| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0079/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/136 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0079/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Б.Бат-Амгалан, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэйгээр
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал,
Иргэдийн төлөөлөгч А.Эрдэнэзул,
Улсын яллагч Б.Доржханд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Гэрч*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаарт холбогдох эрүүгийн 2418000000789 дугаартай хэргийг 2025 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, (РД: ), 1989 оны 12 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “ ” сувилахуйн төвд сувилагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг,,од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг согтуурсан үедээ 2024 оны 10 сарын 14-өөс 16-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 03 дугаар багийнны 70-73 тоотодтэй “...ах*******ийн машиныг дураараа унаж юм мөргөж гэмтээсэн...” гэх хувийн харилцаанаас маргалдах явцдаа “...нүүр рүү нь алгадах, толгой руу гараараа цохих мөн толгойгоор нь хөргөгч мөргүүлэх, үснээс нь зулгаах, хөлөөрөө хэд хэдэн удаа хавсарч газарт унагаах...” зэргээр биед нь халдан зодож доод уруул, духанд зулгаралт, зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, хоёр гар, хэвлийн урд хэсэгт цус хуралт болон чамархай, дух, зулай, дагзны хатуу хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн орой, чамархай, дагзны суурийн алзан хальсан доор цус харвалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас нь 2024 оны 10 сарын 17-нд эмнэлэгт ухаангүй байдалтай хүргэгдэн очиж эмчлүүлэх явцдаа 2024 оны 10 сарын 23-нд гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан буюу хүнийг алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ийн: 2024 оны 10 сарын 14-ний өдөр найз******* ажил дээр ирсэн. Бид хоёр ойрд уулзалдаагүй учир хамт сууя гээд түүнээс өмнө гэрээ шалгах зорилгоор очсон. Ах, эгч хоёр гэрээ цэвэрлээд байж байсан. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн үед ахтайгаа гар утсаар яриад очсон. Нөхөртэйгөө маргалдсан байсан болохоор очсон. Очихдоо нэг шил архи, том пиво аваад очсон. Тэр үед амь хохирогч эд зүйлээ авсан явлаа гээд байж байсан. Битгий яв гэж хэлээд гэрт авч орсон. Бид гурав юм яриад ууж байтал гаднаас******* орж ирээд бэр эгч рүү дайрч, хэл амаар доромжлохоор нь би “боль битгий эгчийг хэл амаар доромжлоод бай” гэж хэлэхэд “чамд хамаагүй,*******ийг чинь авч сууна чи яг одоо яв зайл” гэж хэлээд агсам тавьсан. Хэсэг хугацааны дараа манай найз болох******* ирсэн.******* нь дүү бил үү, хүүхдээ дуудаад яваад өгсөн. Маргааш нь мөн адил******* нь хүрээд ирсэн. Өглөө нь амь хохирогч бид хоёр дэлгүүрээс уух юм авах гээд очиход******* эгч “хүрч ирээд авчих” гэхээр нь******* ахын машинтай нь хамт очоод авах гэтэл цаанаас нь гэх дүү нь хэл амаар доромжлоод, ална гэж хэлсэн.******* мөн л амь хохирогч руу учир зүггүй дайраад хэл амаар доромжилсон. Мөн над руу дайрахаар нь “битгий давраад бай, битгий эгч рүү дайр” гэж хэлсэн. Орой нь хэрүүл гайгүй болоод ах унтаад, амь хохирогч уугаад сууж байхад гаднаас гэх хүн орж ирээд “манай эгчийг авч явж шоуддаг, янхан” гэж хэл амаар доромжлохоор нь би “та нар ах дүү нараараа орж ирээд хэдэн өдөр дээрэлхлээ” гэхэд “чамд огт хамаагүй писда, гичий минь” гэж хэлээд бид гурвыг зодчихоод гараад явсан.******* бид хоёр “сэтгэлээ сэргээе” гээд Сутай нэртэй баар орсон. Шөнийн 02:00 цагт гэртээ ирэхэд ах, эгч хоёр унтаж байсан газраа л байсан.******* бид хоёр ядраад газар ор засаад унтсан. Өглөө болоход******* “эгч чинь өмдөндөө шээчихсэн байна” гэж хэлэхээр би******* ахыг сэрээгээд нөхцөл байдлыг хэлэхэд “эгч чинь уучихаараа мэдрэлгүй ингээд тасарчихдаг” гэж хэлсэн. Эгчийг сэрээх гэтэл босохгүй байхаар нь өчигдрийн зодсон хүмүүст эхлээд хэлье гээд гар утсаар дуудсан.******* “зодсон нь миний буруу, одоо яах уу, эгчийг нь эмнэлэг рүү хүргэчхээд хэдүүлээ үргэлжлүүлээд шоудах уу” гэхээр нь үгүй гэж хэлсэн. Амь хохирогч руу******* нь “машин тэрэг унаж барьдаг хэн юм, чи чадах юм уу” гэж хэлээд цохиж зодсон. Амь хохирогчийн биед уруулын язрал, нүүр ам нь хөхөрсөн байдал, цээжинд хөхрөлт зэрэг нь намайг 2 дахь өдөр очиход үүссэн байсан гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ын: 2024 оны 10 сард эмнэлгээс “г ухаангүй үхлүүт байна” гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр Улаанбаатар хотоос тухайн өдөр нь явж очсон. Оршуулгын зардал 13,448,517 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 5,000,000 төгрөг, нийт 18,448,517 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохирлыг Иргэний хуульд зааснаар нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Гэрч*******ийн: ...2024 оны 10 сарын 15-ны өдөр дүүгийн найз******* видео дуудлага хийж холбогдоод “ хэцүү нөхцөл байдалд байна, зодуулчихлаа гэхээр нь очоод авах гэтэл дүү нь мөн адил зодууллаа” гэж ярьсан.г авах гэж очоод хамт байсан хүмүүстэй нь хэрэлдээд, сүүлдээ сайндаад хамт архи уусан гэсэн. ямар байна гэж асуухад “гадаа нойлын хажууд үс нь сэгсийсэн, уйлаад байж байсан” гэж хэлсэн.г хэн зодсон юм бэ? гэхэд “ ******* газарт унагаж, үснээс нь зулгаасан, хавсарч унагаагаад зодсон” гэж хэлсэн. Мөнг аваад явъя гэтэл “найз нь зүгээр” гээд үлдсэн, одоо яах уу эгчээ гэхээр нь*******т “г яаж ийж байгаад наад газраас нь аваадах” гэж хэлсэн. 2024 оны 10 сарын 16-ны өглөөнөөс хойш******* рүү залгахад утсаа авахгүй байж байгаад 17:00 цаг өнгөрч байхад утсаа авсан бөгөөд халамцуу байсан. Би “ хаана байна, наад орчноо харуулаадах” гэхэд орон дээр миний дүү хэвтэж байсан, цаана нь******* мөн адил хэвтэж байсан.г сэрээгээд нүүрийг нь над руу харуул гэж хэлтэл сэрэхгүй байсан. Хэсэг хугацааны дараа эрэгтэй хүний дуу гараад харааллын үг хэлж “яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ” гээд дүрстэй дуудлага тасарсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад орой нь*******ийн гар утас руу залгаад “маргааш эгч нь очно,г эд зүйлээ бэлдээд байж бай гээд хэлчих” гэсэн. 2024 оны 10 сарын 17-ны өглөө 11:00 цагт******* над руу залгаад “ өмдөндөө бааж, шээхээр нь амбаарт гаргаад хаячихлаа, найзыгаа ирж ав гэж надад хэллээ, одоо яах вэ? эгчээ” гэхэд нь би “Цагдаагийн байгууллагад ханд, өөрөө очоодох” гэхэд дүү нь очлоо гэж хэлсэн. 13:00 цаг өнгөрч байхад******* “эгчээ бигийнд ирчихсэн байна, үхчихсэн юм шиг байна, түргэн дуудсан” гэж хэлсэн. Удалгүй түргэний эмч ирэхээр нь би эмчтэй ярихад “энэ хүн чинь харвасан юм биш үү” гэж хариулсан. Удалгүй гар утас тасарсан. 10 минутын дараа эргээд холбогдоход “гийн зүрх нь зогсоод нас барчихлаа одоо яах уу эгчээ” гэж хэлэхэд нь Улаанбаатар хотоос гараад 18:00 цагийн үед Дархан-Уул аймаг руу очсон. Эмнэлгийн сэхээний тасаг руу орж дүүгээ харахад ухаангүй, энд тэнд хөхрөлттэй, үсийг нь илэхэд үс нь туг тугаараа унаад, амнаас нь цус гарсан байсан гэх мэдүүлэг,
Гэрч*******ийн: ...2024 оны 10 сарын 14-ний өдөр 12:00 цагийн орчим над руу утсаар яриад намайг*******ийн ээжийнд хүргээд өгөөч гэхээр нь би очиж авсан. Тэгээд*******ийн ээжийнд хүргэж өгөөд оруулсан боловч удалгүй буцаад гараад ирсэн. Юу болсон талаар асуухад хүлээж авахгүй байна гэхээр нь бид 2 буцаж замаараа биржийн хажууд байдаг цайны газарт хоолонд ороод тэндээсээ шууд*******ийн гэрт хүргэж өгсөн. Тэр үед талийгаачийн биед янз бүрийн гэмтэл, шарх анзаарагдаагүй. 2024 оны 10 сарын 15-ны өдөр над руу танихгүй дугаараас залгаад “намайг*******ийн дүү зодчихлоо” гэж хэлж байсан. Тэгэхээр нь “чи өөрийнхөө гар утсыг яасан юм” гэхэд “би утсаа хаана хийснээ санахгүй байна” гэж байсан гэх мэдүүлэг,
Гэрч*******ийн: Амь хохирогчийг нөхөр, аль эсхүл дүү нь зоддог байсан гэж хэлдэг байсан. Намайг очиход талийгаач ширээ дэрлээд хэвтэж байсан. ******* манай эгч******* нар маргалдаж байсан. эгч ширээнээс унасан. Тэгэхээр нь эгчийг өргөөд орон дээр хэвтүүлсэн. Тэгэхэд нөхөр******* нь сэрсэн. Улаанаа гэдэг нь би мөн. Нададг зодох ямар ч шалтгаан байхгүй. Би биед нь халдаж зодсон асуудал байхгүй гэх мэдүүлэг,
Гэрч*******ийн: Манай найз 2024 оны 10 сарын 14-ний өдөр 19:00 цагийн үед над руу залгаад “найзыг нь ******* зодоод байна, эд нар давраад, одоо бүүр зодоод байна” гэж хэлээд уйлаад байсан. Тэгэхээр нь би “Нөхөр чинь байгаа юм уу” гэхэд байгаа гэсэн. Тэгээд би “найз нь өнөөдөр очиж амжихгүй. Маргааш очно” гэж хэлсэн. Маргааш нь буюу 10 сарын 15-ны өдөр 12:00 цагийн үед очиходгийн үс сэгсийчихсэн нойлд сууж байсан. Тэгээд би “юу болоод байгаа юм бэ, дандаа зодуулж утсаар ярих юм, ямар учиртай юм бэ, нөхрөөсөө салаач” гэж хэлсэн. Намайг гэрт ороход ******* хаалга онгойлгосон. Цаана нь******* байсан, 0.75 литрийн Хараа нэртэй архи, том савтай шар айраг уугаад талдаа орчихсон байж байсан. Араас орж ирсэн. Гэтэл ******* “манай ахын машиныг эвдсэн, урд өдөр гэртээ ирж хоноогүй, янхан, банзал, хаагуур яваад ирж байгаа юм, чамаас мөнгө авч архи уусан” гэхээр нь би “битгий балайраад бай, би архины мөнгө өгөөгүй” гэж хэлсэн.*******, бид гурав дэлгүүр явж архи аваад ирэхэд******* нэг залуутай ирсэн байсан. Авсан архиа уугаад орой 18:00 цагт болж байхад би хүү рүүгээ залгаад “намайг ирээд авчих” гэж хэлээд авхуулсан. Би дүү*******ийнд хоносон. Өглөө нь *******,******* хоёр залгаад “нэг шил архи аваад хүрээд ир” гэсэн. Яваад очиход*******, *******, нар Хараа нэртэй архи, том савтай шар айраг уугаад сууж байсан. ******* нь рүү дайраад нэлээн хэдэн удаа алгадаж, хөргөгч мөргүүлсэн. Тэгэхээр нь би “ингэж байж хүн алав. Дахиж ийм үйлдэл гаргавал цагдаад мэдэгдэнэ шүү” гэж *******т хэлсэн. Тэгээд охин руугаа яриад “намайг ирээд ав, зодууллаа” гэж хэлсэн. Удалгүй оройны 19:00 цагт******* болон манай охин 2 орж ирсэн. ******* манай хүүхэд болон******* рүү дайрсан. Тухайн үед ширээний хажууд сууж байгаад урагшаа шууд унасан.******* тэвэрч аваад нөхрийнх нь хажууд хэвтүүлсэн.******* “юу болоод байна” гэж хэлэхэд******* “та ямар арчаагүй юм, айлын эзэн байж ичиж амьдар” гэж уурласан. Тэгэхэд ******* “яасан овоо муу писда бэ” гээд хутга авах гэж гал тогоо руу явахад нь******* араас нь татаж унагасан. Тэгээд “чам шиг юманд хутгалуулдаггүй байгаа шүү” гэж хэлээд хоосон канистр шидээд намайг аваад гарсан гэх мэдүүлэг,
Гэрч*******ийн: Дүү ******* нь 2024 оны 10 сарын 15-ны өдөр нэг шил архи, нэг том савтай шар айраг авчирсныг уугаад байж байтал******* нэг шил архитай ирсэн. Түүнийг уугаад би муудаад унтаад өгсөн. Шөнөжингөө******* залгасан байсан. Өглөө нь эргүүлээд******* рүү залгатал “төмөр замд байна. хүрч ирээд ав” гэхээр нь төмөр замын нүхэн гарцаас авсан.******* нэг шил архитай байсан бөгөөд дэлгүүрээс нэмж нэг архи аваад манайд ирсэн. ******* нэг шар айраг авсан байсан. *******тэй хэзээ зодолдсоныг мэдэхгүй байна.г хэн нэгэн зодохыг би хараагүй гэх мэдүүлэг,
Гэрч*******ын: 2024 оны 10 сарын 16-ны 03:00 цагаас авхуулаад ээж******* над руу залгаад уйлаад “ бид хоёрыг хүн зодоод байна ирээд авчих” гэж хэлсэн. Би 19:00 цагт замаараа ахыгаа аваад хамт очсон. Очиход ******* намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Ээж намайг өмөөрч “охиныг минь доромжилдог чи хэн юм” гээд маргалдаад эхэлсэн. Тэр хугацаанд эгч ширээ дэрлээд хэвтэж байснаа хажуу тийш унахаар нь ах өргөөд ор руу авч тавиад ээжийг салгатал ******* гал тогоо руу хутга авч ална гэхэд нь ах******* “чиний хүн ална гэж юу байдаг юм” гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Гэрч*******гийн: 2024 оны 10 сарын 14-ний өдөр 11:00 цагт *******ийн ажил дээр очоод хамт гэрт нь очиход 12:00 цаг өнгөрч байсан. Түүнээс хойших хугацаанд хамт байсан. 2024 оны 10 сарын 14-ний өдөр *******ийн гэрт архи хэрэглээгүй, гадуур караокед уусан, муудалцсан асуудал байхгүй. 2024 оны 10 сарын 15-ны өдөр 13:00 цагийн үед утсаар яриад архигүй очсон. *******,******* нар архи ууж байсан. Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан. Гаднаас******* эгч ирээд төрсөн өдөр чинь гээд архи авч өгсөн. Түүнийг нь уугаад гарсан. Тухайн өдөр би хоноогүй. 10 сарын 16-ны өдөр хоносон. Өглөө нь эгч өмдөндөө шээсэн болохоор******* ахыг “босоод гал түл, эхнэрээ сэрээ” гэж хэлсэн.*******, ******* хоёр өмдийг нь цэвэрлэнэ гээд амбаарт оруулж цэвэрлээд эргүүлээд гэрт оруулсан. *******, нарын хооронд зодоон, хэрүүл маргаан болоогүй. *******, Улаанаа /******* / нар хоорондоо маргалдаж байсан. Улаанааг боль гэхэд чамд хамаагүй гээд намайг түлхсэн гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3/,
“... ******* нь амь хохирогчг хөргөгчийн урд байхад гараараа цохисон, 2 дахь өдөр нь гэрт орж ирэхэд ******* ньгийн биед халдаж зодсон, 3 дахь өдөр *******ийн унтсан газар болонгийн сандал болон орон дээр сууж байгаад унасан газрыг тус тус зааж харуулав...” гэх гэрч*******ийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-10/,
Гэрч*******ийн: ...Манай найз над руу 2024 оны 10 сарын 14-ний өдөр 19:00 цагийн үед миний дугаар руу*******ийн дугаараас залгаад “найзыг нь ******* зодоод байна аа, эд нар давраад, одоо бүүр зодоод байна” гэж хэлээд уйлаад байсан. Тэгэхээр нь би маргааш нь буюу 10 сарын 15-ны өдөр 12:00 цагийн үед ирээд найз руугаа залгахад утсаа авахгүй байхаар нь би*******ийн дугаар руу залгахад “манай гэрт хүрээд ирээч” гэж хэлсэн...
... би 12 цагийн үед гэрт нь очиход нойл дотроо уйлчихсан, үс нь арзайсан байдалтай сууж байхаар нь би түүнийг “чи одоо боль л доо, дандаа л нэг ийм асуудалтай байх юм” гэж хэлээдгийн гэрт ороход таамбарын хаалга нь онгорхой дотор байшингийн хаалга нь цоожтой байхаар нь тогшиход ******* онгойлгосон. Тэгээд ороход******* сандал дээр сууж байсан ба ширээн дээр нь 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи бараг дуусаж байсан, мөн 2.4 литрийн хэмжээтэй шар айраг дуусаж байсан... араас орж ирсэн ба******* хажуугаас “танай найз машинаар юм мөргөөд эвдэлсэн” байна гэхээр нь гараад хартал машиных нь зүүн ард талын гупер хэсэгхэн газар хонхойсон байсан. Тэгээд би*******тэй нэг сандлыг хувааж суугаад харин хөргөгчийн хажууд зогсож байсан чинь ******* түүнийг “чи яахаараа ахын машиныг унаж будаа болгодог юм, муу янхан минь гэж” хэлээдгийн нүүрэн тус газарт хэд хэдэн удаа гараараа алгадаж, цохисон. Үүний дараа толгойгоор нь хөргөгч мөргүүлсэн. Энэ үед түүнд хандаж “чи намайг олон удаа зодож байгаа шүү, өмнөх зодсон гэмтэл арилаагүй байгаа шүү, одоо дахиад зодох юм бол цагдаад хэлнэ” гэсэн. Тэгээд “миний толгой эргээд байна” гээд орон дээрээ суусан... Тэгээд дэлгүүрт ороод 0.75 литрийн хараа архи 1 шил, 2.4 литрийн шар айраг нэгийг аваад буцаад очиход*******ийн гэрт *******ээс гадна******* болон түүний найз нь гэх нэг залуу ирсэн байсан. Тэгээд бид нар дэлгүүрээс авсан юм аа уугаад дууссан. Дараа нь******* төрсөн өдөр гээд дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи 1 шилийг авч ирээд задлах үед тэр залуу гараад яваад өгсөн. Үүний дараа орон дээрээ сууж байхад нь ******* очоод “чи муу ер нь яагаад байгаа юм бэ” гээд үснээс нь зулгааж, толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гэтэл ******* над руу дайрахаар нь биг “явах уу” гэж асуухад “найз нь гайгүй ээ зүгээр” гэхээр нь би яваад өгсөн. Тэр өдөртөө би дүү*******ийн гэрт очиж хоноод маргааш өглөө нь сэрхэд *******,******* хоёр над руу 09:00 цагийн үед залгасан... Намайг гэрт ороход “бие өвдөөд байна” гэсээр сууж байсан ба*******, ******* 2 архи, шар айраг авсан бололтой байсан. Тэгээд бид нар авсан архи, шар айргийг бүгдээрээ хувааж уугаад сууж байтал гаднаас******* ганцаараа ороод ирсэн ба нэг шил архитай ирсэн. Тэгээд уугаад сууж байхад ******* нь талийгаач рүү агсарч эхэлсэн ба толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж, босоод зогссон байхад нь 3-4 удаа хавирч газарт унагасан. Энэ үед талийгаач толгойныхоо ар хэсгээр буюу дагзаараа маш хүчтэй газарт унасан. Сүүлийн уналт дээрээ ухаан алдсан ба нөхөр нь түүнийг алгадаж байгаад сэргээсэн. Тэгээд босгоод сандал дээр суулгахад биеийн байдал нь нэг л эвгүй болчихсон сууж чадахгүй байсан. Энэ үед би охин******* руу нэлээд хэдэн удаа залгасан. ******* ньг хавсарч унагаад байхад******* гэх хүүхэн хамт байсан бөгөөд " *******ээ болиоч” гээд дуугарч байсан. Харин сүүлд нь******* гараад явсан байсан. Тэгээд орой харанхуй болж байхад миний охин болох*******, дүү******* хоёр цуг орж ирсэн... Тэгээд ******* бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн ба охин, дүү 2 орж ирж таарсан.... **************ийг нэг удаа түлхсэн чинь******* хойшоо саваад унасан, энэ үед сандал дээр сууж байснаа ямар ч мэдрэлгүй газарт унасан чинь******* босож ирээд түүнийг тэвэрч аваад нөхрийнх нь хажууд орон дээр хэвтүүлсэн чинь ямар ч ухаангүй орон дээрээсээ газарт унасан. Үүний дараа******* *******ийг нэг удаа түлхсэн чинь*******ийн хөл дээр унаж таарсан... гаднаас******* ороод ирсэн. Тэгснээ юу болоод байна гэхээр нь******* чамд хамаагүй гээд түлхсэн чинь******* бас шүүгээний хажууд унаж таарсан. Тэгсэн чинь ******* босож ирснээ “яасан даварсан пизда бэ хутгалж ална” гээд галын өрөөний шүүгээн дээр очих үед******* араас нь үсдээд газарт унагасан. Үүний дараа усны хоосон сав байхаар нь *******ийн дээрээс шидчихээд бид нар гараад явсан. Тэгээд 17-ны өдөр 09:00 цаг өнгөрч байхад******* над руу утсаар залгаад “найзыгаа ирж аваарай өмдөндөө бааж, шээсэн байна амбаарт гаргаад хаясан шүү” гэхээр нь дүү*******, нарын хамтаар*******ийн гэрт очиход... *******,*******,******* 3 архи уугаад сууж байсан ба талийгаач цонхны доор гудас дэвсээд дээр нь хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод сэрээх гэсэн боловч хацар, гар нь хүйтэн байхаар нь эмнэлэг рүү дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19, 21/,
Гэрчгийн: 2024 оны 10 сарын 14-ний үдээс хойш манайд хувцсаа аваад хүрээд ирэхээр нь юу болсон талаар асуухад нэлээд дуу муутай “манай нөхөр*******ийн төрсөн дүү ******* намайг хөөж туугаад шөнөжингөө зодлоо” гэж хэлсэн.гийн бие нь жаахан тааруухан байдалтай орон дээр сууж чадахгүй зогсоод байсан бөгөөд “бие засаад ирье” гээд гарахаар нь би араас нь харахад хөлөө зөөж явж чадахгүй байсан. Бас согтуу хүн шиг гуйваад байсан. нь архи уугаагүй байх шиг байсан. Тэгээд бид “чи хэсэг байж байгаад нөхрөө дагаад яваад өгдөг, шөнө дунд ороод ирдэг, би нэг сэрчихээрээ буцаад унтаж чаддаггүй, чамайг гэртээ байлгаж чадахгүй, гомдохгүй биз дээ” гэхэд “гомдохгүй ээ” гээд гэрээс гарах гэтэл түүний хамраас цус гарсан. Тэгээд яагаад цус гараад байгааг асуухад “би жаахан даарахаараа ингээд байдаг юм” гээд нэлээн дуу муутай гэрээс гарсан. Түүнээс хойш би талийгаачтай таараагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23/,
Гэрч*******ийн: ...Манай төрсөн эгч*******ийн охин******* над руу 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 19:00 цагийн үед залгаад “ахаа манай ээжийг хүмүүс зодоод байна гэнээ та хамт яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд би*******ын хамт Дархан сумын 3 дугаар баг Хар ус /тоотыг мэдэхгүй/ гэх газарт байдаггийн гэрт 19:00 цагийн үед очсон. Намайг гэрт нь ороход гал тогооны өрөөнд ширээгээ дэрлээд унтаж байсан. *******,******* нар хоорондоо маргаж байсан.******* нь орон дээрээ унтаж байсан. Манай эгчийн нүүр нь хөхөрсөн байдалтай байхаар нь би эгчийгээ өмөөрсөн. ******* миний нүүр рүү гараараа цохиход би хаалга руу унасан. Тэгтэл манай дүү******* намайг татаж босгосон. Харин цаана нь манай эгч намайг өмөөрөөд *******тэй үстэлцээд авсан. Би тэр хоёрыг салгах гээд оролдоход эгч босож ирээд тэр хоёрыг салгах гээд чадахгүй, хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтсон байсан болохоор нь би эгчийг “та одоо хөл дээрээ ч тогтож чадахгүй байж яах гээд байгаа бэ” гэж хэлээд тэврээд*******ийн унтаж байсан орны хажууд суулгасан... *******,******* нарыг салгаад зогсож байтал гаднаас******* гэх эмэгтэй орж ирээд над руу дайраад хэрүүл хийгээд байхаар нь би*******г гараараа түлхэхэд газарт унасан. Би тэгээд*******ийг салгаад аваад гэртээ ирээд унтуулж амраасан юм. Харин өнөөдөр буюу 10 сарын 17-ны өдрийн 11:00 цагийн үед манай эгч******* бид хоёр гэрт байж байхад эгчийн утас руу хүн залгаад “ирж энэгээ ав, энэ чинь өмдөндөө шээж, баагаад байна, амбаарт хэвтэж байна” гэж хэлсэн...*******, ах бид гурав хамт*******ийн гэрт очсон. Би гэрийнх гадаа 12 цагийн үед ирээд эгчийг гадаа үлдээгээд би ахын хамт гэрт нь ороход *******,*******,******* нар нь архи уугаад харин эгч газарт хэвтэж байсан. Би эгчийн цүнхийг асуухад тэр гурав надад хандан “наадгээ аваад яв, наадах чинь бааж, шээгээд байна” гэсэн. Харин******* нь “би сая баасыг нь цэвэрлэсэн” гэж хэлсэн. Тэгээд би эгчийг сэрээх гэтэл унтаж байсан. Тэгээд би царайг нь харахад нэг эвгүй байхаар нь ахыг дуудаад та эгчийг хараадах гэхэд ах эмнэлэг дуудаж үзүүлсэн дээр байх гэж хэлээд эмнэлэг дуудсан. Тэр гурав “наадах чинь өмдөндөө шээж баачхаад ичээд хэвтээд байгаа юм биш үү” гээд байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25/,
Гэрч*******ын: ... 2024 оны 10 сарын 16-ны өдөр 19:00 цагийн орчим гар утсаа аваад ээжтэй ярихад ээж нэлээн уйлсан байдалтай “ эгч бид хоёрыг энд хүн зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаасаа гараад замаараа ах болох*******ийг дагуулаад тэр айлд очсон. Бид хоёрыг ороход эгч ширээгээ дэрлээд согтуу байдалтай сууж байсан, цаад талд ******* гэх хүүхэн мөн согтуу байдалтай ээжтэй маргалдаад зогсож байсан. Тэгснээ ******* ... над руу хараад “би чамайг ч бас мэднэ янхан” гэх мэтээр харааж доромжилсон. Энэ үед ээж босож ирээд “чи яахаараа миний охиныг янхан гэж дууддаг юм” гэтэл ******* өөдөөс нь босож ирээд хоорондоо барилцаад авсан. Тэгтэл эгч ширээнээс өндийж босож ирээд хөл дээрээ тогтолгүй буцаад газарт унасан чинь******* ах наанаас нь очиж эгчийг өргөж босгоод том өрөөнд оруулж орон дээр нь суулгасан... ******* гэх хүүхэн уурандаа “би чамайг хутгалж, шаачихмаар байна” гэж дайрч давшилж байхад гаднаас танихгүй цагаан гадуур хувцастай нэг хүүхэн ороод ирсэн. Тэгснээ “юу болоод байгаа юм пизда” гээд орилохоор нь******* ах түүнийг “чи цаашаа бай чамд хамаагүй” гээд түлхсэн чинь нөгөө хүүхэн газарт унасан. Энэ үед ******* хутга авах гээд галын өрөө рүүгээ явах үед нь Батсүх ах араас нь татаад унагасан. Тэгэхээр нь би ээжийг аваад гарах үед******* ах үүдэнд байсан усны савыг ******* рүү шидсэн.******* ахаар машинаа бариулаад явсан.******* ах архи дарс хэрэглээгүй эрүүл байсан.******* ах бид хоёрыг орсноос хойш эгчийг цохиж зодсон хүн байхгүй, харин өмнө нь ээж над руу утсаар ярихдаа “ бид хоёрыг энд хүн зодоод байна” гэж уйлж ярьсан учраас би очиж авсан. Өмнө нь эгч манайхаар байнга ирдэг байсан ба нөхөртэйгөө хэрүүл маргаан хийгээд гээд хэлдэг байсан. эгч намайг ороход нэлээд согтсон байдалтай ширээгээ дэрлээд сууж байсан ба зүүн талын шанаа нь хөхөрсөн байдалтай байсан. Мөн ээжийн баруун нүд хөхөрсөн байсан. эгч, манай ээж, *******, гаднаас орж ирсэн хүүхэн бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, харин эгчийн нөхөр нь том өрөөндөө унтаж байгаа бололтой байсан...
... Намайг******* ахын хамтаар ороход талийгаач нэлээд согтуу байдалтай ширээгээ дэрлээд сандал дээр сууж байсан ба би түүнийг архи уугаад тасарсан байна ойлгосон. Талийгаач сандал дээр сууж байснаа өөрөө хажуу тийш ямар ч ухаан мэдрэлгүй унасан. Энэ үед******* ах түүнийг өргөөд орон дээр нь урд хэсгээр нь тавьсан. Тэгээд тэнд хэрүүл маргаан болж байсан учраас талийгаачийг анзаарч хараагүй.******* нь******* ах бид хоёрын араас орж ирсэн ба орж ирэхдээ архи уусан бололтой согтуу байсан, гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан... талийгаачгийн шанаа хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэлтэй хүмүүс тэнд харагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28, 30/,
Гэрч*******гийн: ...Би 2024 оны 10 сарын 15-ны өдөр төрсөн өдрөөрөө 13:00 цагийн үед найз *******ийнд очсон. Тэгсэн******* ах, эгч, ******* нар байсан. Тэгээд бид нар архи, шар айраг уугаад сууж байтал гаднаасгийн найз******* нэг залууг дагуулан орж ирсэн. Тэгээд******* эгч миний төрсөн өдөр гээд дэлгүүрээс нэг шил архи авч өгсөн. Тэгээд би *******ийнд ууж сууж байгаад орой 20:00 цаг өнгөрч байхад явсан. Тэгээд маргааш нь буюу 16-ны өглөө 11:00 цаг өнгөрч байхад найз *******ийн гэрт ороход эгч,******* ах, ******* нар байсан. Тэгээд бид нар архи, шар айраг уугаад сууж байхад******* эгч орж ирээд бид нартай хамт уусан. Тэгээд орой 19:00 цаг өнгөрч байхад би найзтайгаа уулзах гээд *******ийн гэрээс гарч яваад 6-н буудал дээр очоод найз маань утсаа авахгүй болохоор би удалгүй буцаад ирсэн. Тэр үед 20:20 цаг болж байсан байхаа. Тэгээд *******ийнд орж ирэхэд******* ах орон дээрээ унтаж байсан, эгч орныхоо доор газар хэвтэж байсан.******* эгч ******* нар хоорондоо юм яриад маргалдаж байсан. Мөн******* эгчийн төрсөн дүү гэдэг залуу орж ирээд *******тэй бас маргалдаж байхаар нь биг яагаад байгаа юм, юу болоод байгаа юм гэсэн чинь намайг болон *******ийг түлхэж унагаагаад******* эгчийгээ аваад гараад явсан. Тэгээд удаагүй ******* бид хоёр бааранд оръё гээд гараад явсан. Тэгээд бид бааранд орж явж байгаад шөнө 02:30 цагийн үед гэрт нь ороход******* ах, эгч хоёр өмнө унтаж байсан газраа хэвтэж байсан. Тэгээд ******* бид хоёр шууд унтаад өгсөн. Тэгээд өглөө 08:00 цагийн үед би сэрээд харахад эгч өчигдрийн хэвтсэн чигээрээ өмдөндөө шээчихсэн байхаар нь *******т хэлээд******* ах тэр хоёр эгчийг үүдний амбаарт цэвэрлээд буцаагаад зуухны хажууд хэвтүүлсэн. Тэр үед эгч босож ирэхгүй олигтой юм ярихгүй нэг нүдээ нээгээд гар хөл нь бага зэрэг хөдлөөд байсан. Тэгээд өдөр 12:00 цагийн үед******* ах руу******* эгч залгаад хэрүүл хийгээд байхаар нь би утсыг нь аваад “та хүрээд ирээ эгч нэг л болохгүй байна” гэсэн чинь удаагүй******* эгч хоёр дүүтэйгээ хамт ирээд түргэн дуудаад эгчийг аваад явсан... ******* бол миний найз,******* ах бол *******ийн төрсөн ах, бол******* ахын хамтран амьдрагч,******* бол эгчийн найз гэсэн, бол найз байгаа юмаа... Би 2024 оны 10 сарын 16-ны орой 19: 40 цагийн үед *******ийн гэрээс гараад 20:20 цагийн үед буцаж орж ирсэн. Тэр хооронд *******,,*******,******* ах нар хамт байсан. Намайг орж ирэхэд******* ах орон дээр унтаж байсан, эгч орны доор газар хэвтэж байсан, **************, нар хоорондоо маргалдчихсан зогсож байсан.******* эгчийг аваад гарснаас хойш ямар нэгэн хэрүүл, маргаан зодоон болоогүй ээ. Тэгэхээр намайг орж ирээгүй байхад эгчийн цохиж унагасан байх гэж бодож байна. ******* хэлэхдээ эгчийг түлхэж унагасан гэж ярьж байгаа, харин******* эгч бол ярихдаа *******г цохиж унагаасан гэж ярьж байсан. Миний бодлоор *******г цохиж зодсон байх гэж бодож байна. Яагаад гэвэл ******* өмнө эгчийг зодож цохиж байсан...
... 2024 оны 08 сард би Дархан сумын 06 дугаар баг 70 дугаар брак байр түрээсэлж байхад миний хажуугийн өрөөнд талийгаач нь нөхөр*******ийн хамтаар түрээсээр амьдарч байсан. Энэ үед ******* надтай гадуур таараад намайг дагаад миний түрээсэлж байгаа байранд ирсэн. Тэгтэл талийгаач эгч манайд орж ирж таараад үүдний хэсэгт сууж байтал ******* түүнд хандаж “...чи манай ахаас сал, чи их зовоож байна...” гээд хэд хэдэн удаа алгадсан. Тэгэхээр нь би одоо боль гээд дундуур нь ороод салгаж байх хооронд ******* өөрийнхөө ах болох*******ийг утсаар дуудсан чинь удалгүй******* ах нь гаднаас орж ирээд******* ах *******, бид 3 манайхаас гарч эгч үлдсэн. Үүнээс хойш огт тэд нартай уулзаагүй байж байгаад 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *******тэй уулзаж хамт тосгонд байдаг гэрт нь очиход******* ах, эгч хоёр байсан. Үүнээс өөрөө цохиж зодож байхыг нь хараагүй. Манай гэрт анх ******* нь эгчийг цохиж байхыг нь хараад хоорондоо таарамжгүй харилцаатай юм байна даа гэж харсан, түүнээс өмнө нь тэд нарыг хамт байхыг хараагүй. 2024 оны 10 сарын 16-ны өдөр би гаднаас орж ирэхэд******* ах орон дээрээ унтаж байсан харин эгч орныхоо урд газарт хэвтэж байсан,*******,******* эгч болон түүний охин, ******* нар хоорондоо маргалдаж байсан ба******* гэх залууг эгчийг цохиж зодож байхыг би хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32, 34/,
Гэрч*******ийн: ...2024 оны 08 сарын сүүлээр битэй таарч тохирохгүй байдлаас болж түүнийг ах, эгч нар нь аваад явсан юм... Тэгтэл удалгүй 2024 оны 09 сарын эхээр ах эгчдээ болон надад хэлэлгүй Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт хүрээд ирсэн... түүнийг дагуулаад гэх дүүгийндээ очсон. Тэгтэл дүү нарын хажууд архи уучихаар би түүнийг буцаагаад явуулсан. Тэрнээс хойш архи дарс уугаад яваад байгаа сураг сонсогдсон ба одоогоос 20 орчим хоногийн өмнөөсг айлаас олж аваад дүү *******ийн гэрт амьдрах болсон. Тэгээд 2024 оны 10 сарын 13-ны өдөр би гадуур архи ууж хоноод 14-ний өдөр гэртээ архи уусан байдалтай байсан ба бид 2 нийлээд миний авсан архийг хувааж уусан. Тэгээд би унтаж амраад 15-ны өглөө босоод харсан чинь миний машиныг хөдөлгөсөн байхаар нь би түүнийг яагаад хөдөлгөсөн юм гэхэд би машиныг чинь хөдөлгөөгүй гэж хэлж байснаа сүүлд “бигийн гэрт хүрээд ирсэн” гэсэн. Энэ үед ******* над руу утсаар залгаад манай нөхөр намайг блок хийсэн байна би наана чинь очлоо гэхээр нь би түүнд архи захиж авхуулсан. Тэгээд ******* шар айраг уугаад би архийг ньтэй хувааж уусан. Тэгээд удаагүй байхад гаднаас******* орж ирээд бас нэг архи авч түүний араас******* гэх хүүхэн ирсэн. Тэгээд бид нар хамт сууж байгаад би согтож унтаж амарсан. Тэгээд 16-ны өглөө босоод утсаа харсан чинь******* над руу баахан залгасан байхаар нь түүнтэй утсаар ярьж холбогдож байгаад нүхэн гүүрний гарцын доороос*******ийг тосож авсан. Тухайн үед******* нэг шил архи авсан байсан. Тэрийг нь аваад манайх руу явсан. Замдаа ******* бас нэг шил архи, шар айрагтай аваад гэрт орж хувааж уусан. Ингээд сууж байхад******* гаднаас орж ирсэн ба хамт сууж ууж байгаад би согтоод унтаад өгсөн. Тэгээд 17-ны өглөө би сэрээд харсан миний орны урд газраар унтаж байсан ба шээсэн бололтой байхаар нь гайхаад хартал өмдөндөө бас баасан байсан. Тэгтэл *******,******* хоёр наадхыгаа цэвэрлээч гэхээр нь би *******ээр ус хийлгэж байгаадгийн биеийн угааж цэвэрлэсэн. Үүний дараа *******,******* нар Ширээ нуруу архинд явж ирээд гэрт хувааж уусан ба би дахиад согтоод унтаад өгсөн. Үүнээс хойш юу болсон талаар би ч мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би цагдаа дээр ирсэн байсан. Түүнийг ямар учраас гэмтсэн талаар би мэдэхгүй байна уг нь сүүлд 16-ны өглөө бид нар архи хувааж уухадгийн бие зүгээр л байсан. Тэгээд 17-ны өглөө сэрэхэд ийм асуудал болсон байсан. Миний санаж байгаагаар 2024 оны 08 сарын дундуур 01 дүгээр сургуулийн ард 70-р брак байр хөлсөлж байхад *******г зодож эрх чөлөөнд нь халдаж байсан. Тухайн үедгийн нүд, хацар нь хөхөрч хавдсан байсан. Үүнээс хойш зодож байхыг би хараагүй. Миний хувьдгийн эрх чөлөөнд халдаж байсан удаа байхгүй харин архи уухаар нь загнадаг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/,
Гэрч*******ийн: ...2024 оны 10 сарын 15-ны өдөр******* гэх хүүхэн над руу залгаад “ эгчээ танд үнэхээр хэлэхгүй бол болохгүй байна өчигдөр над руу залгаад “ ******* намайг зодчихоод гараад явчихлаа, чи намайг ирээд аваач” гэж залгасан, тухайн үед би Хонгорт байсан учраас очиж авч чадаагүй, харин өнөөдөр очлоо үнэндээ хэцүү нөхцөлд амьдарч байна, намайг яваад орсон чинь нөхөр болон түүний дүү нь бүгд согтуу байна. Тэгэхээр нь би “ авах гэж ирлээ та нар хүнийг ямар аймар болгодог юм бэ” гэж хэлсэн чинь эмэгтэй, эрэгтэй хоёр дүү нь нийлээдг зодчихлоо, яг алуулах нь та нэг ирэх үү яах уу дүү нь бас өөрөө зодуулчихлаа, ******* нь "чи яахаараа хүн дуудаж өмөөрүүлдэг юм” гээдгийн үснээс зулгааж зодчихлоо, Энх эгчээ энэ янзаараа үхэх юм байна аа би аваад гарах гэсэн чадсангүй тэр хэд нь аваад үлдчихлээ” гэхээр нь “чиг ингэж үлдээж болохгүй маргааш очоод заавал надтай холбуул” гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 10 сарын 16-ны өдөр 16:00 цагийн үед******* рүү залгасан чинь “эгчээ би дээр ирсэн байна, сэрэхгүй унтаад байна” гэхээр нь би дүрстэй дуудлага хийсэн чинь******* орон дээрээ хэвтэж байсан ба наад үзүүрт нь орон дээр цаашаа хараад хэвтэж байсан. Тэгээд*******т хандаж “дүүг сэрээгээдэх” гэсэн чиньг сэрээх гээд******* гараараа цохисон боловч ямар ч үйлдэл үзүүлээгүй. Тэгээд******* цаашаа хүнтэй хэрүүл маргаан хийгээд утас нь тасарсан ба 17-ны өдөр 12:00 цагийн үед******* над руу залгаад “эгчээ би таныг ирж байна гээд*******эд утсаар хэлээдгийн хувцсыг нь өмсгөх хэрэгтэй байна гэсэн чинь чи юу яриад байгаа юм чинь гэр өмхийрүүлээд байхаар нь амбаарт гаргаад хаясан гэж хэлж байна, дүү нь яг одоо Хонгор сумаас гарлаа” гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би*******тэй утсаар ярьж юу болж байгаа талаар асуухад “эгчээ би гэрт нь орж чадахгүй байна аа аймар зодуулсан байна, яах уу эгчээ би түргэн иртэл гадаа хүлээж байна” гэсэн. Үүнээс хойш удалгүй эмч ирээд аваад явчихлаа гэж дуугараад мөн үхсэн юм шиг байна аа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44, 46/,
Гэрчийн: Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн өвчтөнд би 22:00 цагийн үед очиж үзлэг хийхэд мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппараттай ухаангүй, цээжний өмнөд хэсэг хөхөрсөн жижиг жижиг толботой байсан. Яаралтай мэс засал хийж тархины эдэд хурсан том хэмжээний цус хуралтыг авсан. Өвчтөний цээжний өмнөд хэсгийн жижиг жижиг хөхөрсөн толбо нь ойролцоогоор 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, тархины гэмтэл буюу цус хуралт нь гэмтлийн шалтгаантай үүсэн ба 24-48 цагийн дотор үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Уг өвчтөний хувьд тархины эдэд хурсан цус хуралт нь яаралтай амь насны заалтаар хугацаа алдалгүйгээр, өвчтөний биеийн байдлыг үл хамааран мэс засалд орж цус хуралтыг авах шаардлагатай. Ийм учраас цаг алдахгүй мэс засалд орсон. Тус гэмтэл нь анх үүсгэгдсэнээс эхлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, мэс засал хийгдсэн ч амь насыг аврах магадлал маш бага байсан. Өвчтөний яаралтай тусламжийн хуудаст хэсэг газрын үзлэгт ухаангүй, асуултад хариулахгүй, ГКХ-5 балл, 2 гар татвалзана, амнаас цустай ялгадас гарна, өөрийн амьсгалтай, хүүхэн хараа зүүн талд өргөссөн, мөчид хүйтэн, давсагт гуурс байрлуулж 50 мл шээс гарна, захад бага зэрэг хавантай гэх шинж тэмдгүүд нь тархины хүнд хэлбэрийн гэмтлийн үед үүсдэг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48, 50-52/,
Гэрчын: 2024 оны 10 сарын 17-ны өдөр ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байх үед 15:00 цагийн үед хүлээн авахаас эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай хүргэгдэж орж ирсэн.гийн биеийн байдал маш хүнд ухаангүй, амьсгал зогссон учир эм, эмийн эмчилгээ хийж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54/,
Гэрчы: 2024 оны 10 сарын 17-ны өглөө ******* над руу залгаад “ эгч аягүй их унтаад байна, нэг л сонин байна, хурхирч байна, босохгүй байна” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ? наад хүн чинь харвасан юм биш үү, 103-т дуудлага өгөөч” гэж хэлэхэд утсаа салгасан. Түүнээс хойш удаагүй Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56/,
Гэрчийн: 2024 оны 10 сарын 14-ний өдөр шиг санагдаж байна манай эхнэр ******* над руу согтуу ярихаар нь би “архи уусан бол гэртээ битгий ирээрэй” гэж хэлээд утсаа салгаад дугаарыг нь блок хийсэн. 2024 оны 10 сарын 15-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ ирэхэд ******* гэртээ байгаагүй бөгөөд үүнээс хойш 2 хоногийн дараа миний санаа зовоод утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд ах*******тэй ярихад “ ******* цагдаад баригдсан, архи ууж байгаад харваад эмнэлэгт хүргэгдсэн” гэж хэлсэн. 2024 оны 10 сарын 18-ны өдөр шиг санагдаж байна цагдаагийн байгууллага дээр очиход ******* эрүүлжүүлэхэд ороод гарч байсан. Тухайн үед яасан талаар асуухад “архи ууж байгаад баларсан” гэж дуугарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58/,
Гэрч*******ийн: ...миний санаж байгаагаар 2024 оны 09 сарын дундуург би******* гэх найзынх нь ээжийнд хүргэж өгч байхад сүүлд суусан нөхөр, түүний гэр бүлийнхэнтэй таарч тохирохгүй байгаа талаараа хэлж байсан. Үүний дараа буюу 2024 оны 10 сарын 14-ний өдөр 12:00 цагийн орчим над руу утсаар яриад “...намайг*******ийн ээжийнд хүргээд өгөөч...” гэхээр нь би очиж авсан. Тухайн үед талийгаач цүнхтэй хувцас барьсан байсан. Тэгээд*******ийн ээжийнд хүргэж өгөөд оруулсан боловч удалгүй буцаад гараад ирсэн. Яасан талаар асуухад ээж нь хүлээж авахгүй байна гэхээр нь бид 2 буцаж замаараа биржийн хажууханд байдаг цайны газарт хоолонд ороод тэндээсээ шууд*******ийн гэрт хүргэж өгсөн. Тэр үед талийгаачийн биеийн байдал талаас янз бүрийн гэмтэл, шарх надад анзаарагдаагүй... 2024 оны 10 сарын 15-ны өдөр над руу танихгүй дугаараас залгаад “... намайг*******ийн дүү хүүхэн зодчихлоо...” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “чи өөрийнхөө гар утсыг яасан юм” гэхэд “би утсаа хаана хийснээ санахгүй байна” гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60/,
Гэрчгийн: 2024 оны 10 сарын 17-нд төрсөн эгч*******, дүү******* нарын хамт*******, нарын гэрт очиход талийгаач нь орны урд газарт гудас дэвсээд дээгүүрээ дунд зэргийн материалтай цамцтай, доогуураа нүцгэн, доод хэсгээрээ орны нимгэн даавуугаар хучиж, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Гэрт ньгийн нөхөр гэх залуу, түүний дүү гэх эмэгтэй, мөн найз нь гэх нэг хүүхэн гурвуулаа архи уугаад сууж байсан. Тэгээд бид нарыг дүү нь гэх эмэгтэй хараад “эгчийгээ аваад яв, гэрт бааж шээгээд үнэр нь дийлдэхгүй байна” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/,
Гэрчийн: 2024 оны 10 сарын 17-ны 13:10 цагт Дархан сумын 01 дүгээр багийноос дуудлага ирсэн бөгөөд манайх тухайн үед дуудлагагүй байсан тул тус дуудлагад шууд очсон. Намайг дуудлагаар ороход амь хохирогчийг байшингийн цонхны урд байх буйдангийн доор дэвссэн гудас дээр хэвтүүлсэн, дээгүүрээ зузаан цамцтай, доогуураа нүцгэн хэр нь хөнжлөөр хучсан байдалтай байсан. Нөхөр нь гэх хүн “наадах чинь өглөө өмдөндөө баасан байхаар нь би угааж цэвэрлэсэн” гэж хэлсэн. Амь хохирогч нь осголтын шинж тэмдэг огт байгаагүй, артерийн даралт хэмжигдэхгүй, пульсийг хэмжихэд захын цусанд хүчил төрөгч 82 хувьтай хэмжигдэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,
Гэрчын: ...******* тосгон руу найзынх руугаа явлаа хамт явах уу гэхээр нь би хамт явсан. Найзынх нь гэрт очиход*******гийн найз ******* гэх эмэгтэй, ах******* болон түүний эхнэр нь гэх хүмүүс халамцуу байдалтай сууцгааж байсан. Удалгүй нэг эгч хүүхдийнхээ хамт орж ирсэн бөгөөд бөөнөөрөө дэлгүүр орж дэлгүүрээс архи худалдаж авсан. Тэгээд бид нар худалдаж авсан архиа уугаад сууж байхад ******* нь бэр эгчтэйгээ маргалдаад нэг барьцалдаж аваад салсан. Яг юунаас болоод маргалдсаныг би мэдээгүй, би хүүхэд саатуулж байсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68/,
Гэрчийн: 2024 оны 10 сарын 15-ны 19-20 цагийн үед ээж******* над руу залгаад “ээжийгээ айлаас ирээд аваач” гээд архи уусан бололтой ярьсан. Тэгэхээр нь ээжийн байгаа айлд очиход манай ээжээс гадна 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн тэр айлд байсан. Тухайн үед махлагдуу эгч нэлээн согтсон бололтой архины шил бариад манай ээж болон эгчийг цохих гээд дайраад байсан. Ээж намайг эгчийгээ аваарай гэхэд нь би авч гарах гээд гараас нь дээш өргөхөд эгчийн нүд нь улайсан, бие нь жаахан тааруу юм уу эсхүл тэгтлээ архи уусан юм уу өөрөө босож чадахгүй, юу ч ярьж чадахгүй байгаад байсан. Гэтэл нөгөө махлагдуу эгч дахин дахин дайрч давшлаад байхаар нь би ээжийг авч гараад эгчийг тэнд нь үлдээгээд явсан. Цааш юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72/,
Гэрчгийн: ...2024 оны 08 сарын сүүлээр над руу залгаад эмнэлгийн доор ирчихсэн байна гэхээр нь уулзахад “өчигдөр гэрээсээ хөөгдчихлөө,*******ийн дүү намайг хөөсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өвчин намдаах тариа хийж өгөөд хувцсыг нь дээш сөхөхөд нуруу нь хөх няц болсон байсан. ...2024 оны 10 сарын 14-ний 17:27 цагт над руу залгаад “найз нь дахиад зодуулчихлаа, намайг ирээд аваач” гэж ярьсан. 2024 оны 10 сарын 15-нд би рүү залгахад утсаа авсан мөртөө юм ярихгүй байгаад утсаа салгасан. 2024 оны 10 сарын 17-нд эмнэлгийн хүлээн авах дээр ухаангүй байдалтай ирсэн байсан. нь бие нь өвдөөд, энд тэндээ хөхөрч хавдсан ирэхээрээ “дүүтэй нь хэрэлдэж маргалдсан, дүү нь хөөсөн” гэж хэлдэг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74/,
Шинжээч П.Одмаагийн: ...амь хохирогчийн биед духны урд хэсэгт 10 сантиметр зулгаралттай, зүүн шанаанд 3х1.5 сантиметр, баруун нүдний доод зовхинд 3.5х1.5 сантиметр, 2 гар хэвлийн урд хэсэгт олон тооны цус хуралттай байсан. ...Хүний толгойд бүлэн үүсээд үхэлд хүргэх хүртэл хугацаанд хүний толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих, ухаан алдаж унах, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Учир нь гавлын дотоод даралт ихсэж, тархи дарагдаж, төвийн гаралтай мэдрэлд нөлөөлж байгаа учраас дээрх шинж тэмдгүүд илэрнэ. Төвийн гаралтай мэдрэлд нөлөөлсөн, цочролд орсноор хүн өтгөн, шингэн ялгадас гарах шинж тэмдэг илэрч болно, зарим тохиолдолд илрэхгүй байх боломжтой. Ер нь бол гэмтэл үүссэн хэмжээ болон цохилтын хүчнээс шалтгаалаад тэр даруй эсхүл хэсэг хугацааны дараа ч эдгээр шинж тэмдгүүд илэрч болно. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлийн хувьд хүнд учраас тархи сэргэх магадлал бага, дахин цусан хураа үүсэх нөхцөл байдаг учраас амьд үлдэх магадлал маш бага байдаг. Амь хохирогчийн биед үүссэн баруун чамархай, дух, зулай, дагзны хатуу хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн орой, чамархай, дагзны суурийн аалзан хальсан доор цус харвалт гэмтлүүд нь хүн гараар өөрийн биеийн хүчээр толгой тус газарт нэг удаа цохиход үүсэх боломж бага. Харин хатуу, хавтгай газар толгойгоор хүчтэй унах, мөргөх, эсхүл тийм зүйлээр толгойд цохих үед үүсдэг. Хүн дагзаараа хатуу зүйлийг хүчтэй мөргөсөн тохиолдолд дагзанд болон дагзны эсрэг тал дух, зулай хэсэгт цус харвалт, цус хуралт, тархины эдийн няцрал зэрэг гэмтэл үүснэ. Ийм болохоор амь хохирогчгийн биед үүсэн дээрх гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүхэд “хүүхэн хараа зүүн талд өргөссөн, нүүрний зүүн талаар зөөлөн эд хөхөрсөн” гэж бичигдсэн байсан ба намайг хохирогчийн цогцост үзлэг хийхэд доод уруул, духанд зулгаралт, зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, хоёр гар, хэвлийн урд хэсэгт цус хуралт зэрэг гэмтлүүд үүссэн байсан нь хохирогчийг олон удаа мохоо зүйлээр цохисон болох нь тогтоогдож байна. Өвчтөн өөрт үүсэн гэмтлээс шалтгаалж ухаангүй болж захад очих хүчил төрөгчийн хэмжээ багасаж, цусан хангамж алдагдсаны улмаас гар, хөл зэрэг мөчдөд очих цусан хангамжгүй болсноор мөчид хүйтэн байдаг. Энэ нь осголтын шинж тэмдэг биш гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77, 80-81/,
Амь хохирогчгийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмчлүүлж байсан талаарх дугаартай өвчний түүх /1-р хх-ийн 84-144/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн дугаартай: Амь хохирогчийн биед баруун чамархай, дух, зулай, дагзны хатуу хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн орой, чамархай, дагзны суурийн аалзан хальсан доор цус харвалт, доод уруул, духанд зулгаралт, зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, хоёр гар, хэвлийн урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эмнэлгийн тусламж авахаас 24-48 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гавал тархины гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3, 4.1.4-д зааснаар хохирлын хүнд зэрэгт, доод уруул, духанд зулгаралт, зүүн шанаа, баруун нүдний зовхи, хоёр гар, хэвлийн урд хэсэгт цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. Амь хохирогчийн биед шинжилгээгээр элэгний хатуурал өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Амь хохирогчийн нас барсан хэргийн газрын үзлэгт оролцоогүй тул нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Амь хохирогчийн цусны бүлэг АВО системээр OI бүлэг байна. Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 147-160/,
*******ийн эзэмшлийн улсын дугаартай Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 194-196/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******аас гаргаж өгсөн амь хохирогчд тархины хагалгаа хийгдэж буй үеийн гэрэл зургууд /1-р хх-ийн 198-206/,
Амь хохирогч 2024 оны 10 сарын 23-нд нас барсан талаарх нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 207/,
2024 оны 10 сарын 16, 17-ны өдрийн Дархан сумын цаг агаарын тодорхойлолт /1-р хх-ийн 210/,
Амь хохирогчгийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилд орж, эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн талаарх тушаал, ажилтны хувийн хэрэг дэх материалууд /1-р хх-ийн 212-226/,
Гэрч*******ийн,*******гийн,*******ийн дугаарын 2024 оны 10 сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 сарын 18-ны өдрийн хоорондох ярианы орсон, гарсан дуудлагын мэдээллүүд /1-р хх-ийн 229-230, 233, 236/,
Шүүгдэгч *******ийн, дугаарын 2024 оны 10 сарын 14-өөс 19-ний өдрийн хоорондох орсон, гарсан дуудлагын лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл, “Юнител” ХХК-аас гаргуулан авсан лавлагаа /2-р хх-ийн 77-84/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 10 сарын 14-16-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг тоотод төрсөн ах*******, түүний хамтран амьдрагч болох амь хохирогч,*******,*******, нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа ******* нь амь хохирогчтэй “төрсөн ахын тээврийн хэрэгслийг дураараа унаж, юм мөргөж гэмтээлээ, олон хоногоор гадуур явахдаа архи уусан, манай ахыг дээрэлхэж байна” гэх шалтгааны улмаас буюу хувийн харилцаанаас маргалдах явцдаа түүний нүүр рүү нь алгадах, толгой руу нь гараараа цохих, мөн толгойгоор нь хөргөгч мөргүүлэх, үснээс нь зулгаах, хөлөөрөө хэд хэдэн удаа хавсарч газарт унагаах зэргээр биед нь халдан зодож доод уруул, духанд зулгаралт, зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, хоёр гар, хэвлийн урд хэсэгт цус хуралт болон баруун чамархай, дух, зулай, дагзны хатуу хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн орой, чамархай, дагзны суурийн аалзан хальсан доор цус харвалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас нь 2024 оны 10 сарын 17-ны өдөр эмнэлэгт ухаангүй байдалтай хүргэгдэн очиж эмчлүүлэх явцдаа 2024 оны 10 сарын 23-ны өдөр гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийх алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохироох гэсэн санаатай үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хоорондох шалтгаант холбоог ойлгодог. Дээрх байдлаас харахад шүүгдэгч ******* нь амь хохирогчг нүүр рүү нь алгадах, толгой руу нь гараараа цохих, мөн толгойгоор нь хөргөгч мөргүүлэх, үснээс нь зулгаах, хөлөөрөө хэд хэдэн удаа хавсарч газарт унагаах зэргээр биед нь халдан зодсоноор үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн түвшинд ухамсарласан боловч аюултай үйлдлээ туйлд нь хүргэх зорилгоор цаашид хүсэж үргэлжлүүлсэн гэж дүгнэж болохоор байна. Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай буюу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч хүсэж үйлдсэн ба уг гэм буруутай үйлдэл болон амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийх алах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ийн буруутай үйлдлийн улмаас үхэлд хүрсэн гэх шалтгаант холбоо байна гэж дүгнэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь энэ хэргийн үйлдсэн гэх асуудал нь бүрэн дүүрэн нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна. 2024 оны 10 сарын 14-ний өдрийн үдээс хойшоос авхуулаад 16-ны өдрийг хүртэлх хугацаанд******* гэх айлд ямар үйл баримт болсон бэ гэхээр эхлэл, төгсгөлгүй архидалт болсон. Улсын яллагчийн хэлсэн амь хохирогчийг нүүр рүү нь алгадах, толгой руу нь гараараа цохих, мөн толгойгоор нь хөргөгч мөргүүлэх, үснээс нь зулгаах, хөлөөрөө хэд хэдэн удаа хавсарч газарт унагаасан зэрэг асуудлыг хэн харсан юм. Гэрч*******,******* нар гэрт орж ирэхэд амь хохирогч согтсон байдалтай ширээ дэрлээд хэвтэж байсан.*******, ******* нарын хооронд болсон маргалдааныг зогсоох гэж босож ирсэн, хөл дээрээ тогтож чадахгүй унасан болохоор би орон дээр аваачиж хэвтүүлсэн гэдэг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр уг гэмтэл нь унах болон цохиход үүсэж болно. Унахад үүссэн юм уу, цохиход үүссэн юм уу гэдэг нь эргэлзээтэй. Амь хохирогчийг хэн зодсон гэдгийг ганцхан гэрч*******ийн мэдүүлгийг үндэслэж ярьдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь тархины гэмтлийн улмаас нас барсныг нотолж байгаа болохоос биш ******* зодсон гэдгийг нотлоогүй. Амь хохирогчийн нүүр рүү нь алгадах, толгой руу нь гараараа цохих, мөн толгойгоор нь хөргөгч мөргүүлэх, үснээс нь зулгаах, хөлөөрөө хэд хэдэн удаа хавсарч газарт унагаах асуудлыг*******ээс өөр мэдүүлсэн хүн байдаггүй. Хэдэн өдөр архи уусан хүний мэдүүлэг туйлын үнэн зөв эсэхэд эргэлзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүх нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэдгийг баримталж шийдэж өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “...шүүгдэгчийг гэм буруутай байна гэж үзэж байна” гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар амь хохирогч, гэрч******* нар нь хамтран амьдрагч бөгөөд Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг,,од байх шүүгдэгч *******ийн эзэмшлийн байшинд амьдарч байсан.
2024 оны 10 сарын 15-нд шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг,,од очиж архи, шар айраг уусан ба энэ үед*******, нар ирээд явсан. Мөн амь хохирогчийн найз******* ирж хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн ба ******* нь амь хохирогчтэй “ахын машиныг унаж, гэмтээсэн, гэртээ ирж хоноогүй, ахыг дээрэлхлээ” гэх зэргээр хэрүүл хийж, түүний толгой хэсэгт олон тооны удаа цохиж, хөргөгч мөргүүлсэн, 19:00 цагийн орчим очиж*******ийг авч явсан.
2024 оны 10 сарын 16-нд мөн *******,*******,*******,*******, амь хохирогч нар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн ба ******* нь амь хохирогчгийн үснээс нь зулгааж, толгой руу нь гараараа цохиж, 3-4 удаа хавирч газарт унагаасан.******* нь охин******* руу залган “ирж ав” гэж хэлсэн.*******,******* нар нь*******ийг авахаар ирээд *******тэй маргалдсан, энэ үед нь сандал дээр сууж байгаад газар унасан,*******г өргөж орон дээр хэвтүүлсэн.*******,*******,******* нарыг явсны дараа *******,******* нар нь гарч бааранд ороод шөнө 02:30 цагийн үед ирж амарсан.
2024 оны 10 сарын 17-ны өглөө *******,*******,******* нар нь дахин архи согтууруулах ундаа хэрэглэсэн ба амь хохирогч нь өмдөндөө бие зассан байсныг *******,******* нар нь цэвэрлэсэн.******* нь*******, нарын хамт амь хохирогчг авахаар очоод 103 дуудсан.
Амь хохирогч нь 2024 оны 10 сарын 17-нд 14:30 цагт ухаангүй байдалтай Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн, яаралтай мэс засалд орж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны 10 сарын 23-нд нас барсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Амь хохирогчгийн эрүүл мэндэд баруун чамархай, дух, зулай, дагзны хатуу хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн орой, чамархай, дагзны суурийн аалзан хальсан доор цус харвалт, доод уруул, духанд зулгаралт, зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, хоёр гар, хэвлийн урд хэсэгт цус хуралт гэмтэл учирч, гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч ******* болон гэрч*******,*******,*******, амь хохирогч нар нь 2024 оны 10 сарын 15, 16-ны өдрүүдэд архидан согтуурч хамт байсан тул тэдний мэдүүлгийг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой гол нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгч нь би амь хохирогчг зодоогүй,*******ийн дүү буюу******* түүнийг зодсон гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна.
Гэрч******* нь 2024 оны 10 сарын 17-ны орой төрсөн эгч*******ийг авахаар*******ын хамт *******ийн гэрт очсон. Улмаар *******,******* нартай маргалдсан, амь хохирогчтэй маргалдаж, муудалцаагүй талаар мэдүүлж байгаа ба түүний мэдүүлгийг тухайн үед хамт байсан гэрч*******,*******,******* нар баталж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрч******* нь хэдэн өдөр дараалан архи уусан, согтуу байсан тул түүний мэдүүлэг эргэлзээтэй, мөн гэрч*******,******* нар амь хохирогч нь ширээ дэрлэн сууж байгаад унасан гэж мэдүүлж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр уг гэмтэл нь унах болон цохиход үүсэж болно. Унахад үүссэн юм уу, цохиход үүссэн юм уу гэдэг нь эргэлзээтэй гэж мэтгэлцэж байна.
Гэрч******* нь гэрч******* рүү дүрстэй дуудлага хийж “амь хохирогчийг ******* газарт унагааж, үснээс нь зулгаасан, хавсарч унагаад зодсон” гэж хэлж байсан, “ ******* нь амь хохирогч болон намайг зодоод байна” гэж******* руу утсаар ярьсан,*******,******* нар нь*******ийн авахаар очсон зэрэг нөхцөл байдал нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа тул*******ийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн ба архи уусан байсан гэдэг нь түүний мэдүүлэгт эргэлзэх үндэслэл болохгүй байна.
Түүнчлэн тухайн үед хамт байсан гэрч*******,******* нарын мэдүүлэг нь “ ******* 2024 оны 10 сарын 15, 16-ны өдрүүдэд амь хохирогчг зодсон” гэх гэрч*******ийн мэдүүлгийг үгүйсгэхгүй байна.
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн дугаартай дүгнэлтэд ...амь хохирогчийн бие учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой... гэсэн ба шинжээч П.Одмаа нь ...амь хохирогчийн биед үүссэн баруун чамархай, дух, зулай, дагзны хатуу хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, баруун тал бөмбөлгийн орой, чамархай, дагзны суурийн аалзан хальсан доор цус харвалт гэмтлүүд нь хүн гараар өөрийн биеийн хүчээр толгой тус газарт нэг удаа цохиход үүсэх боломж бага. Харин хатуу, хавтгай газар толгойгоор хүчтэй унах, мөргөх, эсхүл тийм зүйлээр толгойд цохих үед үүсдэг. Хүн дагзаараа хатуу зүйлийг хүчтэй мөргөсөн тохиолдолд дагзанд болон дагзны эсрэг тал дух, зулай хэсэгт цус харвалт, цус хуралт, тархины эдийн няцрал зэрэг гэмтэл үүснэ... гэж тайлбарлажээ.
Үүнээс дүгнэхэд амь хохирогч ширээ дэрлэн сандал дээр сууж байгаад хажуу тийш унахад дээрх гэмтэл үүсэх магадлал маш бага тул шүүгдэгч *******ийн амь хохирогчийг хөргөгч мөргүүлсэн, хавирч унагасан үйлдлийн улмаас үүссэн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг алсан үйлдлийг хүнийг алах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн 2024 оны 10 сарын 15-нд амь хохирогчгийн толгой руу цохисон, хөргөгч мөргүүлсэн үйлдэл, 2024 оны 10 сарын 16-нд амь хохирогчгийн үснээс нь зулгааж, толгой руу нь гараараа цохисон, хавирч газарт унагаасан үйлдлийн улмаас амь хохирогчгийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь амь хохирогчг үхэлд хүргэсэн гэмтэл болох гавал тархины битүү гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, түүний үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирсон зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаасгийн амь хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* нь оршуулгын зардал 13,208,920 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 5,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 99,000,000 төгрөг тус тус нэхэмжилж байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруугүй тул хохирлыг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...амь нас...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөгөөр тогтоожээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлж нэхэмжилсэн нь Иргэний хуульд заасан хохирогчид ашигтайгаар тогтоох зарчимд нийцэж байна.
Түүнчлэн шүүгдэгч нь амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ зардалтай холбоотой 13,448,517 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гарган өгсөн боловч шүүхийн хэлэлцүүлэгт 13,208,920 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэлийн хүрээнд шүүгдэгчээс 13,208,920 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд өмгөөлөгчийн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд хамаарахгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ээс амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал 13,208,920 төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр 99,000,000 төгрөг, нийт 112,208,920 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч ******* болон түүний ар гэрийнхэн нь амь хохирогчийг алаагүй гэх хатуу байр сууринд бат зогсож байгаа учраас ял шийтгэлийг хөнгөрүүлэх юм уу, өөр байдлаар санал хэлэхгүй, цаашдаа гомдлоо гаргах эрх нь байгаа гэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгчээс 112,208,920 (нэг зуун арван хоёр сая хоёр зуун найман мянга есөн зуун хорь) төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо,,од оршин суух (РД:, утас: )-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 5,000,000 (таван сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧИД Б.БАТ-АМГАЛАН
Г.ГЭРЭЛТ-ОД