Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2025              04             09                                       2025/ШЦТ/182

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:07/2025/0154/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* ургийн овогт**************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000074 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын-ний өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* ургийн овогт************** (РД: МЙ69101415 ),******* оны******* дугаар сарын******* -ний өдөр  аймгийн суманд төрсөн, настай, , боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , аймгийн сумын дугаар баг3 дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, Урьд:

Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн987 оны дүгээр сарын-ний өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******9а-д зааснаар 2 жил хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 

Сэлэнгэ аймгийн шүүхийн990 оны 07 дугаар сарын8-ны өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.1-д зааснаар жил хугацаатай хорих ялаар,

Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн23 дугаар зүйлийн-д зааснаар жил 8 сар 26 хоногийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн996 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн76 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн31 дүгээр зүйлийн 2-Д зааснаар******* сарын хугацаагаар хорих ялаар,

 Сэлэнгэ аймгийн Сум дундын-р шүүхийн998 оны1 дүгээр сарын 04-ний өдрийн*******4 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн23 дугаар зүйлийн-т зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны дугаар сарын 20-ны өдрийн /1 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн31 дүгээр зүйлийн 2-д зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны1 дүгээр сарын-ний өдрийн78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******5 дугаар зүйлийн*******5.4-д зааснаар******* жил сарын хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******5 дугаар зүйлийн*******5.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын1-ний өдрийн89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******5 дугаар зүйлийн*******5.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр сар******* хоног баривчлах ялаар,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын1-ний өдрийн*******1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******5 дугаар зүйлийн*******5.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр сар******* хоногийн баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаатай хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын1-ний өдрийн33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны1 дүгээр сарын-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 05 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны дүгээр сарын*******-ны өдөр2 цагийн үед аймгийн сумын2 дугаар багт байрлах “ ” хүнсний дэлгүүрийн менежерийн ажлын өрөөнд тавьсан эзэмшлийн Iphone-15 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Дархан-Уул аймгийн сумын2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт худалдагч хийдэг юм. 2025 оны дүгээр сарын*******-ны өдөр дэлгүүрийн арын өрөөний ширээн дээр өөрийн эзэмшлийн IPhone5 pro загварын гар утсаа тавьж үлдээгээд дэлгүүр дотор юм хийгээд явж байгаад арын өрөө рүү хэсэг хугацааны дараа орж гар утсаа авах гэхэд ширээн дээр байсан миний гар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд камер шүүж үзэхэд хар өнгийн малгайтай куртиктэй хүн орж ирээд миний гар утсыг аваад гарсан байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. IPhone5 pro маркийн 2023 оны1 дүгээр сард Мобикомоос 5,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан гар утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-25 дахь тал/,

 

“ Egg”  хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн5-18 тал/, 

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хавтаст хэргийн 06-11 тал/,

 

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн2-14 тал/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны дүгээр сарын*******-ний өдрийн №ТХҮ-925-911239 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-34 дэх тал/,

 

*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...2025 оны дүгээр сарын*******-ны өдөр2 цаг нэлээн өнгөрч байхад сумын2 дугаар баг шинэ хороололд үйл ажиллагаа явуулдаг гэх нэртэй хүнсний дэлгүүрт дулаацах гээд орсон. Тэгэхэд худалдагч нар нь намайг дэлгүүрээсээ хөөж туугаад байхаар нь би юм худалдаж авна гэж хэлээд хойшоогоо бараа үзэж явж байхад хаалга нь онгорхой өрөө байхаар нь тухайн өрөө рүү ороход ширээн дээр нь гар утас байхаар нь тухайн гар утсыг аваад гараад явчихсан. Тухайн дэлгүүрийн хойд талын өрөөнөөс авсан гар утсаа зарчихдаг юм бил үү гэж бодож байгаад асуудалд орох байх гэж бодоод биедээ аваад явж байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн8,-43 тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч нь гар утсыг хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд3 удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд3 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь 8 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн, 4 дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг,7.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тугчин ургийн овогт**************ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.10 дугаар зүйлийн, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь 8 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.   

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш******* хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР