| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/84 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,
Улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 230 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******бын *******д холбогдох эрүүгийн 2407003820285 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, *******, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.
******* овгийн *******бын ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ны нутаг дэвсгэрт хадгалж байсан 69 ширхэг шуудай бүхий Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Хайсе” загварын тээврийн хэрэгсэлд 46 шуудай бүхий 2,218.85 килограммыг ачиж, тээвэрлэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн агуулахад хадгалсан,
Мөн улсын дугаартай “Тоёота Ланд круйсер” загварын тээврийн хэрэгсэлд 23 шуудай бүхий 1,031.1 килограмм хуш модны самрыг ачиж ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газрын хашаанд тээвэрлэн хүргэж, хадгалсан буюу нийт 69 шуудай бүхий 3,249.95 килограмм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би самар худалдаж авсан. Самар худалдаж авахдаа муу самар худалдаад авчихсан байна лээ. Тэгээд үйлдвэрүүдэд шахах гэсэн чинь авахгүй болохоор нь Тэрэлжид гэртээ авчраад хадгалчихсан байсан. Өндөр үнээр худалдаж авсан болохоор ядаж гахай, нохойнд өгье гэж бодоод хүн худалдаж авъя гэхээр нь ачиж явж байгаад д баригдсан. Тухайн самар маань огт хэрэгцээгүй самар байсан. “” гээд махны үйлдвэрийн хашаанд самрыг маань авахаар тохиролцсон хүнтэй уулзах гээд хүлээж байх хооронд д баригдсан байсан чинь нөгөө хүн харчхаад яваад өгсөн.” Гэв
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Нийт 69 шуудай бүхий 3,249.95 килограмм самрыг тээвэрлэж, хадгалсан байна. Энэ самар нь Засгийн газрын 1995 оны тогтоолоор ховор ургамалд хамаардаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ховор ургамлын жагсаалтад орсон ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөж хохирлыг тооцдог. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны А/63 тушаалын хавсралтаар экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон. Шүүх шинжээчийн дүгнэлтээр Ц.ын тээвэрлэсэн, хадгалсан самар нь буюу хуурай самрын үнэлгээ нь 1килограмм нь 176,600 төгрөг, нойтон самрын 1 килограмм нь 78,900 төгрөгөөр тооцдог. Хуурай, нойтон самрыг тооцохдоо 2009 оны стандартын дагуу чийгшлийн хэмжээг нь тооцдог. Чийгшлийн хэмжээ нь 21 хувиас доош байвал хуурай, дээш байвал нойтон гэж үздэг.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ны нутаг дэвсгэрт хадгалж байсан 69 ширхэг шуудай бүхий Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг өөрийн эзэмшлийн Тоёота Хайсе маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 46 шуудай бүхий 2,218.85 килограммыг ачиж, тээвэрлэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн агуулахад хадгалсан,
Мөн Тоёота Ланд круйсер 80 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 23 шуудай бүхий 1,031.1 килограмм хуш модны самрыг ачиж ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газрын хашаанд тээвэрлэн хүргэж, хадгалсан буюу нийт 69 шуудай бүхий 3,249.95 килограмм Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн болох нь:
/хх-ийн 49-51 дүгээр тал/
2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн “...Би ачиж байхдаа мэдсэн ба юу ачихаа мэдэхгүй очсон. Манай хадам аав тухайн самруудыг “зарна” гэж байсан ба миний самар биш, би зүгээр хадам аавыг юм зөөгөөд өгчих гэхээр нь очиж тусалсан, цалин мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 62-63, 66-67 дугаар тал/
/хх-ийн 70-71 дүгээр тал/
/хх-ийн 85-89 дүгээр тал/
/хх-ийн 95-102 дугаар тал/
/хх-ийн 143-151 дэх тал/
/хх-ийн 158-165 дугаар тал/,
8. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №ЭК-24-36 дугаартай: “2218.85, 1031.1 килограмм Сибир хуш модны самрын үнэлгээг тогтоосон “...Шинжилгээний объектын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 22,749,650 /хорин хоёр сая долоон зуун дөчин есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт,
/хх-ийн 168-173 дугаар тал/,
9. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-30 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Дээрх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан зүйлчлэх боломжтой байна гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс санал болгож байгаа 1 жил 3 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан самрыг худалдан борлуулж, тухайн борлуулсан орлогыг хохиролд тооцож өгнө үү.” гэх тайлбар, дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 24.8 дугаар зүйлд “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэж томьёолсон ба, 1 дэх хэсэгт шинжийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ...ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан гэж тодорхойлсон.
Мөн шүүгдэгч Ц.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Гэм буруугийн талаар улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хууль тогтоогч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчлан заасан бол “Байгалийн ургамлын тухай” хууль болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн , эсхүл ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.ын үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг шинжээчийн 3044, 3045 дугаартай дүгнэлтэд заасны дагуу 1кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 98,900х2218.85кг=219,444,265 төгрөг дээр 1кг хуурай Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 176,600х1031.1кг=182,092,260 төгрөг, нийт 401,536,525 төгрөгөөр тооцож Байгаль орчин, уур амьсгалын санд олгох,
Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугаартай Тоёота хайсе болон улсын дугаартай Тоёота ланд круйсер тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг чөлөөлж, улсын дугаартай Тоёота хайсе тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 16,170,000 төгрөг, улсын дугаартай Тоёота ланд круйсер тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 13,230,000 төгрөг, нийт 29,400,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Ц.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хашаанд байрлах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж байгаа 69 шуудай бүхий 3,249.95 килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж, битүүмжлэгдсэн улсын дугаартай Тоёота хайсе болон улсын дугаартай Тоёота ланд круйсер 80 тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг чөлөөлж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******бын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг хадгалсан, тээвэрлэсэн,” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хашаанд байрлах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж байгаа 69 шуудай бүхий 3,249.95 килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж худалдан борлуулан улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.*******ас 401,536,525 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугаартай Тоёота хайсе болон улсын дугаартай Тоёота ланд круйсер 80 тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг чөлөөлж, улсын дугаартай Тоёота хайсе тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 16,170,000 төгрөг, улсын дугаартай Тоёота ланд круйсер 80 тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 13,230,000 төгрөг, нийт 29,400,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ