| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/129 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01
Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Э.Улаанаа,
Хохирогч *******,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт************** холбогдох эрүүгийн 2518000000080 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр Дархан-Уул аймгийн******* суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн******* сум, Хайрхан дүгээр баг, дугаар байрны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Урьд: Баянзүрх дүүргийн шүүхийн оны дүгээр сарын9-ний өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн23 дугаар зүйлийн23.2 дахь хэсэгт зааснаар жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.
Боржигон овогт******* *** (РД:***)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн дүгээр тал/, хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 08-10,2 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн6-17 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын*******-ны өдрийн13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хуудас /хх-ийн 34 дүгээр тал/, яллагдагч*******ын мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч******* нь 2025 оны 01 дүгээр сарын2-ны өдөр,8 цагийн орчимд, Дархан-Уул аймгийн******* сум, баг,******* дугаар гудамжны*******05 тоотод хохирогч *******тай хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүр рүү нь гараараа цохих, самардах зэргээр биед нь халдаж, хамар ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун нүдний алимын цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн дүгээр тал/,
- Хохирогч *******ын: “...2025 оны 01 дүгээр сарын2-ны өдрийн6 билүү******* цагийн орчим,, миний хамтран амьдрагч бид нар шил 0.75 литрийн шилтэй архи хувааж уугаад байж байхад гэх гаднаас шил архитай орж ирсэн. Тэгээд бид нар тэр архийг нь хувааж ууж байхад гар утсаараа нэг хүн рүү залгаад яриад байсан. Тэгсэн чинь гаднаас гээд харааны нүдний шилтэй, шар өнгийн үстэй, үсээ толгойныхоо ард талд ганц боочихсон орж ирсэн. Тэрг дуудсан юм шиг байна лээ. гэх гаднаас орж ирэхдээ архи уучихсан согтуу байдалтай байсан. Тэгээд чанга чанга яриад байхаар нь би гэрээсээ хөөсөн юм. Тэрнээс болоод гээд намайг зодсон. би зодуулчхаад тасраад унтчихсан байсан. 2025 оны 01 дүгээр сарын3-ны өдөр манай охин манайд ирээд намайг харчхаад цагдаа, эмнэлэг дууд гээд дуудсан. Бас тухайн үед манай хүү ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Намайг эмнэлэг рүү авч яваад үзлэг хийчхээд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Дарханы эмнэлэг дээр толгойны томограф, рентген зураг авхуулсан. Надад өвчний түүх болон Сиди ширхгийг өгөөд*******ын эмнэлэгт үзүүлээрэй, өвчний түүхийг чинь биччихсэн байгаа гэсэн. Миний цээж хэсэг рүү, толгойны ар хэсэг рүү, нүүр, хамар хэсэг рүү цохисон. Юугаар цохисныг мэдэхгүй байна. Миний нүүрийг бас маажчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/,
- Гэрч: “...2025 оны 01 дүгээр сарын2-ны өдрийн******* цагийн орчим хамтран амьдрагч *******ын хамт гэртээ байж байхад, гээд 3 залуу манай гэрт орж ирсэн. Тэр 3 орж ирэхдээ шил 0.75 литрийн шилтэй Хараа архи авч орж ирсэн. Тэгээд тэр архийг бид нар хувааж уугаад байж байхад гаднаас орж ирсэн. Бид нар хоорондоо юм яриад байж байсан. Тэгсэн чинь гаднаас танихгүй хүүхэн ганцаараа ороод ирсэн. Тэр танихгүй хүүхэн гаднаас орж ирэхдээ архи уучихсан согтуу байсан. Тэр хүүхнийг дуудсан юм шиг байна лээ. Тэр сүү, уут боов, шил архитай орж ирээд надад өгсөн. Тэгэхээр нь, тэр хүүхэн бид 3 тэр хүүхний авчирсан архийг нөгөө хэдээс тусдаа хувааж уусан. бид 2 ялихгүй зүйлээс болоод хоорондоо маргалдсан. тэр хүүхнийг танихгүй хүн орж ирлээ гээд хөөсөн чинь босож ирээдг цохиод авсан. Уул нь бид хоёрыг маргалдахаар намайг өмөөрөх гээд босож ирсэн юм шиг байна лээ. Тэгсэн чинь цагдаа дуудлаа гээд утсаа бариад гарч ороод байсан чинь манайд байсан хүмүүс гараад явцгаачихсан. Гэхдээ цагдаа дуудаагүй. Өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын3-ны өдөргийн охин нь элс авах гээд ирэхдээ аавыгаа хараад цагдаа, эмнэлэг дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн6-17 дугаар тал/,
- Гэрч: “...2025 оны 01 дүгээр сарын2-ны өдөр буюу багийн*******-1005 тоотод ах, Урнаа эгч, Ундармаа,,ка бид нар 0.75 литрийн шилтэй архи хувааж уусан юм. Би нэлээд согтоод унтчихсан байсан. Унтаж байгаад босоход зодоон болчихсон байсан. ахын нүүр маажуулчихсан байсан. Тэгэхээр нь нүүр амаа яачихсан юм гэж ахаас асуусан чинькад зодуулсан гэж хэлсэн. Намайг сэрэхэд ах, Урнаа эгч 2 л байсан. Бусад нь гараад явчихсан байсан. Би ахын нүдэн дээр нь шүдний оо түрхэж өгсөн. Би эмнэлэг дуудаж үзүүлэх үү гэсэн чинь яах юм бэ гээд үзүүлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн9-20 дугаар тал/,
- Гэрч: “...би 2025 оны 01 дүгээр сарын2-ны өдөргийнд буюу багийн*******-1005 тоотод, Урнаа, Ундармаа,,,ка бид нар 0.75 литрийн шилтэй архи хувааж уусан. Тэгсэн чинь хамтран амьдрагч Урнаатай маргалдаад байсан. Тэгсэн чинь эхнэрийг нь өмөөрөөд руу дайрсан. Тэгээд маргалдаад л байсан. Би нэлээд согтчихсон байсан болохоор цаана сууж байсан. Урнаа цагдаа дуудлаа гэхээр нь би тэдний гэрээс гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын*******-ны өдрийн13 дугаартай “...*******ын биед хамар ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр тал/,
- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн хуудас /хх-ийн 34 дүгээр тал/,
- Яллагдагч*******ын: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч нь хохирогч *******ын биед “хамар ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун нүдний алиманд цус хуралт, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын*******-ны өдрийн13 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр тал/ -ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хөнгөн хохирол учруулсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-н 51 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-н 55 дугаар тал) зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу00,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн зардлаа шүүгдэгч*******аас барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч*******ын хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 35,396 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг зардлыг нөхөн төлүүлэх тухай Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн3/55 дугаар албан бичиг (хх-ийн2 дугаар тал) хэрэгт авагдсан бөгөөд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-т зааснаар шүүгдэгч*******аар нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт******* Ариунтуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д00 нэгж буюу00,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ариунтуулд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд сар бүр*******0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 35,396 төгрөгийг шүүгдэгч*******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь*******0900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ