Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 142/шш2022/00102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.о/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан оролцогчид:

Нэхэмжлэгч Г.э

Хариуцагч Т.о

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Т.отай 2013 оноос үерхэж байгаад 2015 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарч байгаад таарамжгүй харьцааны улмаас 2018 оны сүүлээс тусдаа амьдрах болсон. Бидний дундаас хүү О.А2015 оны 08 сарын 05-ны өдөр төрсөн. Т.о нь хамт амьдарч эхэлсэн цагаасаа эхлэн маш их хардаж, үүнээс болж байнга хэрүүл маргаан үүсэж, удаа дараа гар хүрэх болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Т.о өөрөө гэрээсээ явсан. Одоо миний бие хүү ******* хамтаар хоёулаа амьдарч байна. Т.о болон миний бие, бид дахин хамт амьдрах боломжгүй гэж үзэж байгаа тул гэрлэлтээ цуцлах хүсэлтэй байна. Иймд Т.о бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгнө үү. Би хүү О.а-ыгөөрийн асрамжид авна. Т.оаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй бөгөөд эд хөрөнгийн маргаан байхгүй болно... гэжээ.

Хариуцагч Т.о шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Туулхүү овогтой о миний бие Г.этай 2013 онд танилцсан 2015 онд албан ёсоор гэр бүл болсон. Г.эын нэхэмжлэлийн дагуу хүү ******* ээжтэйгээ байх болно. Г.э, Т.о бид хоёрын дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймээс гэр бүл салалтыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотиаратаар батлуулсан хуулбар /хх-3/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Нийцэл ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-6/, 2021 оны 12 сарын 14-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл/хх-7/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.э нь Т.от холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Г.э, Т.о нар нь 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүү О.Атөрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.

4. Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, Т.о нь Г.эд гар хүрч зодож байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэр бүл дотор хүчирхийлэл дарамт бодитой байгаа болох нь нотлогдсон гэж шүүх дүгнэлээ. Иймд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцжээ.

5. Нэгэнт гэрлэгчид таарч тохирохгүй, гэрлэлтээ цуцлуулах, гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Г.э, Т.о нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

6. Гэрлэгчдийн дундаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ******* асрамжийг эх Г.эын асрамжид үлдээхийг хариуцагч Т.о зөвшөөрч байгаа тул хүүхдийг эх Г.эын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

7. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.э хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

8. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар хангаж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан н э /регистрийн дугаар /, /регистрийн дугаар / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү О.а-ыгэх Г.эын асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Г.э хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Мөнх-Одод даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА