгсөн юм аа гэх боловч шүүгдэгч *********** пүүзний мөнгө өгөөгүй, тийм зүйл хэлээгүй гэх зэргээр мэдүүлсэн нь хэн алиныхаа мэдүүлгийг үгүйсгэсэн байна.

Харин шүүгдэгч ***********аас өөрийнх нь данснаас 800,000 төгрөгийг ***********од шилжүүлсэн, дахин буцаж ороод гараагүй талаар мэдүүлэхдээ мөс авахаар шилжүүлэхэд олдохгүй байна гээд буцааж өгсөн, удалгүй олчихлоо гэхээр нь мөнгөө бэлнээр өгсөн гэж хэргийн үйл баримтын талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг дансны хуулга, хяналтын камерын бичлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон.

Мөн шүүгдэгч ***********ын “***********ад мөс худалдаагүй, бид хоёр хувааж авахаар тохирсон…” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, шүүгдэгч *********** мөс авъя гэхэд шүүгдэгч ***********той уулзаж, ***********той холбогдон мөс авахаар болж, ***********ад 800,000 төгрөгөөр зарсан үйл баримт хангалттай тогтоогдож, харин шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч ***********, ***********, *********** нар дээрх байдлаар санаатай нэгдэж, шүүгдэгч ***********ад мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 800,000 төгрөгөөр худалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Бүлэглэн гүйцэтгэх нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгоно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “нэг шүүгдэгчийн мэдүүлгээр нөгөөтхийг нь яллаад байна…” гэх дүгнэлтийн тухайд авч үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасанчлан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд хэн алиныхаа үйлдлийг нотолж, тухайн мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар тогтоогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримтаар тооцогдох үндэслэлтэй, харин шүүгдэгч ***********, *********** нар дээрх байдлаар өгсөн мэдүүлгүүдийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нотлох баримтаар тооцогдох үндэслэлгүй байна.

Түүнчлэн “Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, мөрдөн байцаалтад буцаах” гэх зэрэг дүгнэлтүүдийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч …шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ***********, *********** нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ямар нэг байдлаар эргэлзээ гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ***********, ***********, ***********, *********** нарт холбогдох хэргийг нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч ***********ын “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шүүгдэгч ***********, ***********, *********** нараас 800,000 төгрөгөөр худалдан авч, буудлын өрөөнд хууль бусаар хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч ***********ын шүүгдэгч ***********, *********** нартай бүлэглэн “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч ***********ад 800,000 төгрөгөөр худалдсан, куртикны халаасанд хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бүлэглэж худалдсан гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч ***********, *********** нарын шүүгдэгч ***********тай бүлэглэн “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч ***********ад 800,000 төгрөгөөр худалдсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэж худалдсан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч тус бүрийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.   

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ял оногдуулах, цагдан хоригдсон 2 сар 10 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай. Шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ял оногдуулах, цагдан хоригдсон 9 сар 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 3 жил 2 сарын хорих ял, шүүгдэгч ***********ыг 3 жил 2 сарын хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга “Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлж оролцсон. Бага насны 3 хүүхэдтэй, оршин суух хаягтай, ажилтай, нэг хүүхэд нь аутизмтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг харгалзан үзнэ үү. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “Шүүгдэгч олж авсан, хадгалсан, хууль бусаар олж авсан үйлдэл дээр маргадаггүй. 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх “Үйлдэл, оролцоо, хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Авчирч өгсөн, өгөөгүй дээр маргаагүй. 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Гэм буруу дээр маргаагүй, процессийн хувьд л асуудал ярьсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч *********** “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр шүүгдэгч ***********, ***********, *********** нараас 800,000 төгрөгөөр худалдан авсан, буудлын өрөөнд хууль бусаар хадгалсан, шүүгдэгч *********** шүүгдэгч ***********, *********** нартай бүлэглэн “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг ***********ад 800,000 төгрөгөөр худалдсан, хууль бусаар олж авсан, куртикны халаасандаа хууль бусаар хадгалсан, шүүгдэгч ***********, *********** нар шүүгдэгч ***********тай бүлэглэн “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 800,000 төгрөгөөр шүүгдэгч ***********ад худалдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (Эрүүгийн хуулиар хамгаалагдсан болон хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих талаар хуулиар тогтоосон журам), шүүгдэгч ***********ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч ***********ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаж оролцсон, гэмт хэрэгт оролцсон оролцоо, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч ***********ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаж оролцсон, гэмт хэрэгт оролцсон оролцоо), шүүгдэгч ***********ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаж оролцсон, гэмт хэрэгт оролцсон оролцоо)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 1 (нэг) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 3 (гурав) жил 3 (гурав) сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хорих ял, шүүгдэгч ***********ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хорих ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ***********, *********** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох шүүхэд эрх олгосон заалт бөгөөд шүүгдэгч ***********, ***********, *********** нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргаж оролцсон тул хэрэглэх боломжгүй.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч нарт дээрх байдлаар хорих ялыг ялгамжтай оногдуулах нь тэдний гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заажээ.

Шүүгдэгч ***********, ***********, *********** нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800,000 төгрөгийг шүүгдэгч ***********, ***********, *********** нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 266,666  төгрөг гаргуулж улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх шүүгдэгч ***********ын байрлаж байсан Хан-Уул дүүргийн **** дугаар хороо, “***********” зочид буудлын 1303 тоотод нэгжлэг хийж, хураан авсан “ГМ-116 ********* буудал х/ч Г.Мөнхдаваа I\//16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн гуурс мэт зүйл, “ГМ-116 Корпарейт буудал х/ч Г.Мөнхдаваа I\//16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар ууттай үеийн жин 0,7425 г, цэвэр жин 0,5521 г цайвар өнгийн талстлаг зүйл буюу метамфетамин (methamphetamine)-ны агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис,

шүүгдэгч ***********аас нэгжлэг үзлэг хийж хураан авсан №1 гэж дугаарласан гялгар уутны хамт жин нь 1,8154 грамм, цэвэр жин нь 0,3227 грамм цагаан өнгийн нунтаг зүйл буюу метамфетамин (methamphetamine)-ны агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис, №2 гэж дугаарласан улаан, цагаан өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн эм мэт зүйл зэргийг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч ***********ын 2024.04.16-ны өдрөөс 2024.06.26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 71 хоног буюу 2 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 09 сар 19 хоногоор тогтоов.

Шүүгдэгч ***********ын 2024.04.16-ны өдрөөс 2025.01.31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 290 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож хасах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********, *********** нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ***********, ***********, ***********, *********** нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ****** овогт *********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,  

шүүгдэгч ******* овогт ********ын ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бүлэглэж худалдсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч *********** овогт *********ын ***********, ******** овогт ********ийн *********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор бүлэглэж худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 1 (нэг) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 3 (гурав) жил 3 (гурав) сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хорих ял, шүүгдэгч ***********ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, ***********, *********** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын цагдан хоригдсон 71 (далан нэг) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 71 хоног буюу 2 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 09 сар 19 хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын цагдан хоригдсон 290 (хоёр зуун ер) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********, *********** нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 800,000 төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч ***********, ***********, *********** тус бүрээс 266,666 (хоёр зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх шүүгдэгч ***********ын байрлаж байсан Хан-Уул дүүргийн **** дугаар хороо, “***********” зочид буудлын 1303 тоотод нэгжлэг хийж, хураан авсан “ГМ-116 Корпарейт буудал х/ч Г.Мөнхдаваа I\//16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн гуурс мэт зүйл, “ГМ-116 Корпарейт буудал х/ч Г.Мөнхдаваа I\//16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар ууттай үеийн жин 0,7425 г, цэвэр жин 0,5521 г цайвар өнгийн талстлаг зүйл буюу метамфетамин (methamphetamine)-ны агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис,

шүүгдэгч ***********аас нэгжлэг үзлэг хийж хураан авсан №1 гэж дугаарласан гялгар уутны хамт жин нь 1,8154 грамм, цэвэр жин нь 0,3227 грамм цагаан өнгийн нунтаг зүйл буюу метамфетамин (methamphetamine)-ны агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис, №2 гэж дугаарласан улаан, цагаан өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн эм мэт зүйл зэргийг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***********ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хэргийн бусад яллагдагч нартай уулзах, аливаа хэлбэрээр харилцахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч ***********, ***********, *********** нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хэргийн бусад яллагдагч нартай уулзах, аливаа хэлбэрээр харилцахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч ***********, ***********, *********** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Л.БААТАР