| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/77 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
Хохирогч Ц.*******,
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507000000033 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр, т төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, *******, *******од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед ны нутаг дэвсгэрт байрлах элстэйн карьер байрлах хэсгийн засмал замаар улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын эсрэг урсгалд сөрж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас очиж зогсоон “замын урсгал сөрж орон хүн алах дөхлөө” гэх шалтгаанаар уг тээврийн хэрэгслийн жолооч Ц.*******гийн нүүрэн тус газар нь 5-6 удаа цохиж, машинаас буусны дараа заамдан авч үүрч шидэн унагаан дахин нүүрэн хэсэг рүү нь 2 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогчид хохирол төлбөр төлсөн. Тэр өдөр хүүхдээ үзүүлэх гээд хот руу аймгийн сумаас 17 цаг өнгөрөөгөөд гараад явж байсан. Тэгээд 20 цагийн орчимд явж байхад өөдөөс нэг машин урсгал сөрөөд гараад ирсэн. Тухайн үед хохирогч гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байхад нь урд талд нь явж байсан машин зэрэг хаазаа гишгэсэн гэсэн. Бид гурав зам дээр багтахгүй би замын хажуу тал руу орж зогссон. Хохирогчийн араас нь уурлаж очоод цонхоо онгойлгохоор нь хүн аллаа шүү дээ гээд нүүр лүү нь хэдэн удаа, буугаад ирэхэд нь үүрч унагаад хацар луу нь хэд цохисон. Хүний амь нас наад төмрөөс чинь илүү үнэтэй юм уу гээд машиных нь капут руу нь цохисон.” гэв.
Хохирогч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирол төлбөр 508,000 төгрөг авсан. Гомдол саналгүй. Тухайн үед элстэйд өгсөж явах үедээ урд талд явж байгаа тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх гээд талд нь орчихсон явж байхад өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирээд тулсан. Тэгэхдээ эвтэйхэн хоорондоо зөрөөд өнгөрсөн. Тэгээд 20 километр явсан уу үгүй юу Ц.******* урдуур орж ирээд энэ үйл явдал болсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Ц.*******гийн мэдүүлэг /хх 11-12/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх 17/, Ө.ын мэдүүлэг /хх 23-24/, Э.гийн мэдүүлэг /хх 19-20/, яллагдагч Ц.ийн мэдүүлэг /хх 36-37/, шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2351 дугаартай дүгнэлт /хх 52/, “Хас үнэлгээ” ХХК-ны шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 625 дугаартай дүгнэлт /хх 52/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...шүүгдэгч Ц.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.******* нь хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардалд 159,300 төгрөг, тээврийн хэрэгслийн гэмтэл, гэмт хэргийн хор уршиг болох 250,000 төгрөг, нийт хохирлыг нөхөн төлсөн тул хохирол төлбөр байхгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчим ны нутаг дэвсгэрт элстэйн карьер байрлах хэсгийн засмал замаар Тоёота Сай маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа сөрөг хөдөлгөөнтэй замд Тоёота приус 41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.*******г гүйцэд түрүүлэх үйлдэл хийхдээ эрсдэл үүсгэж үйлдэл хийлээ “олон хүн алах дөхлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь 5-6 удаа цохиж, тээврийн хэрэгслээс буусны дараа нь заамдан авч үүрч шидэн унагаад дахин нүүрэн хэсэг рүү нь 2 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тээврийн хэрэгслийнх нь капутыг цохиж хонхойлгосон болох нь:
/хх 36-37 дугаар тал/
/хх 11-12 дугаар тал/
/хх 23-24 дүгээр тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.гийн өгсөн: “…Би нөхөр ******* хоёр хүүхдийн хамтаар Улаанбаатараас гараад 15 цагийн үед Налайхад ирсэн. Тэгээд хадмын гэрээр орчхоод Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг цогцолбор орох гээд явж байгаад Элстэй гэх газарт манай нөхөр ******* нэг машин гүйцэд түрүүлэх гээд явж байхад өөдөөс машин гараад ирсэн. Амжаад гүйцэд түрүүлээд орсон 500 метр орчим явж байхад урдуур нэг машин шахаж орж ирээд аваарай татаад зогссон. Тэгээд жолооч талаас нь нэг эрэгтэй хүн бууж ирсэн. Тэгэхээр нь манай нөхөр цонхоо онгойлгосон чинь чи хүн аллаа шүү дээ гээд манай нөхрийг цонхоор 3-4 удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд манай нөхөр машинаас буусан чинь газарт унагаагаад дахиад нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон. Хажуугаар явж байсан машинтай хүн зогсоод тэр залууг болиулсан. Тэгээд Налайхын цагдаа орж асуудлаа шийднэ гээд хамт явсан. Манай нөхөр амжиж гүйцэд түрүүлээд орсон өөдөөс ирсэн тээврийн хэрэгсэл замын хажуу тийшээ оруулсан зүйл байхгүй...Тухайн жолооч чиний төмөр хүний аминаас үнэтэй юу гээд манай машины капутыг гараараа хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг,
/хх 19-20 дугаар тал/
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн БГО725/2351 дугаар: “Ц.*******гийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,
/хх 27 дугаар тал/
6. “Хас үнэлгээ” ХХК-ны 625 дугаартай авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ
/хх 52 дугаар тал/
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх 46 дугаар тал/
8. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 39-45 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ц.*******гийн биед гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн БГО725/2351 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ц.ийн буруутай үйлдлийн улмаас Ц.*******гийн биед хөнгөн хохирол учирч, хохирогч баримтаар 159,300 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 250,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч “...508,000 төгрөг авсан. Гомдол саналгүй” гэсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Ц.*******д “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар торгуулийн ял оногдуулах боломжтой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд болон бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ