Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/175

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0150/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2518000000210 дугаартай хэргийг025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* оны******* дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр , хамт аймгийн сумын дүгээр баг хорооллын б тоотод оршин суух хаягтай, урьд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн2.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа025 оны 02 дугаар сарын7-ны өдөр аймгийн сумын дүгээр багт байрлах дүгээр цэцэрлэгийн урд талын засмал зам дээр согтуугаар375 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы мэдүүлсэн: “Миний буруу. Гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж мэтгэлцэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2518000000210 дугаартай хэргээс:

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай: “...1,56% тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.“ гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад025 оны 02 дугаар сарын7-ны өдөр мэдүүлсэн: “...2025 оны 02 дугаар сарын7-ны өдөр сумынхаа нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд хяналт шалгалт хийж ажиллаж байхад  1 дүгээр баг дүгээр цэцэрлэгийн урд төв зам дээр хөдөлгөөнд оролцож явсан375 улсын дугаартай Hyunda starex маркийн тээврийг хэрэгслийг зогсоож жолооч *******ы бичиг баримтыг шалгахад уг жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхээ024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулийн4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан. Тухайн үед *******аас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир драгер үлээлгэж шалгахад,56%-ийн согтолтын зэрэг гарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн3 дахь тал),

 

*******ы мөрдөн байцаалтад025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр, 03 дугаар сарын8-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2025 оны 02 дугаар сарын7-ны өдөр8 цагийн үед гэрийнхээ хашаан дотор ганцаараа 0,25 граммын савлагаатай Хараа архи уусан. Тэгээд ууж дуусаад ажлаа хийж байгаад оройхон цагийн үед өөрийн найз болох гэх найз руугаа очих гээд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ жолоодон хөдөлсөн. Тэгээд найзындаа очиход найз унтчихсан гэрт нь гээд хөл муутай ах нь байсан ба чи хаачих гэж байгаа юм гэж надаас асуухаар нь би төв орно гэхэд суугаад дөхчихье гэсэн. Тэгээд найзынхаасаа хөдлөөд00 метр орчим явж байтал сумын төлөөлөгч, цагдаа нар хажуугаас машинтай орж ирээд намайг зогсоогоод бууж ирээд яасан ойрхон тулж ордог юм бэ гэхээр нь би дохио өгөөд л эргэсэн шүү дээ гэж хэлэхэд танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна. Таны согтуурлын хэмжээг шалгана гээд шалгасан. Миний согтуурлын хэмжээ,56% гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн6 дахь тал),

 

Жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн дахь тал),

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн024/ЗШ/979 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилээр хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн6 сарын хугацаанд сар бүр 312,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх  хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4, 36.2 дугаар зүйлийн,, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн,, 4, 37.1 дүгээр зүйлийн, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялыг6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 312,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР