Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/134

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2025              03                                                  25/ШЦТ/134

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0096/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч *******,*******,

Хохирогч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1,6.1 дүгээр зүйлийн 1,.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* ургийн овогт**************,******* ургийн овогт************** нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418001720078 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын-ны өдөр хүлээн авч25 оны 03 дугаар сарын-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн,******* овогт************** (ТА03281435), оны дугаар сарын-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл,,, хамт аймгийн сумын дугаар баг-7 дугаар байрны7 тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

2.Монгол Улсын иргэн, Боржигон овогт************** (УК02273134),02 оны дугаар сарын-ний өдөр хотод төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл,,, хамт хот дүүргийн дугаар хороо8-12 тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй. 

 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...6 сард үйлчилгээний ойролцоо дугаар сандлын тэндээс утас олсон. Би тэр үед*******д өгчхөөд би ажил руугаа явлаа гэж хэлсэн. Тэгээд дараа нь-7 дугаар байрны ойролцоох саравчинд уулзаж суугаад энэ утсыг яах талаар ярьж байхдаа утасны зурдаг кодыг нь тайлсан. Дараа нь манай гэр рүү******* бид хоёр ороод утсыг нь үзэж байгаад мессеж рүү ороод дансны мэдээллийг нь авсан. Утасны интернэт банкнаас нь 10 сая төгрөгийг шилжүүлэн авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр уучлаарай.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Их мөнгө хараад ийм зүйл хийсэн, уучлаарай.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр бага дарга минь цол нэмээд Сатурн бааранд орж би нэлээд уусан байсан. Нэг сэртэл би0 цогцолборын урд явж байгаад утсаа алга болгосон гэдгээ мэдсэн. Камер шүүгээд үзэхэд юу ч харагдахгүй байсан. Гар утасны цоож, интернэт банкны кодыг яаж мэдэж нэвтэрсэн гэдгийг гайхаж байна. Бүгд кодтой байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн гээгдэл гар утсын бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, улмаар гар утасны кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших, Эрүүгийн хуулийн тусгай ангийн6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдах, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******,******* нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын-ны өдрөөс-нд шилжих шөнө 04 цаг

ийн үед аймгийн сумын дугаар баг Үйлчилгээний төв орчимд гээгдүүлсэн*******ын эзэмшлийн “Note 11 pro” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд мэдсээр байж авч завшсаны улмаас 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

Гээгдэл эд хөрөнгө болох*******ын эзэмшлийн Note 11 pro маркийн гар утасны кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж E-Mongolia, Хаан банкны068026707 дугаартай, Голомт банкны дугаартай дансанд хууль бусаар халдаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн,

Улмаар Хаан банкин дахь068026707 дугаартай данснаас 6,000,000 төгрөг, Голомт банкин дахь дугаартай данснаас,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч 10,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

Гэмт хэргийн талаарх гомдлыг24 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Хохирогч*******ын: “...Би24 оны 06 дугаар сарын-ны өдөр хамт ажилладаг ахлах ахлагч, ахлах ахлагч, ахлагч, дэд ахлагч, дэслэгч, ахлах ахлагч, дэд ахлагч түүнийнэр нарын хамт цагийн орчимд Хараа голын эрэг дээр очиж Домбо нэртэй бор өнгийн шилтэй шил архи уугаад тэнд байж байгаад ахлах ахлагч цолтой, ахлах ахлагч, ахлагч, дэд ахлагч бид нар сум дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сатуран” нэртэй бааранд орж үйлчлүүлж байгаад архи уугаад тасраад нэг мэдэхэд-50 цогцолборын урд талд такси барих гэж байгаад сэргэсэн. Тэгээд гар утсаа халаасандаа үзэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд би нэг таксинд суугаад гэрийнхээ гадна талд очиж өөрийн эзэмшил тээврийн хэрэгсэл дотроос таксины мөнгө болох,000 төгрөг, тухайн жолоочид авч өгсөн. Тэгээд гэр рүүгээ орж унтаад маргааш өглөө нь ажил дээрээ очиж4 цагаар үүрэг гүйцэтгээд24 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаас буугаад “Мобиком”-ийн  салбар дээр очиж гар утас худалдаж аваад өөрийнхөө дугаарын сим карт сэргээж интернэт банк руугаа нэвтэрч Хаан банкны068026707 дугаарын дансны гүйлгээг шалгахад миний данснаас24 оны 06 дугаар сарын-ний шөнө 04 цаг 15 минутад308558449 дугаарын данс руу “Towshoo0” гэх утгатай 3,000,000 төгрөгийн зарлага,24 оны 06 дугаар сарын-ний шөнө 04 цаг5 минутад308558449 дугаарын данс руу “Loce12” гэх утгатай 3,000,000 төгрөгийн зарлага тус тус гарсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний гээгдүүлсэн гэх гар утас гадуураа өнгөгүй хамгаалалтын гэртэй нүүр тал нь цэнхэр өнгөтэй 3 ширхэг камертай, 64gb багтаамжтай дэлгэц нь шилэн наалттай ямар нэг сэв зураасгүй Нөт-11 про маркийн гар утас байсан. Би цагдаагийн байгууллагад гар утсаа гээгдүүлж Хаан банкны интернэт банкнаас 6,000,000 төгрөгийн зарлага гарсан талаар мэдүүлэг өгөөд гэртээ хариад амраад байж байх үедээ өөрийн Голомт банкны интернэт банк руу орж шалгахад миний Голомт банкны данснаас24 оны 6 дугаар сарын-ний өдөр,000,000 төгрөгийн зарлага гарсан. Ингээд нийт 10,000,000 төгрөгийн зарлага Хаан банкны068026707 дугаарын данстай овогтой гэх данс руу орсон байсан. Би тухайн үед Facebook ухаад сууж байхдаа “Space Play” гэсэн тоглоомын сайт олж харсан. Тэгээд мөнгө шилжүүлж тоглодог дансыг нь санамсаргүй ороод харсан чинь308558449 дугаарын овогтой гэсэн данс байсан. Тэгэхээр нь миний данснаас алдагдсан мөнгө орсон данс байна гэж бодоод тухайн үед “Space Play” сайтын админтай холбогдох гэсэн линк рүү нь дарж ороход телеграммаар холбогдсон. Тэгээд би админд нь болсон зүйлээ хэлээд миний данснаас мөнгө шилжүүлсэн, гэсэн утгаар ямар хүмүүс мөнгө шилжүүлж тоглоод хожсон болон үлдсэн мөнгөө ямар дансаар таталт хийж авсан талаар нь асуухад админ нь шүүж үзээд нь0881023248, нь055833715******* гэсэн дансаар таталт хийж авсан байна гэдэг мэдээллийг надад өгсөн. Саяхан “Space Play” сайтын админтай дахиж холбогдох гэхэд болохгүй байсан. Тухайн сайт хаагдсан юм шиг байна лээ. Админы хувийн бусад мэдээлэл болон холбогдох дугаарыг нь огт мэдэх боломжгүй юм байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн-29 дэх тал), 

Хаан банкин дахь*******ын эзэмшлийн068026707 дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн5 дахь тал),

Голомт банкин дахь*******ын эзэмшлийн дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн6 дахь тал),

Хаан банкин дахь эзэмшлийн308558449 дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн2-69, 86-87 дахь тал),

Хаан банкин дахь эзэмшлийн591053224 дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн1-79 дэх тал),

Хаан банкин дахь эзэмшлийн088102324 дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 82 дахь тал),

Хаан банкин дахь *******ий эзэмшлийн055833715 дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 83-85, 88 дахь тал),

Хохирогч*******аас гаргаж өгсөн нотлох баримт болох “Space Play” гэх хаягтай чатаар харилцсан зурвас (хавтаст хэргийн 100 дахь тал),

“Капитал Зууч” ХХК-ийн25 оны 01 дүгээр сарын-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлангаар “Note 11 pro” загварын гар утсыг 1,600,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн6-147 дахь тал) зэрэг дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Завших гэдэг нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авахыг ойлгох ба гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд аливаа гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ /300,000 төгрөг/-нээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Иргэний хуульд гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулжээ. Гэтэл шүүгдэгч *******,******* нар нь дээрх үүргээ биелүүлэлгүй гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн дүгээр зүйлийн.1.2-т “кибер орон зай” гэж интернэт болон бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, тэдгээрийн ажиллагааг хангах мэдээллийн дэд бүтцийн харилцан хамааралтай цогцоос бүрдсэн биет болон биет бус талбар гэж”,

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дүгээр зүйлийн.1.1-т: “мэдээллийн систем” гэж мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг ойлгохоор тус тус тодорхойлсон байна.

Гар утасны интернэт банк нь дээрх хуульд зааснаар мэдээллийн системд хамаарах ба интернэт банкны цахим хаяг хэрэглэгч тухайн мэдээллийн системд агуулагдсан хувийн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй, үүнд тусгай арга хэрэгслээр, нууцаар халдлага хийж нэвтэрсэн тохиолдолд кибер орчинд хууль бусаар халдсан гэж үзнэ.

 Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******,******* нар нь бусдын гээгдэл гар утсыг олж, улмаар гар утасны кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрч, гэр утасны интернэт банкнаас 10,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших,

Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдах,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нарын шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 11.600,000 төгрөгийг хохирол учруулсан, хохирлоо нөхөн төлөөгүй байна.

Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1,10 дугаар зүйлийн10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нараас нийт 11.600,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс,800,000 гаргуулж хохирогч*******т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******,******* нарт  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч *******,******* нарын нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоох, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч *******,******* нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******,******* нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч *******,******* нарын нийт эдлэх хорих ялын хэмжээг жил 8 сарын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, эзэмшлийн ХААН банкны308558449 дугаарын дансанд хязгаарласан21,000 төгрөгийг улсын орлогод оруулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын24 оны 06 дугаар сарын6-ны өдрийн 100 дугаартай зөвшөөрлөөр дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөслэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1,, дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Наяман ургийн овогт**************,******* ургийн овогт************** нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших,

Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдах,

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч *******,******* нарын нийт эдлэх хорих ялын хэмжээг жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт шүүхээс оногдуулсан жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1,10 дугаар зүйлийн10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нараас нийт 11.600,000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн тус бүрээс,800,000 гаргуулж хохирогч*******т олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, эзэмшлийн ХААН банкны308558449 дугаарын дансанд хязгаарласан21,000 төгрөгийг улсын орлогод оруулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын24 оны 06 дугаар сарын6-ны өдрийн 100 дугаартай зөвшөөрлөөр дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөслэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тргтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР