2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

Улсын яллагч М.э /томилолтоор/,

Иргэдийн төлөөлөгч Т.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.*******,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаар, мөн тус газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаартай яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн  хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/1040 дугаар магадлалаар “гэмт хэргийг нэгтгэж” дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШТ/38 дугаар шүүхийн тогтоолоор 2213002820283 дугаартай хэрэгт эрүүгийн 2307002510343 дугаартай хэргийг нэгтгүүлэхээр хойшлуулсныг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар дахин 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 58/Х дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт *******, *******, *******, тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн,

******* овогт н ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух үедээ 2022 оны 06 дугаар сараас 2024 оны 4 дүгээр саруудын хооронд фейсбүүк цахим орчинд өөрийн ашигладаг олон хаягаас “эд зүйл, бараа материал худалдана, хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн заруудыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдон тохиролцон хохирогч Х.аас 280.000 төгрөг, Х.аас 200,000 төгрөг, Ц.аас 45,000 төгрөг, Б.аас 45,000 төгрөг, Н.эгээс 200,000 төгрөг, Г.аас 300,000 төгрөг, Э.ээс 110,000 төгрөг, Я.гаас 110,000 төгрөг, Г.гээс 45,000 төгрөг, Л.аас 45,000 төгрөг, Б.гээс 45,000 төгрөг, А.гээс 45,000 төгрөг, Б.ээс 365,000 төгрөг, М.ээс 50,000 төгрөг, Б.ээс 50,000 төгрөг, Х.ээс 100,000 төгрөг, Э.аас 95,000 төгрөг, З.аас 50,000 төгрөг, М.аас 120,000 төгрөг, Б.өөс 110,000 төгрөг, хохирогч Г.гаас 360,000 төгрөг, Б.нээс 120,000 төгрөг, З.ээс 402,000 төгрөг, Т.гээс 175,000 төгрөг, Д.аас 180,000 төгрөг, Б.аас 716,000 төгрөг, Т.ээс 130,000 төгрөг, Э.иас 100,000 төгрөг, Б.иас 50,000 төгрөг, М.гаас 120,000 төгрөг, М.гаас 95,000 төгрөг, М.ээс 25,000 төгрөг, Н.ээс 140,000 төгрөг, П.гаас 120,000 төгрөг, Ц.гаас 250,000 төгрөг, Д.аас 300,000 төгрөг, Н.гоос 139,000 төгрөг, Б.ээс 23,000 төгрөг, У.ээс 80,000 төгрөг, Ц.аас 540,000 төгрөг, Д.ээс 45,000 төгрөг, Н.ээс 25,000 төгрөг, Ц.гаас 90,000 төгрөг, Б.ээс 120,000 төгрөг, Д.оос 13,000 төгрөг, Ж.гээс 13,000 төгрөг, Б.гаас 58,000 төгрөг, Б.гаас 80,000 төгрөг, Г.ээс 571,000 төгрөг, Р.аас 205,000 төгрөг, Я.аас 310,000 төгрөг, Б.ээс 800,000 төгрөг, Ж.ээс 40,000 төгрөг, С.аас 150,000 төгрөг, Б.ээс 150,000 төгрөг, Б.аас 150,000 төгрөг, Ц.аас 100,000 төгрөг, Б.ээс 100,000 төгрөг,

О.гаас 5 удаагийн үйлдлээр нийт 1,000,000 төгрөгийг, Г.аас 70,000 төгрөгийг, Э.гээс 385,000 төгрөгийг, Д.өөс 80,000 төгрөгийг, С.ээс 350,000 төгрөгийг, Д.ээс 150,000 төгрөгийг, Б.гаас 250,000 төгрөгийг, Э.аас 195,000 төгрөгийг, З.аас 230,000 төгрөгийг, Ж.ээс 180,000 төгрөгийг, Б.аас 150,000 төгрөгийг, Ц.ээс 172,000 төгрөгийг, Д.аас 250,000 төгрөгийг, М.аас 100,000 төгрөгийг, Э.оос 272,000 төгрөгийг, Ц.гээс 60,000 төгрөгийг, Х.ээс 90,000 төгрөгийг, Б.аас 150,000 төгрөгийг, Б.аас 125,000 төгрөгийг, Э.гаас 200,000 төгрөгийг, Д.ээс 100,000 төгрөгийг, Б.аас 520,000 төгрөгийг, Э.ээс 120,000 төгрөгийг, Э.гаас 155,000 төгрөгийг, Н.гаас 150,000 төгрөгийг, Ц.ээс 150,000 төгрөгийг, С.иас 100,000 төгрөгийг, Б.аас 40,000 төгрөгийг, Г.оос 180,000 төгрөгийг, А.гаас 56,000 төгрөгийг, Э.гаас 150,000 төгрөгийг, Ш.аас 200,000 төгрөгийг, Б.ээс 100,000 төгрөгийг, Б.аас 200,000 төгрөгийг, Д.гаас 700,000 төгрөгийг, А.аас 200,000 төгрөгийг, Н.аас 150,000 төгрөгийг, Д.гаас 4 удаагийн үйлдлээр 720,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,

Мөн Б.ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан мөнгө зээлж байгаа мэтээр хуурч, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар, “манай нөхөр бөө болох гээд хуяг, дуулга авах гэсэн юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сард 1,500,000 төгрөгийг бэлнээр, нийт 1,600,000 төгрөг,

С.аас 2,491,000 төгрөг, Д.ээс 400,000 төгрөг, Г.ээс 75,000 төгрөг, А.аас 750,000 төгрөг, Д.ээс 350,000 төгрөг, Д.д 300,000 төгрөг, Г.эд 400,000 төгрөг, Э.од 150,000 төгрөг, Э.эд 500,000 төгрөг, Г.т 607,000 төгрөг, Л.эд 800,000 төгрөг, З.д 150,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүссэн боловч худалдахаар тохиролцсон эд зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх идэвхтэй үйлдэл хийгээгүй атлаа худалдаж авсан эд зүйл нь “хүргэгдэж байгаа, удахгүй очно” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан худалдахаар тохиролцсон эд зүйл нь өөрт байгаа мэтээр бусдад итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, дээрх нэр бүхий 109 хохирогчид нийт 26,518,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бэлнээр 1,500,000 төгрөг өгсөн гэж байгааг аваагүй. Бусад үйлдэл дээрээ маргахгүй байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  58/Х дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон хохирогч нарт хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух үедээ 2022 оны 06 дугаар сараас 2024 оны 4 дүгээр саруудын хооронд фейсбүүк цахим орчинд өөрийн ашигладаг олон хаягаас “эд зүйл, бараа материал худалдана, хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн заруудыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдон тохиролцон хохирогч Х.аас 280.000 төгрөг, Х.аас 200,000 төгрөг, Ц.аас 45,000 төгрөг, Б.аас 45,000 төгрөг, Н.эгээс 200,000 төгрөг, Г.аас 300,000 төгрөг, Э.ээс 110,000 төгрөг, Я.гаас 110,000 төгрөг, Г.гээс 45,000 төгрөг, Л.аас 45,000 төгрөг, Б.гээс 45,000 төгрөг, А.гээс 45,000 төгрөг, Б.ээс 365,000 төгрөг, М.ээс 50,000 төгрөг, Б.ээс 50,000 төгрөг, Х.ээс 100,000 төгрөг, Э.аас 95,000 төгрөг, З.аас 50,000 төгрөг, М.аас 120,000 төгрөг, Б.өөс 110,000 төгрөг, хохирогч Г.гаас 360,000 төгрөг, Б.нээс 120,000 төгрөг, З.ээс 402,000 төгрөг, Т.гээс 175,000 төгрөг, Д.аас 180,000 төгрөг, Б.аас 716,000 төгрөг, Т.ээс 130,000 төгрөг, Э.иас 100,000 төгрөг, Б.иас 50,000 төгрөг, М.гаас 120,000 төгрөг, М.гаас 95,000 төгрөг, М.ээс 25,000 төгрөг, Н.ээс 140,000 төгрөг, П.гаас 120,000 төгрөг, Ц.гаас 250,000 төгрөг, Д.аас 300,000 төгрөг, Н.гоос 139,000 төгрөг, Б.ээс 23,000 төгрөг, У.ээс 80,000 төгрөг, Ц.аас 540,000 төгрөг, Д.ээс 45,000 төгрөг, Н.ээс 25,000 төгрөг, Ц.гаас 90,000 төгрөг, Б.ээс 120,000 төгрөг, Д.оос 13,000 төгрөг, Ж.гээс 13,000 төгрөг, Б.гаас 58,000 төгрөг, Б.гаас 80,000 төгрөг, Г.ээс 571,000 төгрөг, Р.аас 205,000 төгрөг, Я.аас 310,000 төгрөг, Б.ээс 800,000 төгрөг, Ж.ээс 40,000 төгрөг, С.аас 150,000 төгрөг, Б.ээс 150,000 төгрөг, Б.аас 150,000 төгрөг, Ц.аас 100,000 төгрөг, Б.ээс 100,000 төгрөг,

О.гаас 5 удаагийн үйлдлээр нийт 1,000,000 төгрөг, Г.аас 70,000 төгрөг, Э.гээс 385,000 төгрөг, Д.өөс 80,000 төгрөг, С.ээс 350,000 төгрөг, Д.ээс 150,000 төгрөг, Б.гаас 250,000 төгрөг, Э.аас 195,000 төгрөг, З.аас 230,000 төгрөг, Ж.ээс 180,000 төгрөг, Б.аас 150,000 төгрөг, Ц.ээс 172,000 төгрөг, Д.аас 250,000 төгрөг, М.аас 100,000 төгрөг, Э.оос 272,000 төгрөг, Ц.гээс 60,000 төгрөг, Х.ээс 90,000 төгрөг, Б.аас 150,000 төгрөг, Б.аас 125,000 төгрөг, Э.гаас 200,000 төгрөг, Д.ээс 100,000 төгрөг, Б.аас 520,000 төгрөг, Э.ээс 120,000 төгрөг, Э.гаас 155,000 төгрөг, Н.гаас 150,000 төгрөг, Ц.ээс 150,000 төгрөг, С.иас 100,000 төгрөг, Б.аас 40,000 төгрөг, Г.оос 180,000 төгрөг, А.гаас 56,000 төгрөг, Э.гаас 150,000 төгрөг, Ш.аас 200,000 төгрөг, Б.ээс 100,000 төгрөг, Б.аас 200,000 төгрөг, Д.гаас 700,000 төгрөг, А.аас 200,000 төгрөг, Н.аас 150,000 төгрөг, Д.гаас 4 удаагийн үйлдлээр 720,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,

Мөн Б.ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан мөнгө зээлж байгаа мэтээр хуурч, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар, “манай нөхөр бөө болох гээд хуяг, дуулга авах гэсэн юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сард 1,500,000 төгрөгийг бэлнээр, нийт 1,600,000 төгрөг,

С.аас 2,491,000 төгрөг, Д.ээс 400,000 төгрөг, Г.ээс 75,000 төгрөг, А.аас 750,000 төгрөг, Д.ээс 350,000 төгрөг, Д.аас 300,000 төгрөг, Г.ээс 400,000 төгрөг, Э.оос 150,000 төгрөг, Э.ээс 500,000 төгрөг, Г.ээс 607,000 төгрөг, Л.ээс 800,000 төгрөг, З.гаас 150,000 төгрөг тус тус дансаар шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүссэн боловч худалдахаар тохиролцсон эд зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх идэвхтэй үйлдэл хийгээгүй атлаа худалдаж авсан эд зүйл нь “хүргэгдэж байгаа, удахгүй очно” гэх зэргээр дээрх нэр бүхий 109  хохирогчийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан худалдахаар тохиролцсон эд зүйл нь өөрт байгаа мэтээр бусдыг төөрөгдөлд оруулан нийт 26,518,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:  

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.ын өгсөн: “...би 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүүхэд тоглуулах хийлдэг тоглоом авахаар Azaa Baysaa гэх фейсбүүк хаягт байршуулсан зарын дагуу холбогдож тоот “” гэх данс руу 280,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон М.ын эзэмшлийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 24-25, 52 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.ын өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эмэгтэй хүний зуны өмд авахаар фейсбүүк хуудаст байршуулсан зарын дагуу “Juldiz Khurmyet” гэх хаягаар холбогдож тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх 112 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ын өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өмд захиалж авахаар тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх 159-160 дугаар тал/,

 

  1. Төрийн банк ХХК-ийн Б.*******агийн эзэмшлийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-115-116, 166-169, 210-212, 241-243, 2хх-136-152, 189-205, 3хх-2-5, 3хх-116-118, 3хх-193, 195-196, 3хх-250, 4хх-1-2, 29-31, 4хх-61-64,  4хх-82-84, 4хх-116-119, 4хх-141-143, 4хх-167-169 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр годон гутал авна гэх зарын дагуу холбогдож тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх 185 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор Н.эгийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 10 ширхэг өмд захиалахаар тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх 200-201, 204 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өмд бөөндөнө гэх зарын дагуу холбогдож 15 ширхэг өмдийг худалдаж авахаар тоот данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон дансны дэлгэрэнгүй хуулга, фейсбүүк чатын хуулга /1хх 227-235 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ийн өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүкээр эмэгтэй хүний өмд зарна гэх зарын дагуу 4 ширхэг өмд захиалахаар 110,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх 8 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Я.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу 5 ширхэг өмд захиалж 110,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон дансны хуулга /2хх 23-25 дугаар тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу годон гутал авахаар тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримт /2хх 41-42, 44-45 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүкт байршуулсан зарын дагуу өмд захиалахаар тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх 58-59 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу өмд захиалахаар тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, дансны хуулга /2хх 74-75, 81 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу даашинз захиалахаар тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /2хх 96-97, 103 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу 1 хайрцаг буюу 96 ширхэг хүүхдийн хөөс, 1 хайрцаг буюу 1,000 ширхэг коланы аяга худалдаж авахаар захиалга өгч тоот данс руу 365,000 төгрөг шилжүүлсэн...би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 260,000 төгрөг, 08 дугаар сарын 21-ний өдөр 105,000 төгрөгийг буцаан авсан...” гэх мэдүүлэг, дансны хуулга /2хх 124-132 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд М.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкээр холбогдож машины хийлдэг гудас захиалахаар тоот данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-208 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сард фейсбүүкт машины хийлдэг гудас хямд зарна гэх зарын дагуу холбогдож тоот данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх 215 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож 1 ширхэг тогоо, 1 ширхэг аяны гудас авахаар 100,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон фейсбүүк чатаар харилцсан зурвас /2хх 225-231 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож хийлдэг буйдан авахаар 95,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /2хх 244-246 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор З.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сард машины гудас авахаар фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож тоот данс руу 50,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 17-18 дугаар тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож 2 ширхэг аяны гудас авахаар тоот данс руу 120,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт болон фейсбүүкээр харилцсан зурвас /3хх 26-31 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүкт тавигдсан зарын дагуу 10 ширхэг давсан цэцэг авахаар захиалж тоот данс руу 110,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 51-52 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.гийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк тавьсан зарын дагуу холбогдож 18,000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг хүүхдийн хослол авахаар Бахатгүл ******* гэх хүний данс руу 360,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /3хх 70-71, 74-76 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.нийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож хүүхдийн хувцас захиалахаар 120,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон фейсбүүкээр харилцсан зурвас /3хх 88-89, 92-93 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор З.ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сард фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож хүүхдийн хувцас захиалахаар 402,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 104 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.н өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр цацагтай оймс зарна гэсэн зарын дагуу фейсбүүкээр холбогдож 175,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 107 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор Д.ын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүкт байршуулсан “оймс, трико бөөнөөр зарна” гэх зарын дагуу холбогдож Б.******* гэх хүний данс руу 180,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 121-125 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкт тавьсан хүүхдийн хувцас зарна гэх зарын дагуу холбогдож захиалга өгч ******* гэх хүний тоот данс руу нийт 716,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /3хх 139-148, 161-162 дугаар тал/ ,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.ийн өгсөн: “...би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу 20 ширхэг трико захиалж тоот данс руу 130,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 243-244 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүкт лайв хийж байсны дагуу холбогдож хүүхдийн 10 ширхэг унтлагын хувцсыг захиалж тоот данс руу 100,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх 20, 23 дугаар тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүкээс хүүхдийн гутал зарна гэсэн зарын дагуу холбогдож 1 ширхэг хүүхдийн гутал захиалж тоот данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх 45 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.гийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүүхдийн гутал зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож 3 ширхэг хүүхдийн гутал захиалж эхлээд 120,000 төгрөг, дараа нь 108,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх 48 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.гийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу хүүхдийн өвлийн 1 ширхэг хослол захиалахаар 95,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх 54-55 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.ийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүүхдийн хослол зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож тоот данс руу 25,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх 73 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.ийн өгсөн: “...2022 ооны 09 дүгээр сарын 19-ний өдөр фейсбүүкт тавьсан хямд үнэтэй хүүхдийн хувцас зарна гэх зарын дагуу холбогдож хүүхдийн гадуур хувцас 2 ширхгийг авахаар тоот Б.******* гэх хүний данс руу 140,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, фейсбүүкээр харилцсан зурвас, мөнгө шилжүүлсэн баримт /4хх 87-92 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор П.гийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр буйдан зарна гэх фейсбүүк тавигдсан зарын дагуу холбогдож Б.******* гэх хүний тоот данс руу урьдчилгаа 120,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх 102 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.гийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүкт тавьсан ор зарна гэх зарын дагуу холбогдож тоот данс руу 250,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /4хх 108-110 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож гэрийн цоохор бүрээс 1 ширхгийг захиалж 300,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх 135 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.гийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүүхдийн өвлийн хувцасны захиалга авч байна гэх фейсбүүкт тавигдсан зарын дагуу холбогдож хүүхдийн хувцас, 3, 4 ширхэг куртик захиалж тоот данс руу 139,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, фейсбүүкээр харилцсан зурвас, мөнгө шилжүүлсэн баримт /4хх 156-161 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож хослол захиалж тоот данс руу 23,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх 179 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор У.ийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буйдан зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож урьдчилгаа 80,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх 182 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүкт чийгийн гудас зарна гэх зарын дагуу холбогдож 30 ширхэг гудас захиалахаар тоот гэх хүний данс руу 540,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /4хх 204, 206 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр М.ын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл би төрсөн эцэг Б.ынд Б.******* тар хоёртоо хамт амьдарсан. Тухайн үед Б.******* надаас миний картыг түр хэрэглэж байгаад өгье гээд 4 сард аваад 7 дугаар сард буцааж өгч байсан...” гэх мэдүүлэг /4хх 247-248 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүкээс өмд зарна гэсэн зарыг харж холбогдоод тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх 15-16, 17-19 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүкт байршуулсан цүнх зарна гэх зарын дагуу холбогдож 25,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5хх 31 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “бүх бараа бөөний үнээр” гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож 5 ширхэг чийгийн гудас захиалахаар 90,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх 46-47, 49-58 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүкээс зар харж байгаад нэг эмэгтэй хүнтэй холбогдож чаталж байгаад бүтээлэг авахаар тохиролцож урьдчилгаа 120,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /5хх 71-72 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын сүүлээр фейсбүүкт хүүхдийн баривч зарна гэх зарын дагуу холбогдож захиалга өгөөд 13,000 төгрөгийг шилжүүлсэн...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5хх 86-87 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ж.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр майк зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож тоот данс руу 13,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5хх 99 дүгээр тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүкээс өмд зарна гэх зарыг харж холбогдоод 33,000 төгрөгийг өмд авахаар тоот данс руу, 25,000 төгрөгийн 3 ширхэг топ авахаар тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5хх 111 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож 10 ширхэг гишгэдэг бөмбөг захиалахаар тоот данс руу 80,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5хх 125 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр онлайнаар даашинзнууд захиалахаар 110,000 төгрөг, 06 дугаар сарын 28-ны өдөр 123,000 төгрөг, 338,000 төгрөг, нийт 571,000 төгрөгийг шилжүүлсэн...буцааж 07 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо надад 271,000 төгрөгийг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх 139-140, 143-148 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Р.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сард цахимаар бэлэн хувцас зарна гэх зарын дагуу чатаар холбогдож хувцас авахаар 205,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /5хх 161-163 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Я.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүкт хүүхдийн тоглоом зарна гэх зарын дагуу холбогдож 38 ширхэг бөмбөг захиалаад нийт 310,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх 176-179 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Соёл-Эрдэнийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүкээр цаа бугын гутал захиална гэх зарын дагуу холбогдож урьдчилгаа 500,000 төгрөг, 10 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, каргоны 50,000 төгрөг, нийт 750,000 төгрөгийг Б.*******агийн гэх данс руу шилжүүлсэн...11 дүгээр сарын 18-ны өдөр 100,000 төгрөгийг Б.******* өөрийн данснаас буцааж над руу шилжүүлсэн. Одоог хүртэл миний үлдэгдэл мөнгийг өгөөгүй...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх 191, 193-194, 196-206 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ж.ийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуучин тавилга зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож буйдан авахаар 180,000 төгрөгөөс урьдчилгаа 40,000 төгрөгийг Б.******* гэх хүний 312501864316 тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх 218, 220-225 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.ы өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр “сүүдрэвч зарна, хүргэлтээр орон нутгийн унаанд тавьж өгнө” гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож 150,000 төгрөгийг гэх хүний тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /6хх-9-10, 14-24 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын дундуур Б.******* гэх эмэгтэй миний таксинд суугаад Баянзүрхийн гол руу хүргүүлсэн. Тэрний өмнө миний дансыг гуйгаад мөнгө орох болно та таксины зардлаа аваад үлдэгдэл мөнгийг нь бэлнээр аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрч таксины зардалд 15,000 төгрөгийг аваад үлдэгдэл 135,000 төгрөгийг Б.*******д бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 31, 33-35 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ы өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр маникюрын хэрэгсэл худалдаж авахаар фейсбүүкт байршуулсан зарын дагуу холбогдож Ц. гэх хүний тоот данс руу 150,000 төгрөгийг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /6хх 57-58, 62-66 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.гийн өгсөн: “...манай дэлгүүрт өндөрдүү бор царайтай махлагдуу казах эмэгтэй орж ирээд манай нөхөр самарт явсан, мөнгө шилжүүлэх байх гэж хэлээд манай дэлгүүрээс хоол хүнсний зүйл аваад дэлгүүрийн тоот данс руу мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6хх 76-77 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр маникюрын хэрэгсэл сэт будаг авахаар тоот данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /6хх 124, 104-119 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрт сууж байхад байнга үйлчлүүлдэг нэрийг нь сайн мэдэхгүй казах эмэгтэй орж ирээд 150,000 төгрөгийг хүнээр шилжүүлээд бүх мөнгөндөө хүнс, ахуйн хэрэглээний зүйл аваад гарсан...” гэх мэдүүлэг /6хх-129 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.*******гийн өгсөн: “...миний дансыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хаачихсан байгаа. “” хүнсний дэлгүүрээр байнга орж үйлчлүүлдэг учраас тухайн дэлгүүрийн дансаар мөнгө шилжүүлж авсан. Би тухайн өдөр шилжүүлж авсан бүх мөнгөөрөө ахуйн хэрэглээний зүйл худалдаж авсан...” гэх мэдүүлэг /6хх 131 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ын өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүкт хүүхдийн хувцас хийдэг хайрцаг зарна гэх байршуулсан зарын дагуу холбогдож захиалга өгөөд тоот данс руу  урьдчилгаа 100,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6хх 165 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үдээс хойш өндөр махлагдуу бор царайтай бүлтгэр нүдтэй эгч манай дэлгүүрт орж ирээ данс руу чинь мөнгө орно юм авъя гээд 10 орчим минут хүлээж байгаад дансанд 100,000 төгрөг орж ирсэн. Тэгээд тэр эгч 1 шил архи, 5, 6лааз пиво, мах ногоо, чипс зэрэг эд зүйл аваад такси барина гээд 2,000 төгрөг бэлнээр аваад гарсан...” гэх мэдүүлэг /6хх 167 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүкт байршуулсан зарын дагуу холбогдож ширээ, сандал авахаар 100,000 төгрөг шилжүүлж, манай хүүхэд хагалгаанд орж байгаа гэхээр нь дахин 100,000 төгрөгийг гэх хүний тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6хх 186 дугаар тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.ийн өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр дээрээ ажлаа хийж байхад нэг эмэгтэй хүн орж ирээд гурил, тос зэрэг бараа авсан. Миний тоот дансыг аваад мөнгө удахгүй орж ирнэ гээд нэлээн байж байгаад мөнгө нь орж ирээд хүнсээ аваад явсан...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /6хх 188, 190-191 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.гийн өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчимд гэртээ байж байхдаа фейсбүүк үзэж байхад “Гэр авна зарна” гэсэн группт Б. гэсэн нэртэй хаягаас 600,000 төгрөгт таван ханатай гэр яаралтай зарна гэсэн байсан. Би тэр хүнтэй хувь чатаар нь ярилцаад Багануур дүүргээс нэг гэр худалдан авахаар болоод “урьдчилгаа 200,000 төгрөг шилжүүлээд гэрээ ав” гэхээр нь өөрийн Хаан банкны дугаарын данснаасаа тэр хүний гэсэн хүний данс руу шилжүүлсэн. Тэр эмэгтэй маргааш Багануураас хот орно тэгээд гэрийг ачаад очно гэхээр нь би тухайн хүнээс дахиад гэр байна уу гэж асуухад манайх амралтын газар бууж байгаа тул 30 ширхэг гэр байна гэж надад хэлсэн. Би бүх гэрийг чинь авъя гэхэд урьдчилгаа хий гээд дахиад 200,000 төгрөг авсан. Ер нь нийт 1,000,000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр тухайн дугаарын дансанд шилжүүлсэн” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот данс руу 5 удаа, 200,000 төгрөгөөр нийт 1,000,000 төгрөг шилжүүлсэн мэдээлэл /10хх 29-30, 37-41 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ын өгсөн: “…Би энэ данс руу хумс буддаг хэрэгсэл авах гээд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 70,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын данснаас шилжүүлсэн. Тухайн үед би Ганзориг гэсэн хаягаараа холбогдсон. Нөгөө хүний фейсбүүк хаягийн нэрийг нь мартчихсан байна. Захиалгын дагуу бараа ирээгүй Намайг блоклоод алга болчихоор нь өөр утсаар яриад чат бичиж байгаад тэр өдрөө 70,000 төгрөгөө буцааж авсан...” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот данс руу 70,000 төгрөг шилжүүлсэн талаарх мэдээлэл /10хх 48-49,  53 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.гийн өгсөн: “…Би Хаан банкны тоот данс руу өөрийн эзэмшлийн тоот данснаас 385,000 төгрөгийг шилжүүлсэн ба хүүхдийн унтлагын хувцас, эмэгтэйчүүдийн дотуур хувцасны хослол авна гэж мөнгө шилжүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн дотуур хувцас 25 ширхэг, хүүхдийн унтлагын хувцас 20 ширхэг авахаар С. гэсэн цахим хаягаар холбогдоод мөнгө шилжүүлсэн. Мөн гар утсаар ярьсан ба дугаар нь гэсэн дугаараас 4-өөс 5 удаа залгаад байсан. Одоо хүргэлт гарлаа гээд над руу ойр ойрхон залгаад байсан. Бараа захиалсны дагуу надад ямар ч бараа, материал ирээгүй. Мөнгө буцааж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон фейсбүүк хэрэглүүрийн чатын зураглал бүхий баримт /10хх 63-64, 67-68 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ийн өгсөн: “…Цахим фейсбүүк орчинд “Б.” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчээс “Бараа бүтээгдэхүүн хямд зарна” гэх зарын дагуу холбогдож бараа бүтээгдэхүүн захиалахаар болсон. Том майхан захиалахаар өөрийн Голомт банкны дугаарын данснаас тухайн хүний Хаан банкны дугаарын данс руу 80,000 төгрөг шилжүүлж захиалсан. Захиалсны дараа захиалга өгөхгүй удаад байхаар нь араас нь авах гэж холбогдох болгонд ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлж байсан. Одоог хүртэл бараа ирээгүй, мөнгөө ч буцааж аваагүй...” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот данс руу 80,000 төгрөг шилжүүлсэн талаарх мэдээлэл /10хх 76-77, 82 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.ийн өгсөн: “…Би 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк хаягаар орж байгаад зарын дагуу холбогдож аяны сандал, аяга тавгийн ком, шорлогын зуух 3 төрлөөс нь тус тус захиалж өөрийн тоот данснаас дугаарын дансанд 350,000 төгрөг шилжүүлсэн. Надтай эргэж холбогдоогүй, хариу өгөөгүй...” гэх мэдүүлэг /10хх 93-94 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ийн өгсөн: “…2023 оны 08 дугаар сард би фейсбүүк дээрээс “Хүүхдийн комод зарна” гэх зар харчхаад “Б.” гэх зар байршуулсан хаягтай чатаар холбогдож мэдээлэл авахад хүргэлт хийнэ, захиалгаа баталгаажуулахын тулд мөнгийг нь гүйцэт хийчих гэсэн. Тэгэхээр нь би дугаар Хаан банкны данс руу өөрийн Хаан банкны данс болох дугаарын данснаас 150,000 төгрөгийг гэх утгатайгаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа манай хүргэлт одоо гарч байна, өнөөдөртөө амжуулаад хүргэж өгнө гэсэн. Орой 21 цагийн үед нөгөө фейсбүүк хаяг руу яагаад захиалсан бараа маань ирэхгүй байгаа талаар асуухад хүргэлт хийж байгаа машин маань болохгүй байна, маргааш хүргээд өгнө гэсэн. Маргааш нь чат бичихэд огт холбогдохгүй байсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг буцааж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /10хх 103, 105 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.гийн өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр , а ажил дээрээ байхдаа фейсбүүк зарын дагуу хувцасны шүүгээ авахаар өөрийн хаан банкны дугаартай данснаас 250,000 төгрөгийг 15 цаг 59 минутад тоот данс руу шилжүүлж залилуулсан. Би гэх нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй харилцсан. Миний захиалсан бараа ирээгүй тул нөгөө хүн рүү холбоо барихад намайг блоклоод алга болсон...” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн талаарх мэдээлэл, фейсбүүк хэрэглүүрийн чатын зураглал бүхий баримт /10хх 112-113, 116-125 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ын өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын эхээр сурагчийн цэнхэр цамц 10 ширхэг, цагаан футболк 5 ширхгийг авахаар багт байх гэрээсээ 195,000 төгрөгийг хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үедээ гэсэн нэртэй, тэнгэрийн зурагтай фейсбүүк байсан. Бараа авах гэсэн чинь цэнхэр цамц байгаа гэж байсан. Тэгэхээр нь би фейсбүүк чатаар залгаад харах гэсэн чинь одоо завгүй байна 30 минутын дараа залгаад хараарай гэж байсан. Удалгүй өөрөө над руу фейсбүүкээр залгаад цэнхэр цамц, цагаан футболк харуулсан. Надад царайгаа харуулаагүй эмэгтэй хүн байсан. Захиалгын дагуу захиалсан бараа ирээгүй. Би мөнгөө буцааж аваагүй...” гэх мэдүүлэг /10хх 131 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор З.ын өгсөн: “…Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дугаарын данснаас өөрийн ашигладаг гэсэн утасны дугаарыг гүйлгээний утга хэсэгт бичээд шилжүүлж байсан. Тэр үед “Бөөний бараа худалдаа” гэсэн фейсбүүк хаягтай цахим зурвасаар холбогдоод хүүхдийн хувцас захиалж байсан. Тэгээд мөнгөө шилжүүлсний дараа хүргэлттэй гээд байсан. Мөнгөө шилжүүлсэн боловч хүргэлт иргээгүй, дахиж холбоо бариагүй. Тэр үед “Бөөний бараа худалдаа” гэсэн хаягаар харилцаж байсан бөгөөд одоо харахад нэрээ өөрчлөөд “Тэнгэрийн Зайран” болсон байна. Би нийт 230,000 төгрөгийн 10 нэр төрлийн хүүхдийн хувцас захиалсан боловч бараа ирээгүй. Мөнгөө огт буцааж аваагүй” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /10хх 165, 167 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ж.ийн өгсөн: “…Би 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд “ ” гэсэн хаягтай хэрэглэгч “Хөшиг зарна, хүргэж өгнө” гэсэн утгатай зар оруулсан байсан тул би тухайн хэрэглэгч рүү холбогдож зарагдаж байгаа хөшигнүүдийг нь сонирхон хээтэй шар өнгийн хөшгийг худалдан авахаар болсон. Хүргэлтээр өөрийн эгч ы хаяг болох Баянгол дүүргийн 29-1 тоотыг зааж өгсөн. Тэгээд дугаарын данс руу “ Хөшиг” гэсэн гүйлгээний утгатай 180,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дугаарын данснаас 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /10хх 176-177 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ын өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хувцасны шүүгээ худалдаж авах зорилгоор тоот дугаарын данснаас дугаарын данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Фейсбүүк цахим хаягт “хувцасны шүүгээ зарна” гэсэн зарын дагуу утсаар холбогдож тоот данс руу мөнгө шилжүүлсэн. Фейсбүүк цахим хаягаар харилцаагүй. Нэг ширхэг хувцасны шүүгээ авахаар захиалга өгсөн боловч бараа ирээгүй, мөнгөө буцааж аваагүй...” гэх мэдүүлэг болон 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны тоот дугаарын данснаас тоот дугаарын данс руу гэсэн утгатай 150,000 төгрөг шилжүүлсэн баримт /10хх 185-186, 188 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ийн өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед 172,000 төгрөгийг хүүхдийн хувцас худалдаж авахаар “ ” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар зурвас бичээд урьдчилгаа хийхгүй бол хүргэлт хийхгүй гэхээр нь өөрийн “Хаан” банкны тоот данснаас тоот дугаарын данс руу 172,000 төгрөг шилжүүлсэн. “ ” нэртэй фейсбүүк хаягтай хүүхдийн хувцас захиалж хүргүүлж авахаар тохиролцсон. Би 540,000 төгрөгийн бараа захиалсан. Урьдчилгаа 172,000 төгрөгийг шилжүүлсэн боловч ямар нэгэн бараа ирээгүй” гэх мэдүүлэг болон “ ” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Хаан” банкны тоот дугаарын данснаас дугаарын тоот данс руу 172,000 төгрөг шилжүүлсэн баримт /10хх 197-198, 201-203 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ын өгсөн: “…2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн гэртээ байхдаа фейсбүүк цахим орчноос “Б.” гэсэн хаягаас байршуулсан “Сандал ширээ зарна” гэсэн зар харчхаад цахим зурвасаар холбогдоход мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм. Үнийн хувьд хямдхан зарна, хүргэлт хийж болно. 450,000 төгрөгийн үнэтэй гэж хэлсэн. Тэгээд хэрвээ худалдаж авна гэвэл 250,000 төгрөгөөр зарлаа, мөнгөө шилжүүлчих юм бол өнөөдөртөө хүргээд өгнө гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн “Хаан” банкны тоот данснаас 250,000 төгрөгийг “ширээ, сандал” гэсэн утгатайгаар тоот дугаарын данс руу шилжүүлсэн. Шилжүүлсний дараа “одоо хүргэлт гарлаа” гэж хэлээд алга болсон. Миний захиалсан бараа огт хүргэгдэж ирээгүй, мөнгөө буцааж аваагүй...” гэх мэдүүлэг болон 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Хаан” банкны тоот дугаарын данснаас тоот дугаарын данс руу “shiree sandal” гэсэн утгатай 250,000 төгрөг шилжүүлсэн баримт /10хх 208, 211 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.ийн өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүк цахим орчинд зар харж байсан. Тэгтэл “Б.” гэсэн хаягаас “сандал, ширээ, буйдан, гоо сайхны хэрэгсэл зарна” гэсэн зар байршуулсан байсан. Би сонирхоод тухайн хаягтай холбогдоход “хүргэлт хийнэ, хүргэлтийн автомашин маань бензингүй байгаа, урьдчилгаа 50,000 төгрөг данс руу шилжүүлчих” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн “Хаан” банкны дугаарын данснаас “” гэсэн утгатайгаар 50,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа мөнгө чинь ороод ирлээ, одоо хүргэлт гарлаа гээд алга болсон. Орой 23 цагийн үед холбогдоход цагдаа зогсоочхоод торгох гээд байна, дахиад 50,000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд дахин 50,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө буцааж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн баримт /10хх 216-217, 221 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ын өгсөн: “…Тухайн данс руу 2023 оны 07 сард өдрийг нь санахгүй байна 50,000 төгрөг шилжүүлсэн учир нь би фейсбүүкийн Б. гэх хаяг руу сурагч цүнх 10 ширхгийг захиалсан. Тэгээд эхлээд Болортоль гэх хүний данс руу 220,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь таны захиалсан барааг унаанд тавьсан унааны төлбөр өг гэж хэлээд 50,000 төгрөгийг тухайн дансаар надаас авсан. Би мөнгө шилжүүлэхдээ Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвд ажлаар явж байсан. Миний зүгээс өгсөн мөнгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот данснаас Хаан банкны тоот данс руу 200,000 төгрөг, 22,000 төгрөгийг, тоот данс руу 50,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гүйлгээний баримт, “Б.” нэртэй фейсбүүк хэрэглэгчийн чатын мэдээлэл /10хх 229-230, 233-243 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.гийн өгсөн: “…Фейсбүүк дээр аяны ком, сандал зарна гэсэн зар байхаар нь мөнгө шилжүүлсэн. Над руу нэг юнителийн дугаараас залгаад та урьдчилгаа төлбөр хийчих үү тэгвэл барааг хүргэлтээр явууллаа гэхээр нь шилжүүлсэн. Тэнгэрийн зайран нэртэй фейсбүүк хаяг байсан. гэсэн данс руу 60,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон мөрдөгчийн Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /10хх 247, 249 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.ийн өгсөн: “…Би 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “ ” гэх фейсбүүк хаягаас “хүүхдийн хувцасны шүүгээ зарна, хөдөө орон нутаг руу унаанд тавьж өгнө, ” гэсэн зар нийтэлсэн байхаар нь дугаар руу залгаж “шүүгээ авах гэсэн юм, Дорнод аймаг руу унаанд тавьж өгөх боломжтой юу” гэж асуусан. Тэгтэл настайвтар эмэгтэй хүн утсаа авч яриад “за эгч нь Баянзүрхийн товчоотой ойрхон байдаг, одоо унаанд хийе” гэж хэлээд удалгүй над руу утсаар залгаад “мөнгөө шилжүүлэх үү, эгч нь илгээмжийн мөнгийг чиний мөнгөнөөс төлөх гэсэн юм” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “за за найдвартай юм байгаа биз дээ” гэж асуухад “найдвартай” гэж хэлээд дансаа зурвасаар илгээсэн. Би өөрийн “Хаан” банкны тоот дугаарын данснаас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 31 минутад тоот данс руу 90,000 төгрөг “комууд шүүгээ” гэсэн утгаар шилжүүлсэн. “ ” гэх фейсбүүк хаягтай хүн надтай харилцахдаа “хүүхдийн хувцасны шүүгээ зарна” гэж харилцсан. Би хүүхдийн хувцасны шүүгээ захиалсан боловч авч чадаагүй, мөнгөө ч аваагүй...” гэх мэдүүлэг болон “ ” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт, Хаан банкны тоот дугаарын данснаас тоот дугаарын данс руу 90,000 төгрөг шилжүүлсэн баримт /11хх 6, 15 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.аагийн өгсөн: “…2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк дээр гал тогооны тавилга зарна гэсэн “.Ш” гэх фейсбүүктэй хүн зар тавьсан байхаар нь авахаар тохиролцоход 150,000 төгрөг болно, дугаарын данс руу хийчих гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд эмээлтээс манай нөхөр хүргээд өгнө гэхээр нь хүлээгээд чатаар ирж байна уу гэж бичихээр өгнө гэж хэлээд 3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блоклоод алга болсон. Би мөнгө болон бараагаа алийг нь ч аваагүй...” гэх мэдүүлэг болон Мөрдөгчийн Хаан банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /11хх 19-20, 22 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны ATM орж, өөрийн дугаартай данснаас 100,000 төгрөгийг зүс таних *******д зээлүүлэх зорилгоор гэх нэртэй тоот дугаарын данс руу шилжүүлсэн. Миний *******д мөнгө зээлэх болсон шалтгаан нь анх 2023 оны 05 дугаар сарын сүүлээр өөрийн , тоот хашаандаа айл буулгана гэсэн зар байршуулсан. Зарын дагуу ******* гэх эмэгтэй нь нөхөр хүүхдийн хамт ирж гэрээ буулгасан. Тэгээд 8 дугаар сард мөнгө зээлээч гээд 100,000 төгрөг авсан. Дараа нь миний мөнгийг өгөөгүй...Би нийт 1,600,000 төгрөгийг ******* гэх эмэгтэйд өгсөн. Эхлээд 1,500,000 төгрөгийг манай нөхөр бөө болох гээд хуяг, дуулга авах гэсэн юм гэж гуйгаад байхаар нь өрөвдөөд өгсөн. Дараа нь нөхрийнхөө бөөгийн хуяг, дуулгыг өөр айлд тавьчхаад надаас залилж авсан. Удалгүй нүүгээд явахдаа надад миний мөнгийг огт өгөөгүй. Манай нөхөр *******д АТМ-ээс аваад бэлнээр 1,500,000 төгрөгийг өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот дугаарын данснаас тоот дугаарын данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн баримт /11хх 28-29, 32 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ы өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын 21-нд Баянзүрх дүүргийн чулуун овоонд ажил дээр фейсбүүк зараар буйдан зарна гэх зарыг хараад худалдаж авахаар урьдчилгаа 100,000 төгрөгийг Хаан банкны дугаартай данс руу шилжүүлж дахиад 19 цагийн орчимд 25,000 төгрөгийг тухайн хүний гэх нэртэй Хаан банкны дугаарын данс руу шилжүүлж залилуулсан. “Монгол гэр тохижуулалт” зарын групп дээр “хэн” гэх нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй чатлаад шилжүүлсэн. Би нийт 125,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед буйдан захиалахад бараа ирээгүй. Маргааш нь захиалсан бараа ирээгүй тул гар утас руу нь залгахад утсаа авахгүй сүүлдээ намайг утсаараа блок хийсэн. Би гэх дугаарын фейсбүүк дээр хийгээд хайсан чинь олон хүн залилуулсан гэх зарыг хараад би тухайн хүний “хэн” гэх фейсбүүк хаяг руу Налайхын цагдаад ажилладаг хохирлын мөнгө өгөхгүй бол гомдол гаргана гэх зурвасыг илгээхэд битгий цагдаад мэдэгдээрэй гээд миний 125,000 төгрөгийг буцаан олголт гэх утгатай шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга /11хх 37-39, 42 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.гийн өгсөн: “…Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүүхдийн хийлдэг тоглоом зарна гэсэн цахим хаяг байхаар нь чатаар холбогдож “Хаан” банкны тоот данс руу 200,000 төгрөг өөрийн тоот данснаас “тоглоом урьдчилгаа” гэж шилжүүлсэн. Тэгээд Баянхонгор аймгийн т суманд ирээд авчих гэсэн. Тэгэхээр нь би төрсөн эгч Э.г утсаар холбогдоод очоод авчих гэтэл утас нь холбогдохоо больсон. Хүүхдийн хийлдэг том тоглоом 500,000 төгрөгөөр зарна гэж байсан, урьдчилгаа 200,000 төгрөг шилжүүлчих гэсэн учраас шилжүүлсэн. Би 200,000 төгрөгөө буцааж аваагүй” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /11хх 49-50, 52 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ийн өгсөн: “…2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би фейсбүүк утсаараа үзэж байгаад “Б.” гэсэн хаягаас байршуулсан “Сандал ширээ зарна” гэсэн зарын дагуу цахим зурвасаар холбогдож үнийн талаар асуухад 200,000 төгрөгөөр хямдхан зарна гэсэн. Тэгээд би сонирхоод худалдаж авахаар болж урьдчилгаа 100,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дугаарын данснаас “” гэсэн утгатайгаар “Хаан” банкны дугаарын данс руу шилжүүлсэн. Би “Сандал, ширээ зарна” гэсэн зарыг харчхаад л 100,000 төгрөг шилжүүлбэл хаягаар чинь хүргэж өгнө гэхээр нь хаягаа өгөөд, мөнгөө шилжүүлсэн. Миний захиалсан бараа нь гал зуухны цагаан өнгөтэй 4 ширхэг сандал, 1 ширхэг ширээ байсан. Уг бараа нь хүргэлтээр ирээгүй” гэх мэдүүлэг болон “Б.” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт, Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /11хх 58-59, 62-68 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ын өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкээс “хүүхдийн шүүгээ зарна” гэх зар харчхаад чатаар холбогдож захиалга өгөхөөр болоход мөнгөө бүрэн шилжүүлж байж захиалга чинь баталгаажна гэж хэлсэн. Миний өөрийн данс ажиллахгүй байсан. Тэгээд би охин дүү Гэрэлмаагийн Хаан банкны тоот данснаас Хаан банкны тоот данс руу 180,000 төгрөгийг “хүүхдийн шүүгээ” гэсэн утгаар шилжүүлсэн. Дараа нь ахин чатаар холбогдоход хүүхдийн шүүгээ маань хямдарчихсан байгаа гэхээр нь ахиж хоёр ширхгийг захиалж 250,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Маргааш нь чатаар холбогдон захиалсан бараа хэзээ ирэх талаар асуухад хүргэлтийн мөнгө гэж авдаг гэхээр нь 90,000 төгрөгийг “ачааны мөнгө” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Эргээд чатаар холбогдоход одоо хүргэлт гарлаа гэсэн зүйл яриад алга болчихсон. Би 3 ширхэг хүүхдийн шүүгээ захиалж, нийт 3 удаагийн гүйлгээгээр 520,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. Би хохирлын мөнгөнөөс буцааж авсан удаа огт байхгүй...” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт, “” нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх 73, 76-81 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ийн өгсөн: “…Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Б. гэх фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу чатаар болон утсаар холбогдож “Поло цамц” авах зорилгоор урьдчилгаа болгож өөрийн дугаарын данснаас 120,000 төгрөгийг З. гэх хүний Хаан банкны дугаарын данс руу шилжүүлсэн. Тэр өдрөө мөнгө шилжүүлсэн даруйд холбоо барихаа болиод фейсбүүк хаягийнхаа нэрийг өөрчлөөд, утасны дугаар руу залгахад авахаа болиод дахиж холбоо барьж чадахгүй болсон. Надад ямар нэгэн бараа материал ирээгүй. Би гомдолтой байна, мөнгөө эргүүлж авмаар байна” гэх мэдүүлэг болон Иргэн З.гийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /11хх 88-90, 95 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.гийн өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк зар дээр “шүүгээ зарна” гэсэн зарын дагуу чатаар холбогдоод 155,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дугаарын дансаар гэх нэртэй тоот данс руу шилжүүлж залилуулсан. Би “ ” гэх хаягтай хүнтэй шүүгээ захиалахаар чатаар харилцсан. Тухайн фейсбүүк хэрэглэгч “та мөнгөө шилжүүлж байж бараа баталгаажих тул данс руу мөнгөө хийгээрэй” гэж бичсэн. Би хувцасны шүүгээ захиалж 155,000 төгрөг шилжүүлсэн боловч бараа ирээгүй” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот данс руу 155,000 төгрөг шилүүлсэн талаарх баримт, “ ” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх 100-101, 104-109 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.гийн өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк зар дээрээс бөөний бараа гэсэн цахим хаяг дээрээс хувцасны шүүгээ хараад тухайн “ ” гэсэн нэртэй хаяг руу чатаар дансыг нь аваад данс руу 150,000 төгрөгийг нөхөр Ю.Жанчивын голомт банкны дугаартай данснаас шилжүүлсэн. Миний чат руу холбогдоод 2 шкафын зураг явуулаад аль нэгийг нь авах уу гэсэн. Би нэгийг нь сонгож захиалаад данс руу нь мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлсэн гүйлгээний мэдээлэл, Фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх 116-117, 120-124 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ийн өгсөн: “…2023 оны 07 дугаар сард би , , тоот өөрийн гэртээ байх үедээ фейсбүүк цахим орчноос “Б.” гэх хаягаас “Плаж зарна” гэсэн зар харчхаад фейсбүүк чатаар холбогдож лавлан асуухад таван ширхэг плаж 150,000 төгрөгөөр хямдхан бөөндөж зарна гэсэн. Тэгэхээр нь худалдаж авахаар болоход хүргэлт хийж өгнө захиалгаа баталгаажуулахын тулд эхлээд мөнгөө шилжүүлчих гэсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаас “Palaj ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Шилжүүлсний дараа одоо хүргэлт маань гарлаа гээд манай гэрийн хаягийг авсан. Хүргэлт нь ирэхгүй байхаар нь холбогдох гэхэд хариу бичихгүй утсаа авахгүй байсан. Миний захиалсан бараа огт хүргэлтээр ирээгүй. Би 150,000 төгрөг шилжүүлчхээд огт мөнгө буцааж авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг болон  Иргэн З.гийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /11хх 129-130, 132 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.ийн өгсөн: “…2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би фейсбүүк дээрээс “Хуванцар шүүгээ зарна” гэх зар харчхаад “Б.” гэх зар байршуулсан хаягтай чатаар холбогдож үнийн талаар асуухад 200.000 төгрөгийн үнэтэй, хэрвээ захиална гэвэл урьдчилгаа болох 100,000 төгрөгийг шилжүүлчих гээд Хаан банкны дугаарын дансыг өгсөн. Тэгэхээр нь мөнгийг шилжүүлтэл хүргэлтээр очно, одоо хөдөлж байна гэж хэлчхээд сураггүй алга болчихсон. Би өөрийн “h” гэх фейсбүүк хаягаас холбогдож захиалга өгсөн. Би хуванцар шүүгээ худалдаж авах зорилгоор өөрийн Хаан банкны дугаарын данснаас “Хуванцар шүүгээ” гэх утгатайгаар 100,000 төгрөг шилжүүлсэн. Би ямар нэгэн мөнгө төгрөг буцааж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон “Б.” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх 137, 140-147 дугаар тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ын өгсөн: “…2023 оны 08 дугаар сард фейсбүүк цахим орчинд зар харж байгаад “Б." гэх фейсбүүк хаягаас байршуулсан “Хүүхдийн сорочкин цамц зарна” гэх зар харчхаад фейсбүүк чатаар холбогдож асуухад цамц байгаа хүргэлт хийнэ, мөнгөө бүрэн шилжүүлсэн тохиолдолд захиалга хүлээн авч хүргэлт хийгдэнэ гээд байсан. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн тоот данснаас 40,000 төгрөгийг гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Шилжүүлсний, дараа өнөөдөртөө хүргэлт хийгдэнэ, одоо хүргэлтийн машин маань хөдлөх гэж байна гэчхээд эргээд холбогдоход хариу өгөхгүй алга болчихсон. Миний захиалсан бараанаас огт хүргэлтээр ирээгүй. Огт мөнгө буцааж аваагүй...” гэх мэдүүлэг болон Иргэн З.гийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга /11хх 152-153, 155 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ын өгсөн: “…2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт өөрийн гэртээ эхнэр гийн хамт байж байтал оймс бөөндөж зарна гэсэн зарын дагуу фейсбүүкээр холбогдож чатаар эхнэр бид хоёр ярилцахад казах эмэгтэй хүн байх шиг байсан. Тэгээд бид хоёрт оймснууд харуулсан. 200 ширхэг оймс авахаар болоод тухайн эмэгтэй Хаан банкны дугаарын дансанд өөрийн дугаарын данснаас 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 36 минутад “Дархан ” гэсэн утгатай 180,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй удахгүй оймсыг чинь Дархан явах унаанд тавьчхаад хэлнэ гэж хэлээд, ирэхгүй болохоор нь нөгөө эмэгтэйн фейсбүүк рүү чат бичтэл блоколчихсон байсан. Тухайн эмэгтэйн фейсбүүк хаягийг санаж байна гэсэн хаягтай байсан. 1 ширхэг оймс 1000 төгрөг, 200 ширхгийг авбал 180,000 төгрөгөөр өгнө гэсэн. Би хохирлын мөнгө огт аваагүй...” гэх мэдүүлэг болон Хаан банкны дансны хуулга, “” гэсэн фейсбүүк хэрэглэгчтэй холбогдсон чат бүхий баримт /11хх 161, 166-170 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.гийн өгсөн: “…Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 56 минутад машины гудас авахаар харилцаж өөрийн хаан банкны тоот данснаас тэр хүний тоот данс руу Хатгал тосгонд гэртээ байж байхдаа өөрийн гар утасны интернэт банкаар шилжүүлсэн. Би тэр хүнтэй гэсэн цахим хаягаар харилцаж байгаад гэсэн утасны дугаарыг өөрөөс нь авч утсаар ярьсан. Тухайн хүнийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хүн байна гэж бодсон. Хатгал тосгоны цахим зар мэдээлэлд дээр тавьсан байсан. Тэгээд утсаар ярихад тэр хүн надад би Хучирт гэх газар явж байна одоо төв рүү орлоо, ороод бараа захиалсан хүмүүсийн бараатай хамт явуулъя гэж хэлээд, дараа нь холбоо барьж чадаагүй алга болсон. Би 1 төрлийн машины гудас 2 ширхгийг захиалсан нэг бүрийн үнэ 28,000 төгрөг гэж байсан, тэгээд 2 ширхгийг захиалаад 56,000 төгрөг шилжүүлсэн. Миний захиалсан бараа ирээгүй Би шилжүүлсэн мөнгөнөөс буцаан авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга, “” нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх 177-178, 182-186 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.гийн өгсөн: “…Би 2023 оны 06 дугаар сарын үед фейсбүүк цахим орчинд бүх төрлийн бөөний барааны группээс хүүхдийн малгай бөөндөнө гэсэн зар байхаар нь үнэ болон загварыг нь чатаар хараад 20 ширхэг хүүхдийн малгай, 10 ширхэг хүүхдийн углааш захиалахаар болсон. Хүргэлттэй гэхээр нь Жаргалант сумын шууданд тавиулахаар тохиролцсон. Мөнгөө 100 хувь шилжүүлсний дараа хүргэлтийг чинь хийж өгнө гэсэн. Тэгээд би 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэсэн нэртэй тоот “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Би тухайн хүнтэй өөрийнхөө “Мөнх Заяа” гэсэн фейсбүүк хаягаар бөөний барааны групп дээр “хүүхдийн малгай хямд үнээр бөөндөнө” гэхээр нь зурвас бичиж харилцсан. Миний захиалсан бараа иргээгүй, гэх хүний гэх данс руу 150,000 төгрөг шилжүүлээд буцааж аваагүй...” гэх мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн талаарх баримт, “Б.” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх 194-196, 199-200 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ш.ын өгсөн: “…Би фейсбүүк цахим орчинд 1 ширээ, 4 сандалтай зарна. Ширээ сандал нь Ховд аймгийн Үенч суманд байгаа гэсэн зарын дагуу холбогдож 200,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тоот данс руу өөрийн “Хаан” банкны тоот данснаас 200,000 төгрөг шилжүүлсэн. 4 сандал 1 ширээ авахаар тохиролцсон боловч бараа ирээгүй. Харин тоот манай эмэгтэй дүүгийн данс руу данснаас буцаалт гээд 200,000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг болон 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Хаан” банкны тоот дугаарын данснаас “” тоот дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн баримт /11хх 208-209, 211 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “…Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк зар дээр нохой зарна гэх зарын дагуу өөрийн дугаартай данснаас 100,000 төгрөг шилжүүлсэн. Миний захиалсан бараа ирээгүй. Би хохирлоо барагдуулж аваагүй...” гэх мэдүүлэг болон Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /11хх 216-217, 219 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ы өгсөн: “…2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр "Тэнгэрийн Зайран” гэх фейсбүүк хаягтай хүнтэй холбогдон ширээ, сандал, гоо сайхны хэрэгсэл худалдан авахаар тохиролцсон юм. Тухайн үед би өөрөө Баянхонгор аймагт байсан бөгөөд захиалсан бараанууд нь Улаанбаатар хотод байгаа, тань руу шуудангаар явуулна гээд зураг явуулаад байсан. Захиалсан барааны нийт үнэ 350,000 төгрөг болоод урьдчилгаа болгож өөрийн эзэмшлийн “Хаан” банкны дугаарын данснаас дугаартай З. гэх хүний данс руу “ GOO SHAN YMIIN MONGO” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа унаанд тавьж явуулна гэж хэлсэн боловч унаанд тавиагүй, бараа ирээгүй, мөнгөө ч буцааж аваагүй. 200,000 төгрөг шилжүүлсний дараа миний дугаарыг блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг болон “Тэнгэрийн Зайран" гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чат бичсэн талаарх баримт /11хх 227-228, 231-237 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.гийн өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ширээ, сандал фейсбүүк цахим орчинд хайж байхад Б. гэх хаягаас зар байршуулсан байсан. Зарын доор дугаараа бичтэл дугаараас эмэгтэй хүн холбогдож захиалгыг чинь авч байна гэж хэлсэн. Би дансыг нь асуутал Хаан банкны тоот дансыг өгөхөөр нь өөрийн тоот данснаас 700,000 төгрөгийг // утгаар хийсэн. Мөнгө шилжсэний дараа бараа ирээгүй алга болсон. Нөгөө хүний хаяг бол Тэнгэрийн Зайран гэж байсан...” гэх мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, фейсбүүк чатын зураглал бүхий баримтууд /11хх 243-244, 250, 12хх 1 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.ын өгсөн: “…Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэртээ шинэ ширээ сандал худалдаж авахаар фейсбүүк цахим орчинд хайж байхад Б. гэх хаягаас зар байршуулсан байсан. Би тухайн хүний зарын доор дугаараа бичтэл дугаараас эмэгтэй хүн холбогдож захиалгыг чинь авч байна гэж хэлсэн. Мөнгөө бүрэн хийх юм бол хүргэлт гарлаа гэж хэлсэн. Би дансыг нь асуутал Хаан банкны тоот дансыг өгөхөөр нь өөрийн тоот данснаас 200,000 төгрөгийг /Shiree sandal/ гэсэн утгаар хийсэн. Мөнгө шилжсэний дараа бараа ирээгүй алга болсон...” гэх мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, фейсбүүк чатын зураглал бүхий баримтууд /12хх 8-9, 12-14 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.ын өгсөн: “…2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байх үедээ өөрийн 2 хүүхдэд хувцсыг нь хийхээр 6 хаалгатай татлага фейсбүүк хаягаар захиалсан юм. Б. гэх хаягтай хүнтэй холбогдож захиалга өгсөн. Тэгсэн бараагаа одоо ачуулах гэж байна, мөнгөө бүрэн шилжүүлчих гэсэн. Өөрийн тоот данснаас нөгөө хүний тоот дансанд 150,000 төгрөгийг гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд одоог хүртэл бараагаа авч чадаагүй байна. Надад холбоо барих дугаарыг өгсөн. Би тухайн дугаар руу холбогдоход эмэгтэй хүн авч байсан...” гэх мэдүүлэг болон фейсбүүк чатын зураглал бүхий баримтууд /12хх 29-30, 33-40 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.гийн өгсөн: “…2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк ороод С. гэх хаягаас онлайн бараа зарж байна гэхээр нь гэр ахуй, аяллын бараанаас нийт 720,000 төгрөгийн бараа авахаар болж тоот данс руу уг мөнгийг шилжүүлж 5 дахь өдрийн автобусаар явуулна гэхээр нь зөвшөөрч, бараагаа авах гэтэл ирээгүй байхаар нь чат бичээд асуухад таны барааг андуурч Өмнөговь аймаг руу явуулсан байна. Буцаан аваад тань руу явуулна гэсэн. Зөвшөөрч хүлээхэд уг бараа ирээгүй. Тэгээд гэсэн утас руу залгаад асуухад одоо ажил дээр очоод хэлнэ гэж хэлээд одоог хүртэл бараагаа авч чадаагүй байгаа. Би мөнгөө 4 удаагийн шилжүүлгээр өөрийн тоот данснаас гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг болон хавсралт баримтууд /14хх 9-15, 19 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.ийн өгсөн: “…Би Залил овогтой З. гэх хүнийг танина, нэг айлын бэр юм. Манай хадам ахын эхнэр болох З. нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй буюу оюуны хөнгөн хомсдолтой. З.д дугаартай Хаан банкны данс байдаг. Гэхдээ З. нь бичиг үсэг болон суурь боловсрол байхгүй тул өөрөө дансаа ашиглаж мэдэхгүй. Түүний хадам дүү болох Б.******* нь З.гийн тэжээгчээ алдсаны дансыг ашигладаг. Би яагаад сайн мэдэж байна гэвэл 2020 оны 04 дүгээр сард эгчийн манай гэрт үлдээсэн бичиг баримт дунд нь тэжээгчээ алдсан мөнгийг өөрийн нэр дээр итгэмжлэх хийлгэсэн Б.******* гэх нэртэй бичиг баримт байсан...” гэх мэдүүлэг /12хх 48-49 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “…Б.******* нь манай хашаанд байхдаа миний дансыг ашиглаж болох уу, надад данс байдаггүй, ах дүү хамаатан саднаасаа мөнгө, төгрөг авч байгаа юм гээд үе үе миний тоот дансыг ашиглаад миний картыг авч байсан. Би ч ямар нэгэн юм бодолгүй, хүнд тус болж байна гээд л ашиглуулж байсан. Надаас карт авахаараа л дараа нь хоол унд аваад байдаг юм. Би бол *******д ах дүү нар нь туслаад мөнгө явуулаад байна гэж ойлгосон. ******* нь надад мөнгө өгч байсан удаа огт байхгүй. Харин манай эхнэр ээс 1,500,000 төгрөг бэлнээр авч байсан. Тэр мөнгийг нөхөр нь бөө тул бөөгийн эд зүйл авна гэхээр нь эхнэр бид 2 ярилцаад тус болж 1,500,000 төгрөг өгсөн. Авна гэсэн юмаа аваагүйгээс болж бидний дунд хэрүүл маргаан үүссэн. Нөхөр нь бөө юм байна гэж гэрт нь хэнгэрэг юм байхаар нь мэдсэн. Манай эхнэр ээс бас 100,000 төгрөг зээлж авсан байсан. Тэрийгээ надад өгсөн гээд гүрийгээд байдаг юм. Би тэр хүнээс юу ч авч байгаагүй...” гэх мэдүүлэг /12хх 55 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.гийн өгсөн: “…Би Хаан банкны тоот дансыг ашигладаг. Гэхдээ энэ данс нь манай гэр бүлийн ажиллуулдаг Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Туулын гүүрний дэргэд байх “Тэрэлж маркет” дэлгүүрийн ашигладаг данс байгаа юм. Дэлгүүрээр үйлчлүүлсэн хүн гуйгаад үйлчлүүлэхдээ ашиглуулсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /12хх 57 дугаар тал/,

 

  1. “Мобиком Корпораци” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4/7033 дугаартай албан бичиг, “-Бахатгүль *******, ” гэсэн хавсралт мэдээлэл /13 хх- 153-154 дүгээр тал/,

 

  1. Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 29/10085, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 29/10906 дугаартай албан бичиг хавсралт мэдээлэл,  /13 хх 188-189 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Г.агийн өгсөн: “…Миний бие Гурьраач овогтой а нь З.гийн төрсөн охин нь болно. Миний ээжид дугаартай Хаан банкны данс байдаг боловч төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, бичиг үсэг мэдэхгүй тул ашиглаж чадахгүй. Одоо Б.******* эгч ашиглаж байгаа...” гэсэн тайлбар, З.гийн хөгжлийн бэрхшээлтэй гэх баримтын хуулбар /4 хх 246-247 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.ын өгсөн: “…2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* нь надтай утсаар холбогдож “Манай эгчийн бие муу байгаа юм хагалгаанд орох ёстой чамд боломж байвал тэтгэврийн зээл дараад өгөөч буцаагаад мөнгө нэмж зээл аваад мөнгийг нь буцаагаад өгье” гэж хэлсэн тэгээд би *******т ирж *******тай уулзаж интернэт банкаар З. гэх хүний зээлийг 2,491,000 төгрөгөөр төлж хаасан. Тэгээд шууд буцаагаад зээл авах гэсэн чинь зээл гарах боломжгүй гээд маргааш нь зээл авахаар болсон учраас би *******гийн гэрийг нь мэдэж аваад хот руу явсан. Гэтэл тэр өдрөөс хойш утсаа огт аваагүй алга болсон гэр нь нүүчихсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг болон Хас банкны тоот данснаас шилжүүлэг хийсэн хуулга /16хх 7-8, 9 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ийн өгсөн: “…Би 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Оогийг Отгоо нэртэй фейсбүүк хаягаараа мэдээлэл хараад байж байтал “” гэх фейсбүүк хаягаас хөргөгч зарна гэсэн зар оруулсан байхыг хараад чатаар холбогдож зар дээр байршуулсан хөргөгчөөс нь авахаар болоод дугаартай З. гэх эзэмшигчтэй дансанд 400,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн өдрөө маргааш нь хүргэлтээр гарна гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь би тухайн хүний надад өгсөн дугаарын утсаар нь өөрийн дугаарын утсаараа залгаж холбогдсон чинь Хүргэлт очно, одоо гарчихсан замдаа явж байгаа гэж хэлэхээр нь би итгээд тэр өдрөө ирчих байх гээд хүлээсэн боловч ирээгүй, маргааш нь би дахин тухайн хүний rap утас руу залгаж ярьсан боловч өчигдөр ёстой амжсангүй ээ, маргааш нөгөөдөр яг хүргэлт очно гэж хэлсэн тул би дахин хүлээсэн боловч ирээгүй...” гэх мэдүүлэг /16хх 67-68 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ийн өгсөн: “…Би өчигдөр буюу 2024 оны 01 сарын 19-ний өдөр 14 цагийн орчим фейсбүүк дээрх дээл зарна гэсэн зарын дагуу дугаартай холбогдон нөхөртөө 300.000 төгрөгөөр дээл авах гэж байгаад урьдчилгаа 75.000 төгрөгийг шөнө 22 цаг 12 минутад өөрийн Хаан банкны дугаартай данснаас намайг залилсан хүний Хаан банкны тоот гэх эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /16хх 136 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.ын өгсөн: “…Би Фейсбүүк цахим хаяг руу орж байгаад Z гэсэн хаягтай хүн ор болдог буйдан, ширээ, сандал зарна гээд зар тавьчихсан байсан бөгөөд тус зарын дагуу би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр чатаар холбогдож захиалга өгсөн. Тухайн хүн надад манай байгууллагын машин шөнө л явдаг, та одоо урьдчилгаа 750,000 төгрөгийг өгөхгүй бол өөр хүн авъя гээд байна, та урьдчилгаа мөнгөө над руу шилжүүлбэл шууд руу машинаа /тавилгаа/ явууллаа гэж чат бичсэн. Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 23 цаг 06 минутад өөрийн дугаарын данснаас гэсэн хүний данс руу 750.000 төгрөгийг шилжүүлсэн. Надаас мөнгө аваад алга болчихсон...” гэх мэдүүлэг /16хх 203 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ийн өгсөн: “…2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүкээр зар харж байгаад С.р.и.З гэх хаяг руу холбогдож Хаан банкны дугаарын данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гэрийн чинь гадаа ирчихлээ 150,000 төгрөгийг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон Хаан банкны 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 29/280 дугаартай албан бичиг, хавсралт мэдээлэл /17хх 14, 31-33 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.Наранжаргалын өгсөн: “…Би 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр фейсбүүк үзээд байж байтал “Буйдан зарна” гэсэн фейсбүүк зарыг сонирхоод сэтгэгдэл хэсэг рүү нь ортол тухайн зарын доор “Z ” гэсэн фейсбүүк хаяг ийм буйдан байна. 300.000 гээд зураг оруулан сэтгэгдэл хэсэгт үлдээсэн байхаар нь би тухайн буйданг сонирхоод “Z ” гэсэн фейсбүүк хаягтай чатаар холбогдоход...би дугаараа өгтөл миний дугаар руу гэсэн дугаараас над руу залгахаар нь аваад ярьтал...тэр эмэгтэй манай ширээ зарагдаж байгаа улирлын чанартай болохоор агуулахад хийчихсэн байгаа, авна гэвэл гаргаад өгч болно. Харин буйданг нэг хүн авна гээд байгаа, гэхдээ дансаа явуулсан чинь мөнгө нь хараахан орж ирээгүй байна, аль нь түрүүлж мөнгөө хийсэн нь аваарай гэхээр нь тэгье ээ би одоо буйдангийн мөнгийг шилжүүлье, буйдангаа хүргэж ирэхдээ ширээгээ аваад ирээрэй авна шүү гэж хэлсэн...тэр эмэгтэйн фейсбүүк чатаар явуулсан. Хаан банкны тоот дугаарын З. гэсэн данс руу би өөрийн Хаан банкны тоот данснаас 300,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад шилжүүлж буйдангаа захиалсан...” гэх мэдүүлэг /17хх 77-79 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.н өгсөн: “…2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19:00 гэртээ амарч байхад манай эхнэр н.нэ нь аяллын групп дээр явж байсан “Майхан зарна” гэсэн шар өнгийн гэр майхан зураг үзүүлэхээр нь зар тавьсан эзэн нь болох А.Наанадна гэх фейсбүүк хаягтай чатаар холбогдсон чинь “Таны өмнө нэг хүн авах гээд захиалчихсан байгаа. Төлбөрөө хийхийг нь хүлээгээд байж байна” гэхээр нь би “Захиалсан хүн нь төлбөрөө хийгээгүй байгаа бол түрүүлж төлбөрөө хийгээд авъя” гээд тухайн майхныг авахаар тохиролцож дугаар болон банкны дансны дугаарыг нь аваад гэрийнхээ ойролцоо байх Эко супер маркет доторх АТМ-ээс 400,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны дугаартай дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /17хх 137 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ын өгсөн: “…Өчигдөр 21 цаг 50 минутын орчимд эхнэр бид хоёр фейсбүүк үзэж байтал Z гэх фейсбүүк хаягаас “Нийлүүлээд 150к шинэ” гэх гарчигтай хүүхдийн тэрэгний зурагтай пост байхаар нь тухайн фейсбүүк хаяг руу мессенжерээр “Энэ тэрэг байгаа юу? Бүгдийг нь нийлүүлээд 150к юм уу?” гээд асуухад “Байгаа. Дугаараа үлдээгээрэй” гэж чат бичсэн. Дугаараа мессенжерээр явуулахад миний эзэмшлийн дугаар руу гэх дугаараас залгасан. Тухайн дуудлагыг манай эхнэр Хишигдэлгэр аваад ярихад тэрэг авна гэж ярьсан хүн мөн үү? Тэргийг 30 орчим хүн үзэж хараад холбогдсон. Удахгүй зарагдах юм шиг байна гэж хэлхээр Хаан банкны тоот данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /17хх 201 дүгээр тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ийн өгсөн: “… гэх фейсбүүк хаягаас “монгол гэрийн тавилга зарна”... гэж ярьж тавилга үзүүлсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр 500,000 төгрөгөөр гал тогооны тавилга, стейнк зэрэг авахаар тохирсон. Тухайн хүн нь гадаад руу явах гэж байгаа юм гэрийн тавилгаа хэрэгтэй хүнд нь хямдхан зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид 2 итгээд гэх данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /18хх 7-8 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ийн өгсөн: “…Миний бие 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртэй фейсбүүк ороод утас ухаж сууж байхад бөөний бараа, бүх төрлийн бөөний болон жижиглэнгийн бараа гэх пэйж группэд “” гэх хаягаар гэрийн бараа бүтэгдэхүүн зарна гэж баахан халуун сав, халуун тогоо, үндэсний хувцас гэх мэт зүйл тавьж оруулсан байсан. Тэгээд миний бие бараа захиалахаар чат бичиж бараа захиалсан болно. Миний бие “Халуун сав, халуун тогоо, аяга тавгийн ком” энэ 3 нийт ачаа болон барааны мөнгө гэж 607,000 төгрөгийг миний өөрийн эзэмшлийн гэх тоот данснаас гэх тоот данс руу хамгийн түрүүнд тоот данс руу 312,000 дараа нь 160,000, 90,000, 45,000 төгрөг тус тус шилжүүлсэн” гэх мэдүүлэг /18хх 83-85 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.ийн өгсөн: “…Би 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 9 цагийн үед фейсбүүкийн зар ухаж байтал хямдрал зарласан гээд годон гутал 800,000 төгрөг гэж байсан. Тэгээд би доор нь 35 размер байгаа юу гээд коммент бичтэл шууд зар тавьсан гэх фейсбүүк хаягаас “сайн байна уу 35 размер байна” ...төлбөр гэх 800,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хаан банкны тоот дансаар дамжуулж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /18хх 156 дугаар тал/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор З.гийн өгсөн: “…2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тоотод гэртээ байхдаа фейсбүүк үзэж байгаад хүүхдийн хугацаа дууссан сүү олон ширхгээр зарна гэх зарын дагуу хөдөө хурга ишиг угжихаар зар тавьсан хүн рүү холбогдоход 200 ширхэг байгаа 1 ширхгийг 1500 төгрөг байгаа газар чинь хүргээд өгнө гэж хэлсэн дуусаж байгаа шүү гээд цаана жоохон хүүхэд уйлаад салгасан....150,000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /18хх 226-227 дугаар тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуун дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль аль нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Б.*******гийн хувьд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө /мөнгө/-ийг шунахайн сэдэлт, зорилгоор 2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл 2 жил гаруй хугацаанд нэг төрлийн залилах гэмт хэргийг ижил төстэй аргаар буюу цахим хэрэгсэл /фейсбүүк/ ашиглан худал үгээр итгэн үнэмшүүлэх, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх “хүүхдийн хувцас зарна, захиалга авна, хүргэлтээр хүргэж өгнө, бараа материал зарах захиалга авна” гэх зэрэг аргаар бусдыг хуурч, өөрт байхгүй бараа, материалыг байгаа мэтээр зохиомол байдлыг байнга зориудаар бий болгож бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авч, захиран зарцуулж, нэр бүхий 109 хохирогч нарт нийт 26,518,000 төгрөгийн хохирол учруулсан улмаар уг мөнгийг амьдралын орлогын эх үүсвэр болгон  өөрийн болон гэр бүлийн ахуй амьдрал, зээлийн төлбөр зэрэгт хэрэглэж, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч: “Гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруутайд нийцэж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”  гэж заасан ба 2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн 109 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хохирол нөхөн төлөх үндэслэлээр 5 хоногийн завсарлага авч нэр бүхий 28 хүнд 5,246,000 төгрөгийн хохирол барагдуулсан гэх гараар бичсэн хүсэлт болон гар утаснаас хуулбарлаж авсан баримтуудыг /8хх 235-243 дугаар тал/ гаргаж өгөн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор хохирол нөхөн төлөгдсөн гэж шийдвэрлэсэн боловч хохирогч нарын хохирлоо авсан гэх баримтуудыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэм буруугийн хэлэлцүүлэгт судлахад шүүгдэгч нь “хохирогч нарт хохирол төлбөрийг одоо төлөх гэж байна авсан гэх мессежийг дансны дугаартайгаа явуулаад өгөөч” гэж хуурамч баримт цуглуулсан байх тул нотлох баримтаас хасаж тооцов.

 

Харин шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэр бүхий 109 хохирогчид нийт 26,518,000 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс хохирогч Б.д 125,000 төгрөг, Ш.т 200,000 төгрөг, Б.т 365,000 төгрөг, Э.ад 95,000 төгрөг, Г.т 300,000 төгрөг, Б.Соёл-Эрдэнэд 100,000 төгрөг, Ц.д 100,000 төгрөг, Г.д 70,000 төгрөг, Б.т 230,000 төгрөг төлсөн байна.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлөхтэй холбогдуулан 5 хоногийн завсарлага авсан боловч хохирол төлбөр төлөөгүй ба шүүгдэгч Б.*******гаас нийт 24,933,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.д 280,000 төгрөг, Х.ад 200,000 төгрөг, Ц.д 45,000 төгрөг, Б.т 45,000 төгрөг, Н.эгт 200,000 төгрөг, Г.д 300,000 төгрөг, Э.т 110,000 төгрөг, Я.д 110,000 төгрөг, Г.д 45,000 төгрөг, Л.ад 45,000 төгрөг, Б.д 45,000 төгрөг, А.д 45,000 төгрөг, М.эд 50,000 төгрөг, Б.эд 50,000 төгрөг, Х.т 100,000 төгрөг, З.д 50,000 төгрөг, М.д 120,000 төгрөг,  Б.т 110,000 төгрөг, Г.д 360,000 төгрөг, Б.нэд 120,000 төгрөг, З.ьд 402,000 төгрөг, Т.д 175,000 төгрөг, Д.ад 180,000 төгрөг, Б.ид 716,000 төгрөг, Т.т 130,000 төгрөг, Э.ьд 100,000 төгрөг, Б.ьд 50,000 төгрөг, М.д 120,000 төгрөг, М.д 95,000 төгрөг, М.эд 25,000 төгрөг, Н.д 140,000 төгрөг, П.д 120,000 төгрөг, Ц.д 250,000 төгрөг, Д.д 300,000 төгрөг, Н.д 139,000 төгрөг, Б.т 23,000 төгрөг, У.д 80,000 төгрөг, Ц.д 540,000 төгрөг, Д.т 45,000 төгрөг, Н.т 25,000 төгрөг, Ц.д 90,000 төгрөг, Б.т 120,000 төгрөг, Д.од 13,000 төгрөг, Ж.д 13,000 төгрөг, Б.д 58,000 төгрөг, Б.д 80,000 төгрөг, Г.т 271,000 төгрөг, Р.т 205,000 төгрөг, Я.ад 310,000 төгрөг, Б.Соёл-Эрдэнэд 700,000 төгрөг, Ж.д 40,000 төгрөг, С.д 150,000 төгрөг, Б.д 150,000 төгрөг, Б.т 150,000 төгрөг, Б.т 100,000 төгрөг, О.д 1,000,000 төгрөг, Э.д 385,000 төгрөг, Д.өд 80,000 төгрөг, С.т 350,000 төгрөг, Д.эд 150,000 төгрөг, Б.д 250,000 төгрөг, Э.д 195,000 төгрөг, З.д 230,000 төгрөг, Ж.т 180,000 төгрөг, Б.ад 150,000 төгрөг, Ц.т 172,000 төгрөг, Д.ад 250,000 төгрөг, М.т 100,000 төгрөг, Э.Цоожид 272,000 төгрөг, Ц.д 60,000 төгрөг, Х.т 90,000 төгрөг, Б.д 150,000 төгрөг, Б.т 1,600,000 төгрөг, Э.д 200,000 төгрөг, Д.т 100,000 төгрөг, Б.т 290,000 төгрөг, Э.т 120,000 төгрөг, Э.д 155,000 төгрөг, Н.д 150,000 төгрөг, Ц.д 150,000 төгрөг, С.ьд 100,000 төгрөг, Б.т 40,000 төгрөг, Г.т 180,000 төгрөг, А.д 56,000 төгрөг, Э.д 150,000 төгрөг,  Б.т 100,000 төгрөг, Б.д 200,000 төгрөг, Д.д 700,000 төгрөг, А.д 200,000 төгрөг, Н.д 150,000 төгрөг, Д.д 720,000 төгрөг, С.т 2,491,000 төгрөг, Д.т 400,000 төгрөг, Г.т 75,000 төгрөг, А.т 750,000 төгрөг, Д.т 350,000 төгрөг, Д.Наранжаргалд 300,000 төгрөг, Г.эд 400,000 төгрөг, Э.од 150,000 төгрөг, Э.эд 500,000 төгрөг, Г.т 607,000 төгрөг, Л.эд 800,000 төгрөг, З.д 150,000 төгрөг тус тус олгож, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч: “...Б.*******г залилах гэмт хэргийг харьцангуй тогтвортой байнга үйлдэж улмаар гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогыг эд хөрөнгөд эзэмшил тогтоон үүнээс ашиг хонжоо олж амьдралын эх үүсвэр болгосон зэрэг санаатай гэмт хэрэг дахин дахин үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө 5-12 жилийн хорих ял оногдуулахаар хуульчилснаас шүүгдэгч Б.*******д 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. Б.*******д оногдуулах 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хэдийгээр 109 хохирогч ч гэсэн 1 хүнд учирсан хохирол хор уршгийн хэмжээ харьцангуй бага байдаг. Түүнчлэн хохирлын хэмжээ 26,000,000 төгрөг буюу их хэмжээнээс доогуур хохиролтой. Харин үйлдлийнх нь шинж чанар амьжиргааны эх үүсвэр болгосон амьдрал ахуйдаа ашигласан байнга тогтвортой үйлдсэн гэдэг шинжээрээ хүндрүүлсэн болчхож байгаа юм. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлуудыг нь харгалзан үзээд түүнд 5 жил болгож багасгаж мөн нээлттэйгээр эдлүүлэхээр шийдэж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Үүнд: Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тогтоогдоогүй , Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, бага насны 3 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.*******г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна. 

 

Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/1040 дугаартай магадлалд заасны дагуу Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаартай, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаартай яллах дүгнэлттэй хэргүүдийг нэгтгэж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 58/Х дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь “хохирогч Д.ээс 1,500,000 төгрөг аваагүй” гэх боловч хохирогч Д., гэрч Б.ын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд түүний дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэхгүй ба  шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд  цагдан хоригдсон 175 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцох нь зүйтэй байна.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь Б.тай 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан хэдий ч Б.*******гийн хүү М., Э., Э. нар нь одоо эцгийн хамт амьдарч байгаа гэх нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар түүний насанд хүрээгүй хүүхдүүд болох М. /РД:/, Э. /РД:/, Э. /РД:/ нарт асран хамгаалагч тогтоож, тэдний эрх ашиг сонирхлыг хамгаалахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ******* овогт н *******г “цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.*******г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******гийн цагдан хоригдсон 175 /нэг зуун далан тав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гаас нийт 24,933,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.д 280,000 төгрөг, Х.ад 200,000 төгрөг, Ц.д 45,000 төгрөг, Б.т 45,000 төгрөг, Н.эгт 200,000 төгрөг, Г.д 300,000 төгрөг, Э.т 110,000 төгрөг, Я.д 110,000 төгрөг, Г.д 45,000 төгрөг, Л.ад 45,000 төгрөг, Б.д 45,000 төгрөг, А.д 45,000 төгрөг, М.эд 50,000 төгрөг, Б.эд 50,000 төгрөг, Х.т 100,000 төгрөг, З.д 50,000 төгрөг, М.д 120,000 төгрөг,  Б.т 110,000 төгрөг, Г.д 360,000 төгрөг, Б.нэд 120,000 төгрөг, З.ьд 402,000 төгрөг, Т.д 175,000 төгрөг, Д.ад 180,000 төгрөг, Б.ид 716,000 төгрөг, Т.т 130,000 төгрөг, Э.ьд 100,000 төгрөг, Б.ьд 50,000 төгрөг, М.д 120,000 төгрөг, М.д 95,000 төгрөг, М.эд 25,000 төгрөг, Н.д 140,000 төгрөг, П.д 120,000 төгрөг, Ц.д 250,000 төгрөг, Д.д 300,000 төгрөг, Н.д 139,000 төгрөг, Б.т 23,000 төгрөг, У.д 80,000 төгрөг, Ц.д 540,000 төгрөг, Д.т 45,000 төгрөг, Н.т 25,000 төгрөг, Ц.д 90,000 төгрөг, Б.т 120,000 төгрөг, Д.од 13,000 төгрөг, Ж.д 13,000 төгрөг, Б.д 58,000 төгрөг, Б.д 80,000 төгрөг, Г.т 271,000 төгрөг, Р.т 205,000 төгрөг, Я.ад 310,000 төгрөг, Б.Соёл-Эрдэнэд 700,000 төгрөг, Ж.д 40,000 төгрөг, С.д 150,000 төгрөг, Б.д 150,000 төгрөг, Б.т 150,000 төгрөг, Б.т 100,000 төгрөг, О.д 1,000,000 төгрөг, Э.д 385,000 төгрөг, Д.өд 80,000 төгрөг, С.т 350,000 төгрөг, Д.эд 150,000 төгрөг, Б.д 250,000 төгрөг, Э.д 195,000 төгрөг, З.д 230,000 төгрөг, Ж.т 180,000 төгрөг, Б.ад 150,000 төгрөг, Ц.т 172,000 төгрөг, Д.ад 250,000 төгрөг, М.т 100,000 төгрөг, Э.Цоожид 272,000 төгрөг, Ц.д 60,000 төгрөг, Х.т 90,000 төгрөг, Б.д 150,000 төгрөг, Б.т 1,600,000 төгрөг, Э.д 200,000 төгрөг, Д.т 100,000 төгрөг, Б.т 290,000 төгрөг, Э.т 120,000 төгрөг, Э.д 155,000 төгрөг, Н.д 150,000 төгрөг, Ц.д 150,000 төгрөг, С.ьд 100,000 төгрөг, Б.т 40,000 төгрөг, Г.т 180,000 төгрөг, А.д 56,000 төгрөг, Э.д 150,000 төгрөг,  Б.т 100,000 төгрөг, Б.д 200,000 төгрөг, Д.д 700,000 төгрөг, А.д 200,000 төгрөг, Н.д 150,000 төгрөг, Д.д 720,000 төгрөг, С.т 2,491,000 төгрөг, Д.т 400,000 төгрөг, Г.т 75,000 төгрөг, А.т 750,000 төгрөг, Д.т 350,000 төгрөг, Д.Наранжаргалд 300,000 төгрөг, Г.эд 400,000 төгрөг, Э.од 150,000 төгрөг, Э.эд 500,000 төгрөг, Г.т 607,000 төгрөг, Л.эд 800,000 төгрөг, З.д 150,000 төгрөгийг тус тус олгосугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар *******, *******, Дэнжийн 12 дугаар гудамжны 378 тоотод оршин суух шүүгдэгч ******* овогт н ******* /РД:/-ийн хүүхдүүд болох М. /РД:/, Э. /РД:/, Э. /РД:/  нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ

 

                           

                          

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Х.ГАНБОЛД

 

                                                                                    

                                       

                           ШҮҮГЧ                              Э.ЭНХЖАРГАЛ