Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0130/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Б.Энхтулга,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,******* нарт холбогдох эрүүгийн 2518000000124 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1979 оны 01 сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлургийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг,*******,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 06 сарын 08-ны******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

          2. Монгол Улсын иргэн,******* /РД: /, 1971 оны 04 сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “ ” ТӨХК-д харуул хамгаалалтын албаны хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, зээ хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг *******тэй бүлэглэн 2025 оны 01 сарын 23-ны 22:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлага мэдээллийн дагуу очсон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч, цагдаа, цагдаагийн дэд ахлагч, нарыг Цагдаагийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг албан үүргийнхээ дагуу тавихад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, зүй бус үгээр доромжилж, эсэргүүцэл үзүүлэн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгчыг гадуур хүрмийн захаар нь боосон, цагдаа, цагдаагийн дэд ахлагч, нарын биед нь халдаж нүүр, цээж хэсэг рүү нь өшиглөж, гэмтэл учруулахгүйгээр хүч хэрэглэсэн гэж,

          шүүгдэгч *******ийг*******той бүлэглэн 2025 оны 01 сарын 23-ны 22:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлага мэдээллийн дагуу очсон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгчыг Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг албан үүргийнхээ дагуу тавихад хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, зүй бус үгээр доромжилж, эсэргүүцэл үзүүлэн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгчын биед нь халдаж нүүр рүү нь цохиж гэмтэл учруулахгүйгээр хүч хэрэглэсэн гэж тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч *******,******* нар нь 2025 оны 01 сарын 23-ны 22:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” караокед үйлчлүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “...согтуу хүмүүс хэрүүл маргаан хийгээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон цагдаагийн албан хаагчид болох,, нарыг хууль ёсны шаардлага тавихад зүй бус үгээр доромжилж, эсэргүүцсэн,******* ньыг гадуур хүрмийн захаар нь боож,, нарын нүүр, цээж хэсэг рүү нь өшиглөсөн, ******* ньын нүүр рүү нь цохисон болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

            Хохирогч буюу дуудлага мэдээллийн дагуу очсон цагдаагийн албан хаагч,, нарын илтгэх хуудас /хх-ийн 3-5/,

            Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт дугаараас өгсөн “ караоке дотор согтуу хүмүүс хэрүүл маргаан хийгээд байна” гэх дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6/,

            “... ******* нь “гөлөг минь чамд ямар ч хамаагүй, чи намайг үйлчлүүлж байгаа газраас баривчлах юм уу? гэхэд бичлэг хийж буй хүн “бид нар ажлаа хийж байна, тэгээд чи намайг хэл амаар доромжлох ёстой юм уу?” гэв. Цагдаагийн албаны дүрэмт хувцастай хүн “амрыг эрье” гэж хэлэхэд******* нь “май” гэж хариулж байна...” гэх хохирогчоос гаргаж өгсөн цагдаагийн албаны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11/,

            “...******* нь хар өнгийн малгайтай цамцтай, гараа ар нуруу хэсэгт гавлуулсан байдалтай зогсож байна, *******ийг цагдаагийн алба хаагч, нар гаднаас ар нуруу хэсэгт гавласан байдалтай оруулж ирж байгаа дүрс бичигдсэн байна...” гэх Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 01 дүгээр давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/,

            Дээрх камерын бичлэг бүхий 2 ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/,

            “... караокед согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагчйн хамт очоод өрөөнд ороход 3 эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Дуудлага мэдээллийн дагуу ирснээ хэлэхэд туранхай, халзан толгойтой, голд нь сууж байсан залуу нь салаавч гаргаад “май пиздануудаа, та нар юу юм ална шүү” гэж хэлсэн. Тэгтэл “бид нар дуудлага мэдээллийн дагуу ажлаа хийж явна” гэж хэлсэн ба караокены ресейпшн эмэгтэйгээс эдгээр хүмүүс ямар зөрчил гаргасан талаар асуухад өмнө нь ярьсан зүйлээ буюу караокены өрөөнд тамхи татахаар нь тамхи татах зориулалтын өрөөнд орж татах шаардлага тавихад туранхай өндөр халзан ах нь намайг юу гээд байгаа гичий вэ ална шүү гээд хананд шахаж хоолой боосон” гэж над руу салаавч гаргасан туранхай залууг зааж байсан. Тухайн туранхай залууд гаргасан зөрчил дээр нь арга хэмжээ авах, хэн болохыг нь тогтоох зорилгоор цагдаагийн байгууллага дээр очих шаардлага тавихад “явахгүй” гэж шаардлага эсэргүүцсэн. Мөн хамт сууж байсан махлаг тарган залуу нь туранхай, халзан залууг өмөөрчтэй маргалдаж “чи хэн юм бэ, би энд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч байна, цагдаа болохоороо хүн авч явдаг юм уу, чи яг хэн юм бэ” гэх зэргээр үг хэлээр өдсөн. Тэгээд станцаараа хөдөлгөөнт эргүүл дуудахад дэд ахлагч, нар ирсэн. дахин “та нар босоод ирээ” гэх шаардлага тавихад туранхай залуу өөрөө босоод ширээ тойрч гарахдаа миний өмсөж явсан өвлийн куртикний захаар миний хоолойг боосон. Тэгтэл, хоёр уг залууг газарт унагааж гарт нь гав зүүсэн. Намайг боож байхад махлаг тарган залуу нь өөдөөс босож ирэхээр нь би биеэ хамгаалж түүнийг түлхэж холдуулсан. Тэр залуу сууж байснаа миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Махлаг тарган залууг албаны машинд суулгах гэхэд шаардлага эсэргүүцэж 30 орчим минут маргалдаад байхаар нь, бид 3 газарт хэвтүүлж байгаад гарыг нь ард нь гавлаад машинд суулгасан... Хохирол төлбөр нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хохирогчын мэдүүлэг /хх-ийн 22-23, 25/,

            “...дэслэгчыг тус караокед үйлчлүүлж байсан 3 хүний туранхай, халзан толгойтой хүн нь босож явахдаа араас нь заамдаж боосон. Тухайн үед махлаг эрэгтэй нь урдаас нь цохих гэж байсан уу яасан түүнийг түлхэж өөрөөсөө холдуулсан. Араас нь боосон хүнийг бид хоёр газарт хэвтүүлээд гарыг нь ард нь гавлах явцад хөлөөрөө бид хоёрыг өшиглөж эсэргүүцэхдээ миний цээж рүү 2 удаа,ын баруун хацар шанаа хэсэг рүү 1 удаа тийрч өшиглөсөн. Ингээд тэр хүнийг босгоход хацар нь зулгарсан байдалтай байсан., хоёр махлаг эрэгтэй хүнийг дагуулаад гарч ирэхэд тухайн хүн машинд суухгүй гэж 30 орчим минут болсон. Тэгэхээр нь, бид 3 түүнийг газарт хэвтүүлээд гарыг нь гавлаад машин суулгасан... Ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хохирогчйн мэдүүлэг /хх-ийн 31, 33/,

            “... бид хоёр туранхай, халзан толгойтой залууг караокены өрөөнөөс гаргах гэж байхад уг залууыг араас нь хоолойг нь боож татсан. Тэгтэл махлаг эрэгтэй нь сууж байснааыг цохих гэж байсан уу яасан босоод ирэхэд түүнийг түлхэж холдуулсан. Тэгтэл тэр залуу сууж байгаадын нүүр рүү нэг удаа хүчтэй цохисон. бид хоёр туранхай залууг газарт хэвтүүлж байгаад гарыг нь гавласан. Бид хоёрыг гавлаж байхад уг эрэгтэй “ална шүү хоёр пизда минь” гээдйн цээж хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа тийрч цохисон, би хөлийг нь дарах гэтэл миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. бид хоёр туранхай залууг гадагш авч гараад машинд суулгахад хэл амаар доромжлоод байсан., нар махлаг эрэгтэйг дагуулж гарч ирээд машинд суух шаардлага тавихад “та нар юу юм” гээд машинд суухгүй 30 орчим минут болсон. Сүүлдээ, бид 3 түүнийг хэвтүүлж байгаад гарыг нь ард нь гавлаад машинд суулгасан... Ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хохирогчын мэдүүлэг /хх-ийн 39-40, 41/,

            Хохирогчыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаагаар 2018 оны 10 сарын 26-ны өдрөөс томилсон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 10 сарын 26-ны Б/167 дугаартай тушаалын хуулбар, хохирогчыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолоочоор 2024 оны 02 сарын 05-ны өдрөөс томилсон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын 2024 оны 02 сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалын хуулбар, хохирогчйг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагаар 2023 оны 11 сарын 16-ны өдрөөс томилсон 2023 оны 11 сарын 16-ны өдрийн Б/158 дугаартай Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалын хуулбар /хх-ийн 44-46/,

            “...*******ыг цагдаа нар босоод ир гэхэд тэр цагдаа нар руу салаавч гаргаад агсам тавьсан. Нэг мэдэхэд*******ын гарыг ард нь гавлаад аваад гарсан. Тухайн үед **************ыг өмөөрөөд цагдаа нартай маргалдаад байх шиг байсан...” гэх гэрчийн мэдүүлэг /хх-ийн 55/,

            “...эргүүлийн хоёр цагдаа орж ирэхээр нь би болсон асуудлыг хэлээд нөгөө 3 ахын сууж байгаа өрөө рүү дагуулж ороход намайг заамдаад хананд шахсан ах цагдаа нар руу салаавч гаргаад “та нар яах гэж энд орж ирсэн юм бэ, гарч зайл” гэх зэргээр агсам тавиад байсан. Цагдаа нар тухайн хүмүүсээс тайлбар сонсох гээд нэлээн удаа харж зогссон бөгөөд намайг заамдсан ахыг “та тайван бай, битгий орилоод хашхираад байгаарай, дуудлага мэдээллийн дагуу ажлаа хийж байна” гэх мэтээр зөндөө тайлбарлаж хэлэхэд нөгөө ах агсам тавьсаар л байсан. Тэгээд тэр ахын гарыг нь гавлахад, махлаг ах нь “найзыг маань барьж хорих гэлээ” гээд цагдаа нартай маргалдаад нэг цагдаагийн цээж рүү 2 удаа цохих шиг болсон ... гэх гэрчгийн мэдүүлэг /хх-ийн 57, 59/,

            “...дэд ахлагч станцаар дуудаад очтол дэслэгч, дад ахлагч нар караокены өрөөнд 3 эрэгтэй хүнд шаардлага тавиад зогсож байсан бөгөөд тэр 3 хүний голд нь сууж байсан ******* нь бид нарын өөдөөс салаавч гаргаад байсан., нар тухайн хүнийг өрөөнөөс авч гарах гэхэд эсэргүүцээд байсан тул нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав хэрэглээд өрөөнөөс авч гарсан. Энэ үед руу ******* гэх хүн “чи муу цаашаа бай, чамтай харьцахгүй” гэх мэтээр маргалдаад байхаар нь би түүнийг тайвшруулаад найзтай нь цуг дагуулаад гарсан. Гадна гараад ******* машинд суухгүй гээд эсэргүүцэл үзүүлээд байсан тул түүнийг гавлаад машинд суулгаад Цагдаагийн газарт авч ирсэн. Цагдаагийн газрын хүлээлгийн өрөөнд байж байхад ******* “одоо эсэргүүцэл үзүүлэхгүй, гавыг тайлчих” гэхээр нь гавыг тайлах гэж байхад тухайн өдөр жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байсанын хөл рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх гэрчгийн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

            “...ахлагч, дэд ахлагч нар согтууруулах ундаа хэрэглэсэн хоёр эрэгтэй хүнийг тус тусад нь гавласан байдалтай Цагдаагийн газрын нэг давхрын хүлээлгийн танхимд оруулж ирсэн. Тэр хоёр эрэгтэй хүн цагдаагийн алба хаагчдыг хэл амаар доромжилсон, догшин харилцаатай орж ирсэн. Жижүүрийн мөрдөгч ******* гэх махлаг эрэгтэйг сандал дээр тайван сууж байгаарай гээд суулгахад тухайн хүнын хөл рүү өшиглөж орилж чарлаад байсан...” гэх гэрчын мэдүүлэг /хх-ийн 64/,

            “...дуудлага мэдээлэл хүлээн авах 7037102 тусгай дугаарт “Дархан сумын 11 дүгээр багт байрлах караокены ажилтангаас караокегоор үйлчлүүлж байгаа хүмүүс зөөгчийн эрх чөлөөнд халдсан гэх утгатай дуудлага мэдээлэл өгсний дагуу 11 дүгээр багт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, нарыг уг дуудлагад явуулсан. Удалгүй “алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байна” гэх дуудлагын дагуу 114 дугаартай хөдөлгөөнт эргүүлийг явуулсан. 22:00 цагийн үед 114 дугаартай хөдөлгөөнт эргүүлийнхэн 2 хүнийг гарыг нь гавласан байдалтай Цагдаагийн газрын хүлээлгийн танхимд оруулж ирсэн. Тухайн хүмүүсээс болсон асуудлын талаар асуух гэхэд орилж хашхираад “энэ гаваа тайлчих 4 нүдэлсэн пизда минь” гээд байсан. ******* нь миний зүүн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн... гэх гэрчын мэдүүлэг /хх-ийн 66/,

            “Дээд уруул бага зэрэг хавдсан” гэх хохирогчын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 77/,

            Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн дугаартай:ын биед дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Учирсан гэмтэл нь эрүүл мэнд, амь нас, цаашдын хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 78-79/,

            Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн дугаартай:йн биед баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Учирсан гэмтэл нь эрүүл мэнд, амь нас, цаашдын хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 83-84/,

            “Баруун мөрний үеэр эмзэглэнэ” гэх хохирогчйн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 85/,

            Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн дугаартай:ын биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Учирсан гэмтэл нь эрүүл мэнд, амь нас, цаашдын хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 89-90/,

            “Баруун хацар орчимд бага зэрэг хавдсан байна” гэх хохирогчын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 91/,

            Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн дугаартай: *******ийн биед 11 дүгээр хавирганы хугарал, цээж, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Учирсан гэмтэл нь эрүүл мэнд, амь нас, цаашдын хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 95-96/,

            “Зүүн талын 11 дүгээр хавирга суганы дунд шугамаар хугаралтай” гэх шүүгдэгч *******ийн Саран-Элит эмнэлэгт үзүүлсэн цээжний байрлалын рентген зургийн дүгнэлт, рентген зураг /хх-ийн 97-98/,

            Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн дугаартай:*******ын биед баруун хацарт зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт, цээж, баруун доод зовхи, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Учирсан гэмтэл нь эрүүл мэнд, амь нас, цаашдын хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 105-106/,

            Шүүгдэгч*******ын Саран-Элит эмнэлэгт үзүүлсэн цээжний байрлалын рентген зургийн дүгнэлт, рентген зураг /хх-ийн 107-108/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдлийг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******,******* нарын дээрх үйлдэл нь дуудлага мэдээллийн дагуу очсон хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн хэл амаар доромжилж, хоолойг нь боох, нүүр рүү нь цохих, бие рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэнээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

          Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч *******,******* нар нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Иймд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчын биед дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогчйн биед баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогчын биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тус тус учирсан боловч хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.

          Мөн хохирогч нар нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлснээр Эрүүл мэндийн даатгалын санд нэг хүний 35,396 төгрөг зарцуулагдсаныг  шүүгдэгч нар нөхөн төлсөн байна.

          Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

          2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

          Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй дүгнэлээ.

             Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР