| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0070/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/73 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/73
2025 05 02 2025/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн нуур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******т холбогдох эрүүгийн 2504000350087 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон
Шүүгдэгч Т.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 22-ны ******* аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт нуур дүүргийн ... дүгээр хороо, *******ын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор нуур дүүргийн 1 дүгээр хороо, ******* *******, “” барилгын материалын дэлгүүрийн хашаанд оршин суух,
Урьд нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар,
нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан,
******* овогт ******* ******* (РД:*******)
Шүүгдэгч Т.******* нь согтуугаар хохирогч Б.ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь эрүүний баруун үений сэртэн, оочийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн хохирогч Б. баруун талын дал, цээж, зүүн гарын бугалга хэсэгт нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь баруун талын дал, цээж, зүүн гарын бугалга хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Т.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:Би 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 15-16 цагийн үед нуур дүүрэг 5 дугаар хороо, ий 12 дугаар гудамжны 09 тоотод , нарын хамт архи уусан. Миний хувьд ийн биед гэмтэл учруулаагүй. Миний баруун гар гэмтсэн байсан тул ийг цохиж гэмтэл учруулах боломжгүй. Тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байна.
нь гэрээс явахгүй, тэй унтах гээд байхаар нь айлгах санаатай заазуурын ар талаар г цохьсон...” гэх мэдүүлэг, (2-р хх-ийн 05, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2025 оны 1 дүгээр сарын өдөр 12 цагийн үед нуур дүүргийн ... дугаар хороо, хэсгийн ... дугаар гудамжны ... тоотод гэртээ ганцаараа унтаж байхад манай хойд айлд ирээд байдаг зүс таних, өндөр нуруутай, 50 гаран насны халзан толгойтой, цэнхэр өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэй манай гэрт хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд миний хөнжлөөс татаж, чангаагаад намайг унтуулахгүй байхаар нь “чи яах гээд байгаа юм бэ, эгч нь унтах гэж байна шүү дээ” гэж хэлэхэд тухайн эрэгтэй хүн намайг зүүн гараараа миний нүүр хэсэгт 1-2 удаа цохьсон. Намайг дахин зодчих вий гэж бодоод гэрээсээ хөл нүцгэн гараад гудамжид байж байсан. Миний доод нэг шүд унасан, эрүү яс хугарсан, доод уруул хавдсан. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 23-24),
Хохирогч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 18 цагийн үед нуур дүүргийн 5 дугаар хороо, хэсгийн 12 дугаар гудамжны 9 тоотод очиж, Б., Т.******* нарын хамт 0.75 граммын 2 шил архи хувааж уусан. Би согтоод гэрийнх нь урд талын цонхон талын орон дээр унтаж байхад Т.******* нь гэнэт орж ирээд баруун гартаа заазуур барьчихсан “чамайг ална” гэж хэлээд зогсож байсан, би заазуурыг нь салгах гээд ноцолдоход баруун гартаа барьж байсан заазуураар миний баруун талын мөрөнд 1, зүүн талын мөр хэсэгт 1, зүүн талын хөхний доод талд 1 удаа зүссэн байсан. Тэгээд Б. бид хоёрыг салгасан. Тухайн үед Т.******* нь хар өнгийн өмд, цэнхэр өнгийн малгайтай цамц, шар өнгийн нэхий куртиктэй байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” (1-р хх-ийн 27-30)
Гэрч Я.гийн “... хэсгийн 10-11 дүгээр гудамжны зүүн үзүүрт хар бараан өнгийн хувцастай гуталгүй эмэгтэй хүн газарт хэвтэж байсан. Тэгээд хөдлөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 36-37),
Гэрч А.ын “...Тухайн үед гэрт зодоон болсон зүйл байхгүй. Ж., Ж., Р., М., Б. нарын хамт архи ууж байгаад 1 шил архийг ууж дуусгаагүй бүгдээрээ гараад явсан. Тэгээд Б. нь гэртээ ганцаараа үлдсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 40-41),
Гэрч Б.ийн “...2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн үед гэртээ , Тогтох, Хэрлэнчимэг, Сандар-Очир нарын хамт 0.75 граммын архи 2-3 шилийг уусан. Архи ууж байхад ******* нь гэрээс орж гараад л байсан. Тэгээд манай гэрээс Хэрлэнчимэг, Тогтохоо нар явцгаасан.
...Би хамт гараад архи аваад буцаж ирсэн. Тэгээд байж байтал ******* нь шар өнгийн нэхий куртиктэй, хөх өнгийн юүдэнтэй цамцтай, толгой нүцгэн, хар өнгийн өмдтэй байсан. хамт архиа ууж байтал ******* нь манай гэрийн гал тогооны өрөөнд ороод ширээн дээр байсан шар өнгийн иштэй заазуурыг гартаа бариад г “ална аа” гээд зүүн гар, цээж хэсэгт нь 2-3 удаа зүссэн. Тухайн үед бид гураваас өөр хүн байгаагүй. ******* нь манай гэрт архи ууж байхдаа ойр ойрхон гараад байсан. Өмнө нь *******той архи ууж байхад гэнэт гэнэт уурлаж босоод, шалтгаангүйгээр хүмүүстэй муудалцаад байдаг байсан. Би ээс хэнд зодуулсан талаар асуухад “******* гэрт нь ороод тойруулж хөөж байгаад зодсон, айсандаа хөл нүцгэн гарч зугтаасан” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 59-62),
Гэрч Т. мэдүүлсэн “Миний дүү ******* нь 70 хувийн группэд орсон, баруун нүд нь хараагүй болсон. Зан аашийн хувьд ууртай худал ярьдаг, архи дарс уудаг, уугаагүй үедээ ажилсаг хүнд тусархаг. Сүүлийн үед архи ууж бухимддаг болсон. 2024 онд эхнэрээсээ салсан. Одоогоор нуур дүүрэг 1 хороо, дэлгүүрийн хашаанд гэр бариад амьдарч байгаа” гэх мэдүүлэг (1-р хх-н 66)
Гэрч Ц. мэдүүлсэн “******* нь тархи толгойны өвчнөөс болж унаж таталтын эм уудаг. 2020 оноос ааш зан нь их өөрчлөгдсөн, 2024 онд гэрлэлтээ цуцлуулсан. Зан аашны хувьд хүний үгээр их зөөлөн даруу, архи уухаараа араатан шиг авир гаргаж, огцом ууртай. Одоо нуур дүүрэг 1 дүгээр хороо, барилгын материалын хашаанд ганцаараа амьдарч байгаа” гэх мэдүүлэг (1-р хх-н 70)
Шинжээч эмчийн “хохирогч Б.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр өшиглөх болох цохих явцад үүссэн байх боломжтой. Уг гэмтлийн улмаас эрүүний оочны зөрүүтэй хугарал тогтоогдож мэс ажилбар хийгдсэн, дээрх оочны хугарлын харалдах шүднүүд сулрах болон бүрэн булгарч унах боломжтой” гэжээ. (1-р хх-ийн 125),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч Ө.Шаарийбуугийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.гийн биед баруун талын дал, цээж, зүүн гарын бугалга хэсэгт зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн №49 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 84-85),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч Ө.Шаарийбуугийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.ийн биед Эрүүний баруун үеийн сэртэн, оочийн зөрүүтэй хугарал, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн №37 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 90-91),
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “Т.******* нь тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик, эмгэг, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байна. Т.******* нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдан жолоодох чадвартай байсан байна. Т.******* нь үзсэн харсан хийсэн зүйлээ зөв тусган авч үнэн зөв мэдүүлэх чадвартай байна. Т.******* нь тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байна. Т.******* нь цаашид сэтгэцийн хувьд орчиндоо болон өөртөө аюул учруулах боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. Т.******* нь хэрэг хариуцах бүрэн чадвартай байна. Т.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцох чадвартай байна...” гэх 172 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 118-122),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “Иргэн Я.гаас нуур дүүргийн 5 дугаар хороо, хэсгийн 10 дугаар гудамжинд эмэгтэй хүн зодуулсан байна” гэх мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 цаг 30 минутад хүлээн авав” гэжээ. (1-р хх-ийн 4)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр “хэрэг учрал гарсан гэх газар нь нуур дүүргийн 5 дугаар хороо, хэсгийн ... дугаар гудамжны хойд хэсэг .... дүгээр гудамжны үзүүрт байв. Тухайн хэсэгт хохирогч Б. сууж байх ба тус газарт үзлэг хийхэд шороон дээр 10х5 см хэмжээтэй цус мэт хүрэн улаан өнгийн шингэн зүйл хөлдсөн байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэлд тусгав” гэжээ. (1-р хх-ийн 13-14),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр “Хохирогч Б. нь оролцогч нараас 5 гэсэн дугаар барьсан Т.*******ыг заав” гэжээ (1-р хх-ийн 15-16)
Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “Т.******* нь 1.22 хувийн согтолттой” гэжээ (1 дүгээр хх-ийн 17)
нуур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/10 дугаартай албан тоотод иргэн Б. РД: нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш гэмтлийн оношоор нуур ЭМТ-ийн яаралтай тусламж 141.586 төгрөг, ойрын дуудлага 56.609 төгрөг, амбулаторийн үзлэг 56.700 төгрөг, хяналтын үзлэг 170.184 төгрөг, УНТЭ-т мэс засал 2.947.760 төгрөг, амбулаторийн үзлэг 20.000 төгрөг, ГССҮТ-ийн яаралтай тусламж 124.762 төгрөг, нийт 3.517.601 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (1-р хх-ийн 32)
нуур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/11 дугаартай албан тоотод иргэн Б. РД: нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэмтлийн оношоор нуур дүүргийн ЭМТ-ийн яаралтай тусламж 35.396 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (1-р хх-ийн 34)
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “Бүртгэлийн 2341 дугаартай хэрэгт “цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн футболк, шар эрээн баруилтай заазуурыг” эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (1-р хх-ийн 79)
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэд “Б. баруун бугалганы дээд талд зүсэгдсэн шархтай түүнийг тойрч улайсан, зүүн бугалганы хэсэгт тов тогтсон шархтай, зүүн хөхний доод талд зүсэгдсэн шархтай өөр биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байв” гэжээ (1-р хх-ийн 80-81)
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “Т.******* нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбарууд (1-р хх-ийн 127, 130-143),
Эрүүгийн гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай “нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор ******* ******* нь 1 сарын зорчих эрхийн хязгаарлах ялыг бүрэн эдэлж дууссан тул түүнд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцсугай” гэх тогтоол (1-р хх-ийн 146)
Хохирогч Б.ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай эмнэлгийн хуудас, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн картийн хуулбар болон эмчийн үзлэгийн болон яаралтай тусламжийн хуудсууд (1-р хх-ийн 175-179, 184-211)
Иргэний үнэмлэхний “******* овогт ******* *******, РД:*******, оршин суух хаяг-нуур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 8 дугаар гудамжны 20 тоот” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (1-р хх-ийн 149-150,152-153) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.*******ын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “Шүүгдэгч Т.******* нь хохирогч Б.ийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах. Гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч ийн нэхэмжилсэн эмчилгээтэй холбоотой зардлыг гаргуулах. Мөн хохирогч нарын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардлуудыг гаргуулж, Төрийн сан дахь дансанд төлүүлэх” гэсэн,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь хохирогч биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Харин тухайн үед гар нь гэмтэлтэй байсан учраас хохирогч ийг цохиж биед гэмтэл учруулах боломжгүй гэж мэдүүлдэг. Иймд хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.******* нь согтуугаар 2025 оны 01 дүгээр сарын 04-ны шөнө 02 цагийн үед нуур дүүргийн 5 дугаар хороо, ий хэсгийн 12 дугаар гудамжны 09 тоотод тодорхой шалтгаангүйгээр хохирогч Б.ийн нүүрэн тус газарт гараараа 1-2 удаа цохиж, түүний биед эрүүний баруун үений сэртэн, оочийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Б.ийн “тухайн эрэгтэй хүн намайг зүүн гараараа миний нүүр хэсэгт 1-2 удаа цохичихоод гэрээс гараад явсан” гэсэн мэдүүлэг,
-гэрч Я.гийн “ хэсгийн 10-11 дүгээр гудамжны зүүн үзүүрт хар бараан өнгийн хувцастай гуталгүй эмэгтэй хүн газарт хэвтэж байсан. Тэгээд хөдлөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг,
-гэрч А.ын “тухайн үед гэрт зодоон болоогүй, ,, , , , нарын хамт архи ууж байгаад 1 шил архийг ууж дуусгаагүй бүгдээрээ гараад явсан. Тэгээд Б. гэртээ ганцаараа үлдсэн” гэсэн мэдүүлэг,
-гэрч Б.ийн “Би , ******* хоёртой хамт архи уусан бөгөөд архи ууж байхдаа ******* нь гэрээс ойр ойрхон орж гараад яваад байсан. Тухайн үед ******* нь шар өнгийн нэхий куртиктэй, хөх өнгийн юүдэнтэй цамцтай, толгой нүцгэн, хар өнгийн өмдтэй байсан. ээс хэнд зодуулсан талаар асуухад “******* гэрт нь ороод тойруулж хөөж байгаад зодсон, айсандаа хөл нүцгэн гарч зугтаасан” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг болон хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №37 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлэээн авсан талаарх тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Т.******* нь согтуугаар 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 02 цагийн үед нуур дүүргийн 5 дугаар хороо, ий хэсгийн 12 дугаар гудамжны 09 тоотод байрлах Б.ийн гэрт тодорхой шалтгаангүйгээр хохирогч Б. баруун талын дал, цээж, зүүн гарын бугалга хэсэгт нь заазуураар зүсэж, түүний биед баруун талын дал, цээж, зүүн гарын бугалга хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “г айлгах санаатай заазуурын ар хэсгээр цохьсон” гэх мэдүүлэг,
-хохирогч Б. “******* нь “ална аа” гэж хэлээд гартаа барьж байсан заазуураар миний баруун талын мөрөнд 1, зүүн талын мөр хэсэгт 1, зүүн талын хөхний доод талд 1 удаа зүссэн байсан” гэсэн мэдүүлэг,
-гэрч Б.ийн “ хамт архиа ууж байтал ******* нь ширээн дээр байсан заазуурыг гартаа бариад г “ална аа” гээд зүүн гар, цээж хэсэгт нь 2-3 удаа зүссэн. Тухайн үед бид гураваас өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №49 дугаартай дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн болон согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.*******оос “тухайн үед миний баруун гар гэмтсэн байсан тул ийг цохиж, түүний биед гэмтэл учруулах боломжгүй” гэж маргасан.
Хохирогч нь “тухайн эрэгтэй хүн зүүн гараараа намайг цохьсон” гэж мэдүүлснээс гадна “шүүгдэгчийн өмссөн хувцас, гадаад дүр төрх”-ийн талаар тодорхой мэдүүлсэн нь гэрч ийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан ба шүүгдэгч Т.*******ын шүүх хуралдаанд өгсөн дээрх мэдүүлэг нь хохирогч , гэрч нарын мэдүүлгээр няцаагдаж байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.*******ын “хохирогч Б.ийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж байгаа болон хохирогч Б.г ширээн дээр байсан заазуураар зүсэж байгаа дээрх идэвхтэй үйлдэлүүд”-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүдэгч нь эхлээд нуур дүүрэгийн 5 дугаар хороо, хэсгийн 12 дугаар гудамжны 09 тоотод байрлах Б.ийн гэрт хохирогч , гэрч нарын хамт архидан согтуурах үедээ хөрш айл руу нь орж хохирогч ийг гэртээ ганцаараа байхад цохиж зодсон улмаар буцаж Б.ийн гэрт орж хамт архи ууж байсан г заазуураар зүсэж биед нь хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Тухайн цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байх боловч хохирогч нарын буруутай үйлдэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.******* нь хохирогч Б.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,
Мөн хохирогч Б. эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд.., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд эрүүний баруун үений сэртэн, оочийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол,
Хохирогч Б. эрүүл мэндэд баруун талын дал, цээж, зүүн гарын бугалга хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.
Хохирогч Б.ээс сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй ба “эмчилгээний болон шатахууны төлбөр, хоол хүнсний зардалд нийт 1.157.500 төгрөг” нэхэмжилжээ.
Хавтас хэргийн 224-230-р талд авагдсан хохирлын талаарх баримтуудыг судлахад хохирогч Б.ийн эмчилгээ, үзлэг оношилгооны төлбөрт 789.100 төгрөг, шатахууны зардалд 310.000 төгрөг, хоол хүнс 58.400 төгрөг, нийт 1.157.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.
Хохирогч Б. нь эрүүл мэндийн даатгалын сангаас 3.517.601 төгрөгийн, хохирогч Б. нь 35.396 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан талаарх эмнэлгийн байгууллагын албан бичиг болон яаралтай тусламжийн хуудас, мэс засал хийлгүүлсэн талаарх баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын нэхэмжилсэн 3.552.997 (3.517.601+35.396) төгрөгийг шүүгдэгч Т.*******оос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
Хохирогч Б. нь эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”
Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн, нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоох ” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ”Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр нь зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Т.******* нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын №172 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. (1-р хх-н 118-122)
Шүүхээс Т.*******ыг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Т.*******ын хувийн байдал (урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, группэд байдаг), гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.(9+3=12 сар буюу 1 жил)
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цэнхэр өнгийн футболк 1 ширхэг, шар өнгийн бариултай заазуур 1 ширхэгийг тус тус устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******т 9 (ес) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Т.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 (ес) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.******* нь шүүхээс оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн нуур дүүргийн ... дүгээр хороо, *******ын ... дугаар гудамжны .... тоот болон нуур дүүрэг 1 дүгээр хороо, ******* *******, “” барилгын материалын дэлгүүрийн хашаанд оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр нуур дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих үүрэгтэйг Т.*******т тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.*******т мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******оос хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 1.157.500 (нэг сая нэг зуун тавин долоон мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Б.т олгож, хохирогч Б. нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний нийт зардал болох 3.552.997 (гурван сая таван зуун тавин хоёр мянга есөн зуун ерэн долоо) төгрөгийг шүүгдэгч Т.*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цэнхэр өнгийн футболк 1 ширхэг, шар өнгийн бариултай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
10. Т.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА