Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:07/2025/0126/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч******* прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* оны 08 дугаар сарын -ны өдөр******* төрсөн, настай, , дээд боловсролтой, мэргэжилтэй,******* ажилтай, , , хамт******* сумын дугаар баг байрны17 тоотод оршин суух хаягтай, /******* сумын дугаар баг дугаар хороолол дугаар байрны6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, урьд ял шийтгэлгүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед******* сумын дугаар багийн дугаар хороолол байрны17 тоот гэртээ хамтран амьдрагч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гар, нуруун тус газар нь ахуйн хэрэглээний заазуураар зүсэж эрүүл мэндэд нь зүүн тохой, зүүн даланд шарх, нуруу, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2518000000144 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-9 дэх тал),

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2025 оны 02 дугаар сарын 07, 03 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр7 цагт ажлаасаа гараад ээжийн гэрт очсон. Манай ээж гадаадад байдаг. Гэрийн түлхүүр нь надад байдаг болохоор би хааяа очиж гэрийг нь хардаг байсан. Өдөр нь эхнэртэйгээ маргалдчихсан байсан болохоор сэтгэл санаа тавгүй байсан учраас ээжийн гэрт очоод ганцаараа нэг литрийн Экс нэртэй архи ширхэг, 0,75 литрийн хэмжээтэй Экс нэртэй архи ширхэг буюу 2 шил архи уусан. Тэгээд ууж дуусаад гэртээ очсон. Гэртээ ороход манай эхнэр гал тогооны өрөөнд хоол хийж байсан. Тэгээд би гал тогооны өрөөнд ороод эхнэртэйгээ дахиад маргалдсан. Тэгээд яг юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн манай гэрт цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд түргэн ирээд намайг аваад эмнэлэгт очоод боолт хийлгээд цагдаа дээр очсон. Цагдаа дээр очиход манай эхнэр уйлчихсан сууж байсан санагдаж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний биеийн байдал одоо зүв зүгээр байна. Өвдсөн зовуурь байхгүй зүгээр болсон. Одоо асуудалгүй, зардал мөнгө гараагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн6,8 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 02 дугаар сарын8-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр батлагдсан хуваарийн дагуу сумын , дугаар багийн нутаг дэвсгэрт явган эргүүлд олон нийтийн цагдаа хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. 21 цагийн үед сумын дугаар баг байрны17 тоотод маргаан болоод байна гэх дуудлага ирсэн. Тухайн маргаан болсон гэх хаяг дээр ороход коридоор хэсгийн хивс цус болчихсон байсан. Бас том өрөөнд нь эрэгтэй хоёр хүн байсан. Эрэгтэйнх нь цамцны ар нуруу, мөр, зүүн гарын шуу хэсэгт цоорч зүсэгдсэн байдалтай цус гарч байсан. Тэгээд нэрийг нь асуугаад болсон асуудлын талаар асуухад гэх нь юм ярихгүй уйлаад байсан. Эхнэр******* нь наадах чинь гэрт орж ирэхдээ ийм байдалтай орж ирсэн гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж дуудчихаад хүлээж байхдаа дахиад*******аас болсон асуудлын талаар буюу танай нөхрийг хэн ийм болгосон бэ гэж асуухад******* нь би ингэчихсэн юмаа. Би хэргээ хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд би*******аас та яагаад энэ хүний биед халдаж байгаа юм бэ гэхэд******* нь намайг гэртээ байж байхад манай гаднаас согтуу орж исэн. Тэгээд намайг зодоод байсан. Тэгэхээр нь би тэсэхгүй гал тогооны өрөө рүү ороод заазуур аваад ийм болгосон гэж хэлсэн. Тэгээд нөхрийг нь3-т хүлээлгэж өгөөд эхнэрийг нь хөдөлгөөнт эргүүлд хүлээлгэж өгсөн. ... Том охиноос нь энэ эрэгтэй ямар учиртай хүн бэ гэхэд манай хойд аав гэдэг.******* нь манай ээж гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад ээж эхлээд архи уучихсан гэрт орж ирсэн. Нэлээн байж байгаад ах гаднаас согтуу орж ирээд тэр хоёр нойлын өрөөнд маргалдаад байсан. Тэгээд ээж нойлоос гарч ирээд хутга хайгаад байхаар нь би хутгыг нь тагтан дээр гаргаж нуусан. Тэгээд цагдаа дуудсан. Цаашаа юу болсныг хараагүй. Хоёр дүүгээ аваад өрөөнөөс гараагүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 02 дугаар сарын8-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр батлагдсан хуваарийн дагуу сумын , дугаар багийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн цагдаа дэд ахлагч хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. 21 цагийн үед сумын дугаар баг байрны17 тоотод маргаан болоод байна гэх дуудлага ирсэн. Тэгээд дуудлагаар очиход эхнэр, хоёр хүүхдийн хамт байсан. Тэгээд нь том өрөөний хэсэгт газар сууж байсан коридоорын хивс цус болсон байсан. Тэгэхээр нь юу болсон бэ гэхэд эхнэр нь намайг аваад яв гээд байсан. Тэгээд нөхрөөс нь юу болсон бэ гэхэд юм ярихгүй байсан бөгөөд цамц нь цоороод зүүн гараас нь цус дусаад байхаар нь нөхрийнх нь биед үзлэг хийхэд ар нуруу, мөр, дал, зүүн гарын тохой хэсэг нь зүсэгдсэн байсан байхаар нь эхнэрээс нь танай яагаад ийм болсон юм бэ гэхэд намайг нойлын өрөө рүү оруулаад зодоод байхаар нь би биеэ хамгаалаад заазуурдсан. Миний буруу гэж хэлсэн. Тэгэхээр нь заазуур нь хаана байгаа юм гэхэд хэлэхгүй байсан. Гэрийнх нь үүдний хэсэгт байсан угаалгын машиныг онгойлгоод харсан чинь хар иштэй цус болсон заазуур байсан. ...Том охиноос нь юу болсон юм бэ. Аавыг чинь яагаад гэмтээчихсэн юм бэ. Аав чинь гаднаас орж ирэхдээ ийм байдалтай орж ирсэн юм уу гэхэд ээж аавыг ийм болгосон. Би хутгыг нь тагтан дээр нуусан. Тэгсэн чинь заазуур гаргаж ирээд зүсчихсэн гэж хэлэхээр нь заазуур нь хаана байгаа юм гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 02 дугаар сарын5-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр өдөр намайг хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж ах хоёр хэрэлдсэн. Тэгээд ах гараад явсан бөгөөд ээж гомдоод гал тогооны өрөөнд архи уусан.9 цагийн үед ах гаднаас согтуу орж ирээд тэр хоёр дахин хэрэлдээд байсан. Би хоёр дүүтэйгээ өрөөнд байсан. Тэгээд ээж ах хоёр хутга заазуур бариад нэгнийгээ ална гээд байхаар нь би хутгыг нь нуугаад заазуурыг нь нуухаа мартаад гал тогооны өрөөнд үлдээсэн. Тэгээд хоёр дүүгээ аваад ванны өрөө рүү ороод цагдаа руу залгаад цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

*******гийн мөрдөн байцаалтад 2025 оны 02 дугаар сарын 09, 02 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр, 03 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Асуудал болдог өдрийн өмнөх өдөр бид хоёр маргалдчихсан байсан. Тэгээд тэр өдөр өмнөх өдрийнхөө яриаг би сөхөж яриад нөхрөө уурлуулчихсан. Тэгээд гэрт нэг шил архи байхаар нь уусан байсан. Тэгтэл манай 20 цагийн үед гэртээ согтуу орж ирсэн. Орж ирэхэд нь би гал тогооны өрөөнд хаалгаа хаагаад ганцаараа сууж байсан. Би болохоор гаднаас орж ирснээс хойш болсон асуудлыг огт санахгүй байгаа. Би том охин маргааш өглөө нь асуухад манай охин надад аав гаднаас хаалга өшиглөөд согтуу орж ирсэн. Тэгээд дүүг өмссөн хувцастай нь авч гарна гээд байсан. Тэгээд би та согтуу байна. Дүүгээ өгч явуулахгүй гэсэн чинь аав намайг пизда, гичий, зулбасга минь чамд хамаагүй гэсэн. Тэгсэн чинь та гал тогооны өрөөнөөс гарч ирсэн. Тухайн үед аав таныг түлхээд унагаасан. Тэгээд хөлөөрөө таны толгой руу жийгээд байсан. Тэгээд аав та хоёр гал тогоо руу ороод хоёулаа хутга заазуур бариад авсан. Тэгэхээр нь би хутгыг нь аваад далд хийгээд заазуурыг нь далд хийхээ мартаад жижиг өрөө рүү ороод дуудлага өгсөн гэж хэлсэн. Би болохоор заазуур бариад яг яаснаа огт санахгүй байна. ...Одоо миний санаж байгаагаар гал тогооны өрөөний ширээн дээр заазуур байхаар нь хэрэлдсэн ууртаа нөхрийнхөө нуруу руу заазуураар цохисон. Би нялх биетэй болохоор сэтгэл санаа маш их хэцүү байсан. Тэр уурандаа нөхрөө цохисон. Маш их харамсаж гэмшиж байна. Дахин ийм зүйл гаргахгүй. Буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28,0, 61 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын1-ний өдрийн72 дугаартай: “... биед зүүн тохой, зүүн даланд шарх, нуруу, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан шарх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид эрүүл мэнд, амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн4-35 дахь тал),

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуудас (хавтаст хэргийн6 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын-ны өдрийн 24 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цамцны ар хэсэгт 40 мм,0 мм,0 мм,0 мм,0 мм, хэмжээтэй зүсэгдэлт үүссэн байна. Уг гэмтэл нь удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь заазуураар үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Г.Батбаярын эрүүл мэндэд учирсан зүүн тохой, зүүн даланд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын.1.1-д заасан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь  нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сарын хугацаанд сар бүр 110,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг заазуур, цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгөтэй, энгэр хэсэгтээ хагас цахилгаантай, босоо захтай ноосон цамц ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4,6.2 дугаар зүйлийн, 2, 4,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн, 4,6.10 дугаар зүйлийн 4,6.13 дугаар зүйлийн, 2, 4,.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу50,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу50,000 төгрөгөөр торгох ялыг сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 110,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг заазуур, цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон өнгөтэй, энгэр хэсэгтээ хагас цахилгаантай, босоо захтай ноосон цамц ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор******* Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР