| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/02793/И |
| Дугаар | 102/ШШ2021/03008 |
| Огноо | 2021-11-18 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2021/03008
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .................... тоотод оршин суух, Х ургийн овогтой, Ц ын У /РД:............../,
Нэхэмжлэгч: ................... тоот хаягт байрлах, Д ХХК /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......................... тоотод оршин суух, З ургийн овогтой Д.Ц /РД:…......./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Ц.У 300,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д ХХК 225,280,350 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Ц.У т холбогдох Д ХХК-ийн 33 хувийн 33 ширхэг хувьцааг буцаан худалдаж авахыг даалгаж, хөрөнгө оруулсан 83,925,713.33 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , Б.А ,
Хариуцагч Б.Ц , түүний өмгөөлөгч Т.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.У би Д.Ц той хамтран эх-хүүхдийн эмнэлэг, сувилал чиглэлээр үйл ажиллагаа явуулж, харилцан ашигтай ажиллах зорилгоор харилцан тохиролцон Д ХХК-ийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулсан бөгөөд миний бие тус компанийн үйл ажиллагааг эхлэхэд шаардлагатай санхүүжилтийг олох, үйл ажиллагаа явуулах хөнгөлөлттэй нөхцөлтэй түрээсийн байраар хангах байдлаар хөрөнгө оруулж, Д.Ц нь өөрийн эмчийн ур чадвараар компанийн үйл ажиллагааг хэвийн ашигтай хэмжээнд ажиллуулах, компанийн гүйцэтгэх захирлын үүргийг хүлээн ажиллахаар харилцан тохиролцсон. Тус тохиролцооны дагуу Компанийн үйл ажиллагаагаа явуулах санхүүжилтийн асуудлыг У миний бие шийдэж, эмчлүүлэгч үйлчлүүлэх дахин ирэх таатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж Ц нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, эмчийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Гэвч Ц нь компанийн үйл ажиллагаанаас олсон орлогоо компанийн дансаар бус тусдаа хүмүүсээс авч ганцаараа ашиг олох ажиллагааг 2017 оноос эхлэн 2019 он хүртэл явуулсан байдаг нь бидний хамтын ажиллагааны хүрээнд хийж байсан олон удаагийн хурлын тэмдэглэлүүдээр нотлогддог. Бид хамтран баталсан дүрмийнхээ 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсэгт Компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн нэмэлт өөрчлөлт орсон эсхүл шинэчилсэн дүрэм болон Дотоод журамд заасан үүргүүдийг биелүүлэх ба өөрийн үйл ажиллагааг чин шударгаар болон компанийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэнэ. Тус зүйлийн 10.2.3 дах хэсэгт Холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн буруутай эсхүл хууль бус үйлдлээс улбаалаад компанид учирсан хохирлыг хариуцахаар заасан байдаг. Энэ нь бид хамтын ажиллагаагаа илүү хариуцлагажуулах үндсэн үүргээ ухамсарлан гэрээг амжилттай хэрэгжүүлэх үндсэн зорилготой байсан. Ингээд дүрмээрээ хэрвээ дээр заасан хууль бус үйлдлийг гаргасан компанийн эрх бүхий албан тушаалтан энэхүү дүрэмд зааснаар хувийн хариуцлага хүлээх зохицуулалтаар: 10 дугаар зүйлийн 10.3.5-д уг дүрмийн 10.2.1 -д заасан зарчмыг баримтлаагүй бол эд хөрөнгийн хохирлыг биечлэн хариуцахаар зохицуулсан. Бид энэ үйл ажиллагаагаа 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээрээ баталгаажуулсан. Уг гэрээгээр хэн хэдэн хувийн хувьцаа эзэмшихийг зохицуулан энэхүү гэрээ нь холбогдох бусад дүрэм журмаас давуу хүчин чадалтай тухай дурьдсан байдаг. Гэрээний 3.1 дэх хэсэгт талуудын хариуцлагыг зохицуулсан байх ба Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд хохирол учруулсан буруутай тал нь Монгол Улсын Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ. Мөн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ц.У , Д.Ц нар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Компани нь А-тал буюу Ц.У т уг гэрээний 2.2.1 дэх хэсэгт зааснаар А талд нийт 300.000.000 төгрөгийг жилийн 33.6 хувийн өгөөжийн хамт эргэн төлөхөөр харилцан тохиролцов. 2.3 дах хэсэгт А талын оруулсан 300,000,000 төгрөгийн санхүүжилт, түүний өгөөж нь А талд эргэж төлөгдөж дууссан үеэс хамтран ажиллах гэрээнд заасан хувьцаа эзэмшлийн өөрчлөлт хийгдэж үүний дагуу талууд нь хувьцааны ногдол ашиг авах эрхтэй болохыг заасан. Энэ нөхцөл байдалтай зэрэгцээд компанийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулан авч явна гэж найдаж 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээг Д.Ц той байгуулсан. Энэхүү гэрээний 2.1 дүгээр зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс энэхүү гэрээгээр гүйцэтгэх захиралтай байгуулж байгаа бөгөөд гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх захирлаас шаардах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах гэрээнд заасан бусад эрхийг ТУЗ-өөс шийдвэрлэсний дагуу эдлэнэ гэж заасан ингээд Уг гэрээний 2 дугаар зүйлд гүйцэтгэх захирлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг гаргаж өгсөн. Үүнд 2.4.1 Улирал жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2.4.2 Ашигт ажиллагааны түвшин, 2.4.3 Батлагдсан төсөв зардлын гүйцэтгэл, 2.4.4. Харилцагчтай харилцах, харилцагчдын тоо, харилцагчдад үзүүлсэн үйлчилгээний чанар байдал, 2.4.5 ХЭХ болон ТУЗ-ийн хурлын шийдвэрийн хэрэгжилт түүний ажлын үндсэн үзүүлэлт байхыг тус тус дурьдсан байдаг. Ингээд энэхүү гэрээгээр гүйцэтгэх захирлын эрх үүргийг заагаад 3.3 дах хэсэгт гүйцэтгэх захирал нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой ажиллахыг үүрэг болгон мөн зүйлийн 3.12 дах хэсэгт компанийн хөрөнгийн батлагдсан хэмжээнд зориулалтын дагуу захиран зарцуулах, үйл ажиллагаа зохицуулахад шаардлагатай заавар журам гаргах, боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах үүргийг зохицуулсан байдаг. Гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээгээр хариуцлагын системийг зааж өгсөн ба энэхүү зохицуулалтаар уг гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.1 Санаатайгаар өөрт ашиг олох зорилгоор ХЭХ болон ТУЗ-д худал, бодит байдлаас зөрүүтэй, эсвэл буруу мэдээ мэдээлэл өгсөн, санхүүгийн тайлан тэнцлийг буруу гаргасан, 10.1.4 Гүйцэтгэх захирал нь өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид болон хувьцаа эзэмшигчид хохирол учруулсан үйлдэл гаргасныг нь ноцтой зөрчил байхаар тусгасан байна. Уг гэрээний 12.5 дах хэсэгт Энэхүү гэрээ дуусгавар болсон нь ажилтны гэрээг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулах, гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Эдгээр гэрээний заалтуудыг зөрчсөн нь дараах баримтаар тогтоогддог. Үүнд: Д.Ц ажилд томилогдсоны дараагаар гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ...........маркийн эхоны аппаратыг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18/007 дугаартай тогтоолоор 72,000,000 төгрөгөөр Хасбанкнаас авах шийдвэр гаргаж энэхүү хөрөнгө нь компанийн үндсэн хөрөнгө байхаар тогтоол гаргасан. Гэвч энэхүү хөрөнгийг хувьцаа эзэмшигч Ц нь хамтран ажиллах гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээгээр оруулах хувь хэмжээндээ оруулж баталж бичүүлсэн байдаг нь холбогдох баримтаар нотлогддог. Ингээд компани орлого ороод байгаа боловч байнгын алдагдалтай яваад байгаагийн улмаас Ц гийн үйлдлүүдэд компанийн нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн тайланд шалгалт хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичигт нярайн түнх болон зулайн эхоны үзлэгийг гэрээт гадны мэргэжилтэн хийдэг гэх бөгөөд санхүүгийн бүртгэлээс үзэхэд аливаа орлого бүртгэгдэхгүй байгаа нь тодорхой байна. Нярайн зулайн эхоны тоног төхөөрөмжийн зээлийн хуваарьт эргэн төлөлтийг Д ' ХХК-аас гүйцэтгэн эд хөрөнгийг компанид бүртгэн авсан байгаа тул дээрх үйлдэл нь компанийн хөрөнгийг зүй бусаар ашиглаж компанийн үйл ажиллагааг орлогыг хувьдаа завшиж буй үйл явдалууд нотлогдон тогтоогдсон байдаг. 2018 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 42 хувьтай гарсан байдаг ба Зулайн эхо-ны материалыг харахаар 50 хувийг тухайн эмч авдаг үлдсэн 50 хувийг Ц гийн гар дээр очдог байсан нь харагддаг. Тэгээд тэр бүх орлого санхүүгийн тайлангаар орж ирээгүй оруулаагүй болохоо Ц өөрөө ...........дугаартай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурал дээрээ хэлсэн байдаг. Эмнэлгийн үйл ажиллагааны ихэнх орлого зулайн эхо-ны аппаратаар бүтдэг боловч бүх орлого зөвхөн бэлэн мөнгөөр Д.Ц гийн гар дээр нэг бол өөрийн дансаар орж байсан байдаг. Ц нь Д ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн шийдвэрээр томилогдсоноос хойш уг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Гэвч гүйцэтгэх захирлын ур чадвар, үнэнч байдал дутагдаж, гэрээгээр хүлээсэн үүрэг даалгаврыг үл тоон батлагдсан төсөв төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй байгаагаас шалтгаалан Д ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нийлүүлсэн хөрөнгө компанийн зээлийн хөрөнгө, тоног төхөөрөмжийг дур мэдэн өөртөө завшиж Д ХХК гэх өөрийн 100%-ийн өмчлөлийн компанид ашигласан. Иймд бидний зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр албан бичгээр компанийн өмчлөлийн үнэ бүхий хөрөнгийг буцаан өгөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч үл тоон биелүүлээгүй явж ирсэн. Ц нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг даалгавар, батлагдсан төсөв, төлөвлөгөөг үл биелүүлж, батлагдсан төсвөөс хэтрүүлж, ашиг сонирхолын зөрчил үүсгэж, компанийн үндсэн ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр гаргаж, өдөр тутмын үйл ажиллагаанд дур мэдэн зарцуулж, хувийн дансаар компанийн мөнгийг авах, өөрт ашиглах гэх мэт үйлдлүүд удаа дараа тогтоогдож байсан тул тус өдрийн албан бичгээр Д ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хамтарсан шалгалт оруулах шийдвэрийг гаргасан. Ингээд шалгалтын дагуу Үзлэг сувилал аптекийн орлого нь дийлэнхи орлогыг бүрдүүлдэг. Ихэнх орлого бэлнээр хурааж авдаг, орлогын баримт бүртгэл хангалтгүй, гараар тэмдэглэсэн бүртгэл тооцоо байхгүй байна гэсэн аудитын дүгнэлт гарсан байдаг. Иймээс хамтран ажиллах гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах үндэслэл бүхий нөхцөлүүд бүрдээд байна. Хамтран ажиллах Гэрээний 3.1 дэх хэсэгт талуудын хариуцлагыг зохицуулсан байх ба Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд хохирол учруулсан буруутай тал нь Монгол Улсын Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ гэж заасан. Нийгмийн харилцааг зохицуулагч ихэнх гэрээ талууд өөрийн үйл ажиллагааны зорилгодоо хүрэхийн төлөө байдаг. Иймээс 1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэн Иргэний хуулийн 205-д заасан үр дагаврыг үүсгэх нөхцөл байдал бий болсон. Д.Ц нь Компанийн орлогыг бүртгэхгүйгээр хувьдаа ашиглаж хамтын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий эрүүл мэндийн үйл ажиллагааны зорилгыг алдагдуулж, хамтын ашгийн хүрээнд олдог байсан ашгийг хувьдаа зарцуулсан тул гэрээнээс татгалзаж гэрээнд төлсөн төлбөр болох 300,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. 2.Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иргэн Ц.У болон Д.Ц нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш зорилтот үйл ажиллагаа тасралтгүй явагдаж ашиг орлого орж байсан хэдий ч иргэн Ц.У ын оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс Ц.У т нэг ч ашиг орж ирээгүй буюу гэрээний гол зорилго биелэгдээгүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирлаар Д.Ц г ажиллуулах гэрээний гол зорилго түүний ур чадвар, мэдлэгт тулгуурлан гүйцэтгэх захирал хийлгэж байгааг дурьдсан байдаг. Гэвч шүүхэд ирүүлж буй санхүүгийн баримт болон хурлын тэмдэглэлээр Ц.У т хамтран ажиллах гэрээгээр ямар ч хамтын зорилго биелсэний үр шим ирээгүй бөгөөд Д.Ц гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээнээс татгалзах нь зүйтэй байна. Хохирол нэхэмжлэл эрх үүсэх эрх зүйн үндэслэл нь хөрөнгө оруулалтын гэрээний 2.2.1-дэх хэсэгт заасны дагуу буюу 100,800,000 төгрөг нийт 400,800,0000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Д.Ц ажилд томилогдсоны дараагаар гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ...........маркийн эхоны аппаратыг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18/007 дугаартай тогтоолоор 72,000,000 төгрөгөөр Хасбанкнаас авах шийдвэр гаргаж энэхүү хөрөнгө нь компанийн үндсэн хөрөнгө байхаар тогтоол гаргасан. Гэвч энэхүү хөрөнгийг хувьцаа эзэмшигч Ц нь хамтран ажиллах гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээгээр оруулах хувь хэмжээндээ оруулж баталж бичүүлсэн байдаг нь холбогдох баримтаар нотлогддог. Ингээд компани орлого ороод байгаа боловч байнгын алдагдалтай яваад байгаагийн улмаас Ц гийн үйлдлүүдэд компанийн нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн тайланд шалгалт хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичигт нярайн түнх болон зулайн эхоны үзлэгийг гэрээт гадны мэргэжилтэн хийдэг гэх бөгөөд санхүүгийн бүртгэлээс үзэхэд аливаа орлого бүртгэгдэхгүй байгаа нь тодорхой байна. Нярайн зулайн эхоны тоног төхөөрөмжийн зээлийн хуваарьт эргэн төлөлтийг Д " ХХК-аас гүйцэтгэн эд хөрөнгийг компанид бүртгэн авсан байгаа тул дээрх үйлдэл нь компанийн хөрөнгийг зүй бусаар ашиглаж компанийн үйл ажиллагааг орлогыг хувьдаа завшиж буй үйл явдалууд нотлогдон тогтоогдсон байдаг. 2018 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 42 хувьтай гарсан байдаг ба Зулайн эхо-ны материалыг харахаар 50 хувийг тухайн эмч авдаг үлдсэн 50 хувийг Ц гийн гар дээр очдог байсан нь харагддаг. Тэгээд тэр бүх орлого санхүүгийн тайлангаар орж ирээгүй оруулаагүй болохоо Ц өөрөө ...........дугаартай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурал дээрээ хэлсэн байдаг. Эмнэлгийн үйл ажиллагааны ихэнх орлого зулайн эхо-ны аппаратаар бүтдэг боловч бүх орлого зөвхөн бэлэн мөнгөор Д.Ц гийн гар дээр нэг бол өөрийн дансаар орж байсан байдаг. Ц нь "Д " ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр томилогдсоноос хойш уг компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж эхэлсэн. Гэвч гүйцэтгэх захирлын ур чадвар, үнэнч байдал дутагдаж, гэрээгээр хүлээсэн үүрэг даалгаврыг үл тоон батлагдсан төсөв төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй байгаагаас шалтгаалан "Д " ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нийлүүлсэн хөрөнгө компанийн зээлийн хөрөнгө, тоног төхөөрөмжийг дур мэдэн өөртөө завшиж "Д " ХХК гэх өөрийн 100%-ийн өмчлөлийн компанид ашигласан. Иймд бидний зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр албан бичгээр компанийн өмчлөлийн үнэ бүхий хөрөнгийг буцаан өгөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч үл тоон биелүүлээгүй явж ирсэн. Ц нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг даалгавар, батлагдсан төсөв, төлөвлөгөөг үл биелүүлж, батлагдсан төсвөөс хэтрүүлж, ашиг сонирхолын зөрчил үүсгэж, компанийн үндсэн ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр гаргаж, өдөр тутмын үйл ажиллагаанд дур мэдэн зарцуулж, хувийн дансаар компанийн мөнгийг авах. Өөрт ашиглах гэх мэт үйлдлүүд удаа дараа тогтоогдож байсан түл тус өдрийн албан бичгээр "Д " ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хамтарсан шалгалт оруулах шийдвэрийг гаргасан. Ингээд шалгалтын дагуу үзлэг сувилал аптекийн орлого нь дийлэнхи орлогыг бүрдүүлдэг. Ихэнх орлого бэлнээр хурааж авдаг, орлогын баримт бүртгэл хангалтгүй, гараар тэмдэглэсэн бүртгэл тооцоо байхгүй байна гэсэн аудитын дүгнэлт гарсан байдаг. Иймээс: 1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2. 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсний дагуу Д.Ц гоос оруулсан хөрөнгө оруулалт болох 300,000,000 төгрөг гаргуулах, Компанийн тухай хуулийн 84 дугаар зүйлийн 84.1. 84.4. 84.6 дугаар зүйлд тус тус заасны дагуу. түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн 132 дугаар зүйлийн 135.1, 135.3 дугаар зүйлийн дагуу компанид учруулсан хохирол болох 225,280,350 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Д.Ц нь гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэхдээ анхан шатны нягтлан бодох бүртгэлийн баримт бичиггүй компанийн данснаас нийт 225,280,350 төгрөг гарган хувьдаа ашигласан нь Аудитын дүгнэлт болон дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд энэ тухай холбогдох баримтыг өгөөгүй болох нь нотлох баримтаар нотлогдож байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл гаргагч Д.Ц нь нь 33 ширхэг хувьцаа болох 33.000 төгрөгийг нэхэмжлэхдээ хуулийн ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа тухайлан заагаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байхаар хуульд зохицуулсан. Тус нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрийн хүрээнд 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримтын хамтаар гаргаж өгөхөөр зохицуулсан. Гэвч тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 33 ширхэг хувьцааг ямар үндэслэлээр бусад хувьцаа эзэмшигчийг авахыг шаардаж даалгах нэхэмжлэх гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Компанийн тухай хуулийн 5.4 Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нъ бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл өөрт ногдох энгийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчид санал болгож байгаа бол тэдэнд санал болгох эрхтэй ч бусад хувьцаа эзэмшигч түүний хувьцааг худалдан авах үүрэггүй болно. Д.Ц нь сөрөг нэхэмжлэлдээ хариуцагчаар Ц.У гэж заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагадаа өөрийн хувьцааг авахыг Ц.У аас шаардаж байгаа нь үндэслэлгүй хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч өөрийн хувьцааг буцаан авахыг Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компани нь төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрийн гаргасан үнэт цаасыг эзэмшигчтэй нь тохиролцсоны үндсэн дээр худалдан авч болно гэж заасан байхад иргэн Ц.У аас тус хувьцааг худалдаж авахыг даалгаж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулиар зохицуулагдсан харилцаа биш байна. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэл гаргах эрхийг тодорхой зааж өгсөн байх бөгөөд тус хуулийн 86 дугаар зүйлийн 86А.Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн хуулийн 86.2.Компани болон түүний энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учирсан хохирлыг энэ хуулийн 84.10-т заасан этгээдээр нөхөн төлүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэл гаргах хувьцаа эзэмшигчийн аль ч эрхэд хамааралгүй болно. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээгээр Б тал болох нэхэмжлэгч Д.Ц нь компанид 83.925.713.33 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө болох эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэгслийг (маркын эхо аппарат) хөрөнгө оруулахаар гэрээний 2.1.2-т зааж өгсөн байна. Энэхүү гэрээний харилцаанд нэхэмжлэгч Д.Ц д биш харин хариуцагч Ц.У т хохирол учирсан нь ...........тоот Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоогддог. Хөрөнгө оруулалтын гэрээний 2.5.2-т зааснаар талууд бие биендээ гаргаж өгсөн баталгаа амлалт нь худал алдаатай байсан эсвэл нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө тал болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг гэм буруутай тал нөхөн хариуцахаар заасан. Нэхэмжлэгч хөрөнгө оруулалтаар 83.925.713.33 төгрөгийг оруулсан талаар гэрээнд тусгагдсан ч тус эмнэлгийн тоног төхөөрөмж болох эхоны аппаратыг бодитоор хөрөнгө оруулалт болгож оруулж ирээгүй компанийн хөрөнгийн бүртгэлд байхгүй. Д.Ц нь зээлээр авсан бөгөөд өмчлөх эрхийг олж аваагүй тоног төхөөрөмжийг бусад хувьцаа эзэмшигчдээ хөрөнгө оруулалт мэтээр ойлгуулж өөрийн хөрөнгө мэтээр худал хэлж хууран мэхэлж энэхүү гэрээний харилцаанд орсон болох нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт Хас-Лизинг болон Ц нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ хавсаргагдсан. Ингээд Зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас зээлдэгч Хас-Лизинг зээлээр өгсөн тоног төхөөрөмжийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураан авсан тухай баримт мөн хэрэгт хавсаргагдсан. Иймд бодитоор өмчлөх эрхийг компанид оруулаагүй хөрөнгийг бусад хувьцаа эзэмшигч нараас буцаан гаргуулахаар нэхэж байгаа үйл баримт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна. Харин уг хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 300.000.000 төгрөгийг буцаан нэхэмжлэх эрх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ц.У т үүсдэг. Сөрөг нэхэмжлэл гаргагч Д.Ц нь өөрийн нэхэмжлэлдээ Ц.У ын оруулсан хөрөнгө нь дандаа зээл бодит бус хөрөнгө гэж тайлбарладаг хэдий ч Ц.У нь анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хөрөнгө оруулалт болох 300 сая төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хөрөнгө оруулалт нэрээр шилжүүлсэн болох нь нэхэмжлэлд хавсаргасан банкны баримтаар тогтоогдоно. Нэхэмжлэлийн шаардлагадаа Д.Ц нь Д ХХК болон С ББСБ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбогдох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дурьдсан нь ойлгомжгүй энэ хэрэгт хамааралгүй байна. Шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хянах боломжгүй. Нэхэмжлэгч Д.Ц нь Н ХХК-ийн өмчлөлийн барилгаас 2919 мкв бүхий байрыг эмнэлгийн зориулалттай засаж түрээсийн төлбөрийг сарын 18,000,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан тухай заасан байх бөгөөд уг түрээсийн гэрээтэй холбоотой маргаан шүүхийн журмаар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2020/00560 тоот дугаартай шийдвэрээр баталгаажсан. Тус шийдвэрт хуулийн хугацаанд гомдол гараагүй хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэл ажиллагаа хийгдэж байна. Компани үйл ажиллагаагаа эхлээгүй байж II. У ын ул хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулж. түрээсийн төлбөр. П.У ын ББСБ-т өртэй болсон гэжээ. Нэхэмжлэгч Д.Ц той хувьцаа эзэмшигч Ц.У нь 2018 оны 02 дугаар сарын 06- ны гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээг байгуулсан. Тус гэрээний 3.13-т гүйцэтгэх захирал нь жилийн ажлын төсөв төлөвлөгөөг ТУЗ-д танилцуулж батлах батлуулах ба тэрхүү баталсан төсвийн хүрээнд компанийн хөрөнгийг захиран зарцуулахаар заасан. Хөрөнгийг захиран зарцуулах эрх зөвхөн Д.Ц д байсан. Мөн Д ХХК-ийн үйл ажиллагааны дүрмийн 9.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдана гэж заасан тул Д.Ц г хүсэхгүй байхад өөрийн мэдлээр хувьцаа эзэмшигч нь хөрөнгийг захиран зарцуулах эрх байгаагүй. Мөн компани нь үйл ажиллагаагаа 2017, 2018 болон 2019 оны эхний хагас жилүүдэд онуудад явуулж байсан бөгөөд үйл ажиллагааны орлого олж байсан нь хавтаст хэрэгт байгаа ... баримтаар нотлогддог. Эмнэлэг сувиллыг ажиллуулах явцад түрээсийн төлбөр хуримтлагдаж 2019 оны 04 дүгээр сараас эхлэн "Н ХХК-аас тог цахилгаан ус таслах үйлчлүүлэгчдийг хаалгаар нэвтрүүлэхгүй байх зэрэг дарамт удаа дараа гарсны улмаас 2019 оны 06 дугаар сарын 16- нд ажиллах боломжгүй болж эмнэлгийн уйл ажиллагаа зогссон. Тухайн үед ажиллаж байсан 38 эмч сувилагч ажилчдын эрх ашиг давхар хохирсон гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа компанийн 33 хувийн 33 ширхэг хувьцаа/33.000 төгрөг/-г буцаан худалдаж авахыг хариуцагчид даалгах, хөрөнгө оруулсан 83.925.713.33 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах гэж тодорхойлон заасан мөртлөө нэхэмжлэлийн шаардлагатай ямар нэгэн холбоо хамааралгүй эмнэлгийн ажилчдын эрх ашиг сонирхолыг тайлбарлан ирүүлсэн байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. Ц.У бид 2 хамтран ажиллах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг мөн Д ХХК-ийг байгуулсанаас хойшхи бүх өр төлбөрийг Ц. У хариуцах ёстой гэжээ. Талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ Хөрөнгө оруулалтын гэрээ-нд оролцогч нарын эрх үүргийг тодорхой зааж өгсөн байх бөгөөд тус гэрээний харилцаанд заасан аль зүйл заалтаар Ц.У дараах үүргийг хүлээж байгаа талаар тусгаагүй. Д.Ц нь ямар нэгэн хууль эрх зүйн баримтад үндэслэгдээгүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц гоос 525,280,350 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд буюу нэхэмжлэгч Ц.У , хариуцагч Д.Ц нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ....тоот дугаартай үүсгэн байгуулагчдын хурлаар Ц.У , Д.Ц нар Д ХХК гэх эмнэлгийг үүсгэн байгуулахаар болсон. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр компанийн дүрмийг батлан гаргаж, хамтын үйл ажиллагаагаа явуулах дүрмээ баталсан. Үйл ажиллагаа цаашдаа явуулах санхүүжилтийн үндсэн асуудлыг Ц.У хариуцаж, үйлчлүүлэгчийн эмчлүүлэх нөхцөл байдал, ирэх таатай нөхцөл боломжоор хангахыг Д.Ц хариуцаж, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Гэвч Д.Ц нь үйл ажиллагаанаас олсон ашгаа гүйцэтгэх захирлын хувьд санхүүгээ хариуцаж байсан тул дансаар тус тусдаа хүмүүсээс бэлнээр авч ашиг хонжоо авах нөхцөл байдлыг удаа дараа гаргасан. Уг асуудлыг хэд хэдэн удаа хурлаар ярьж байсан. 2017 оноос эхлэн 2019 он хүртэл явуулсан нийт үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хүрээнд хийж байсан олон удаагийн хурлын тэмдэглэлүүдээр мөнгө гадуур гарч, компанийн дансанд бүртгэхгүй байгаа нөхцөл байдал нотлогддог. Үүний дагуу цаашид хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хамтран баталсан дүрмийнхээ 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсэгт Компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн нэмэлт өөрчлөлт орсон эсхүл шинэчилсэн дүрэм болон Дотоод журамд заасан үүргүүдийг биелүүлэх ба өөрийн үйл ажиллагааг чин шударгаар болон компанийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж заасан заалтыг зөрчсөн. Тус зүйлийн 10.2.3 дах хэсэгт Холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн буруутай эсхүл хууль бус үйлдлээс улбаалаад компанид учирсан хохирлыг хариуцахаар заасан байдаг. Энэ нь бид хамтын ажиллагаагаа илүү хариуцлагатай болгож, үндсэн үүргээ ухамсарлан гэрээг амжилттай хэрэгжүүлэх үндсэн зорилготой байсан. Ингээд дүрмээрээ хэрвээ дээр заасан хууль бус үйлдлийг гаргасан компанийн эрх бүхий албан тушаалтан энэхүү дүрэмд зааснаар хувийн хариуцлага хүлээх зохицуулалтаар тус дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3.5-д уг дүрмийн 10.2.1-д заасан зарчмыг баримтлаагүй бол эд хөрөнгийн хохирлыг биечлэн хариуцахаар зохицуулсан. Мөн энэ үйл ажиллагаагаа баталгаажуулж, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар компанийн үйл ажиллагаа явуулахдаа хамтран ажиллах гэрээ, холбогдох бусад гэрээ байгуулагдана гэсний дагуу эрх үүргээ хуваарилах зарчмын хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулж, баталгаажуулж байсан. Уг гэрээгээр хэн хэдэн хувийн хувьцаа эзэмшихийг зохицуулан энэхүү гэрээ нь холбогдох бусад дүрэм журмаас давуу эрхтэй буюу дээрх тохиролцоо байсан гэдгээ баталгаажуулаад, талууд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний 3.1 дэх хэсэгт талуудын хариуцлагыг зохицуулсан байх ба энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд хохирол учруулсан буруутай тал нь Монгол Улсын Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ гэж заасан. Мөн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ц.У миний бие, Д.Ц нар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Талууд нэгж хувьцааны үнээ баталгаажуулаад, дүрмээ баталснаас гадна дахин Ц.У хувиасаа хөрөнгө оруулсан. Компанийн үйл ажиллагааг дэмжих, компанид хохиролтой үйл ажиллагаа явуулсны дараа буцааж авах зорилготой хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд, тус гэрээний 2.2.1 дэх хэсэгт зааснаар А талд нийт 300,000,000 төгрөгийг жилийн 33.6 хувийн өгөөжийн хамт эргэн төлөхөөр харилцан тохиролцов гэж заасан. 2.3 дах хэсэгт А талын оруулсан 300,000,000 төгрөгийн санхүүжилт, түүний өгөөж нь А талд эргэж төлөгдөж дууссан үеэс хамтран ажиллах гэрээнд заасан хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт хийгдэж үүний дагуу талууд нь хувьцааны ногдол ашиг авах эрхтэй болохыг заасан. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний 2.5.2-т талууд нь бие биедээ гаргаж өгсөн баталгаа, амлалт, худал алдаатай байсан эсвэл нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө талд болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг гэм буруутай тал хариуцахаар заасан. Энэ нөхцөл байдалтай зэрэгцээд компанийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулан авч явна гэж найдаж 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээг Д.Ц той байгуулсан. Энэхүү гэрээний 2.1 дүгээр зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс энэхүү гэрээгээр гүйцэтгэх захиралтай байгуулж байгаа бөгөөд гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх захирлаас шаардах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах, гэрээнд заасан бусад эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу эдэлнэ гэж заасан. Маргааны үндэслэл болоод байгаа гүйцэтгэх захирал өөрөө гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн эсэх асуудал хөндөгдөж байгаа. Тус гэрээний 2.4.1 дэх хэсэгт улирал, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, ашигт ажиллагааны түвшин, батлагдсан төсөв зардлын гүйцэтгэл, харилцагчтай харилцах, харилцагчийн тоо, харилцагчдад үзүүлсэн үйлчилгээний чанар байдал, Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилт түүний ажлын үндсэн үзүүлэлт байхыг тус тус дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүний ур чадвараас шалтгаалаад, гүйцэтгэх захирлаар оруулсан гэрээний үр дүн гарахыг дурдаад, энэхүү гэрээгээр гүйцэтгэх захирлын эрх үүргийг заагаад тус гэрээний 3.3 дах хэсэгт гүйцэтгэх захирал нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой ажиллахыг үүрэг болгон мөн зүйлийн 3.12 дах хэсэгт компанийн хөрөнгийн батлагдсан хэмжээнд зориулалтын дагуу захиран зарцуулах, үйл ажиллагаа зохицуулахад шаардлагатай заавар журам гаргах, боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулахыг үүрэг болгосон. Гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээгээр хариуцлагын системийг зааж өгсөн ба уг гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт Санаатайгаар өөрт ашиг олох зорилгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд худал, бодит байдлаас зөрүүтэй, эсвэл буруу мэдээ мэдээлэл өгсөн, санхүүгийн тайлан тэнцлийг буруу гаргасан, 10.1.4 дэх хэсэгт Гүйцэтгэх захирал нь өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид болон хувьцаа эзэмшигчид хохирол учруулсан үйлдэл гаргасныг нь ноцтой зөрчил байхаар тусгасан. Уг гэрээний 12.5 дах хэсэгт Энэхүү гэрээ дуусгавар болсон нь ажилтны гэрээг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулах, гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хамгийн анх хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хариуцагч Д.Ц гийн оруулсан 83,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа оруулж өгсөн Хитачи брэндийн аппарат өөрийнх нь өмчлөлийнх биш. Өөрийн өмчлөлийн биш аппаратыг хөрөнгө оруулалт байдлаар оруулж ирсний дараа Д ХХК буюу дөнгөж үүсгэн байгуулагдаж байгаа хөрөнгө оруулалт, санхүүжилт дутаж байгаа компаниас 2016 онд авсан зээлийн төлбөрийг багтаагаад, 49,000,000 төгрөг төлсөн баримт хэрэгт байдаг. Энэ нөхцөл байдлын Төлөөлөн удирдах зөвлөл мэдсэний дараагаар уг нөхцөл байдлыг даруй зогсоож өгнө үү, мөн түүнчлэн компанийн өглөг, авлагыг бүртгэлтэй болгож өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Гэвч энэ нөхцөл байдал удааширсаар 2019 оны 06 дугаар сард талууд Д ХХК-ийн үйл ажиллагаа цаашид явах боломжгүй нөхцөл байдал үүсэж, хариуцагч Д.Ц Д ХХК-д байсан хөрөнгийг авч явснаар энэхүү харилцаа дуусгавар болсон. Компани 2017-2019 оны хооронд ашиг олоод, хүмүүс маш их байсан боловч орлого бүртгэгдэхгүй, орж ирсэн хүмүүс нь заавал бэлэн мөнгөөр тооцоо хийх шаардлага тавигдаж, эдгээр нөхцөл байдлаас болж, компанид алдагдалтай нөхцөл байдал үүсэж 2019 оныг хүрсэн. Тус хугацаанд Д.Ц гэрээт ажилтан ЭХО-ны эмчээр ажиллуулж байгаад, тэр эмчийн орлогын 50 хувийг авч байсан нь хурлын тэмдэглэлд баталгаажиж орсон. Дээрх нөхцөл байдлаас хамаарч талууд хамтран ажиллах боломжгүй болсон. Д.Ц Д ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр томилогдсоноос хойш уг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Гэвч гүйцэтгэх захирлын ур чадвар, үнэнч байдал, дутагдаж, гэрээгээр хүлээсэн үүрэг даалгаврыг үл тоон батлагдсан төсөв төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй байгаагаас шалтгаалан Д ХХКийн хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгө компанийн зээлийн хөрөнгө, тоног төхөөрөмжийг дур мэдэн өөртөө завшиж, Д ХХК гэх өөрийн компанид ашигласан. Иймд бидний зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр албан бичгээр компанийн өмчлөлийн үнэ бүхий хөрөнгийг буцаан өгөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч үл тоон биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Хувьцаа эзэмшигч Д.Ц нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг даалгавар, батлагдсан төсөв, төлөвлөгөөг үл биелүүлж, батлагдсан төсвөөс хэтрүүлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэж, компанийн үндсэн ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр гаргаж, өдөр тутмын үйл ажиллагаанд дур мэдэн зарцуулж, хувийн дансаар компанийн мөнгийг авах, өөрт ашиглах гэх мэт үйлдлүүд удаа дараа тогтоогдож байсан тул тус өдрийн албан бичгээр Д ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хамтарсан шалгалт оруулах шийдвэрийг гаргасан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-т хууль болон компанийн дүрэм журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, 84.4.4-т шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх үүргийг тус тус зөрчсөн. Иймээс хамтран ажиллах гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Хамтран ажиллах Гэрээний 3.1 дэх хэсэгт талуудын хариуцлагыг зохицуулсан байх ба энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд хохирол учруулсан буруутай тал нь Монгол Улсын Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ гэж заасан. Нийгмийн харилцааг зохицуулагч ихэнх гэрээ талууд өөрийн үйл ажиллагааны зорилгодоо хүрэхийн төлөө хэрэгжүүлж байсан бөгөөд тус гэрээний дагуу учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар 300,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн түүнчлэн Д ХХК-ийн үйл ажиллагаанд учруулсан хохирол болох Д ХХК-ийн данснаас Д.Ц гийн хувийн данс руу орсон 225,280,350 төгрөгийг Д ХХК-ийн зүгээс гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хариуцагч Д.Ц гоос тус тус нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.У нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хамтран ажиллах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу надаас 300,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний Б-д А тал буюу Ц.У нь 300,000,000 төгрөгийн хувь нийлүүлж 67%-ийн хувьцаа эзэмшихээр болсныг маш тодорхой заасан байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.1.2-т миний оруулсан 83,925,713.33 төгрөгийг дурьдсан байгаа. Уг гэрээний дагуу би дээрх үнийн дүнтэй тэнцэх хэмжээний эмнэлгийн тоног, төхөөрөмжийг компанийн нэр дээр бүртгүүлсэн ба хөрөнгө оруулалт бодитоор хийгдсэн. Анх Ц.У бид тохиролцохдоо оруулсан хөрөнгийн хэмжээгээр компанийн хувьцааг /компанийн эзэмшинэ гэж тохиролцон 67%, 33%-аар хувааж хувьцаагаа эзэмшсэн. Гэтэл Хамтран ажиллах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ-г уншихаар миний оруулсан хөрөнгө бодит хөрөнгө болоод Ц.У ын оруулсан хөрөнгө нь дандаа зээл, бодит бус хөрөнгө болж таараад байна. Би их эмчийн хувьд зөвхөн үйлчлүүлэгчдийг сайн эмчлэх, чанартай үйлчилгээгээр хангах үүрэг хүлээж компанийн хувьцаа эзэмшигчээр, харин Ц.У компанийн үйл ажиллагаа явуулах байр, санхүүгээр хангаж ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээнүүдээр ч энэ тухай заалтууд байгаа. Шинээр байгуулагдсан компанийн үйл ажиллагаа дөнгөж жигдрээд эхэлтэл Ц.У ын далд санаа нь ил болсон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ......................, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ........................ дугаартай шийдвэрүүд Д ХХК-наас төлбөр, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шийдсэн шийдвэрийн тухайд: С ББСБ-аас 2017 оны 08 дугаар сарын 07- ны өдөр сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар 700,000,000 төгрөгийг Д ХХК зээлсэн. Мөн зээлээ өөрчлөн 990,000,000 төгрөгийн зээлийг 2%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай болгон өөрчлөн байгуулсан. С ББСБ-ын хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Ц.У юм. Ц.У өөрийнхөө ББСБ-аас өөрийнхөө хувьцаа эзэмшдэг Д ХХК-д зээл олгосон байдаг. Тэгвэл ББСБ-аас өгсөн гэх 990,000,000 төгрөгийг хэн, юунд зарцуулав гэдэг асуулт гарч ирнэ. Д ХХК нь үйл ажиллагаагаа явуулахын тулд Ц.У ын эзэмшлийн Н ХХК-ийн өмчлөлийн барилгаас орон сууцны зориулалттай 6 давхар 2919 м.кв талбайтай байрыг эмнэлгийн зориулалттай засаж, тохижуулах, сар бүрийн тогтмол түрээс 18,000,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Энэ нь Ц.У ын Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг юм. Түрээсийн гэрээ байгуулмагц Ц.У өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөндөө өндөр үнийн дүнтэй засвар оруулдаг. Шинээр үйл ажиллагаа явуулж байгаа компанид ийм өндөр түрээс, засвартай ажлын байр хэрэггүй гэдэг талаас нь Ц.У т хэлсэн боловч өөдөөс: Жишиг эмнэлэг болгоно гэдэг сайхан үг хэлээд намайг дуугүй болгосон. Уг засвар тохижилтын ажиллагаа 2018 оны 3 сард дууссан боловч эмнэлгийн тусгай зөвшөөрөл, боловсон хүчний бэлтгэл, бүрдүүлэлт зэргээс хамаарч үйл ажиллагаа жигдэрч чадаагүйн улмаас уг байрны түрээсийн төлбөр хуримтлагдсан. Компани үйл ажиллагаагаа эхлээгүй байж Ц.У ын үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулж, түрээсийн төлбөр, Ц.У ын эзэмшлийн ББСБ-д өртэй болсон. Эмнэлэг, сувиллыг ажиллуулах явцад түрээсийн төлбөр хуримтлагдаж 2019 оны 4 дүгээр сараас эхлэн Н ХХК-аас тог, ус таслах, үйлчлүүлэгчдийг хаалгаар нэвтрүүлэхгүй байх зэрэг дарамт удаа дараа гарсны улмаас 2019 оны 6-р сарын 16-нд ажиллах боломжгүй болж эмнэлгийн үйл ажиллагаа зогссон. Тухайн үед ажиллаж байсан 38 эмч, сувилагч, ажилчдын эрх ашиг давхар хохирсон. Надтай хамтарч ажиллах болсон гол шалтгаан нь: Өөрийн үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулах, Ашиглалтгүй байсан үл хөдлөх эд хөрөнгөө түрээслэх, ББСБ-аасаа зээл гаргахдаа надаар батлан даалт хийлгэх, миний явуулж байсан үйл ажиллагаагаар зээл авах гэсэн давхар бодолтой байсныг сүүлд нь л ухаарлаа. Хувьцаа эзэмшигч Ц.У нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр надад компанийн хувьцааг шилжүүлэн өгөх тухай албан бичиг хүргүүлсэн. /хх-1, хуудас-32/ Яагаад надад хувьцаагаа шилжүүлж өгнө гэж? Ц.У бүх компанийн бичиг баримт, тамга, эд хөрөнгийг хураан авсан. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр гүйцэтгэх захирлаар Д.Ц миний нэр байгаа боловч ажил хийх ямарч бололцоо, нөхцөл байхгүй болсон. Компанийн тухай хуулийн 54-т заасан журмыг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул шаардах эрхээ шүүхийн журмаар хэрэгжүүлж байна. Ц.У бид 2 Хамтран ажиллах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг мөн Д ХХК-ийг байгуулснаас хойших бүх өр төлбөрийг Ц.У хариуцах ёстой. Миний бүрдүүлсэн 38 эмч, сувилагч, ажилчдыг зүгээр л гудамжинд хөөж гаргасан. Энэ ажилчдынхаа Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийн тулд би хувиараа зээл авч төлөн өдий хүрсэн. Нэгэнт Ц.У өөрийнхөө байгуулсан гэрээнүүдээс татгалзаж хөрөнгө оруулсан гэх эд зүйлээ нэхэмжилж байгаа бол миний зүгээс энэ компанийн хувьцааг эзэмшээд явах сонирхол алга. Өөрөө гэрээнийхээ үүргийг буюу зээл, үйл ажиллагаа явуулах байр, санхүүжилтээр хангаж чадаагүй, их хэмжээний зээл авахдаа хувьцаа эзэмшигчээ хуурч компанийг өрөнд оруулсан. Иймд компанийн 33 хувийн 33 ширхэг хувьцааг буцаан худалдаж авахыг хариуцагчид даалгах, хөрөнгө оруулсан 83,925,713.33 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ асуудал миний мөнгө алдсан, хариуцлага алдсан байдлаас болоогүй. Үйл ажиллагаа зогссон үндсэн шалтгаан бол өөрийнхөө компанийн үйл ажиллагааг иргэн Ц.У өөрөө зогсоогоод байсан учир би татгалзаад, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус ажлаас татгалзаж гарсан. Татгалзах болсон үндсэн шалтгаан нь өөрийнхөө 67 хувь эзэмшдэг компанийн үйл ажиллагааг Н ХХК-д түрээс төлсөнгүй гээд ус, цахилгаан салгаад, хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан газрын үйл ажиллагааг зогсоогоод байсан учир би хэд хэдэн удаа гуйгаад, хувиараа болон албаны дагуу удаа дараа санал гаргасан. Тухайн үед түрээс төлөх боломжгүй байсан гэдгийг Ц.У мэдэж байгаа. Өөрөө надад нягтлан томилж өгөөд, өөрийнх нь томилсон нягтлан бүх санхүүг барьж, 14 хоног болгон манай тооцоог хянадаг байсан. Яагаад тухайн үед надад мөнгө идсэн гэх талаар хэлээгүй юм. Өөрсдөө 2017, 2018 онд аудит оруулсан. Тус аудитын шалгалтаар намайг мөнгө идсэн гэх ямар зөрчил гарсан юм. Гарах үндэс байхгүй, өөрөө бүх зүйлийг хянадаг байсан. Орлого бэлнээр авах боломжгүй, үйл ажиллагаа явсан 7-8 сарын хугацаанд асуудал байсан бол яагаад тухайн үед нь зогсоогоогүй юм. Б.Г энэ асуудлыг бүгдийг нь мэдэж байгаа. Ц.У хүнд идүүлээд явах хүн мөн үү. Хожим асуудал үүсгээд, намайг мөнгө идсэн, луйварчин мэтээр гаргаад байна. н.Даваажаргал гээд нягтлан байсан. 300,000,000 төгрөг бол Ц.У бид хоёрын компани байгуулаад, засварын ажилд зориулах мөнгө байсан. Ц.У ын эзэмшлийн барилгыг эмнэлэг болгож засан сайжруулсан мөнгө байгаа юм. Миний бүх зүйл хяналттай байсан. Засвар хийж байх явцад н.А хянаж байсан. Би бүх падаанаа бичээд, хохирсон хүн нь би байгаа юм. Амьдралынхаа 10 сарыг засвар хийхэд зарцуулсан, та 2 мэдэж байгаа. Тооцоо хийгээд бэлэн мөнгө авдаг байсан гэж байна. Гэрч нар ирж мэдүүлэг өгсөн. Ямар ч боломжгүй зүйлийг ярих шаардлагагүй, би тооцоонд огт ордоггүй байсан. ЭХО-ны аппаратын орлого гэж байдаг. Тэрийг Ц.У т хувийн журмаар ЭХО гэх зүйлээр мөнгө олохгүй, хүн татах арга гэдгийг хэлсэн. Нэг хүүхдийн зулайг 15,000 төгрөгөөр харахаар яаж мөнгө идэх юм. Өдөрт ихдээ 10 хүүхэд ирээд, 7 хоногийн 1 өдөр хардаг. Өдөрт 70,000-90,000 төгрөгийн орлого ороход н.Цогзолмаа эмчид 50 хувийг нь өгдөг байсан. Цэвэрлэгээ, тос зэргийг нь би бэлддэг. Анх бид 2 компани байгуулахад, би хууль эрх зүйн мэдлэггүй байсан. Гэрээ байгуулна гэхээр нь н.Энх-Амгалан гэх өмгөөлөгчтэй 2,500,000 төгрөгөөр гэрээ байгуулаад, миний өмнөөс гэрээ байгуулаад өгөөч гэсэн. Тэгэхэд Ц.У та цаашид хамтрах гэж байгаа хүндээ итгэхгүй, яасан их мөнгөтэй юм гээд миний өмгөөлөгчийг буцааж байсан. Бүх зүйл Ц.У ын хэлснээр яваад, би зөвхөн гарын үсэг зурдаг байсан. Бүх зүйлийг хүссэнээр нь хийсэн. 2015 оны 09 дүгээр сард Хас лизингээс 100,000,000 гаруй төгрөгийн ЭХО-ны аппаратыг авсан. Миний Хас лизингийн мөнгө дутуу гэдгээ Ц.У т хэлж байсан. 2019 он гэхэд 50 хувиас илүүг нь би төлсөн байсан. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр муудалцаад, үйл ажиллагаа зогсонги байдалд ороход төлбөрөө төлж чадахгүй байсан учир Хас лизинг аваад явсан, залилж нуусан зүйл байхгүй. Тэр үед намайг гарснаас болж, 38 ажилчин дагаж гарсан. Тус 38 хүмүүсийн нийгмийн даатгалыг таслахгүйн тулд явж байснаас Хас лизингийн талаар бодсон зүйл байхгүй. Бидний маргаан мөнгөний асуудлаас болоогүй. Өөрийнх нь томилсон нягтлан тооцоо хийдэг, 14 хоног болгон хянадаг байхад би мөнгө идэх боломж байхгүй. 2017, 2018, 2019 онд 3 аудитын дүгнэлтийг Ц.У өөрөө хийлгэсэн. Нягтлан, гүйцэтгэх захирал гарын үсэг зурдаг юм байна лээ. Хяналттай байх нь зөв гэж бодоод хэлсэн бүх зүйл дээр нь би гарын үсэг зурдаг байсан. 2017 онд орсон аудитын дүгнэлтийг шүүх дээр ирээд мэдсэн. 2018 онд аудит хийлгэсэн талаар мэдэж байсан. 2019 онд бидний хооронд маргаан үүсээд, түүнээс хойш Ц.У ын хүсэлтээр аудит хийсэн. Завсар хийх явцад миний хувийн данс руу мөнгө орж байгааг нягтлан н.А , Ц.У нар мэдэж байсан. Тухайн үед 2017 онд и-баримт байхгүй, зарлагын падаанаа н.А д өгдөг байсан. Тус мөнгийг тулгаад, миний данс руу хийдэг байсан. 2017, 2018, 2019 оны аудит дээр миний мөнгө идсэн асуудал яагаад гараагүй юм. 225,000,000 төгрөгийг би идсэн байсан бол үндэслэл, баримтаа, нягтлангаа дуудаад аваад ир. Би уг компанийг хөл дээр нь босгох гэж 10 сар ажилласан, харин ч мөнгийг хэмнэх гэж оролдсон. Миний оруулсан ЭХО-ны аппаратыг тухайн үед үнэлсэн бол 100,000,000 гаруй төгрөгийн аппарат байсан. Ц.У ын үгээр явсан миний буруу байна. 30 гаруй ажилчид хүртэл хохирч, намайг дагаад ажлаасаа гарсан. Эдгээр хүмүүсийн нийгмийн даатгалыг 2 жилийн хугацаанд төлөх гэж би маш их зовсон. Түүний хойноос нэг удаа ажилчид яасан гэж асуусан юм уу. Мөнгө идээгүй гэдгийг та нар мэдэж байгаа. Намайг хохироох ямар хэрэг байгаа юм гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгч Ц.У ын нэхэмжлэл, хариуцагч Б.Ц гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Д.Ц д холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлсэн анхны хөрөнгө оруулалт 300,000,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Д.Ц гоос компанид учруулсан хохирол 225,280,350 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.У т холбогдуулан Д ХХК-ийн 33 хувийн 33 ширхэг хувьцааг буцаан худалдаж авахыг даалгаж, хөрөнгө оруулсан 83,925,713.33 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд
Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Б.Ц г компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллах хугацаандаа Д ХХК-ийн Голомт банк дахь 2205126670 дугаартай данснаас дараа тооцоогоор бэлэн мөнгө шилжүүлэн авсан, өөрийнхөө эхоны аппаратын зээлийг компанийн хөрөнгөөр төлж компанид 225,280,350 төгрөгийн хохирол учруулсан. Компанид 225,280,350 төгрөгийн хохирол учруулсан нь Д ХХК-ийн Голомт банк дахь 2205126670 дугаартай дансны хуулга, компанийн үйл ажиллагаанд хийгдсэн аудитын дүгнэлт, Хас банк ХХК-д эхоны аппаратын зээл төлсөн баримтаар нотлогдоно гэж тайлбарлажээ.
Хариуцагч Д.Ц нь Д ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д ХХК-ийн данснаас өөрийн дансанд дараа тооцоогоор шилжүүлж авсан мөнгийг компанийн үйл ажиллагаа, эмнэлгийн байрны засварын ажилд зарцуулсан. Өөрийнхөө эхоны аппаратыг компанийн үйл ажиллагаанд ашиглаж байсан учир зээлийн төлбөрийг компанийн хөрөнгөөс төлсөн. Компанид 225,280,350 төгрөгийн хохирол учруулаагүй гэжээ.
Хариуцагч Д.Ц гоос 225,280,350 төгрөг гаргуулах тухай Д ХХК-ийн нэхэмжлэлд Ц.У гарын үсэг зурж, нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно, 84.2-т Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна гэж заасан.
Д ХХК-ийн дүрмийн 5.1-д Ц.У нь 67 хувийн хувьцаа эзэмшигч, 10.1-д Хувьцаа эзэмшигч... компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан байна. /2хх-ийн 38/ Хуулийн дээрх зохицуулалт, компанийн дүрэмд зааснаар Ц.У нь нэхэмжлэгч Д ХХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь компанид учирсан хохирол нь компанийн дансаар дараа тооцоогоор шилжүүлж авсан, эхоны аппаратын төлбөрт төлсөн мөнгийг компанид учруулсан хохирол гэж тодорхойлсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, 84.6-д заасны дагуу компаний эрх бүхий албан тушаалтан нь хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх зэрэг үүрэгтэй. Эрх бүхий албан тушаалтан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Хариуцагч нь өөрийн эхоны аппаратын зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Д ХХК-ийн мөнгөн хөрөнгөөс төлсөн болохоо зөвшөөрсөн. Зээлд Д ХХК-ийн Хаан банкинд эзэмших ................ дугаар данс, Голомт банкны 2205126670 дугаар дансны хуулга, Мемориалын баримтаар компаниас нийт 49,899,380 төгрөг гарсан нь нотлогдож байна. /2хх-ийн 238-250, 3хх-ийн 1/ Эхоны аппаратын зээлийн төлбөрт төлсөн дээрх баримт нь Д ХХК-ийн Хас банк ХХК-иас зээлээр авсан 72,000,000 төгрөгийн эхоны С30 маркийн аппаратын зээлийн төлбөрт хамааралгүй болох нь эхоны С30 маркийн аппаратын зээл төлсөн зээлийн гэрээ, дансны хуулгаар нотлогдож байна. /3хх-ийн 2-9/
Д ХХК-ийн 2018-2019 оны эхний хагас жилийн санхүүд ............ ХХК-ийн хийсэн аудитын тайлангийн дүгнэлтэд 1.Компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь ойрын ба хэтийн төлөвлөгөө чиглэлгүй үйл ажиллагаа явуулж, зээлийн хөрөнгийн ихэнхийг үндсэн хөрөнгө бэлтгэх, түрээсийн хөрөнгийн сайжруулалтад зориулан зарцуулснаас алдагдал хүлээж, төлбөрийн чадвар суларсан.
2.Бүртгэл тооцооны ажлыг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй, үйлчилгээний үнэ тарифыг тогтоогоогүй, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлээгүй, Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу хүлээсэн үүрэг хариуцлага бүрэн биелүүлээгүй нь зөрчил, дутагдал гарахад нөлөөлсөн байна.
3.Компанийн ажилтнуудын цалин, нийгмийн даатгал, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохтой холбоотой зардлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай.
4.Компанийн хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа томоохон эрсдэл нь ББСБ-аас авсан зээлийн өрийг төлж барагдуулах үүрэг юм гэжээ.
Дүгнэлтийн хавсралт-5 Урьдчилж төлсөн тооцоо дансны аудит-д бараа үйлчилгээний 374,622,873 төгрөгийн 28,767,150 төгрөгийг баримтгүй гэсэн байна. /1хх-ийн 53, 64, 67/ .
Мөн Релаэнс секюритиз аудит ХХК-иар Д ХХК-ийн 2017 оны санхүүд /2хх-ийн 166-186/, Б энд С асудит ХХК-иар Д ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд санхүүнд /2хх-ийн 187-194/ аудит дүгнэлт гаргасан байна.
Хариуцагч Д.Ц нь Д ХХК-ийн Голомт банк дахь ..................... дугаартай данснаас дараа тооцоогоор бэлэн мөнгө авч, эмнэлгийн засвар, тохижилтын ажил хийж зарцуулж байсан талаар зохигч тайлбарладаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийг дараа тооцоогоор компанийн мөнгө авч, баримтаар хаагаагүй нь хувьдаа авсан гэж үзэх үндэслэл болсон гэж тайлбарласан боловч компанийн санхүүд хийсэн аудитын тайлангуудад хариуцагчийг дараа тооцоогоор мөнгө авч, тооцоог хаагаагүй зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг эмнэлгийн үйлчилгээ үзүүлсний төлбөр мөнгийг бэлнээр авч байсан гэх тайлбар гаргасан боловч бэлнээр авсан мөнгөний хэмжээг тодорхойлоогүй, шаардлага гаргаагүй байна.
Иймд хариуцагч Д.Ц гоос 49,899,380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 175,282,050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Ц.У ын нэхэмжлэл, хариуцагч Д.Ц гийн сөрөг нэхэмжлэлийн тухайд
Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Д.Ц г Хамтран ажиллах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, компанийн дүрэм, ТУЗ-ын шийдвэрийг зөрчсөн тул цаашид хамтран ажиллах боломжгүй болсон гэж үзэж, хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө 300,000,0000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гаргуулахаар шаардсан байна.
Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.У ыг хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчиж, санхүүжүүлэлт хийх үүргээ биелүүлээгүй, компанийн нэрээр их хэмжээний зээл авч төлбөрт оруулсан. Ц.У гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгөө шаардаж байгаа учир Д ХХК-ийн 33 хувийн 33 ширхэг хувьцааг буцаан худалдаж авахыг даалгаж, хөрөнгө оруулсан 83,925,713.33 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.
Нэхэмжлэгч Ц.У ,хариуцагч Д. Ц нар нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээний Ерөнхий зүйлийн А-д Н ХХК-ийн Шинэ Яармаг орон сууцны цогцолбор хороололд эх, хүүхдийн сувилал, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэн явуулах хүсэл сонирхолтой ба түүнтэй холбогдуулан Д ХХК-ийг үүсгэн байгуулсан болохыг тэмдэглэн,
Б-д А тал буюу Ц.У нь 300,000,000 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт оруулан Д ХХК-ийн 67 хувийг эзэмших,
Г-д Б тал буюу Д.Ц нь 83,952,713.33 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт оруулан Д ХХК-ийн 33 хувийг эзэмшихийг тэмдэглэн,
1.2-т Компани нь хувьцаа эзэмшигчдээс бодитоор оруулсан 383,925,713.33 төгрөгийн хөрөнгө оруулалт болон нэмэлт зээлийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа эхлэн явуулна,
1.3.1-д А тал нь компанийн үйл ажиллагаа эрхлэн явуулахад шаардлагатай барилгын засвар, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэх,
1.3.2-т Б тал нь компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас авах, компанид ажиллах эмч, сувилагч, ажилчдыг бүрдүүлэх,
1.5.1-д Зээлийн санхүүжилтийн эргэн төлөлт-талууд нь өгөөж авах, ногдол ашиг хуваарилахаас өмнө тэргүүн ээлжинд үл маргах журмаар зээлийн санхүүжилтийг эргэн төлж барагдуулна
1.5.2-д Зээлийн санхүүжилт эргэн төлөгдөж дууссанаар гэрээний 1.2.1-т заасан А талын оруулсан хөрөнгө оруулалт болон түүний өгөөж жилийн 33.6 хувиар тооцон төлж барагдуулна зэрэг нөхцөлийг тохиролцсон байна. /1хх-ийн 17-23/
Мөн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, гэрээний 1.1-д Талууд нь Д ХХК-ийг үүсгэн байгуулж, ...... орон сууцны цогцолбор хороололд эх, хүүхдийн сувилал, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээнд заасан хэлбэрээр хөрөнгө оруулалтыг хийх, хөрөнгө оруулалтыг эргэн төлөх, ашиг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулав.,
2.1.1-д А тал нь буюу Ц.У нь 300,000,000 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт оруулна.
2.1.2-т Б тал буюу Д.Ц нь 83,952,713.33 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг оруулна.
2.2-т Бэлэн мөнгөөр оруулсан хөрөнгө оруулалтыг компани нь тэргүүн ээлжид (Банк, ББСБ-аас авсан зээл эргэн төлөгдсөний дараа ээлжид гэж ойлгоно) дараах байдлаар эргэн төлнө,
2.2.1-т Компани нь А талд нийт 300,000,000 төгрөгийг жилийн 33.6 хувийн өгөөжийн хамт эргэн төлөхөөр харилцан тохиролцов.
2.3-т А талын оруулсан 300,000,000 төгрөгийн санхүүжилт, түүний өгөөж нь А талд эргэж төлөгдөж дууссан үес Хамтран ажиллах гэрээнд заасан хувьцаа эзэмшлийн өөрчлөлт хийгдэж үүний дагуу талууд нь хувьцааны ногдол ашиг авах эрхтэй болно зэрэг нөхцөлийг тохирсон байна. /1хх-ийн 24-25/
Д ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн он, сар, өдөр 2017.07.06, гишүүдийн тоо 2, гүйцэтгэх захирал Д.Ц гэсэн тэмдэглэлтэй /2хх-ийн 133/, компанийн дүрмийн 5.1-д Ц.У нь 67 ширхэг, нэгжийн үнэ 1,000 төгрөг бүхий 67 хувийн хувьцаа, Д.Ц нь 33 ширхэг, нэгжийн үнэ 1,000 төгрөг бүхний 33 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна. /2хх-ийн 38/
Нэхэмжлэгч Ц.У 300,000,000 төгрөгийг, хариуцагч Д.Ц 83,952,713.33 төгрөгийн үнэлгээ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг нийлүүлэн Д ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ийнхүү Д ХХК нь Шинэ Яармаг орон сууцны цогцолбор хороололд эх, хүүхдийн сувилал, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Н ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ /2хх-ийн 81-83/, эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад засвар тохижилт, үйл ажиллагаанд зориулж С ББСБ ХХК-иас 755,171,369 төгрөгийн зээлж /2хх-ийн 15-20/, тохижилт хийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн үйл баримт тогтоогдож байна.
Мөн ............ ХХК-иас Д ХХК-ийн 2018-2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтээр компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь ойрын ба хэтийн төлөвлөгөө чиглэлгүй үйл ажиллагаа явуулж, зээлийн хөрөнгийн ихэнхийг үндсэн хөрөнгө бэлтгэх, түрээсийн хөрөнгийн сайжруулалтад зориулан зарцуулснаас алдагдал хүлээж, төлбөрийн чадвар суларсан, бүртгэл тооцооны ажлыг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй, үйлчилгээний үнэ тарифыг тогтоогоогүй, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлээгүй, Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу хүлээсэн үүрэг хариуцлага бүрэн биелүүлээгүй нь зөрчил, дутагдал гарахад нөлөөлсөн, компанийн хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа томоохон эрсдэл нь ББСБ-аас авсан зээлийн өрийг төлж барагдуулах үүрэг үүссэн зэрэг нөхцөлийг тогтоожээ. /1хх-ийн 53/
Нэхэмжлэгч Ц.У , хариуцагч Д.Ц нар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ, мөн өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ-г цуцалж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулах шаардлага гаргасан.
Хуулийн этгээд байгуулж, ашиг олох зорилгоор нийлүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардсан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн байх бөгөөд компанид оруулсан хөрөнгө оруулалттай холбоотой маргаан байх тул компанид оруулсан хөрөнгөө буцаан гаргуулахаар харилцан шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Учир нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр байгуулсан гэрээг хамтран ажиллах гэрээ юм.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хамтран ажиллах гэрээ нь Д ХХК-ийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зорилго, хувьцаа эзэмшигч нарын оруулах хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагаа явуулахад хувьцаа эзэмшигч нарын тус тусын хариуцах үүрэг зэрэг хуулийн этгээд байгуулах агуулгатай баримт байх ба гэрээний үндсэн дээр талууд дүрмээ баталж, удирдлагаа сонгон, компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талууд ашиг олох зорилгоор хуулийн этгээд байгуулан, хуулийн этгээдийн нэрээр эрх олж, үүрэг бий болгосон байх тул хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээнд хамаарахгүй байна.
Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.4-т кампанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй...гэж заасан.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Хувьцаа эзэмшигч нар өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээснээр үүргээ биелүүлсэн бол уг асуудлаар хоорондоо шаардлага гаргах эрхгүй. Өөр өөрийнхнөө эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээснээр компанийн алдагдал, эрсдэлийг хариуцна.
Түүнчлэн талууд Д ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн хувьцааг эзэмшигч болсон байх тул компани байгуулахаар харилцан тохиролцсон хэлцлээс татгалзах, цуцлах, гэрээний үүргийн зөрчил гаргасантай холбоотой компанийн 33 хувийн хувьцааг худалдаж авах үүрэг нэхэмжлэгчид үүсэхгүй.
Иймд хариуцагч Д.Ц гоос 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.У ын нэхэмжлэл, нэхэмжлэгч Ц.У т холбогдох Д ХХК-ийн 33 хувийн 33 ширхэг хувьцааг буцаан худалдаж авахыг даалгаж, хөрөнгө оруулсан 83,925,713.33 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Ц гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.У ын нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,942,301 төгрөгөөс 2,784,352 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,980 төгрөгөөс 647,980 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 157,949 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 407,447 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д, хариуцагчаас илүү төлсөн 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д заасны дагуу хариуцагч Д.Ц гоос 49,899,380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 175,282,050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасны хариуцагч Д.Ц гоос 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.У ын нэхэмжлэл, нэхэмжлэгч Ц.У т холбогдох Д ХХК-ийн 33 хувийн 33 ширхэг хувьцааг буцаан худалдаж авахыг даалгаж, хөрөнгө оруулсан 83,925,713.33 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Ц гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК, Ц.У нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,942,301 төгрөгөөс 2,784,352 төгрөгийг, хариуцагч Д.Ц гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,980 төгрөгөөс 647,780 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 157,949 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Д ХХК, Ц.У нарт, хариуцагчаас 407,447 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д, хариуцагчаас илүү төлсөн 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагч Д.Ц д тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.