| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2018/00632/И |
| Дугаар | 156/ШШ2018/00686 |
| Огноо | 2018-11-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2018/00686
2018 оны 11 сарын 13 өдөр Дугаар156/ШШ2017/00686 Хэрлэн сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2018/00665/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Х тоотод оршин суух, иргэн холбогдуулан гаргасан “1 118 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 сарын 06 өдөр хүлээн авч, 2018 оны 09 сарын 12 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“ “Манжуур” дэлгүүрийн дээрээс 2018 оны 08 сарын 17 өдрийн өглөө их хэмжээний халуун усыг Энхжингоо салоны эзэн Ариунаа крантаа дутуу хааж хариуцлага алдасны улмаас манай дэлгүүрийн бараанд 1 118 000 төгрөгийн хохирол учруулсан” гэжээ.
Нэхэмжлэгч Т.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Хариуцагч Н.А нь нэхэмжлэлд тусгасан хаягт оршин суудаггүй учир би өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Та бүгдийн ажилд төвөг удчихлаа” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч холбогдуулан “1 118 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Майнэгэн нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул энэ хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Т.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н.А холбогдох, “1 118 000 төгрөг гаргуулах” тухай Т нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Т.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 382 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.АРИУНАА