Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:07/2025/0146/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч прокурорын газрын хяналтын прокурор Э.Улаанаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000115 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Хотгойд овогт************** (РД:******* ),******* оны 02 дугаар сарын 02 -ны өдөр******* төрсөн, настай, эрэгтэй , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , хамт тоотод оршин суух хаягтай ( хотын дүүрэг, дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны1 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу0,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Надад гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Би хохирогчид60,000 төгрөг өгсөн. гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын1-ний шөнө 22 цагийн үед дүгээр баг дугаар гудамжны тоот гэртээ хувийн маргааны улмаас цээжний зүүн хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь цээжинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Би 2025 оны 01 дүгээр сарын1-ний орой цагийн орчим найз*******ийн гэр болох дүгээр баг тоотод ганцаараа орсон. Намайг гэрт ороход******* болон түүний Нараа нар байсан. Ингээд би*******тэй хэсэг юм ярьж суугаад Нараа нь хоол хийж байсан. Хоол хийж дуусгаад Нараа нөхөр*******өд хоолоо өгөхдөө ширээн дээр гулгуулах шинжтэй өгөөд надад болохоор гараас гарт өгсөн. Энэ байдлыг******* хараад Нараатайгаа намайг хардаад Ална шүү пизда минь гэж хэлэхээр нь би боссон чинь******* ширээн дээрээс бор өнгийн иштэй эвхдэг хутга барьж босож ирээд миний зүүн эгэм ясны доод хэсэгт нэг удаа хатгаад буцаад сугалж авахаар нь би түрүүлээд гараад цагдаа дуудлага өгч байхад******* байшингаас гараад зугтаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8,0 дахь тал)

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2025 оны 01 дүгээр сарын1-ний орой гэртээ нөхөр*******ийн хамт байхад манай ойролцоо айлын гэх залуу ганцаараа орж ирсэн. Тухайн үед би хоол хийгээд аягалж байсан болохоор******* нарт хол аягалаад тус тус өгсөн.ын гарт бариулаад*******өд өгөхдөө ширээн дээр тавиад гулгуулаад өгсөн. Энэ байдлаас болоод******* уурлаад босохдоо ширээн дээрээс бор өнгийн иштэй эвхдэг хутгыг аваадын цээжний зүүн дээд хэсэгт хатгасан. Тэгээд******* шууд гараад зугтаасан. араас нь гараад явсан. Ингээд хэсэг хугацааны дараа цагдаа нартай цуг орж ирсэн. манайд ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.******* гэртээ ганцаараа согтууруулах ундаа хэрэглэсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн2 дахь тал),

 

*******ийн мөрдөн байцаалтад сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн: “... 2025 оны 01 дүгээр сарын 01-ний орой цагийг нь сайн санахгүй байна. Манай гудамжинд байдаг гэх залуу манай гэрт ганцаараа орж ирсэн. Тухайн үед би гэртээтэй цуг байсан.ыг орж ирэх үед манайх хоолоо  хийгээд аягалж байсан. Ингээд манай надад хоол өгөхдөө ширээн дээр шидэх шинжтэй өгөөдт гараас гарт дамжуулсан. Би тухайн үед гэртээ ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас согтуурхаадийгтай хардаад уурлаад босох үедээ бор өнгийн иштэй дунд орчим урттай эвхдэг хутгыг аваадын зүүн эгэм ясны хэсэгт нь нэг удаа хатгаад авсан. Тэр үедын биеэс цус гараад байсан болохоор би айгаад зугтаасан. Би эвхдэг хутгаар ганцхан удааын зүүн эгэм ясны доод талд хатгасан. надаас хохирол нөхөн төлбөр авахгүй гэсэн. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн4,6 дахь тал)

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай: “...Сэжигтэн *******өөс гаргаж өгсөн хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх бор өнгийн2 см бариултай, ажлын хэсэг нь 9 см урттай, нийт см урттай төмөр материалтай, эвхдэг хийцтэй хутганы ажлын болон бариул хэсэгт ямар нэгэн бохирдолгүй байсныг тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн9 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны дөрийн64 дугаартай :“... биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан цээжинд шарх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******өд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч А.Дарханбаатар нь шүүгдэгчтэй сая төгрөг өгч, авахаар тохиролцсон гэх боловч энэ талаар тохиролцсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн байгууллагын баримтыг гарган өгөөгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох төлбөргүй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа тул тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр Дархан хот тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэх саналтай байна...” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгчид нийтэд тустай хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******өд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан хотын Тохижилт үйлчилгээний газарт нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн, 4 дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг,7.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хотгойд овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан хотын Тохижилт үйлчилгээний газарт нь эдлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******өд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР