Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0401

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б******* би, Х******* х******* б*** ХХК-ийн Сүхб******* дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Б*****, татварын улсын байцаагч Г.О******** нарт холбогдуулан гаргасан ...Сүхб******* дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Б*****, татварын улсын байцаагч Г.О******** нарын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн 202109.01/01 тоот битүүмжлэх мэдэгдэх хуудас болон татварын улсын байцаагч Г.О********ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0****** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Тус банкны нэхэмжлэлтэй, Сүхб******* дүүргийн татварын хэлтсийн дарга болон татварын улсын байцаагч Г.О********т холбогдох 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 202109.01/01 тоот битүүмжлэх мэдэгдэх хуудас болон 0****** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай хэрэг тус шүүх хянан шийдвэрлэж байгаа билээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Х******* х******* б***ны гүйцэтгэх захирлаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3/11417 дугаар өөрт олгогдсон эрхийн хүрээнд мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ийнхүү нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу Х******* х******* б*** ХХК-ийн Сүхб******* дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Б*****, татварын улсын байцаагч Г.О******** нарт холбогдуулан гаргасан ...Сүхб******* дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Б*****, татварын улсын байцаагч Г.О******** нарын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн 202109.01/01 тоот битүүмжлэх мэдэгдэх хуудас болон татварын улсын байцаагч Г.О********ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0****** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Х******* х******* б*** ХХК-ийн захирал О.О****-ы олгосон 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3/11417 дугаар итгэмжлэлээр О.Г*******, Д.Э****** нарт нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгосон байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Г*******, Д.Э****** нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Г*******, Д.Э****** нар нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтад гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан Х******* х******* б*** ХХК-ийн Сүхб******* дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Б*****, татварын улсын байцаагч Г.О******** нарт холбогдуулан гаргасан ...Сүхб******* дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Б*****, татварын улсын байцаагч Г.О******** нарын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн 202109.01/01 тоот битүүмжлэх мэдэгдэх хуудас болон татварын улсын байцаагч Г.О********ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0****** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Х******* х******* б*** ХХК бүхэлд нь татгалзсаныг баталж, тус хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч Х******* х******* б*** ХХК нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ