Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                         Хэргийн индекс: 307/05/0100/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын г азраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 518000000077 дугаартай хэргийг 05 оны 0 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны 0 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , , хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, дүгээр баг, дүгээр байрны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

******* овогт *******ын ******* (РД:ПМ8101816)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн дугаар тал/, хохирогч Ц.ийн мэдүүлэг /хх-ийн -13, 15 дугаар тал/, гэрч Ч.ын мэдүүлэг /хх-ийн 0 дугаар тал/, гэрч Д. мэдүүлэг /хх-ийн дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 05 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-3 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хуудас /хх-ийн 33 дугаар тал/, яллагдагч Л.*******ийн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

“Шүүгдэгч Л.******* нь 05 оны 01 дүгээр сарын -ны өдөр 1 цагийн орчимд, Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” зочид буудлын 0 тоот өрөөнд иргэн Ц.ийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн дугаар тал/,

 

- Хохирогч Ц.ийн: “...Л.******* нь уулзмаар байна гээд байхаар нь 05 оны 01 дүгээр сарын -ны өдөр гадуур уулзаад салхинд жаал гараад би ганц нэг пиво уугаад явж байгаад хоёулаа буудалд орж амрахаар болоод Дархан сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй зочид буудлын 0 тоот өрөөнд хоёулхнаа ороод юм ярьж сууж байгаад ганц хоёр пиво уусан. Тэгээд би жаахан согтоод унтах гээд орондоо түрүүлж ороод хэвтсэн. Тэгэхэд ******* нь чи намайг яагаад өөртөө ойртуулахгүй байгаа юм бэ сүүлийн үед чи нэг л сонин байгаа шүү гэж хэлээд надаас хэрүүл хайгаад байхаар нь чи одоо заавал унтаж хэвтэх гээд байгаа юм уу зүгээр байж болдоггүй юм уу? чамтай заавал унтаж хэвтэх албатай юм уу гэхэд чи өөр залуутай болчихсон юм уу энэ тэр гээд надаас хэрүүл хайгаад байхаар нь би ерөөсөө гэр рүүгээ харилаа, чи ч гэсэн гэр рүүгээ харь гэж хэлчхээд байж байтал над руу ууж байсан пиво цацсан. Тэгэхээр нь би мөн лаазтай пиво аваад ******* рүү шидэхэд оноогүй хана руу очиж цохисон. Тэгэхэд ******* сандал дээрээс босож ирээд миний зүүн чих рүү гараараа нэг удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн -13, 15 дугаар тал/,

 

-Гэрч Ч.ын: “...тус өдрийн 0 цаг 58 минутын орчим Хонгор-10 станцаас буудалд хэрүүл маргаан болоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу би Даваажаргалын хамт тухайн буудал руу ороход дуудлага өгсөн гэх эмэгтэй хүн өөрийгөө гэж танилцуулсан. Үүний дараа би тухайн хүнээс юу болсон  талаар асуухад би өөрийн найз залуу болох ******* гэх хүнтэй өрөөндөө маргалдсан юмаа тэгтэл тэр хүн надад уурлаад миний нүүр лүү нэг удаа алгадчихлаа, миний чих нэг л сайн сонсохгүй болчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 0 дугаар тал/,

 

-Гэрч Д.: “...би тухайн дуудлагад бол очоогүй харин Хонгор-170 дуудлагын станцтай үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч., олон нийтийн цагдаа О.Даваажаргал нар очсон. Ингээд удалгүй богино долгионы станцаар “” буудлаас нэг хүн төв цагдаа руу явууллаа гэж хэлж байсан. Үүний дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Д.Анхбаяр, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Ц.Амарболд нар Л.******* гэх залууг авчирсан ба тухайн залуу “”  буудалд бусдын эрх чөлөөнд халдсан гэж надад хэлсэн. Би тухайн залуугийн согтуурлыг хэмжихэд эрүүл байсан ба юу болсон талаар асуухад уулздаг эмэгтэй маань уулзъя гэж дуудаад бид хоёр гадуур явж байгаад “” буудалд орсон. Ингээд тэндээ ороод манай найз эмэгтэй лааз пиво уугаад согтоод над руу агсам тавиад хэл амаар доромжлоод байсан болохоор нь би тэр эмэгтэйн хацар луу нь гараараа нэг удаа алгадчихсан юм гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар тал/,

 

- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 05 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 13 дугаартай “...Ц.ийн биед зүүн хэнгэрэг хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь эрүүл мэнд, амь нас, цаашдын хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-3 дугаар тал/,

 - Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хуудас /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

 

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч нь хохирогч Ц.ийн биед “биед зүүн хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 05 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт  (хх-н 31-3)-ээр нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч Ш.Зулбаярын биед хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Л.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 5/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

 

   Хохирогч Ц.ийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Л.******* нь бүрэн төлж барагдуулсан байх тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

  

  1. Бусад асуудал:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36., 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д 500 нэгж буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ