Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/0106/Э

    

Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагчаар Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт************** холбогдох эрүүгийн 2418002770063 дугаартай хэргийг025 оны 03 дугаар сарын0-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн,******* настай,*******, боловсролтой,, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл,, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, дугаар баг,-*** тоотод оршин суух хаягтай,

 

Урьд:

Дархан-Уул аймгийн сумын шүүхийн004 оны 06 дугаар сарын4-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар сарын хугацаатай баривчлах ялаар,

Дархан-Уул аймгийн сумын шүүхийн005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар00 цагийн албадан ажил хийх ялаар,

Дархан-Уул аймгийн сумын шүүхийн007 оны 11 дүгээр сарын9-ний өдрийн99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 06 сарын хугацаатай хорих ялаар,

Дархан-Уул аймгийн сумын шүүхийн014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ялаар,

Дархан-Уул аймгийн сумын шүүхийн015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар жилийн хугацаатай хорих ялаар,

Дархан-Уул аймгийн сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Онход овогт******* (РД: ***)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн2 цагийн орчим, Дархан-Уул аймгийн Дархан сум, дугаар баг, ** тоот хашааны гадна маргалдаж улмаар халаасандаа байсан маркераар баруун нүдэн тус газар нь хатгаж баруун нүдний хараагүйдэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар тал),

 

-025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 10 дугаар тал),

 

- Хохирогч өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны2 цагийн орчимд найз очиж хашааных нь хаалгыг тогшиход нь башингынхаа цонхоор харахаар нь “гараад ир юм асууя” гэсэн чинь нэг танихгүй залуутай хамт гарч ирсэн.гаас би “** байна уу?” гэж асуухад “байхгүй, би салсан” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө танихгүй залуу нь “чи юу хийж яваа юм? Яах гэж байгаа юм? Тэрнээс чинь салаад удаж байна би нөхөр нь байна” гэсэн. Тэгээд бид маргалдаад бид барилцаж авсан. Тэгтэл тэр залуу миний баруун нүд рүү юмаар хатгасан. Юугаар хатгасныг нь би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ нүд сохолчихлоо” гэсэн чинь “ямар хариугүй хямдхан нүд вэ” гээд байсан. Тэгээд тэнд барьцалдаж аваад муудалцаж байгаад би тэндээсээ нэгдсэн эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд нулимсны судас тасарсан, нүдний цагаан цөцгий гарсан байна харах боломжгүй болсон байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Би баруун нүдэндээ024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш эмчилгээ хийлгүүлж байгаа. ** надад бэлнээр,020,000 төгрөг өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ** өөрийнхөө эзэмшлийн Хонда Инсайд маркийн тээврийн хэрэгслээ миний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17,1 дүгээр тал),

 

-  Гэрч өгсөн: “...би024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гадуур явж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирэх үед манай гэрт  манай хоёр хүүхэд байсан. Гэртээ хоол хийгээд байж байхад гаднаас манай хамтран амьдрагч ** 19 цаг0 минутын орчим гаднаас орж ирээд хоолоо идээд амарч байхад2 цагийн үед манай хашааны гадна нэг хүн зогсоод нохой хуцаад байхаар нь би цонхны цаанаас “хэн бэ” гэсэн чинь гэх залуу “намайг гараад ир” гээд байсан. Тэгээд би гэрээс гараадтай уулзахад надаас манай салсан нөхөр ** асуусан тэгэхээр нь би “*** байхгүй энд амьдрахаа больсон” гэсэн чинь чамтай ярих юм байна гэхээр нь “би чамтай ярих юм алга” гэсэн. Тэгсэн миний араас ** гарч ирээд “хэн бэ” гэсэн чинь гэх залуу Б.Отгонзаяа г “чи юу вэ бие хамгаалагч юм уу” гээд г хашаа мөргүүлээд тэр хоёр маргалдаад зууралдаад хоорондоо нэг нэгнийгээ боогоод байж байхад нь би гэр рүүгээ гүйж ороод гар утас аваад гэрээс гараад ирэх үед *** гар хөдлөх шиг болсон. Тэгсэн нүүрээ дараад машинаа тойроод яваад байсан. Тэр хооронд би ** г гэр рүүгээ оруулаад цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн******* дугаар тал),

 

- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын9-ний өдрийн 918 дугаартай “...*** биед баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн.21.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 65 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн1-33 дугаар тал),

 

- яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх (хавтаст хэргийн6,*******-62 дугаар тал),

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын024 оны 12 дугаар сарын5-ны өдрийн 1461 дугаар шинжээчийн “...*** сэтгэцэд024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинж тэмдэг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл засал болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 67-69 дүгээр тал),

 

- Яллагдагч ***: “...*** нь манай хамтран амьдрагч гэрийн гадна буюу Дархан сумын дугаар баг, ** тоот хашааны гадна024 оны 10 дугаар сарын 08-ны орой2 цагийн орчимд ирчхээд өмнөх нөхөртой уулзахаар ирсэн гээд ** юм яриад зогсож байсан ба намайг харчхаад энэ хэн юм бие хамгаалагч юм уу гэж хэлээд намайг заамдаад бариад авахаар нь гарыг тавиулах гээд чадахгүй байсан болохоор барилгын сантехникийн ажил хийхдээ хэрэглэдэг байсан маркер /бичгийн хэрэгсэл/-г халааснаасаа гаргаж ирээд түүний гарыг тавиулах санаатай хатгасан. Тэгэхэд *** нь ёо ёо миний нүд сохолчихлоо гэж хэлээд заамдсан гараа тавиад доошоо суухаар би гэр рүү ороод хаалгаа түгжээд авчихсан. *** бид хоёр бие биеэ заамдаад ноцолдож байсан болохоор тухайн үед маркераар хатгахдаа баримжаа алдаад л түүний баруун нүд рүү хатгасан гэж бодож байгаа. Тухайн орой нэлээн харанхуй байсан болохоор ***бид хоёр бие биеэ харах үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Гэхдээ би өөрийнхөө хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дүгээр тал) болон хэрэгт авагдсанад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хуульаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь хохирогч эмчилгээний зардалд,020,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх зардалд өөрийн өмчлөлийн *** улсын дугаартай Honda insight-ZE2 маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн бөгөөд хохирогч ** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн1 дүгээр тал) гэсэн байх тул шүүгдэгч *******гдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “16,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс,ад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоох эсэхийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн  16,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш0 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах прокурорын санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

 

Иймд шүүгдэгч ******* нь холбогдсон хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн хор уршиг арилаагүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг маркерийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,6.2,6.3,6.6,6.7,6.8,6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 . Шүүгдэгч *** овогт*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** 16,000 (арван зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 (арван зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд сар бүр,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,дад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг маркерийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГЭРШИХБӨРТЭ