Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/0110/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518000000099 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын*******-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* овогт************** (РД:******* ),******* -ний өдөр******* аймгийн******* төрсөн,******* настай, , бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ****** ажилтай, , , хамт******* аймгийн ****** тоотод оршин суух хаягтай, урьд******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн -ны өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ****** нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр******* аймгийн Дархан сумын багт байрлах баараар үйлчлүүлж байхдаа эзэмшлийн маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлсэн: “Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2518000000099 дугаартай хэргээс:

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2025 оны 1 дүгээр сарын 26-ны орой******* аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй бааранд 22 цагийн үед таньдаг хүний хамтаар үйлчлүүлэхээр орсон. Тухайн үед бааранд  ороод бид нар хоёр шил 0,5 литрийн савлагаатай пиво авч уусан. Үйлчлүүлэхийн өмнө би өөрийн гар утсаараа тооцоо хийгээд үйлчлүүлэх ширээндээ суусан байсан. Өмсөж явсан хувцасныхаа халаасанд хийгээд гар утсаа үлдээсэн байсан. Тэгээд хамт явсан найзтайгаа бүжиглэж байгаад ирээд өөрийн гар утсаа үзэхэд алга болсон байсан. Хамт явсан найзаасаа асуухад миний гар утсыг мэдэхгүй байна. Олж хараагүй гэхээр нь гар утсаа хайгаад олоогүй болохоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би гар утсаа 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Теди төвөөс 700,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би өөрийн алдсан гар утсаа 700,000 төгрөгөөр үнэлнэ. ...Би өөрийн гар утсаа 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүрэн бүтэн хүлээн авсан тул санал гомдол гээд байх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. Шинжээч томилуулах шаардлагагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11 дэх тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 16-19 дэх тал),

 

****** мөрдөн байцаалтад 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр, 02 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Тухайн үед би ганцаараа******* аймгийн Дархан сумын багт байх бааранд ажлын газрын залуугийн хамт 2025 оны 01 дүгээр сарын 26-ны 23 цагийн орчимд орсон. Тэгээд бид хоёр хамт уугаад манай ажлын газрын залуу согтуу орж ирсэн болохоор муудаад буцаад харьсан. Би ганцаараа үлдээд 4 шилтэй пиво уугаад нэлээн муудсан байсан. Тэгээд тэр баарандаа байж байгаад 01 цагийн үед баарнаас гараад гэр рүүгээ ороод унтсан.  Nice баарны бүжгийн талбай, суудал хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгийн  2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цаг 53 минут 53 секунд дээр дэлгэцийн баруун гар талд харагдах хар малгайтай хар цамцтай хар өмдтэй би байна. Тухайн камерын бичлэг дээр би нэлээн согтсон байсан. Тэгээд ширээ андуурч очоод танихгүй хүний гар утас байхаар нь тэр гар утсыг нь авчихсан. Тэр гар утас нь улаан өнгийн гар утас байсан. Загварыг нь би мэдээгүй. Би тухайн үед их согтуу байсан. Одоо би ямар санаа зорилгоор авсан талаараа мэдэхгүй байна. Би тэр гар утсыг авснаасаа хойш оролдоогүй. ...Сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ ярьсан тул нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 42 дахь тал),

 

Эд зүйл хураан авсан тухай: “...**************аас улаан өнгийн ****** загварын ****** имей кодтой гар утсыг хураан авав. Хураалгасан .” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “... Улаан өнгийн загварын ******  кодтой гар утас 1 ширхгийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 22 минутад хүлээлгэн өгөв. Хүлээн авсан .” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 28 дахь тал),

 

Капитал зууч ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “... маркийн 256гб багтаамжтай /хэрэглэж байсан/ гэр утас 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 650,000 /Зургаан зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33 дахь тал),

 

Яллагдагчын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 44-47 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ****** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ялын бүсийг******* аймгийн Дархан сумаас гарахыг хориглохоор тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт************** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгчад шүүхээс оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг******* аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож биелэлтэд хяналт тавихыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай. 

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР