Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0034/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Б.Доржханд,

Хохирогч*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2418002570860 дугаартай хэргийг 2025 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 2000 оны 06 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг,*******,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгчйг 2024 оны 08 сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 19:50 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ орчин” худалдааны төвийн урд хохирогч*******ийг “...бөгс рүү тэлээгээр ороолголоо...” гэх шалтгаанаар газар унасан байхад нь толгой руу нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж духны баруун хэсэгт өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархайн хуйх, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгчйн: Шинэ орчин төвийн урд хохирогчтой таарсан. Тухайн үед нэлээн согтуу байсан бөгөөд би “ах аа нэг архи авах гэсэн юм нэмэрлэх мөнгө байна уу?” гэхэд “гичий минь чамд яахаараа мөнгө өгөх ёстой юм” гээд намайг тэлээгээрээ цохисон. Тэгээд, хоёр барьж аваад “эмэгтэй хүн яаж байгаа юм” гээд унагаахаар нь би хохирогчийг 5-6 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг,

Хохирогч*******ийн: 2024 оны 08 сарын 29-ний өдөр Шинэ орчин төвийн урдуур харих гээд явж байсан бөгөөд би жоохон согтуу байсан. Тэгээд явж байтал шүүгдэгч ******* надаас “архины мөнгө байна уу?” гэхэд нь би “байсан ч чамд өгөхгүй” гэсэн. Тэгэхэд над руу шүлсээрээ нулимаад “тэгвэл зайлаач” гэж хэлсэн. Би “чи эмэгтэй хүн байж яасан муухай юм” гэтэл хажууд нь байсан эрэгтэй нь “чи миний дүүг доромжилдог хэн бэ?” гээд нэг нь миний араас тэврээд газарт унагаасан. Хоёр эрэгтэйн нэг нь миний тэлээгээр намайг боогоод нөгөөх нь хажуу талаас өшиглөөд байсан. Мөн миний халаасанд байсан 25,000 төгрөгийг авсан. ******* нь миний толгой хэсэгт 10-15 удаа дэвсэж өшиглөсөн. Тухайн үед би хүнд зодуулж, мөнгөө алдсан гэж цагдаад гомдол гаргасан. Гэтэл байцаагч дуудаад нөгөө хоёр хүн нь олдохгүй юм байна. Мөн 25,000 төгрөг чамд байсан нь нотлогдохгүй байна. Тийм учраас өргөдлөө дахиж бичээд, мэдүүлгээ өөрчилчих гэсэн. Тэгээд мөнгөөрөө юм худалдаж авсан болгож мэдүүлгээ өөрчилсөн. Толгойн томограф авхуулсан 185,000 төгрөгөө авсан. Тухайн үед миний халаасанд байсан 25,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Хохирогч*******ийн “2024 оны 08 сарын 29-нд 19 цаг 50 минутын орчим Шинэ орчин худалдааны төвийн урд үл таних 3 хүнд зодуулж, халааснаасаа бэлэн 25,000 төгрөг булаалгасан” гэх гомдол мэдээллийг 2024 оны 08 сарын 30-нд хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

“2024 оны 08 сарын 29-нд 19 цаг 50 минутын үед Дархан захын урдуур явж байгаад үл таних 4 хүнтэй маргалдаж улмаар тэдэнд зодуулж толгойдоо гэмтэл авсан учир тэднийг хэн болохыг олж тогтоон хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэх хохирогч*******ийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4/,

“Хэрэг учрал гарсан гэх газар болох Дархан сумын 07 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ганга эгмоо” цахилгаан барааны дэлгүүрийн гадна орчны байдлын зургийг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Хохирогч*******оор зодуулж биедээ гэмтэл авсан гэх газрыг заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав” гэх хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/,

“...******* нь тэд нартай зууралдаж байгаад газарт унасан байна. нь тухайн зодоонд оролцоогүй, хараад зогсож байна.*******ийг газарт унах үед хоёр залуу нь дээрээс нь дарж, махлаг эмэгтэй болох ******* нь тойрч хөлөөрөө дэвсэж байгаа дүрс бичигдсэн байна...” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS-25 сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, уг бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-17/,

Хохирогч*******ийн 2024 оны 08 сарын 30-нд өгсөн: ...Шинэ орчин худалдааны төвийн урд байрлах нэг давхар худалдааны газруудын урд 3-4 хүн сууж байсан. Тэр хүмүүсийн хажуугаар зөрж өнгөрөх үед махлагдуу ******* гэх эмэгтэй надаас архины мөнгө асуухаар нь би “байсан ч чамд өгөхгүй” гэж хариулсан. Тэгтэл ******* “байхгүй бол зайл” гэж хэлээд миний нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь би “чи эмэгтэй хүн байж яасан муухай новш бэ?” гэж хэлэхэд *******тэй хамт сууж байсан уруулынхаа дээд хэсэгт сахалтай залуу ирээд “чи миний дүүг дээрэлхдэг хэн бэ? Яасан том писда вэ” гэж хэлээд цээж хэсэг рүү нэг удаа цохисон. Миний араас нэг нь тэвэрч аваад газарт доош харуулж унагаасан. ******* миний толгой хэсэгт 10-15 удаа дэвсэж өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэрэхэд нөгөө хэд цаана суугаад архи ууж байсан. Намайг ******* гэх махлагдуу эмэгтэй, сахалтай хар бордуу царайтай 165-170 сантиметр орчим өндөртэй, бараан өнгийн өмд цамцтай, нөгөө залуу нь коршокин малгайтай, малгайгаа авах үед нь харахад цагаан өнгийн бинтээр толгойгоо боосон, 165-170 сантиметр өндөртэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

2024 оны 10 сарын 22-нд өгсөн: Би анх гомдол гаргахдаа 25,000 төгрөгөөрөө юм авч зарцуулснаа мартаад тэр үедээ хэлсэн байхаа. Би Саран-Элит эмнэлэгт 2024 оны 09 сарын 04-ний өдөр компьютер томографт үзүүлсэн баримтыг хэрэгт хавсаргуулж, 185,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Гэрчгийн: ...намхан халзан толгойтой нүдний шил зүүсэн залууйг өөрийнхөө өмдний тэлээтэй адилхан зүйлээр бөгс рүү нь цохисон. Тэгтэл нь “эмэгтэй хүнийг цохидог хэн бэ” гээдйг өмөөрч,, нар тэр залуутай барьцалдаж газарт унагаасан. Энэ үед ******* нь тухайн залуугийн нүүр, ам, толгой, тархи хэсэгт нь 5-6 удаа хөлөөрөө дэвссэн. нь тухайн залуугийн бөгс хэсэгт цохисон ба тэр залуу газраас босож ирээдын толгой руу цохисон шиг санагдаж байна.ыг цохиод байхаар нь түүнийг өмөөрөөд тухайн залуугийн гуя, бөгс хэсэг рүү өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Гэрчын: 2024 оны 08 сарын 29-нд Дархан сумын 07 дугаар баг Дархан зах худалдааны төвийн урд хэсэгт байрлах Улаан хад хүнсний дэлгүүрийн гадна байх чингэлгийн ойролцоо нэг залуу гартаа тэлээ юм уу суран бүс ороосон гарч ирээдйн нуруу, өгзөг хэсэгт ороолгосон. Тэгэхээр нь би “болиоч” гэхэд миний хацар луу нэг удаа цохисон. Тэгээд салгах гэж дайраад бид гурав хоорондоо зууралдаад газарт унасан. нөгөө залуугийн тэлээг булааж авах гээд зууралдаж байх үед ******* нь нөгөө залуугийн толгой хэсэгт хөлөөрөө өшиглөж дэвсээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Гэрчын: 2024 оны 08 сарын 29-нд Дархан сумын 07 дугаар баг Шинэ орчин худалдааны төвийн урд хэсэгт байрлах Улаан хад хүнсний дэлгүүрийн хажууд *******,, нарын хамт байж байхад нэг залуу ирээд *******тэй маргалдаад түлхсэн. Тэгэхээр нь бид хоёр очиход бид хоёрыг цохихоор нь түүнийг дараад газарт унагаасан. Тэр үед ******* ирээд их бие, толгой хэсэг рүү нь өшиглөж дэвссэн... гэх мэдүүлэг /хх-ийн 33, 35/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн дугаартай:*******ийн биед духны баруун хэсэгт өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархайн хуйх, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/,

“баруун чамархайн дээд хэсэгт язарсан шархтай, зүүн чамархайн талд зулгарсан шархтай” гэх хохирогч*******ийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45/,

“...духны баруун хажуу хэсгийн зөөлөн эдэд 4.3*0.6 сантиметрийн зузаантай цус хуралттай” гэх хохирогч*******ийн Саран Элит клиникийн эмнэлэгт хийлгэсэн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 46/,

Гэрчы: 2024 оны 08 сарын сүүлээр******* манай гэрт ирээд бид хоёр түүний авчирсан архийг хувааж ууссан бөгөөд******* манай гэрээс явахдаа гар утсаа үлдээсэн, би түүнийг явахад нь машиндаа шатахуун хийгээрэй гээд 20,000 төгрөг өгч явуулсан. Маргааш нь дүү гэрт ирээд “*******ийг өчигдөр захын хажууд хүнд зодуулсан” гэж ярьсан. Маргааш нь******* гар утсаа авахаар манайд ирэхдээ “зах дээр явж байгаад хүнд зодуулсан, таны өгсөн 20,000 төгрөгийг халааснаас авчихсан” гээд толгойгоо боосон байдалтай орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 152/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Улсын яллагч дүгнэлтдээ: ...Шүүдэгч ******* нь санаатайгаар хохирогч*******ийн биед халдаж эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэгдэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгчйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: ...йн хувьд хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруу дээрээ маргахгүй байгаа... гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэрч,, нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр Шинэ орчин худалдааны төвийн урд байж байхдаа хохирогч*******оос “архи худалдан авахад нэмэрлэх мөнгө байна уу” гэж асуусан. Хохирогч******* нь “байхгүй, байсан ч чамд өгөхгүй” гэж хэлэхэд ******* нь “тэгвэл зайл” гэж хэлэн шүлсээрээ нулимснаар маргаан үүсэж,, нар нь*******ийг араас нь тэвэрч газарт унагааж, тэлээгээр нь боосон, ******* нь түүний толгой хэсэгт хөлөөрөө өшиглөж, дэвссэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч*******ийн эрүүл мэндэд духны баруун хэсэгт өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархайн хуйх, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Мөн хохирогч******* нь халаасанд байсан 25,000 төгрөгөө алдсан гэж мэдүүлж байгаа ба энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болох нь хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж гэм буруутай этгээдийн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл хоорондын шалтгаант холбоог ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд гэрч, нарын хохирогч*******ийн араас тэвэрч газарт унагаасан, тэлээгээр хоолойг нь боосон үйлдэл нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэх гэмт хэрэгт хамтран оролцогчийн шинжийг агуулсан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/231 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгах, зөрүүтэй мэдүүлэг өгсөн шалтгаан нөхцөлийг тогтоох, мөрдөгч нь хохирогчид нөлөөлж худал мэдүүлэг өгүүлсэн эсэхийг шалгах,йн үйлдэлд, нар хамтран оролцсон тул хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх,, нарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, шүүгдэгч *******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах, *******,, үйлдэлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээс гадна дээрэмдэх гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийх зэрэг ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан боловч прокурор дээрх ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж заасан тул улсын яллагчийн “шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгүүлэхээр шүүх хуралдааныг дахин хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэмжээ, хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь, нартай бүлэглэн хохирогч*******ийн эрүүл мэндэд духны баруун хэсэгт өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархайн хуйх, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шүүгдэгчийн уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.

Харин “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх эрхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй гэх” үндэслэлээр *******д холбогдох эрүүгийн 2418002570860 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчйг цагаатгаж шийдвэрлэлээ.

Мөн *******,, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, тэдний үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийх, мөрдөгч нь хохирогчид нөлөөлж “би 25,000 төгрөгөөрөө юм авч зарцуулснаа мартаад тэр үедээ хэлсэн байх” гэсэн худал мэдүүлэг өгүүлсэн, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийг нь өөрчлүүлж дахин бичүүлсэн эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай тул *******д холбогдох эрүүгийн 2418002570860 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Хохирогчийн эрүүл мэндэд духны баруун хэсэгт өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархайн хуйх, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь компьютер томографын шинжилгээ хийлгэсэн зардалд 185,000 төгрөг, үйл баримт болох өдөр халааснаас нь алга болсон гэх 25,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч*******т яаралтай тусламж үзүүлсний төлбөрт 35,396 төгрөг зарцуулагдсан байна.

Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 185,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 35,396 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болох нь ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, хохирол барагдуулсан баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгчйн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж түүнийг цагаатгасан тул хохирогчийн 25,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгч нь 2025 оны 02 сарын 05-ны өдрөөс 2025 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл 09 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.3 дугаар зүйлийн 2.2, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл,*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн 2418002570860 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож,*******йг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д холбогдох эрүүгийн 2418002570860 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Шүүгдэгч ******* нь 09 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

4. Хохирогч*******ийн 25,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сиди-г хэргийн хамт хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Б.ИХТАМИР