Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/179

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:07/2025/0153/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч Ц.Цэрэндорж , түүний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт**************ийг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* овогт************** РД:/******* /, 1967 оны******* дугаар сарын******* -ны өдөр******* аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, хувиараа , эрхэлдэг, ам бүл , , хамт******* аймгийн сумын дүгээр баг тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд******* аймаг дахь Сум дундын шүүхийн984 оны 8 дугаар сарын-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн09 дүгээр зүйлийн09.а-д зааснаар 8 сарын хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн985 оны 9 дүгээр сарын9-ний өдрийн3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн09 дүгээр зүйлийн09.б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн995 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1,12.2,*******4.1, 239.3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Цэрэндорж нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн4 цагийн үед******* аймгийн сумын дугаар багт байрлах захын дайвар бүтээгдэхүүний хэсэгт хувийн маргааны улмаас цохиж эрүүл мэндэд нь түүшин ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн18000000153 дугаартай хэргээс:

 

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 08-ны өдөр зах дотор байдаг дайвар бүтээгдэхүүн зардаг хэсэг дотор юм худалдаж аваад явж байхад******* гаднаас орж ирсэн. Тэгээд******* орж ирэхэд би мэнд ус мэдсэн чинь намайг шууд миний юмнуудыг зөөх гэж ирэв үү гэж хэлсэн. Тэгээд намайг энэ хэдэн шуудайтай юмнуудыг миний машин руу зөөгөөдөх гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах хүү битгий давраад байгаарай наагуур чинь дүүрэн хүн байна, наадуулаараа зөөлгөхгүй юу гэж хэлсэн. Тэгсэн чинь******* амандаа эд нар их даварч байна аа, дахиж битгий ирээрэй зайлаарай гэж хэлсэн. Тэгээд би******* тоохгүй лангууны хүнтэй юм ярьж байхад гэнэт******* намайг цохиод авсан. Тэгээд дахиад цохиод намайг нэг удаа цохихоор нь би хажуу тийшээ бултсан чинь******* миний хувцаснаас зуураад газар унасан. Тэгээд босож ирээд дахиад надтай зуураалдаад байхад нь тэр хавьд байсан лангууны хүмүүс салгахаар нь би тэндээс гараад явсан... 2024 оны зунаас хойш намайг ер нь хэл амаар доромжилж, янз янзаар хэлээд байх болсон. Өнөөдөр харин зах дотор зүгээр байж байхад гэнэт намайг гурван удаа цохисон. Баруун талын чих хавиар өвдөнө, үүдэн доод гурван шүд хөдөлсөн, угаар нь зовуурьтай байна. Санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад сэтгэцэд учирсан хохирол огт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9,1 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн:  “... ах буюу******* ахтай уулзаж байхад******* ах тухайн залуу руу хандаад чи энийг зөөгөөд өг, энийг өргө гэж өндөр дуугаар дугарснаас болоод маргалдсан.******* ахыг тэгж хэлэхэд тухайн залуу би таны юмыг зөөдөг, хураадаг хүн биш шүү дээ, та яагаад ингэж хэлээд, яриад байгаа юм гэж хэлтэл******* тухайн залууг шууд цохиод авсан. Тэгээд үүднээс холдоод******* , үл таних залуу хоёр хувцсаа тайлсан. Тэгээд тухайн залуу руу******* өөрөө дайраад давшаад барьж аваад байсан... тухайн залуу та одоо боль, холд, та надад гай болж байна гэж хэлэхэд******* дайраад барьж аваад байсан. Тэгж маргалдаж байхдаа******* ах цохисон юм шиг байна лээ. Тухайн унасан залуу газраасаа босоод ирэхэд нь үл таних залуугийн амнаас цус гарчихсан,*******ийн нүднийх нь орчмоос цус гарчихсан байсан. Хэрүүл маргаан, зодоон******* ахаас болсон. Тэр үл таних залуу******* ахын биед халдаагүй, би цохиж байхыг нь хараагүй. Харин маргалдаж байхдаа та одоо боль, битгий гай бол, та надад гай болно гэж хэлээд хөдлөхгүй болиулаад байсан.******* ах бол их ширүүн ааш араншинтай, хүнтэй их эвгүй харьцдаг хүн. Тухайн үед тухайн залуутай дээрэнгүй, захирангуй харьцсанаас болж л маргаан, зодоон үүссэн гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн3-15 дугаар тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би дайвар бүтээгдэхүүн дээрээ ажлаа хийгээд байж байхад гэж дууддаг /******* /н хоол аваад яваад байсан... үл таних залуу орж ирээд ахтай уулзаж байгаад гэнэт хоорондоо маргалдаад барьцалдаж аваад ноцолдож байгаад гэх хүнийг доороо оруулаад босгосон. Тухайн залуу буюу******* цохиогүй, харин та битгий гай болоорой гэж байхад Тулгаа ах ирээд салгаад болиулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн7-18 дугаар тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2025 оны 2 дугаар сарын 08-ны өдөр******* аймгийн сум дугаар багт үйл ажиллагаа явуулдаг захад байрлах Шинэ захын дайвар бүтээгдэхүүн худалдан борлуулдаг газарт хоол идээд байж байхад ертөнцийн зүгээр баруун гар талд хоёр хүн хоорондоо маргалдаад барьцалдаж авахаар нь би очиход шар царайтай, арай залуухан залуу газар уначихсан, дээрээс нь татаад байж байхаар ньг барьж авч холдуулаад та нар одоо больцгоо, жаахан хүүхэд шиг юундаа муудалцаад байгаа юм гэж хэлээд салгаж болиулаад буцаж очоод хоолоо идсэн. Тэрнээс хойш хоорондоо хэрүүл маргаан зодоон хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...******* би таньдаг Отгонбаатарыг танихгүй. 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би тэр өдөрээ ажилд нь оруулж өгөөд гадуур найзуудтайгаа юм ярьж байгаад эргээд орсон чинь маргаан болж байсан. Намайг очиход******* нэг танихгүй доороо оруулчихсан хоолой дээр нь нэг гараараа дарчихсан таныг би цохиод яах вэ дээ гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь би очоод больцгоо яагаад зодолдоод байгаа юм гээд тэр хоёрыг салгасан. Намайг очиход гэмтсэн асуудал харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын7-ны өдрийн83 дугаартай: “... -н биед түүшин ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

 

“ ” эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын1-ний өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн3 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Гэмтлийн хүндэвтэр зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан түүшин ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын.2.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгчийн хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Цэрэндоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.4,6.2 дугаар зүйлийн, 2, 4,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн, 4,6.10 дугаар зүйлийн 4,6.13 дугаар зүйлийн, 2, 4,7.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ургийн овогт************** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэндоржид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.ИДЭР