Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2022/00331

 

Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр баг, ... тоотод оршин суудаг, С овогт Б.Б;

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах Ө сумын Засаг даргын Тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулдаг, СТХ (дарга Х.Т);

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн СТХ*******ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/03 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т,

Хариуцагч Б аймгийн СТХ*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Я.С,

Орчуулагч Б.Жанерке, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б нь Б аймгийн СТХ*******ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/03 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Миний бие Б аймгийн СТХ*******ын даргын2020 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар тус хэлтэст манаачаар томилогдон, ажил олгогчийн гаргасан тушаалын хүрээнд ажилтан надтай 2021 оны 01 дүгээр сарын 04*******ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар манаачийн ажил үүргээ одоо хүртэл гүйцэтгэж ажиллаж байна.

2) Аймгийн СТХ*******ийн даргаар 2021 оны 5 дугаар сард томилогдсон Х.Т нь 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр Б.Б надад 02 дугаартай мэдэгдэх хуудсыг 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр өгч, 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

3) Уг тушаалыг тухайн үед би мэдээгүй ба 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдөр бичиг хэргийн ажилтан Н.М*******т хүлээлгэн өгөхөд гарын үсэг зурж авсан болно. Ажил олгогч талаас ажилтан надад олгосон мэдэгдэх хуудас болон бусад тушаал шийдвэр нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4*******д заасныг зөрчсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг нь ажил олгогч санаачилж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дугаар зүйлийн 80.1.1*******д заасныг үндэслэл болгосон гэсэн мөртлөө Монгол Улсын Засгийн газар болон Стандарт хэмжил зүйн газрын шийдвэрээр тус хэлтэст орон тоог цөөрүүлсэн эрхийн акт ирээгүй байхад ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна. 

4) Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтын хүрээнд олгогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуулийн хүрээнд олгох ёстой байхад тушаалд оруулахгүй орхигдуулж хуулийн дагуу тэтгэмж авах миний эрхийг зөрчсөн.

5) Ажил олгогч маань Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, Иргэний хуулийн 359*******368 дугаар заалтын хүрээнд “Хөлсөөр ажиллуулах гэрээ”*******г 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрөөс эхлэн байгуулсан дүр үзүүлж гарын үсэг зуруулж хуурч мэхэлсэн нь зохих хууль тогтоомжийг зөрчсөн.

6) Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 388 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд “Сум дүүргийн Засаг дарга” нар даалгасан тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн.

7) Уг тогтоолын 7 дугаар зүйлийн 6*******д, мөн 7.1*******д “нийтлэг ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн орон нутгийн өмчид компаниар гүйцэтгүүлэх зорилго нь гагцхүү ажилчдын цалин хөлс, тэтгэмж, урамшуулал, нийгмийн баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх” талаар гаргасан тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн.

8) Уг тогтоолын 7.3*******д “орон тооны цомтгол хийхгүй байх, одоо ажиллаж байгаа ажилчдыг үндсэн ажилтнаар шилжүүлэн ажиллуулах, ажилчдын цалин хөлс, урамшуулал, тэтгэвэрт гарахад нь хуульд заасны дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийг одоо байгаа түвшингээс бууруулахгүй байх талаар холбогдох гэрээнд тусгах” гэх заалтуудыг зөрчиж, үндэслэлгүйгээр миний хууль ёсны эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

9) Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан үзэж зөрчигдсөн эрхийг хамгаалж Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/03 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.

      2.Хариуцагч Б аймгийн СТХ*******ийн дарга Х.Т нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

1) Б аймгийн СТХ*******ийн орон тоог Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай “Аймгийн СТХ*******ийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалаар баталж, 2021 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн 04/574 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Уг бүтэц, орон тоо баталсан газрын даргын тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 25*******ны өдөр хамт олны хурал хийж бүх ажилчдад дэлгэрэнгүй танилцуулсан.

2) Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай “Аймгийн СТХ*******ийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл” болон 2 дугаар хавсралтаар “Аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт”*******ад манаачийн орон тоо тусгагдаагүй. Харин уг тушаалын 3 дугаар заалтаар хэлтэс бүр ажлын байр өмч, хамгааллын чиглэлээр 2022 оны эхний хагас жилд багтаан гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг аймгийн СТХ*******ийн дарга нарт үүрэг болгосон байна.

3) Тушаалыг хэрэгжүүлэхийн тулд хэлтсийн бүтэц орон тооноос манаачийн орон тоо хасагдсан тул  манаачаар ажиллаж байсан Б.Б*******д Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 30*******аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэж чөлөөлсөн болно. Үүнээс гадна гомдолд дурдсан хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоол зөрчиж, үндэслэлгүйгээр миний хууль ёсны эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнд:

4) Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтыг зөрчөөгүй, Б.Б*******д 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөх тухай “Мэдэгдэх хуудас”*******ыг бичгээр өгсөн.

5) Б.Б*******ыг  Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн юм. Уг тушаалыг Б.Б*******д 10 дугаар сарын 25*******ны өдөр хамт олны хурдын үеэр танилцуулсан болно. Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 10*******ны өдрийн “Орон нутгийн СТХ*******ийн орон тоо, албан тушаалын дээд хязгаар батлах тухай” А/72 дугаартай тушаалаар манаачийн орон тоо хасагдсан.

6) Б.Б*******ыг манаачийн албан тушаалаас чөлөөлж, үргэлжлүүлэн харилцан тохиролцсон “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулсан. Гэрээнд урьд авч байсан манаачийн цалин ТҮ*******1 ангиллын 1*******р шатлалын цалингийн хэмжээтэй дүйцэхүйц болох 467374 төгрөг, хоолны мөнгө 25000 төгрөг, нийт 492374 төгрөгийн /хөлсөөр ажиллах гэрээний 6.1 дэх заалт/ хөлс төлөхөөр тусгагдсан тул давхардуулж тэтгэмж олгох боломжгүй. “Хөлсөөр ажиллах гэрээ”*******ний дагуу 1 ба 2 дугаар сарын хөлсийг бүрэн олгосон болно.

7) Байгууллагын бүтэц орон тооноос манаачийн орон тоо хасагдсан тул Б.Б*******ыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах боломжгүй болсон. Иймд өөртэй нь  харилцан тохиролцож Иргэний хуулийн 359*******368 дугаар заалтыг хүрээнд “Хөлсөөр ажиллуулах гэрээ” байгуулсан. Б.Б нь “Хөлсөөр ажиллуулах гэрээ”*******г хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй болно. Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулахдаа ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

8) Манай байгууллагын манаачийн орон тоо Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 388 дугаар тогтоол гарахаас өмнө хасагдсан тул Б.Б*******ыг ажлаас чөлөөлсөн асуудал энэ тогтоолтой огт холбогдолгүй.

9) Засгийн газрын 2021 оны 388 дугаартай тогтоол гараагүй байхад Стандарт, хэмжил зүйн газрын 2020 оны А/72, 2021 оны А/118 тушаалаар манаачийн орон тоо 20 аймгийн СТХ*******ийн бүтэц дотоод зохион байгуулалтаас хасагдсан байсан.

10) Иймд Б аймгийн СТХ*******ын даргын2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/03 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэгч Б.Б*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс Б аймгийн СТХ*******ийн2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн №12 дугаартай “Мэдэгдэх хуудас”, Б аймгийн СТХ*******ын даргын2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/03 дугаартай “Б.Б*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б аймгийн СТХ*******ын даргын2020 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/08 дугаартай “Б.Быг ажилд томилох тухай” тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, “Нийгмийн даатгалын дэвтэр”, 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн №02 дугаартай “Хөлсөөр ажиллуулах гэрээ”, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай “Орон нутгийн СТХ*******ийн орон тоо, албан тушаалын дээд хязгаар тогтоох тухай” тушаал, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралт,  Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн “Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар танаа” гэсэн 01/498 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24*******ний өдрийн “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар танаа” гэсэн 4*******3/946 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг, Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 1*******01/250 дугаартай “Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.Кеншилик танаа” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай “Аймгийн СТХ*******ийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаал, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт “Аймгийн СТХ*******ийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”  Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралт, Б аймгийн СТХ*******ын даргын 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн №12 дугаартай “Мэдэгдэх хуудас”, Монгол Улсын шадар сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн Дугаар ЗГ*******2/846 дугаартай “Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн танаа” 2022 оны батлагдсан төсөв хүргүүлэх тухай албан бичиг, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийн Дугаар А/15 дугаартай “Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө, төсвийн зарлагын санхүүжилтийн сарын хуваарь батлах тухай” тушаал, Б аймгийн “КА” ХХК*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн 01/222 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичиг Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст, Б аймгийн Стандартчилал, хэмжил зүйн төвийн захирлын Н.Маншүкийг төвийн бичээч*******үйлчлэгчээр томилсон 2002 оны 01 дүгээр сарын 14*******ны өдрийн 02 дугаартай тухай “Ажилд томилох тухай тушаал, Б аймгийн СТХ*******ын даргын2018 оны 12 дугаар сарын 03*******ны өдрийн Б/14 дугаартай “З.Серикжаныг ажилд томилох тухай” тушаал, Б аймгийн СТХ*******ын даргын2020 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/06 дугаартай “Р.Түмэнбаярыг жолооч, нярвын ажлаас чөлөөлж, Хэмжүүрийн баталгаажуулалтын техникчийн албан тушаалд томилох тухай” тушаал, Б аймгийн СТХ*******ын даргын2020 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/07 дугаартай “С.Т*******ийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 30*******ны өдрийн 120 дугаартай “Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст” гэсэн албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 15 дугаартай Б аймгийн СТХ*******ийн хамт олны хурлын тэмдэглэл, Б аймгийн СТХ*******ийн“Хөдөлмөрийн дотоод журам” зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн Б аймгийн СТХ*******ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/03 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Ажил олгогч талаас ажилтанд олгосон мэдэгдэх хуудас болон бусад тушаал шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4*******д заасныг зөрчиж Монгол Улсын Засгийн газар болон Стандарт, хэмжил зүйн газрын шийдвэрээр тус хэлтэст орон тоог цөөрүүлсэн эрхийн акт ирээгүй байхад ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтын хүрээнд олгогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуулийн хүрээнд олгох ёстой байхад тушаалд оруулахгүй орхигдуулж хуулийн дагуу тэтгэмж авах эрхийг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, Иргэний хуулийн 359*******368 дугаар заалтын хүрээнд “Хөлсөөр ажиллуулах гэрээ” гэгчийг 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрөөс эхлэн байгуулсан дүр үзүүлж гарын үсэг зуруулж хуурч мэхэлсэн, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 388 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд “сум дүүргийн Засаг дарга” нарт даалгасан тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзээд Б аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/03 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна.

3.Хариуцагч Б аймгийн СТХ*******ийн дарга Х.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтыг зөрчөөгүй, Б.Б*******д 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөх тухай “Мэдэгдэх хуудас”*******ыг бичгээр өгсөн. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаалыг Б.Б*******д 10 дугаар сарын 25*******ны өдөр хамт олны хурдын үеэр танилцуулсан болно. Байгууллагын бүтэц орон тооноос манаачийн орон тоо хасагдсан тул Б.Б*******ыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах боломжгүй болсон. Иймд өөртэй нь  харилцан тохиролцож Иргэний хуулийн 359*******368 дугаар заалтыг хүрээнд “Хөлсөөр ажиллуулах гэрээ” байгуулсан ба Б.Б хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй болно. Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулахдаа ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Манай байгууллагын манаачийн орон тоо Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 388 дугаар тогтоол гарахаас өмнө хасагдсан тул  Б.Б*******ыг ажлаас чөлөөлсөн асуудал энэ тогтоолтой огт холбогдолгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1) Нэхэмжлэгч Б.Б нь Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст 2020 оны 11 дүгээр сарын 01*******ний өдрөөс эхлэн манаачаар томилогдон ажиллаж байсан нь Б аймгийн СТХ*******ын даргын2020 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/08 дугаартай “Б.Б*******ыг ажилд томилох тухай” тушаалаар, мөн 2021 оны 01 дүгээр сарын 04*******ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” болон “Нийгмийн даатгалын дэвтэр”*******ийн бичилтээр тус тус нотлогдож байна.

2) Б аймгийн СТХ*******ын даргын2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/03 дугаартай “Б.Б*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, Стандарт, хэмжил зүйн даргын 2021 оны А/118 дугаартай тушаалыг тус тус үндэслэн тус манаачаар ажиллаж байсан Базарханы Бахытжаныг 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрөөс эхлэн манаачийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

3) Улмаар Б аймгийн СТХ*******ийн дарга Х.Т нь Б аймгийн СТХ*******ийн түрээсийн гэрээгээр ашиглаж байгаа байрны харуул хамгаалалтын ажлыг хариуцан ажиллах харуулаар Б.Б*******ыг 2022 оны 01 дүгээр сарын 10*******аас ажиллуулахад  талууд “Хөлсөөр ажиллуулах гэрээ” байгуулсан байна.

4) Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай “Аймгийн СТХ*******ийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Аймгийн СТХ*******ийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”*******ийн жагсаалтад манаачийн орон тоо албан тушаал тусгагдаагүй байна.

5) мөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай “Аймгийн СТХ*******ийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дотоод зохион байгуулалт”*******ын 2*******д Б аймаг, нийт орон тоо*******13 гэж баталсан байна.

Энэхүү Б аймгийн СТХ*******ийн13 орон тоонд тус хэлтэст жижүүр, манаач, харуулын гэх орон тоо батлагдаагүй болох нь нотлогдож байна. 

6) Б аймгийн СТХ*******ийн манаачийн орон тоо батлагдаагүй хасагдсанаар хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн тус хэлтэст манаачаар ажиллаж байсан нэхэмжлэгч (ажилтан) Б.Б*******д 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1*******д зааснаар манаачийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.5*******д зааснаар мэдэгдсэн тухай 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр №02 “Мэдэгдэх хуудас”*******нд Б аймгийн СТХ*******ийн дарга Х.Т, нэхэмжлэгч (ажилтан) Б.Б нар гарын үсэг зурсан байна.

Мөн манаачийн орон тоо хасагдсан үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр №02 “Мэдэгдэх хуудас”*******д  2022 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1,  80.4*******ийг баримталсан тул хариуцагч хууль зөрчөөгүй байна.

7) 2022 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1*******д заасан “талууд харилцан тохиролцсон” гэдэг нь СТХ*******ийн хамт олны 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 15 дугаартай хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

СТХ*******ийн хамт олны 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 15 дугаартай хурлын тэмдэглэлд...Л.Б (манаач): “Манаачийн орон тоог дээрээс хассаныг мэдэж байгаа. СХЗГ*******аас орон тоо хасагдсан тул бид нар гомдолгүй. Та бүхэн боломжоороо ажиллуулж ирсэн. Бид хоёрыг энэ байгууллага шинэ байранд ортол нэг жил яаж хийгээд гэрээгээр ажиллуулбал сайн  байна” гэсэн бол Б.Б (манаач): Манаачийн орон тоог СХЗГ*******аас хассаныг бид нар одоо яах билээ дээ. Л.Бирликтэй санал нэг байна гэсэн байна.

8) Иймээс хариуцагч (ажил олгогч) Б аймгийн СТХ*******ийн дарга Х.Т, нэхэмжлэгч (ажилтан) Б.Б нарын байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн 02 дугаартай “Хөлсөөр ажиллуулах гэрээ” нь Засгийн газрын 2003 оны “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” 233 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”*******ийн 6.2 болон 4.3*******д нийцэж байна.

2003 оны “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” 233 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”*******ийн 6.2*******д гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд...харуул, хамгаалалтын үйлчилгээ...хамааруулсан байна, мөн 4.3*******д төсвийн байгууллагад ажиллаж байгаа ...жижүүр, харуул, манаач, сахиул...зэрэг ... ажилтныг мөн адил гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулна гэж заасан байна.

9) Засгийн газрын 2003 оны “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” 233 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”*******ийн 3.8*******д тухайн төсвийн байгууллагад ажиллаж байгаад үргэлжлүүлэн гэрээгээр ажиллах ажилчдын төрөөс эдэлж байсан хөнгөлөлт (байр, хоол, унааны зардал гэх мэт)*******ийг хэвээр үлдээнэ...гэж заасан байна.

Иймээс 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн 02 дугаартай “Хөлсөөр ажиллуулах гэрээ”*******гээр тохирсон ажлын хөлс болон бусад асуудлаар нэхэмжлэгч маргаагүй болно.

Мөн Б.Б*******ы 2022 оны 01, 02, 03 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс бүрэн төлсөн болох нь Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 30*******ны өдрийн 120 албан бичиг болон Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн Б.Б*******ы цалингийн жагсаалтаар нотлогдож байна. 

10) Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1*******д зааснаар энэ хуулийн 80.1.1*******д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан боловч энэ нэхэмжлэлийн шаардлагад тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гараагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй болно.

11) Б аймгийн СТХ*******ийн2022 батлагдсан төсөвт “бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардал” гэж мөнгө тусгаж өгсөн болохоос тус хэлтэст  манаач гэх орон тоо батлагдаагүй болох нь Монгол Улсын шадар сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн ЗГ*******2/846 дугаартай албан бичгээр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Б*******д хүргүүлсэн 2022 оны батлагдсан төсөв болон Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийн А/15 дугаартай “Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө, төсвийн зарлагын санхүүжилтийн сарын хуваарь батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтаар нотлогдож байна.

12) Хавтаст хэрэгт авагдсан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай “Аймгийн СТХ*******ийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын тушаах хэсгийн 3 дахь заалтаар хэлтэс бүр ажлын байр өмч, хамгаалалтын чиглэлээр 2022 оны эхний хагас жилд багтаан гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг аймгийн СТХ*******ийн дарга нарт үүрэг болгосон байна.

Үүнтэй холбоотойгоор Хариуцагч Б аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтын 6.2 болон 4.3*******д заалтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажиллагаа хийгдэж байгаа болох нь Б аймгийн “КА” ХХК*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн 01/222 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр тогтоогдож байна.

13) Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/118 дугаартай “Аймгийн СТХ*******ийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын тушаах хэсгийн 5 дахь заалтаар Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/72 дугаартай тушаалыг хүчингүй болгосон байна.

Иймд Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 13*******ны өдрийн А/72 дугаартай “Орон нутгийн СТХ*******ийн орон тоо, албан тушаалын дээд хязгаар тогтоох тухай” тушаал болон энэ тушаалын 1 дүгээр, 2 дугаар хавсралтад дүгнэлт хийх шаардлагагүй болно.

14) Б аймгийн СТХ*******ын даргын2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.Б*******ыг ажлаас чөлөөлсний дараах үйл баримтуудад холбоотой Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн “Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар танаа” гэсэн 01/498 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24*******ний өдрийн “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар танаа” гэсэн 4*******3/946 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг, Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 1*******01/250 дугаартай “Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.Кеншилик танаа” гэсэн албан бичгүүд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

15) Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн Б аймгийн Стандартчилал, хэмжил зүйн төвийн захирлын Н.Маншүкийг төвийн бичээч*******үйлчлэгчээр томилсон 2002 оны 01 дүгээр сарын 14*******ны өдрийн 02 дугаартай тухай “Ажилд томилох тухай” тушаал, Б аймгийн СТХ*******ын даргын2018 оны 12 дугаар сарын 03*******ны өдрийн Б/14 дугаартай “З.Серикжаныг ажилд томилох тухай” тушаал, Б аймгийн СТХ*******ын даргын2020 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/06 дугаартай “Р.Түмэнбаярыг жолооч, нярвын ажлаас чөлөөлж, хэмжүүрийн баталгаажуулалтын техникчийн албан тушаалд томилох тухай” тушаал, Б аймгийн СТХ*******ын даргын2020 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн Б/07 дугаартай “С.Т*******ийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал зэрэг баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

5.Дээрх нотлох баримтуудаар хариуцагч (ажил олгогч) Б аймгийн СТХ*******ийн дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1*******д заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч (ажилтан)*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн  тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 болон 80 дугаар зүйлийн 80.5*******ыг ажил олгогч зөв хэрэглэж, хэрэгжүүлснээр нэхэмжлэгч Б.Б*******ыг ажлаас буруу халагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ийг баримтлан нэхэмжлэгч С овогт Б.Б*******ы Б аймгийн СТХ*******ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн Б/03 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК