| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2018/00585/И |
| Дугаар | 156/ШШ2018/00644 |
| Огноо | 2018-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 156/ШШ2018/00644
| 2018 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 156/ШШ2018/00644 | Хэнтий аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2018/00585/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: тоотод оршин суух, А (РД: холбогдох,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Лувсанцэрэнгийн Цогзолмаа (РД: СР-67010708) нэхэмжлэлтэй,
300 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...А.Э нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 200 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр зээлдэж аваад одоо болтол төлөөгүй тул үндсэн зээлийн 200 000 төгрөг, хүү алдангийн 100 000 төгрөг, нийт 300 000 төгрөгийг гаргаж өгнө үү... гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч А.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:..А.Э би иргэн Л.Цс 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 200 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлдэж авсан. ...Иргэн Л.Ц нэхэмжилсэн 300 000 төгрөгийг 2018 онд багтааж төлж дуусгана ... гэжээ. (хх-ийн 13 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч А.Э "300 000 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 300 000 төгрөгийг Л.Ц төлж барагдуулахаар гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Л.Цн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э холбогдох, 300 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Л.Ц улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9 650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 4 825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4 825 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч А.Э 7 825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Цогзолмаад тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч А.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ