| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0114/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/172 |
| Огноо | 2025-04-04 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:07/2025/0114/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Б.Ихтамир, Б.Бат-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат
Иргэдийн төлөөлөгч Д.Батхүү,
Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Т.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт******* ургийн овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000031 дугаартай хэргийг025 оны 02 дугаар сарын8-ны өдөр хүлээн авч025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* ургийн овогт************** /РД:******* /, 1998 оны******* дугаар сарын******* -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, , бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг / , , хийдэг/, ам бүл , хамт аймгийн сумын дүгээр багийн дугаар гудамжны8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би тухайн үед зүгээр байхад нь хутгалаагүй. Бид хоёр жил гаруй хугацаанд үерхсэн. Энэ хугацаанд намайг аймшигтайгаар зоддог байсан. Миний анх худалдаж авч байсан машиныг эвдэлж байсан. огт ажил хийдэггүй. Надаас нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. Тухайн шөнө махгүй байсан учраас гэдсээр будаатай хуурга хийчихсэн байсан. Би ирэхээр нь хоол халааж өгөхөд энэ заваан хоолыг чинь идэхгүй гээд миний нүүр рүү цохисон. Тэгээд явлаа гээд гарах үед нь би татсан. Намайг пийшингийн хажууд талд хоёр удаа хавсарч унагаагаад “би аав, ээж, эгчийгээ алдчихсан, одоо чамайг ална” гээд миний хоолойг боосон. Би тэр үед ээжээ гээд орилоход ээж маань босож ирсэн. зузаан куртиктэй байсан учраас хутгаар айлгая гэж бодсон. Өөрөөсөө холдуулах гээд ийм үйлдэл хийсэндээ үнэхээр харамсаж байна. “ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хувийн маргааны улмаас найз залуу хутгалж эрүүл мэндэд нь цээж хэвлийн хөндий рүү хатгагдаж нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Т.Энхжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ024 оны******* дугаар сарын4-ний өдрийн 06 цагийн үед аймгийн сумын дүгээр баг дугаар гудамжны8 тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас найз залуу хутгалж эрүүл мэндэд нь цээж хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн0-15 дахь тал/,
Согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 62, 64 тал/,
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би найз хүүхэн*******ийн гэрт хамт амьдарч байсан. Өчигдөр буюу024 оны******* дугаар сарын3-ны өдрийн1 цагийн үед уулзаад*******ийн гэрт нь орсон. Тэгээд би*******ийн гэрт байж байгаад гарч найз нартайгаа уулзахаар гэрээс гарах гэсэн чинь гаргахгүй гээд маргалдсан. Би тэгээд гарлаа гээд байж байхад******* хутга барьж ирээд намайг хутгалчихсан. Тэгэхээр нь би*******ийн гэрээс зугтаж гараад хамаатныхаа гэрт очсон. Би гал тогоонд нь сууж байсан чинь намайг хутгалчихсан. Би хаанаас хутга авчирсныг нь хараагүй.******* бид хоёр цуг амьдраад сар гаруй болж байна. Зүүн хавирга, зүүн эгэм хэсэг, хэвлий рүү хутгалсан. Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн8-21 дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Сод-Эрдэнэ024 оны******* дугаар сарын4-ний өдрийн өглөө 05 цаг өнгөрөөд намайг унтаж байхад манай охин*******тай цуг орж ирсэн. Тэр хоёр гэрт орж ирээд хэрэлдээд муудалцаад л байсан. Тэгээд л манай охин******* ээжээ гээд л дуудаад байхаар нь би босоод очсон чинь намайг тэр гэх залуу миний энгэрээс заамдаж аваад та хүүхдээ өмөөрлөө гээд түлхээд газар унагасан. Тэгсэн чинь л манай охин******* чи миний ээжийг унагалаа гээд л барилцаж аваад л хэрэлдээд л байсан. Тэр хооронд нь миний ухаан санаа самуураад байж байгаад гайгүй болоход гэрийн үүдний хавьцаа цус болчихсон байсан. Тэгээд л тэр гэх залуу манай охин******* цагдаад өгнө гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн3-26 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Өглөө 08 цаг0 минутын орчим манай дүүгийн ажлын газраас над руу утсаар залгаад танай ахын чинь хүүхдийн бие муу байгаа юм уу гэхээр нь би дүү рүү залгасан чинь дүү би дөнгөж гэрт орж ирж байна нөгөөдээ хутгалуулчихсан гэж байна. Дараад ёолоод үзүүлэхгүй гэрт очоод харсан чинь зүүн уушгины доод талд, зүүн далан дээр, зүүн эгэмний доод талд, зүүн талын гүрээний судасны доод талд зүссэн байсан. Бас зүүн гарын алган дээр хутгалуулсан байсан. Тэгээд би дахиад эмнэлэг рүү ярьж түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн1-32 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...******* болон түүний найз залуу нар үерхэж эхлээд жил болох гэж байгаа санагдаж байна. маш их хартай. Хүний хийгээгүй үйлдлийг хийсэн мэт ургуулж бодож ярьж хэрүүл маргаан хийгээд байдаг. Байнга хэрэлдээд маргалдаад байдаггүй ч гэсэн хаяа хэрүүл хийх асуудал гардаг. Миний санаж байгаагаар-3 удаа зодож байсныг мэдэх юм байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн8-29 дэх тал/,
Яллагдагч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... унт гэсэн чинь унтахгүй надтай хэрүүл хийгээд болохгүй болохоор нь шургуулганд байсан төмс арилгадаг жижиг хутгыг аваад айлгах санаатай-3 удаа тухайн хутгаар хатгасан. Яг биеийнх нь хаана, хаана хатгасан талаараа санахгүй байна. Намайг хардаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд унтчихаач гэхээр ерөөсөө унтахгүй байгаад байхаар нь сүүлдээ тэсэхгүй дээрх үйлдлийг гаргасан юм. ... айлгах санаатай-3 удаа тухайн хутгаар хатгасан. Яг биеийнх нь хаана, хаана хатгасан талааар санахгүй байна. Дараа нь манай гэрээс гараад явахаар нь араас нь дагаж яваад харсан чинь манай гэрийн ойролцоо байдаг хамаатныхаа гэр рүү орж байсан. Тэгэхээр нь би буцаад гэр рүүгээ явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 46-47, 53, 56-58 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 64 дугаартай: “... биед цээж хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13, 4.1.14-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн5-38 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмтлийн “хүнд” зэрэгт учрах үедээ амь насанд аюултай гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Э.Сод-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан цээж хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13, 4.1.14-д заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болох ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг зэвсэг хэрэглэж гэж хүндрүүлсэн нь үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл, түүний улмаас учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн.4-т зааснаар шүүгдэгч *******д 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.4 дэх заалтад зааснаар жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн,, 4 дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн, 4 дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн,, 4 дэх хэсэг,7.1 дүгээр зүйлийн, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон ургийн овогт************** зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******г жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН