| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0166/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/196 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0166/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн**************************** холбогдох эрүүгийн425004600852 дугаартай хэргийг025 оны 03 дугаар сарын1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр******* аймгийн суманд төрсөн,, настай, дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл,,,,, нарын хамт аймаг,-Өндөр сум, дугаар баг,,*******2-3 тоотод оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хот,рэг дугаар хороо, хороолол, дугаар байр03 тоотод түр оршин суудаг, урьд:
-Сонгинохайрханргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн023 оны 06 дугаар сарын*******-ны өдрийн23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан.
********** *** *** /РД:***/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6 дугаар тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн-10 дугаар тал/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 14-15, 17 дугаар тал/, Худалдаа хөгжлийн банкны025 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 405,000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-ийн 18 дугаар тал/ гэрч мэдүүлэг /хх-ийн0 дугаар тал/, Хаан банкны тоот дансны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн6-28 дугаар тал/, яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 45, 90 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“шүүгдэгч ******* нь024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 16 цаг 55 минутад Дархан-Уул аймгийн Дархан сум, дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн Экспресс банкны орчим, өөрийн “Redmi Note 11” загварын гар утсанд нэр, нууц үг нь хадгалагдаж байсан найз охин болох хохирогч эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай дансны интернэт банк руу нэвтэрч, 405,000 төгрөгийг эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансанд шилжүүлэн авсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08-10 дугаар тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн-14 дүгээр тал/,
- Хохирогч өгсөн: “...миний Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай дансны интернэт банкны кодыг надаас өөр хүн мэдэхгүй. Надад ямар нэгэн код ирж хүн рүү явуулаагүй. Би өмнө нь хөдөө явж байхдаа утас унтрах гэж байх үедээ найз залуу *******ын утсаар орж нэвтэрч гүйлгээ хийж байсан юм. Өөр утсаар орж байгаагүй. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. *******ын хувьд надад учруулсан хохирол төлбөртөө бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 17 дугаар тал/,
- Шүүгдэгч ******* нь Худалдаа хөгжлийн банкны024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 405,000 төгрөгийг *** дугаарын данс руу шилжүүлсэн баримт /хх-ийн 18 дугаар тал/
- Гэрч *** өгсөн: “...*** нь миний төрсөн байгаа юм. Одоо Улаанбаатар хотод надтай хамт түр оршин суудаг. *** хувьдээс зургуулаа айлын 4 дэх хүүхэд. Цагдаагийн байгууллагад ямар ямар асуудлаар шалгагдаж байгаа талаар аймгийн Цагдаагаас над руу утсаар ярьж мэдсэн.024 оны 08 дугаар сард *** нь Дархан-Уул аймагт байсан ба тухайн үед Дархан-Уул аймагт Япон явах сургалтын салбарт сууж суралцаж байсан ба энэ хугацаанд манай аавын машиныг унаад л нааш цааш явдаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн0 дугаар тал/
- Хаан банкны *** дугаартай иргэн *** депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн7-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн ангийн арван долоодугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго, шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг,
Хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг гэж тус тус ойлгоно.
Шүүгдэгч *** нь хохирогч *** эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ** дугаартай дансны интернэт банк руу нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 405,000 төгрөгийг *** эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансанд шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш буюу 405,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1.Эрүүгийн хариуцлага.
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,
Шүүгдэгч *** “...Хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би шоронд хоригдмооргүй байна. Хамтран амьдрагч Г.Цэцэгдэлгэр жирэмсэн болсон.” гэх тайлбарыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/-аар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *** нь өмнө гэмт хэрэг үйлдэж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, эрх зүйн байдлыг доордуулах үндэслэл болохгүй ч шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг тогтооход авч үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгааг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т, өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
2.Хохирол, хор уршиг:
шүүгдэгч *** нь хохирогч *** учруулсан хохирол болох 405,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1,6.2,6.3,6.6,6.7,6.8,6.10,7.1,8.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** *** Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ