Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 307/2025/0128/Э  

Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагчаар Э.Улаанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарын******* холбогдох эрүүгийн 2518000000111 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны******* дугаар сарын*******-ний өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл,, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр багийн дугаар хороолол Үндэсний эрх чөлөөний дугаар гудамж04 тоотод оршин суух, урьд

- Дархан-Уул аймаг дахь сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу00,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

- Дархан-Уул аймаг дахь сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан.

Боржигон овогт******* (РД: ***)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч ******* нь 2025 оны******* дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө******* цаг 40 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” нэртэй үйлчилгээний газрын гадна “та нар дуугүй байгаач” гэж хэллээ гэх шалтгаанаар хохирогч толгойн тус газар гараараа цохиж хүч хэрэглэсэн үйлдлээр эрүүл мэндэд дух, баруун хацар, дээд уруул дээд уруулын дотор салстад зулгаралт, баруун дээд, доод зовхи дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун дээд, доод зовхи, дух, баруун хацар, хүзүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-н 4 дүгээр тал), хохирогч мэдүүлэг (хх-н*******, 10 дугаар тал), гэрч мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр тал), Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны******* дүгээр сарын 28-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт (хх-н 22-23 дугаар тал), яаралтай тусламжийн хуудас (хх-н 24 дүгээр тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хх-н-38 дугаар тал),  яллагдагч *******гийн мэдүүлэг (хх-ийн дугаар тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хх-ийн 10 дугаар тал) гэсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “960 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 12 сарын хугацаатай төлж барагдуулах” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч ******* нь холбогдсон хэргийн талаар шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 960 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,.2,.3,.6,.7,.8,.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 . Шүүгдэгч Боржигон овогт*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 960 (есөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 (есөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш******* сарын хугацаанд сар бүр*******0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ГЭРШИХБӨРТЭ